Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,

улсын яллагч А.Баясгалан,

өсвөр насны шүүгдэгч Ч.*******,

түүний хууль ёсны төлөөлөгч Ч.*******,

өсвөр насны шүүгдэгч М.*******,

түүний хууль ёсны төлөөлөгч Э.*******,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч овогт *******ийн *******, овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 6 эх, эгч, дүү нарын хамт аймгийн ******* сумын Охиндий 2 дугаар баг, 5 дугаар хэсгийн 9 тоотод оршин суух хаягтай, овогт *******ийн ******* /РД:/;

2.Монгол улсын иргэн 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн суманд төрсөн 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 5-н толгой гудамж 1-13 тоотод оршин суух, овогт ******* ******* /РД /;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нар нь бүлэглэж 2021 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Амтлаг” нэртэй түргэн хоолны газрын цонхоор нэвтэрч, 16 ширхэг бургер, 6 ширхэг гоймон, 1 кг алим, кока кола ундаа 2 ширхэг, хотдог 15 ширхэг, үзэмний шүүс 4 ширхэг, гоё ундаа 2 ширхэг, тахианы мөч 10 ширхэг, жижиг соло 4 ширхэг, хатаасан жимс, өндөг 12 ширхэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 166,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нар нь бүлэглэж 2021 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Амтлаг” нэртэй түргэн хоолны газрын цонхоор нэвтэрч, 16 ширхэг бургер, 6 ширхэг гоймон, 1 кг алим, кока кола ундаа 2 ширхэг, хотдог 15 ширхэг, үзэмний шүүс 4 ширхэг, гоё ундаа 2 ширхэг, тахианы мөч 10 ширхэг, жижиг соло 4 ширхэг, хатаасан жимс, өндөг 12 ширхэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 166,600 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.*******, М.******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.******* өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн, хуулга авч ирээгүй. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Би гэрээсээ зугатаагаад, гэртээ харимааргүй санагдаад явж байсан юм. Анх би юм авья гэж санаачилсан, ******* зөвшөөрөөд хамт хулгай хийсэн” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.*******гийн өгсөн: “...”Амтлаг” түргэн хоолны газар руу орьё гэхээр нь хамт орсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Н.гийн “...Би амтлаг зоогийн газрыг 2021 оны 04 дүгээр сараас эхлэн ажиллуулж байгаа юм. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Амтлаг” зоогийн газар луу өглөө 07 цагийн орчим ороход манай зоогийн газрын урд талын вакум цонхоор хулгай орж дотор байсан хоол, хүнсний эд зүйлс, худалдан борлуулдаг бэлэн бүтээгдэхүүн, ундаа чихэр зэрэг эд зүйлс байхгүй болсон байсан. Тухайн үедээ би хүүхэд орсон бололтой гэж бодоод тоохгүй өнгөрөөхөд маргааш нь буюу 08 дугаар сарын 15-ны өдөр зоогийн газраа нээх гээд 07 цагийн орчим ороход мөн адил хоолны материал, чихэр ундаа зэрэг зүйл их хэмжээгээр алдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай зоогийн газраас 2 өдөр алдагдсан зүйлс нь миний өөрөө хийж худалдаалан борлуулдаг бургер 16 ширхэг, бэлэн гоймон 6 ширхэг, алим 1 кг, түмний ундаа 2 ширхэг, хотдог 15 ширхэг, үзэмний шүүс 4 ширхэг, гоё ундаа 2 ширхэг, тахианы мөч 10 ширхэг, хатаасан жимс 3, өндөг 12 ширхэг зэрэг зүйлс хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг[3],

4. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаартай шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гарын мөр нь ******* овогтой *******, 5 гэж дугаарласан гарын мөр Мягмар овогтой ******* нарын гарын хээний дардастай тус тус тохирч байна” гэх дүгнэлт[4],

5.“Ашид-билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ- 921/1791 дугаартай шинжээчийн дүгнэлт[5],

6. овогт ******* ******* /РД:/ төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл[6],

7. овогт ******* ******* /РД:/ төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл[7],

8.2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 921/1767 дугаартай “Самсунг А51” маркийн гар утас 450,000 төгрөг, агнуурын аппарат 220вт 120,000 төгрөг, 50м урттай цахилгааны уртасгагч 30,000 төгрөг, цахилгаан харуул 50,000 төгрөг, нийт 650,000 төгрөг” гэх дүгнэлт[8], 9.Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[11], 12.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Яллагдагч нарын хувийн байдал тогтоосон баримтууд[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.д 166,000 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэнд үндэслэн өсвөр насны шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараахь дүгнэлтийг гаргаж байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.гийн мэдүүлэг, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт,  “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 9211791 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нар нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-нд шилжих шөнө 2 удаа аймаг, ******* сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах “Амтлаг” гэх газарт цонхоор хууль бусаар нэвтэрч, 16 ширхэг бургер, 6 ширхэг бэлэн гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар нууцаар хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас 166,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

-Өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг бүрэн ухамсарлан ойлгох насанд хүрээгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх саналтай байна. Хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналтай байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч Ч.*******, М.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардлыг шүүгдэгч нараас гаргуулахгүй” гэсэн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд гаргасан.

Харин өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: “Хавтаст хэргээс харахад Ч.*******, М.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хохирогч Цэгмэд нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж мэдүүлсэн байгаа учраас ял шийтгэл оногдуулахад хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч нарыг цаашид сурч боловсрох боломжийг нь олгох үүднээс мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх саналтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин өсвөр насны шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;”

болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасныг удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт *******ийн *******, овогт ******* ******* нарыг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарт оногдуулсан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус бүр хүлээлгэсүгэй.

5.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

       

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 48 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 90-92 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 93-96 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 135-136 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 17-23 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 60-62, 80-82 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 65, 92 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 72-75, 93-104 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 91 дүгээр тал