Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

 

2022            02            15                                                         2022 /ШЦТ/24                                   

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч, хохирогч: Б.б /өөрийгөө өмгөөлсөн/

Шүүгдэгч: Б.б/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.б, Б.б нарт  холбогдох эрүүгийн 2229000000011 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Боржигон овогт Б.Ж Б.б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг Өгмөөрийн 2-4 тоотод иргэн Д.Б нүүрэн тус газар өшиглөж халдашгүй байх эрх чөлөөнд нь халдсаны улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, 2 хацрын зулгаралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Б.б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг Өгөөмөрийн 2-4 тоотод иргэн Б.бийн нүүр лүү 4-5 удаа цохиж, халдашгүй байх эрх чөлөөнд халдсаны улмаас тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн гуя, баруун тавхайн цус хуралт гэмтэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.б, Б.б нарт  холбогдох эрүүгийн 2229000000011 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.б мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.б мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.б мэдүүлэхдээ:

-Шүүгдэгч Б.баас нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.бийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ө өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

-Б.бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, сертипкат, “А.н говь” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 64, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74 дэх тал/,

 

-Б.бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 82, 86, 87, 88, 89, 90, 91, 93 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 108 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.б, Б.бнарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 109, 110 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 3 дугаар баг, Өгөөмөрийн 2-4 тоотод иргэн Д.Б нүүрэн тус газар нь өшиглөж халдашгүй байх эрх чөлөөнд нь халдсаны улмаас түүний биед “тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, 2 хацрын цус хуралт, баруун чихний дэлбээ, дух, хамар, дээд уруул, зүүн хацрын зулгаралт гэмтэл” үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 3 дугаар баг, Өгөөмөрийн 2-4 тоотод иргэн Б.бийн нүүр рүү 4-5 удаа цохиж, халдашгүй байх эрх чөлөөнд халдсаны улмаас түүний биед “тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн гуя, баруун тавхайн цус хуралт гэмтэл” үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг гэртээ байж байхад манай ажлын залуу М.Э манайд ирээд бид хоёр 0.5 л нэг шил архийг хувааж уугаад гэртээ байхад гаднаас манай ажлын Ө.Б нэг танихгүй залуутай манайд оройны 19 цагийн үед орж ирсэн.Тэгээд тэр архийг бид дөрвүүлээ гэртээ ууж байсан архийг хувааж ууж дуусгачхаад бид Ө.Бт нэг шил 0.5 граммын архи гаргаж ирсэн түүнийг мөн бид дөрвүүлээ хувааж ууж дуусгачихаад бид нар унтахаар болж би гэрийн баруун талын орон дээр ор засаад унтсан нөгөө гурав гэрийн хойд талаар ор засаад зэрэгцээд унтацгаасан. Би тэгээд шөнө 23 цагийн үед сэрчихээд бие засах гээд хэвтэж байхад нэг хүн гэрт юм түчигнүүлээд байхаар нь би “хэн юм бэ, юу хулгай хийх гээд байгаа хулгайч вэ" гэхээр тэр хүн би "Б байна гар утсаа цэнэглэх гэж байна" гэж хэлэхээр би босоод гэрлээ асаагаад “чи хулгай л хийх гэж биз дээ би гэр орноосоо юм хулгайд алдаж байсан гэж хэлтэл Б.б миний баруун талын нүд руү нэг удаа цохиж авсан тэгээд бид хоёр хоорондоо жаахан маргалдаж байгаад би буцаад ор луугаа очоод унтах гэхэд дахиад гэрт юм түчигнүүлээд байхаар би босоод “чи муу хулгай л хийх гэж яваа биз дээ. би өчнөөн юмаа хулгайд алдсан гэхэд Б.б миний нүүр лүү 2-3 удаа цохиж авсан тэгээд бид хоёр учраа олоод дахиад амрах гээд хэвтсэн Би тэгээд жаахан унтаж байгаад шөнө босоод Б.бийн нуруу руу нь өөрийн өмсдөг гутлаар зөөлхөн нэг удаа цохиж авсан чинь Б.б босож ирээд миний нүүр лүү дахиад 2-3 удаа хүчтэй цохитол хоёр нүд нь хөхрөөд хавдсан. Тэгээд удаагүй гаднаас хүү Б.б нь орж ирээд Б.бийн нүүр лүү 3-4 удаа хүчтэй цохиж авсан. Би тэгээд хүүгээ одоо боль хэрэггүй гээд хүүгээ хорьж салгасан. Тэгээд удаагүй цагдаа нар орж ирээд Б.бийг аваад явсан... Би Б.бийг гэрт юм хулгай хийх гэж байна гэж бодоод хардаад үүнээс болж бид хоёр маргалдаж хэрүүл маргаан хийсэн юм. Тэгээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж авсан... Миний баруун, зүүн талын нүд хөхөрч хавдсан...Манай хүү Б.б Б.бийн нүүр лүү 3-4 удаа цохиж авсан өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.бийн өгсөн “...Ө.Б бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Манлай сумаас гараад Цогтцэций сум руу явах замдаа нэг шил 0.5 граммын Хараа архийг хувааж уучихаад орой 19 цагт Цогтцэций сумын төв рүү орж ирээд Ө.Б намайг дагуулаад нэг айлд очсон. Тэр айлын эзнийг Б.Ж гэдэг хүн байсан тэр айлд М.Э, айлын эзэн хоёр 0.5 граммын Эдин нэртэй архийг уугаад дуусаж байсан. Тэгээд тэр айлын ах эзэн Б.Ж ах Ө.Б бид хоёрыг ирлээ гээд нэг шил 0.5 граммын архи гаргаж ирсэн түүнийг бид дөрөв хувааж ууж дуусчихаад Мөнх- Эрдэнэ, Ө.Б Б.Ж бид нар амрахаар ороо засаж унтсан...Би тэгээд гар утсаараа юм үзэж байхад утасны цэнэг дуусах гээд байхаар нь орон дээр унтаж байгаа ахын унтаж байгаа орны толгой дээр байгаа залгуурт нь гар утсаа уях гэж байхад гэрийн эзэн ах Б.Ж босож ирээд юу чи хулгай хийх гээд байгаа хулгайч вэ гэхээр нь би Бүрнээ байна гар утсаа цэнэглэх гэж байна гэж хэлсэн чинь Б.Ж ах босож ирээд гэрлээ асаагаад чи хулгай л хийх л биз дээ би гэр орноосоо юм хулгайд алдаж байсан гээд бид хоёр хоорондоо маргалдсан би тэгээд буцаад ор луугаа очсон чинь Б.Ж ах босож ирээд чи муу хулгай л хийх гэж яваа биз дээ гэхээр нь би өөдөөс нь би хулгайч бишээ гээд цааш нь түлхсэн чинь хоолны шүүгээнээс хутга гаргаж ирээд би хутгыг булааж аваад 2-3 удаа нүүр рүү нь цохиж авсан...нэг сэрсэн чинь намайг гутлаар нуруу руу цохиж байхаар би сэрээд Б.Ж ахыг хоёр хөлнөөс нь барьж байгаад газар унагасан босоод ирэхээр нь би нүүр лүү нь дахиад 2-3 удаа цохитол хоёр нүд нь хөхрөөд хавдсан. Тэгтэл гаднаас хүү Б.б нь орж ирээд миний нүүр лүү 3-4 удаа хүчтэй цохиж авсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оөгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед байх Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байх гэртээ амарч байхад хашаан дотор нэг машин хаазтай орж ирээд аавын гэрт нь  хүмүүс маргалдаад байгаа чимээ гарахаар санаа зовоод гэрт нь орсон чинь манай дүү Б.б ирчихсэн нэг залуутай маргалдчихсан дээр нь гараад суучихсан заамдаад байж байхаар нь би тэр хоёрыг салгаад тэгээд би сумын  цагдаа руу дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ө өгсөн “...нэг сэрсэн чинь бөөн зодоон цохио болчихсон Б.Жын нүд хөхөрчихсөн Б.бийг цохисон гэж хэлж байсан тэр үед Б.Жын хүү Б.б ирчихсэн байсан. Тэгэхэд Б.бийн зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Би яг зодоон болж байхад унтаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн "1.Б.бийн биед тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн гуя, баруун тавхайн цус хуралт гэмтэл үүсжээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн "1.Д.Б биед тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, 2 хацрын цус хуралт, баруун чихний дэлбээ, дух, хамар, дээд уруул, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсжээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.бийн өгсөн “...Ө.Б бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Манлай сумаас гараад Цогтцэций сум руу явах замдаа нэг шил 0.5 граммын Хараа архийг хувааж уучихад орой 19 цагийн Цогтцэций сумын төв рүү орж ирээд Ө.Б намайг дагуулаад нэг айлд очсон. Миний очсон айлд М.Э,  айлын эзэн хоёр 0.5 граммын Эдин нэртэй архийг уугаад дуусаж байсан. Тэгээд тэр айлын эзэн ах Ө.Быг ирлээ нэг шил 0.5 граммын архи гаргаж ирсэн түүнийг бид дөрвүүлээ хувааж ууж дуусгачихаад М.Э, Ө.Б, айлын эзэн бид нар амрахаар ороо засаж унтсан. Гэрийн баруун хойд талаар бид гурав ор засаад хэвтсэн. Тэр үед гэрийн ах гэрийнхээ баруун талын орон дээр унтсан. Би тэгээд гар утсаараа юм үзэж байхад утасны цэнэг нь дуусах гээд байхаар орон дээр унтаж байгаа ахын орны толгой дээр байгаа залгуурт нь гар утсаа уях гэж байхад гэрийн эзэн ах Б.Ж босож ирээд "юу хулгай хийх гээд байгаа хулгайч вэ" гэхээр би “Бүрнээ байна гар утсаа цэнэглэх гэж байна” гэж хэлсэн чинь Б.Ж ах босож ирээд гэрлээ асаагаад “чи хулгай л хийх гэж биз дээ би гэр орноосоо юм хулгайд алдаж байсан гээд бид хоёр маргалдсан би тэгэхээр буцаад ор луугаа очсон чинь Б.Ж ах босож ирээд чи муу хулгай л хийх гэж яваа биз дээ гэхээр би өөдөөс нь "би хулгайч бишээ" гээд цааш нь түлхсэн чинь хоолны шүүгээнээс хутга гаргаж ирэхээр би хутгыг нь булааж аваад 2-3 удаа нүүр рүү нь цохиж авсан тэгээд бид хоёр учраа олоод дахиад амрах гээд хэвтсэн. Нэг сэрсэн чинь намайг гутлаар нуруу руу цохиж байхаар би сэрээд Б.Ж ахыг хоёр хөлнөөс барьж байгаад газар унагасан босоод ирэхээр би нүүр рүү дахиад 2-3 удаа хүчтэй цохитол хоёр нүд нь хөхрөөд хавдсан. Тэгтэл гаднаас хүүхэд нь орж ирээд "юу болоод байгаа юм бэ” гэхээр би болсон зүйлийг хэлээд байж байтал гаднаас хүү Б.б нь орж ирээд миний нүүр рүү 3-4 удаа хүчтэй цохиж авсан. Тэгээд хэрүүл маргаан намжихад цагдаа нар орж ирээд намайг цагдаагийн газар руу аваад явсан М.Э, Ө.Б нар нь хэрүүл маргаанд оролцоогүй ямар нэгэн шарх байгаагүй бие нь зүгээр байсан хэрүүл маргаан зодоон дууссаны дараа энэ хоёр сэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.бын өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн үед Цогтцэций сумын төвд байдаг гэртээ амарч байхад манай найз Оюунбаясгалан над руу утсаар залгаад аав чинь гэртээ хүнд зодуулчихсан юм шиг байна, чи нэг холбоо барина байгаа гэж хэлэхээр би гадуур хувцсаа өмсөөд өөрийн эзэмшлийн жижиг машинаар явж аавын гэрт очиход тэнд манай аав Б.Ж, танихгүй 3 залуутай хамт байсан аавын нүүр ам хөхрөөд хавдчихсан байхаар миний уур хүрээд тэр зодсон гэх залууг барьж аваад нүүр лүү 3-4 удаа цохиж авсан. Би ааваас таныг аль залуу нь зодсон юм бэ гэж асуухад энэ залуу гэж хэлсэн би тэр залууг “чи яахаар настай хүнийг зоддог юм" гэж хэлээд зодсон. Тэр үед манай эгч гэрт орж ирээд "больцгоо гээд хэлэхээр би цагдаа дууд гэж хэлээд гэрээс гарч эгчийн гэрт орсон...Тэр залуу аавыг зодож нүдийг хөхрүүлсэн байхаар нь миний уур хүрээд тэр залууг 3-4 удаа гараараа цохиж зодсон... Аав болон тэнд хамт байсан гурван залуу нь архи уусан согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.б, Б.б нар нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.б, Б.б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.б, Б.б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Д.Б эрүүл мэндэд “тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, 2 хацрын цус хуралт, баруун чихний дэлбээ, дух, хамар, дээд уруул, зүүн хацрын зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 26 дугаартай” дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/-ээр, 

 

Хохирогч Б.бийн эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн гуя, баруун тавхайн цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 27 дугаартай” дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.   

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.бийг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Д.Быг хохирогчоор тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэдгээр нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 10, 14  дэх тал/

 

Хохирогч Б.б нь шүүгдэгч Б.баас  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.бөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогч Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газарт гаргасан “Д.Б миний биед Б.б нь хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд Б.б нь миний хохирол гомдлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 108 дахь тал/,   

 

Иймд хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.бөөс, хохирогч Б.б нь шүүгдэгч Б.баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 3 дугаар баг, Өгөөмөрийн 2-4 тоотод иргэн Д.Б нүүрэн тус газар нь өшиглөж халдашгүй байх эрх чөлөөнд нь халдсаны улмаас түүнд “тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, 2 хацрын цус хуралт, баруун чихний дэлбээ, дух, хамар, дээд уруул, зүүн хацрын зулгаралт гэмтэл” үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

 

Шүүгдэгч Б.бнь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 3 дугаар баг, Ө.н 2-* тоотод иргэн Б.бийн нүүр рүү 4-5 удаа цохиж, халдашгүй байх эрх чөлөөнд халдсаны улмаас “тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн гуя, баруун тавхайн цус хуралт гэмтэл” үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус нотлогдон тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

  

Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 64, 82 дугаар тал/-аар тус тус тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.б, Б.б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.б, Б.б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.б, Б.б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.б, Б.б нар нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.б, Б.б нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.б, Б.б нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.бөөс, хохирогч Б.б нь шүүгдэгч Б.баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.б, Б.б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.б, Б.б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН