| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2022/0008/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/06 |
| Огноо | 2022-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/06
2022 оны 01 сарын 06 өдөр Дугаар 2022/ШЦТ/06 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Т.Солонго,
Шүүгдэгч: М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Мд холбогдох 2129000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.М нь Ханбогд сумын 2 дугаар баг Нархан төвийн хашаанд оршин суух Шинэхүүгийн гэрт 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр М.Маргадыг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд удаа дараа орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Насанд хүрээгүй хохирогч М.М : “...2018 онд анх Ханбогд суманд ээж дээрээ ирсэн. Тухайн үеэс эхлээд хойд аав Э.Ш найз М гэх хүн манайхаар ирээд байдаг байсан. Манай гэр 2019 онд Нархан төвийн хашаанд нүүж очсон хаягийг нь мэдэхгүй байна. 2019 оны сүүлээр байх утсаар тоглоом энэ тэр тоглох гээд М.М фейсбүүкээр найзууд болсноос хойш чатаар харьцаж эхэлсэн. Манай ээж, аав хоёр хөдөө гадаа ажил гарлаа гээд явчихдаг байсан болохоор М ахыг манай хүүхдүүдийг эргэж тойрч байгаарай гээд захидаг байсан... М ах ч манайхаар ирж надад хань болж хонодог байж байгаад 2021 оны 06 дугаар сард намайг Дундговь аймгийн Хулд суманд төрсөн аавынхаа ээж, аав дээр байж байхад М ах над руу видео чатаар залгаад уйлаад чамд хайртай болчихжээ гэж байсан... тэгээд удаагүй 06 дугаар сарын сүүлээр ээж урагшаа Цагаан хад руу тайван зогсоолд ажилд ороод дүү бид хоёр Ханбогд суманд суманд ирсэн... манайх Нархан төвийн хашааг хараад сарын 300,000 төгрөгийн цалин авдаг байсан юм ...2021 оны 06 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна манай дүү М.Отгонтуяа ангийнхаа хүүхдийнд хонохоор явсан... М ах манайд 20 цагийн үед ирээд хамт надад хань болж хонохоор болж хэвтэж байгаад бид хоёр ярилцаж байгаад нэг бэлгийн харилцаанд орсон... тухайн үед бэлгийн харьцаанд орохдоо М гэх хүн надад хүч хэрэглэсэн болон заналхийлсэн үйлдэл гаргаагүй бид хоёр өөрсдөө хүсэж бэлгийн харьцаанд орсон... тэрнээс хойш 8 бил үү 9 удаа манай гэрт бэлгийн харьцаанд ордог байсан...би 2021 оны 06 дугаар сард 15 настай байсан... М.М миний 14, 15 насны төрсөн өдөр дээр ирж бэлэг гэж мөнгө өгдөг байсан болохоор намайг 15 настай гэдгийг мэддэг байсан байх... бид хоёр одоо үерхэж байгаа” гэх мэдүүлэг /хх-н 14-16-р хуудаст/,
Гэрч Я.Б : “...2018 онд миний охин Маргад Ханбогд суманд над дээр ирсэн ба манайх Ханбогд сумын төвд 2 дугаар баг Баянхөөвөрийн 437 тоотод нөхөр Э.Ш аав ээжийн хашаанд байдаг байсан... нөхөр Э.Ш найз М гэх залуу манайхаар орж гараад явдаг байсан... 2021 оны 07 дугаар сард М надад би танай охинд хайр тай болсон бид хоёр үерхэж байгаа гэж хэлсэн... би бол шийддэг ажил биш хэрэв янз бүрийн асуудал гарвал чи өөрөө хариуцлага хүлээнэ шүү гэж хэлж байсан... М.Маргад надад цагдаад шалгагдаж эхэлсний дараа л Мтай бэлгийн харьцаанд орсноо хэлсэн... М.М нь манай нөхөр Э.Ш найз нь байгаа юм... манайхаар 2018 оноос эхэлж орж гараад хонож өнжөөд байдаг байсан... би зун болохоор хөдөө кемпүүд дээр ажил гарвал тогоочоор ажиллаад хэд хоногоор явчихдаг байсан... нөхөр маань бас хөдөө ойр зуур ажил хийх ажлаар явдаг байсан болохоор Мг манайхаар орж гарч охинтой хань болж байгаарай гэж хэлж захидаг байсан” гэх мэдүүлэг /хх-н 30-32-р хуудаст/,
Гэрч Э.Ш : “...М.Маргад нь миний дагавар охин байгаа юм... М.М ээж Бямбасүрэнтэй 2017 онд хамтран амьдрах болсон ба 2018 онд Маргад ээж дээрээ ирээд бид нар нэг гэрт хамт Ханбогд суманд амьдрах болсноос хойш мэддэг болсон...М.М бид хоёр 2018 оноос найзалж байгаа найз нөхдийн холбоотой байдаг... Мгийн гэр нь манайхаас зүүн урд ойрхон байдаг байсан... би тэр хоёрыг яг ямар харилцаатай байсан талаар мэдэх зүйл байхгүй М манайхаар ирж тоглодог, хааяа хонож өнжөөд явдаг л байсан... бэлгийн харилцаанд ордог байсан талаар надад мэдэх зүйл байхгүй... манай хүн ажил төрөл гээд хөдөө явдаг би бас хөдөө хүний мал харах туслах гээд хөдөө явдаг байсан болохоор Мг гэрээр орж гарч байгаарай гэж захидаг байсан” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаартай “1. М.М охин хальс хуучин сэтэрхийтэй байна. М.Маргад нь бэлгийн харьцаанд орсон нь үзлэгээр тогтоогдлоо. М.Маргад нь жирэмслээгүй байна. 2. Охин хальс урагдалтай хугацааг тогтоох боломжгүй. 3. М.Маргад нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдваргүй байна. 4. М.М биед гэмтэл тогтоогдоогүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 34-35-р хуудаст/,
Яллагдагч М.М : “...2018 онд М.Маргад гэх охиныг Ханбогд суманд ирсэн цагаас нь мэддэг болсон ба хойд эцэг Шинэхүүтэй найзууд болохоор гэр орноор нь орж гарч байгаад таньдаг мэддэг болсон... 2021 оны 03 дугаар сараас М.Маргадтай дотно танилцаж үерхэж эхлээд 2021 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна М.М гэрт шөнө бэлгийн харьцаанд орсон... тэднийх Ханбогд сумын төв Их булаг дэлгүүрийн зүүн талд байх Нархан төвийн хашаанд байдаг байсан ба аав, ээж нь эзгүй ажилтай байх үед нь дүүг нь унтсаны дараа бэлгийн харьцаанд хоёулаа хүсэж орсон... тэрнээс хойш М.М гэрт нь аав, ээжийг нь байхгүй үед бэлгийн харьцаанд ордог байсан... 2021 оны 06, 07 сарын үед М.М ээж Бямбасүрэнд үерхэж байгаагаа хэлсэн... би тухайн үед М.Маргадыг 16 насанд хүрээгүй байсныг нь мэдэж байсан... 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 нас хүрч байхад нь төрсөн өдрөөр нь очиж басан... би М.Маргадтай бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж байсан удаа байхгүй... бид хоёр ярилцаж байгаад хэн хэн нь хүсэж бэлгийн харьцаанд ордог байсан... би энэ асуудлыг бол байж боломгүй асуудал гэдгийг одоо л мэдэж байна тухайн үед бэлгийн харьцаанд орж байхдаа сайн ухамсарлаж ойлгохгүй байжээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-н 51-52-р хуудаст/,
Шүүгдэгч М.М н хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 56-61, 63-68, 70-75, 107, 113-116-р хуудаст/,
М.М н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 53-р хуудаст/,
М.М н Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 77-106-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч М.М нь Ханбогд сумын 2 дугаар баг Нархан төвийн хашаанд оршин суух Шинэхүүгийн гэрт 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр М.Маргадыг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд удаа дараа орсон болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.М нь хохирогч М.Маргадыг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд удаа дараа орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч М.М г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.М бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсан болох нь насанд хүрээгүй хохирогч М.М “...2021 оны 06 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна манай дүү М.Отгонтуяа ангийнхаа хүүхдийнд хонохоор явсан... М ах манайд 20 цагийн үед ирээд хамт надад хань болж хонохоор болж хэвтэж байгаад бид хоёр ярилцаж байгаад нэг бэлгийн харилцаанд орсон... тухайн үед бэлгийн харьцаанд орохдоо М гэх хүн надад хүч хэрэглэсэн болон заналхийлсэн үйлдэл гаргаагүй бид хоёр өөрсдөө хүсэж бэлгийн харьцаанд орсон... тэрнээс хойш 8 бил үү 9 удаа манай гэрт бэлгийн харьцаанд ордог байсан...би 2021 оны 06 дугаар сард 15 настай байсан... М.М миний 14, 15 насны төрсөн өдөр дээр ирж бэлэг гэж мөнгө өгдөг байсан болохоор намайг 15 настай гэдгийг мэддэг байсан байх... бид хоёр одоо үерхэж байгаа” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаартай “1. М.М охин хальс хуучин сэтэрхийтэй байна. М.Маргад нь бэлгийн харьцаанд орсон нь үзлэгээр тогтоогдлоо. М.Маргад нь жирэмслээгүй байна. 2. Охин хальс урагдалтай хугацааг тогтоох боломжгүй. 3. М.Маргад нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдваргүй байна. 4. М.М биед гэмтэл тогтоогдоогүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 34-35-р хуудаст/, гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогч М.Маргад болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нарансүрэн нар нь шүүгдэгч М.М гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул М.М г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 53-р хуудас/,
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч М.М н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М г 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Маргад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нарансүрэн нар нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ