Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пагамын Туяат |
Хэргийн индекс | 187/2016/0049/э |
Дугаар | 51 |
Огноо | 2016-08-16 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтлөн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Б.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттунгалагийн Цогтсайханд холбогдох эрүүгийн 201626030556 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 23-3А тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил 6 сарын нэмж, 5 жил, 6 сарын хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 266 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 240 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 8 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 57 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 263 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 15 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баттунгалагийн Цогтсайхан /РД:ШД79103115/,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Цогтсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 7 дугаар гудамжинд иргэн Э.Баттөрийг хамт явсан Д.Нэргүйбаатартай маргалдлаа гэж хойш нь татаж унагаан биед нь зүүн тохойд зулгаралт, баруун шаант, тахилзуур ясанд далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Э.Баттөрийн “...Цогтсайхантай ямар нэгэн маргаан гараагүй. Түүнтэй нэг ч үг хэлээгүй. Нэргүйбаатар л өөрөө намайг зогсоож хэрүүл өдөөсөн. Надад Биод хүргээд өгчих гэсэн. Би ажилтай байна гэсэн чинь тэр чамд би мөнгийг чинь өгнө гэсэн. Би түүнд чи мөнгөтэй юм бол таксинд очоод суучих, би завгүй байна гэсэн. Тэр “чи муу хэзээ ийм том болсон, сүртэй муу пизда минь” гэсэн. Би түүнд чи хүнийг пиздагаар дуудаж хүргүүлдэг юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь чи муу хэзээ юм болсон пизда вэ буугаад ир гэсэн. Тэгэнгүүтээ би машинаас буугаад ирсэн. Нэргүйбаатар хашааны тэнд байсан пивоны шилийг барьсан. Нэргүйбаатар намайг цохих гээгүй байх, намайг айлгах гэсэн байхаа. Араас Цогтсайхан татсан уу, ташсан уу, түүний үйлдлийн улмаас миний хөл хугарсан. Миний бодлоор Цогтсайхан нь миний хөл рүү юмаар өшиглөсөн эсхүл ташсан байж магадгүй юм. Гэхдээ би өшиглөсөн, ташсан эсэхийг нүдээрээ хараагүй. Би доошоо харахад миний хөл эргэсэн байсан. Цогтсайхан манай гэрт ирж уулзах үед би чиний хөлийг араас нь ташсан гэж хэлсэн. Тэгэхээр Цогтсайхан нь миний хөл рүү араас хөлөөрөө цавчиж өшиглөсөн юм уу, эсхүл хөлөөрөө тэгэлж байгаад эргүүлж татаж унагасан юм уу мэдэхгүй байна. Миний хөл рүү Цогтсайхан нь хөлөөрөө өшиглөх, эсхүл тэгэлж байгаад татсаны улмаас хугарсан гэж үзэж байна. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд 12 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлээс гараад дүүргийн эмнэлгийн хяналтанд орж хөлөндөө боолт хийлгүүлж гэртээ эмчлүүлсэн. ..Нийт 1.136.734 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар надад хохирол нэг ч төгрөг төлөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхжингийн “...Нэргүйбаатар нь манай аав, Цогтсайхан нь манай аавын дүүгийнх нь нөхөр байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай гэрээс аав, Цогтсайхан бид нар Биогийн төв рүү явж байсан. Аав хүнтэй уулзана гээд явж байсан чинь аав тэр ахыг зогсоогоод Биогийн төвд хүргээд өгчих гэсэн. Тэр ах үгүй гэсэн чинь аав сонин болсон гэсэн. Аав бид хоёр явж байсан чинь тэр ах машинаас бууж ирээд манай аавыг цохих гэж байсан. Би болиулах гэж байтал тэр ах намайг түлхэж унагаасан. Би унаагүй хойшоо ухраад зогссон. Тэгээд тэр ах Сэнгүр пивоны нэг шил бариад аавыг цохих гээд байсан. Манай хүргэн ах Цогтсайхан тэр ахын цамцнаас нь бариад хойшоо татсан чинь тэр ах бөгсөөрөө газарт унасан. Тэгээд тэр ах босох гээд дахиад унасан. Тэр хүн хөл эвгүй болчихлоо, хугарчихлаа гээд байсан. Тэгээд бид нар явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Э.Батболдын “...2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баттөр бид хоёр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 1-18 тоотод байрлах өөрийн машин засварын газарт машин будаж байсан. Баттөр орой 19-20 цагийн үед машин засварын газраас гэр ажил хийж байгаа хүнд тамхи аваачиж өгчихөөд ирнэ гээд өөрийн “Ниссан навара” маркийн машинаа унаад явсан. Баттөр яваад хориод минутын дараа миний 88622032 дугаар луу өөрийн 88181308 дугаараас залгаж ярьсан. Баттөр надад хөлөө хугалчихлаа, би юуны хөл гэсэн чинь өөрийнхөө хөлийг гэсэн. Тэгээд би хаана байна гэсэн чинь Баттөр гудамжинд байна гэсэн. Тэгээд би гранд марк-2 маркийн машинаар Хабитатын гудамжнуудаар нүүрний эгнээгээр гудамжнуудаа хараад явахад блокон хашаатай гудамжийг тойроход гудамжны үзүүрээс ойрхон Баттөр хэвтэж байсан. Намайг очиход Баттөр цаашаа буюу урд зүг тийш харж хэвтсэн, хөл нь эргэсэн, өөрөө орилоод хэвтэж байсан. Би очоод Баттөрийг өргөөд урд талын суудалд суулгасан. Тэгээд Гэмтэлийн эмнэлэгт авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цогтсайханаас мэдүүлсэн мэдүүлэг:
“2016 оны 3 дугаар сарын 14 ны өдөр гэртээ хүүүхдээ хараад байж байтал гаднаас Нэргүйбаатар орж ирээд Биогийн төв рүү яваад машины амортизатор янзлуулаад ирье гэж хэлсэн. Тэгээд хамт гараад явж байтал гудамжны үзүүрээс нэг хар машин гарч ирсэн. Тэгтэл тэр машинд Нэргүйбаатар гараа өргөөд нөгөө машин нь зогссон. Тэгэхэд би хүнтэй уулзаад араас нь алхаад явж байтал тэр хоёр машинаасаа бууж ирээд заамдалцаад авсан. Тухайн үед охин нь дундуур нь ороод би хажууд нь очоод хараад зогсож байтал Баттөр машиндаа суусан. Тэгээд Баттөр машинаасаа бууж ирээд чи хэзээ ийм болчихсон юм бэ гэхэд Нэргүйбаатар уурлаад цаад хашааны булангаас пивоны шил барьж ирсэн. Тэгээд би Нэргүйбаатарыг түлхээд цааш нь холдуулаад Баттөрийг түлхтэл Баттөр унаад хөл жаахан эвгүй болчихлоо гэж байсан. Тэгээд би гайгүй байх гэж бодоод цаашаа явсан” гэв.
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ¹5233 дугаартай үзлэг хийсэн актанд
-2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
-2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
-2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/,
-2016 онй 5 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 52-56 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:
“...Би эхлээд гэртээ байхад Нэргүйбаатар орж ирээд хоёулаа Биогийн төв орж машины радиатор үзээд ирэх үү гэхээр нь би хүүхэд харах хүн байхгүй байна гэж хэлээд зогсож байхад гаднаас манай сургуулийн хүүхэд орж ирсэн. Тэгээд би хүүхдээ захиж үлдээчихээд Нэргүйбаатарын араас нь явсан. Нэргүйбаатар охинтойгоо хамт явж байсан. Гудамжаар явж байхад цаанаас булан тойроод хар машин орж ирсэн чинь Нэрүйбаатар гараа өргөөд машиныг зогссон: Жолооч нь бууж ирээд Нэргүйбаатар тэр хоёр заамдалцаж зогсож байтал охин дундуур нь орж тэр хоёрыг салгасан. Нөгөө жолооч буцаж суугаад дөнгөж хөдлөнгүүт араас Нэргүйбаатар Баттөрөө чи хэзээ ийм байсан юм бэ гэхэд Баттөр машинаа зогсоож бууж ирэнгүүтээ хашааны ёроолоос Боргио шил бариад Нэргүйбаатарын шилэн хүзүүнээс бариад Нэргүйбаатарыг цохих гэж байхад нь би түүний цохих гэж байгаа гарын бугалган дээрээс араас нь бариад, нөгөө гараар Баттөрийн цамцанд гурван хуруугаа хийгээд мушгиад арагш нь унагасан. Унагаад гараас нь шилийг авах гэхэд Баттөр гараа тавихгүй байсан. Би гарыг нь мушгиж байгаад салгаад шилийг нь авсан. Тэгээд тэр шилийг авч хашааны цаашаа шидсэн. Баттөр хөл эвгүй болчихлоо гээд сууж байсан. Баттөр бөгсөөрөө сууж байсан. Тэгээд Нэргүйбаатартай хамт цаашаа айл руу явсан. Явж байх замд Баттөр болон түүний машин гудамжинд харагдахгүй байхаар нь би түүнийг явсан байх, гайгүй байх гэж бодсон... Би түүний баруун хөлөнд биеэр болон ямар нэг зүйлээр огт хүрээгүй. Түүнийг шууд хойшоо мушгиж татсан. Баттөр нь хөлөөрөө ташсан гэж худал яриад байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавалгаа /хх-ийн 70 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/,
-Цагдаагийн байгууллагын АСАП сангаас шүүсэн мэдээлэл /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,
-урьд ял шийтгэгдсэн, 1998 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 226 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-84 дүгээр хуудас/,
-1996 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 131-134 дүгээр хуудас/
-2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 263 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 85 дугаар хуудас/,
Гэрч Д.Байгальмаагийн “...Бид хоёр гэр бүл болоод 15-16 жил болж байна. дөрвөн хүүхэдтэй. Нэг их айхтар архи дарс уудаггүй. Хаяа нэг уудаг. Архи уухаараа агсам согтуу тавьдаггүй. Тайван зантай. Хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй хүн. Гадуур дотуур тэнэж хүнтэй нийлж архидаад явдаггүй. Манай нөхөр хүнтэй ярих үедээ ярина, ерөнхийдөө ганцаардмал байдалтай. Тамхи татдаггүй, сэтгэлийн хөөрөлгүй, ажил сайн хийдэг, хөдөлмөрч хүн. Авъяас, ур чадвар байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Цогтсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 7 дугаар гудамжинд иргэн Э.Баттөрийг хамт явсан Д.Нэргүйбаатартай маргалдлаа гэж хойш нь татаж унагаан биед нь зүүн тохойд зулгаралт, баруун шаант, тахилзуур ясанд далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Э.Баттөрийн “...Миний хөл рүү Цогтсайхан нь хөлөөрөө өшиглөх, эсхүл тэгэлж байгаад татсаны улмаас хугарсан гэж үзэж байна. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд 12 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлээс гараад дүүргийн эмнэлгийн хяналтанд орж хөлөндөө боолт хийлгүүлж гэртээ эмчлүүлсэн. ..Нийт 1.136.734 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар надад хохирол нэг ч төгрөг төлөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхжингийн “...Манай хүргэн ах Цогтсайхан тэр ахын цамцнаас нь бариад хойшоо татсан чинь тэр ах бөгсөөрөө газарт унасан. Тэгээд тэр ах босох гээд дахиад унасан. Тэр хүн хөл эвгүй болчихлоо, хугарчихлаа гээд байсан. Тэгээд бид нар явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Э.Батболдын “...Тэгээд би гранд марк-2 маркийн машинаар Хабитатын гудамжнуудаар нүүрний эгнээгээр гудамжнуудаа хараад явахад блокон хашаатай гудамжийг тойроход гудамжны үзүүрээс ойрхон Баттөр хэвтэж байсан. Намайг очиход Баттөр цаашаа буюу урд зүг тийш харж хэвтсэн, хөл нь эргэсэн, өөрөө орилоод хэвтэж байсан. Би очоод Баттөрийг өргөөд урд талын суудалд суулгасан. Тэгээд Гэмтэлийн эмнэлэгт авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ¹5233 дугаартай үзлэг хийсэн акт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
-2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
-2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
-2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас
-2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 52-56 дугаар хуудас/,
-2016 онй 5 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 52-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Боржигон овогт Баттунгалагийн Цогтсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар
Шүүгдэгч Б.Цогтсайханаас хохирогч Э.Баттөрийн эмчилгээний зардалд нийт 1.136.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч Э.Баттөр нь шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Цогтсайханы ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Цогтсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Баттөрд буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Цогтсайхан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон