Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 06

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                  

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч М.Маргад-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ш.Маам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мэндбаярын Маргад-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201626030323 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 200-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мэндбаярын Маргад-Эрдэнэ /РД:УК94022703/

 

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч М.Маргад-Эрдэнэ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 19-нөөс 02 дугаар сарын 26-ны хооронд “Хоме Плаза”  дэлгүүрийн архи согтууруулах ундаа борлуулах хэсгээс шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр нийт 892.820 /найман зуун ерэн хоёр мянга найман зуун хорь/-н төгрөгийн үнэ бүхий архи, согтууруулах ундаа хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Н.Баянмөнхийн “...Сар бүрийн нэгэнд тооллого хийхэд 1000-50000 төгрөгний хооронд дутагдал гардаг. Зарим сард дутагдал гардаггүй байсан. 2015 оны 10 сараас хойш дутагдал 100.000-500.000 төгрөгний хооронд гарах болсон. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор 2.200.000 төгрөгийн дутагдал гарсан учир камераа шүүн үзэхэд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд хар өнгийн куртиктай, улаан хүрэн өнгийн гар цүнхтэй, нүдний шилтэй, 20 гаруй насны эмэгтэй 0.7 граммын “Жак Даниэлс” нэртэй виски 1 ширхэг, 0.7 граммын “Хэннэсси ВСОП” /hennessy VSOP/ нэртэй конъяак 1 ширхэгийг хулгайлан авч гэр ахуйн барааны тасагт очоод гар цүнхэндээ хийгээд авч гарч байсан. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд “Жак Даниэлс” нэртэй виски 1 ширхэг, 0.7 граммын “Хэннэсси ВСОП”/hennessy VSOP/ нэртэй конъяак 1 ширхэгийг хулгайлан авч байсан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Хэннэсси Икс Өү” /Нennessy X.O/ нэртэй конъяак 1 ширхэгийг мөн цүнхэндээ хийж авч гарч байсан. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамгаалагч Нямдорж урьд виски хулгайлж байсан эмэгтэйг таньж цагдаагийн газарт аваачиж өгсөн. Сүүлийн хулгай хийсэн “Хэннэсси Икс Өү” /Нennessy X.O/ вискиг тэрээр гэртэй байгаа гэсэн учир ээж нь авчирч өгсөн. Бусдыг нь фээсбүүк дээр зар тавьж зарсан, найздаа өгсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Гэрч П.Мэндбаярын “...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед охин маань нэгж авна гээд гарсан. Удалгүй над руу охиноос мессеж ирж “охиныгоо уучлаарай, охин нь хулгай хийгээд баригдчихлаа” гэж бичсэн байсан. Тэр даруй охин руугаа залгаж “Хоме плаза” дэлгүүрт цагдаагийн хамт орж охиныг цагдаагийн газарт аваачсан. Охин гэрт нэг ширхэг виски байгаа, ширээн дээр байгаа гэхээр нь би гэртээ очиж авчирч хураалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

  Гэрч Б.Өсөхбаярын “...Би Маргад-Эрдэнэ гэх хүнийг танихгүй. Харин Маргад-Исмэ гэх хүнийг он гаргаад твитерээр архи зарна гэсэн зараар танилцсан. Тэрээр 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр твиттерт виски зарна гэсэн зар тавьсан ба түүнтэй утсаар холбогдож 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр найз Мөнхбатын төрсөн өдрөөр “Жак Даниэлс” 1 ширхэг, “Хэннэсси ВСОП” 1 ширхэг хоёуланг нь нийлүүлээд  110.000 төгрөгөөр худалдан авсан. Тэрээр уг вискигээ аавынхаа цуглуулганаас аваад зарж байна гэсэн. Өөрөө миний байгаа газарт авчирч өгсөн. Тэрээр дараа нь “Хэннэсси Икс Өү” зарна гэсэн зар тавьсан байсан. Түүнээс хойш 2016 оны 2 дугаар сард өдрийг нь санахгүй байна, “Жак Даниэлс” 1 ширхэгийг 60.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учир би түүний өгсөн “Худалдаа хөгжлийн банк” руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Одоо санахад 60.000 төгрөгөөр худалдан авсан шиг санаж байна. Тэр охин гар утсаа үзээд мөнгө чинь орж ирсэн байна гээд явсан. Тэр охины өөрийнх нь данс байх. Мөн өөрөө л авчирч өгсөн. Тэр охиноос 2 удаа виски худалдан авснаас өөр ямар нэгэн холбоо байхгүй, урьд өмнө таньдаггүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Л.Түмэнжаргалын “...2016 оны 01 дүгээр сард интернэтээр орж байтал конъяак, виски нийлээд 150.000 төгрөгөөр худалдана гэсэн зар байсан. Зар дээр “Жак Даниэлс” вискиний зураг байсан. Тэр хүнтэй холбогдон утасны дугаарыг нь авч ярьж “чи элдэв янзын юм зараад байгаа юм биш үү” гэхэд “би ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Хувийн цуглуулганы виски, конъяак зарж байна. Мөнгөний хэрэг гарсан” гэсэн. Би тэр үед жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэр охинтой утсаар ярьж хүргээд өгч чадах уу” гэхэд “ээж өвчтэй учир гэрээс гарч чадахгүй, та хүрч ирээд авчих” гэсэн. Тэгээд түүний зааж өгсөн газар “Баянгол” хорооллын үүдэнд очиж түүний мобикомын нэг дугаар луу залгахад тэр гарч ирсэн. Намхан нуруутай цайвар царайтай, цагаан өнгийн куртиктай 25 орчим насны эмэгтэй байсан. Тэр надад “Жак Даниэлс” “Хэннэсси ВСОП”-ыг надад өгсөн. Би лацыг нь шалгаж үзэхэд баталгаатай, хөдлөөгүй болохоор нь хоёуланг нь түүний хэлснээр бэлэн 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь “байгаа юу” гэж 7 хоногийн дараа асуухад “Хэннэсси Икс Өү” 250.000 төгрөг гэхээр нь би больсон. Авсан 2 вискиг тэр өдрөө найз нөхөдтэйгээ уугаад дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч М.Маргад-Эрдэнэ “...Би ээжтэйгээ хоёулахнаа хамт амьдардаг бөгөөд манай ээж сүүлийн 2 жил өвчтэй байсан би цагаан сарын өмнө ажлаасаа гарсан. Гэтэл цагаан сараар тоггүй байсан болохоор  би “Home plaza”-аас виски хулгайлаад баривчлагдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй...” гэв.

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

            Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны №371 дугаартай дүгнэлтэнд

  1. М.Маргад-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Шизофрени төст цочимог эмэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. М.Маргад-Эрдэнэ нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлээ зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байна.
  2. М.Маргад-Эрдэнэ нь гэмт хэргийн үйлдлийн үед “Шизофрени төст цочимог эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдан чадаж байсан байна.
  3. М.Маргад-Эрдэнэ нь одоо “Шизофрени төст цочимог эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна. М.Маргад-Эрдэнэ нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.
  4. М.Маргад-Эрдэнэ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  5. М.Маргад-Эрдэнэ нь “Шизофрени төст цочимог эмгэг” сэтгэцийн өвчтэй байна. Болсон байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/

 

-Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 8 дугаар хуудас/

-2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,

-2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

-2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-18 дугаар хуудас/,

-2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 78 дугаар хуудас/,

-2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Маргад-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ: “Хоме Плаза дэлгүүр нь манай гэрийн ойролцоо байдаг юм. 2016 оны 1 дүгээр сарын 15-нд тус дэлгүүрээр үйлчлүүлэх гээд 13 цагийн үед ороод “Jack Danials” гэсэн нэртэй виски 2 ширхэгийг авч сагсандаа хийсэн. Мөн ойр зуурын зүйл, 00 цаас 3 ширхэгийг авсан. Кассан дээр очихоосоо өмнө авсан вискигээ цүнхэндээ хийдэг. Тэгээд кассан дээр очоод ойр зуурын авсан 00 цаас, талхаа бичүүлээд вискигээ бичүүлэхгүй аваад гардаг байсан. Энэ маягаар би 4 удаа авсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болон орой дэлгүүрээс виски авснаа санаж байна. Учир нь тэр өдрөө 2 ширхэг вискигээ интернетэд зургийг нь тавьж зарсан. Тэр өдөр “Хоме Плаза” дэлгүүрт 14 цагийн үед орж “Jack Danials” нэртэй вискиг 2 ширхэгийг авч гарсан. Орой нь 19 цагийн үед мөн орж 1 ширхэг “Jack Danials” 1 ширхэг “Hennessy” хулгайлан авч мөн гар цүнхэндээ хийн авч гарсан. Ингээд авсан 4 ширхэг вискиг тэр өдрөө интернэт дээр “зарна” гэж зар тавихад 96615552 дугаартай хүн надтай холбогдон 1 ширхэг “Jack Danials” 1 ширхэг “Hennessy”-ийг нийлүүлээд 150.000 төгрөгөөр зарсан. Нөгөө үлдсэн 2 ширхэг “Jack Danials” нь гэрт байсан. Үүнээс хойш хэдэн өдрийн дараа дахин “Хоме Плаза” дэлгүүрт орж “Jack Danials” 1 ширхэг, “Hennessy” 1 ширхэгийг хулгайлсан. Түүнээс хойш 1 сарын дараа дахин “Хоме Плаза” дэлгүүрийн хаалгаар ороход хамгаалагч нь намайг барьж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч М.Маргад-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/

-“Наран” бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, сургалтын дүнгийн үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл/хх-ийн 61-65  дугаар хуудас/,

Гэрч П.Мэндбаярын “...Миний охин Маргад-Эрдэнэ нь 1994 онд Улаанбаатар хотод төрсөн. 22 настай. 2001 оноос 2003 он хүртэл “Монгеми” сургууль, 2004-2006 онд “Зуун билэг” дунд сургууль, 2006-2007 онд “Олонлог” сургууль, 2007-2011 онд “Наран” бүрэн дунд сургуулийг бүрэн дунд боловсролоор төгссөн. 2011 онд Монгол улсын их сургуулийн “Философийн багш”-ийн ангид суралцаж байгаад 2 дугаар курсээ төгсөөд 1 жилийн чөлөө авсан. Дараа жил нь анги хаагдсан, төлбөр нэмэгдсэн учир сургуулиасаа гарсан. 2015 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 02 хүртэл “Сак” сайтад орчуулагч, редакторийн ажил хийж байгаад сургууль төгссөн диплом байхгүй гээд ажлаасаа гарсан. Одоо гэрээр орчуулга хийж байгаа. Миний охин Англи хэлтэй, 10 жилдээ Япон, Солонгос, Хятад хэл үзэж байсан. Мөн онгоцны үйлчлэгчийн курс, Залуу хатагтай ноёдын Леди төвийн сургалтанд 1 жил хамрагдсан. ...Охин маань найз нөхөд гэх юм байхгүй, зожигдуу, ганцаардангуй, худлаа ярьдаггүй, юманд их эмх цэгцтэй, нямбай хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч М.Маргад-Эрдэнэ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 19-нөөс 02 дугаар сарын 26-ны хооронд “Хоме Плаза”  дэлгүүрийн архи согтууруулах ундаа борлуулах хэсгээс шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр нийт 892.820 /найман зуун ерэн хоёр мянга найман зуун хорь/-н төгрөгийн үнэ бүхий архи, согтууруулах ундаа хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Баянмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч П.Мэндбаярын мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Б.Өсөхбаярын мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Л.Түмэнжаргалын мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 8 дугаар хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-18 дугаар хуудас/, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 78 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Маргад-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч М.Маргад-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, IMEI 35955404726162/00 кодтой “Самсунг Хот-1” маркийн гар утсыг шүүгдэгч М.Маргад-Эрдэнэд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс М.Маргад-Эрдэнэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон