Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар  2022/ШЦТ/13  

 

 

2022           01             12                                                        2022/ШЦТ/13                                   

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Ө.Г аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Хохирогч: М.Б /цахимаар/,

Шүүгдэгч: С.Э /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С.Эд холбогдох эрүүгийн 2129002140113 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ө.Г аймгийн Ц.Ц сумын төвөөс хойш 45 дахь километрт “300.000 төгрөг шилжүүлсэнгүй” гэх шалтгаанаар М.Бтай маргалдан түүнийг зодож биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, хэвлий, баруун өгзөг, зүүн гуя цус хуралт, нуруунд зулгаралт, баруун доод 1, 2, зүүн доод 1-р шүднүүдэд сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ө.Г аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э  од холбогдох эрүүгийн 2129002140113 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ:

Архи уусан байсан. Тэгээд эхнэрээ мөнгө шилжүүлээдэх гэсэн чинь сүлжээ байхгүй байна гээд маргалдаад гар хүрсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Архи уусан нь миний буруу. Эхнэрээсээ уучлалт гуйсан, амьдрал хэвийн үргэлжилж байгаа. Одоогоор ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч М.Б гаргасан тайлбартаа:

2021 оны 03 дугаар сард манай нөхөр ажилдаа явсан байсан. Тэгээд бид хоёр 7 сар хүртэл уулзаагүй, Ө.Г аймагт ажлаа хийгээд байж байсан. Тэгээд би хичээл амарсан болохоор манай нөхөр зуныхаа амралтаар юу хийдэг юм хүрч ирээд хамт байж байгаад ажлаа дуусгаад хамт явъя гэхээр нь за гээд очсон. Тэгээд би очоод ажилд нь туслаад байж байсан чинь наадам 7 сард болж таараад наадам хийхгүй байгаа болохоор наадам өнгөрсний дараа манай нөхрийн найзууд нь ургийн баяр болж байгаа чи тэр дээр оч аягүй гоё зүйл болдог гээд манай нөхөр эхнэрээ ирснийх гээд хамт очсон. Тэгээд очихдоо замдаа намайг чи бэлэн мөнгө аваарай. Баярт очиж байгаа юм чинь мөнгө өгөх байх шүү гээд хэлж байсан. Би тухайн үед юм авч байгаад мартсан байсан. Тэгээд очоод мөнгө төгрөг шилжүүлэх гэсэн чинь сүлжээ байдаггүй, би мөнгөө авахаа мартсан байсан. Тэрэн дээр жоохон уурлаад маргалдаад нэлээн уурлаад байхаар нь би өөрөө огцом зантай болохоор би нөхрийгөө чи үхсэндээ уурлаад байгаа найз нөхдүүд юм бол дараа нь яриад мөнгө төгрөгөө шилжүүлж болдоггүй юм уу гээд хэлээд Э  ын алгадчихаад уур хүрээд машинд суугаад явлаа гээд явах гэж байсан чинь чи явах гэлээ гээд намайг машинаас чирч буулгаад тэгээд бид хоёрын маргаан үүссэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байсан. Тэгээд манай хүн надтай танилцаад болно бүтнэ гээд нэг гэрт ороод 5 жил болж байгаа.  Урьд нь ерөөсөө архи дарс хэрэглэдэггүй, янз бүрийн муухай авир гаргадаггүй байсан. Тэгээд тэр өдөр тийм авир гаргахаар нь би өөрөө бас маш их гайхаж байсан. Тэгээд тухайн үед өөрөө зарим зүйлээ санахгүй байна гэж хэлдэг. Бид хоёр маргааш нь эвлэрсэн. Би цагдаад дуудлага өгсөн байсан болохоор цагдаа нь дуудлага өгсөн бол заавал шалгах ёстой, ингэж орхиж болохгүй гээд байхаар нь би очоод болсон үйл явдлыг яриад хэлсэн. Би тухайн үедээ гомдолгүй, одоо яаж гомдлоо буцаах уу буцаамаар байна гээд зөндөө гуйгаад явсан, тэгсэн ч нэмэргүй байсан. Манай нөхөр одоо 2 банкны зээл төлдөг. Мөн ганцаараа ажил хийгээд бид 4-ийг тэжээдэг. Тэгээд жоохон ялихгүй зүйлээс болж маргалдаад ийм зүйл болсондоо харамсаж байна. Одоо гомдол санал байхгүй. Э   өөрөө дахиж ийм үйл явдал гаргахгүй гээд аягүй их харамсаж уучлалт гуйсан гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 13-14 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө.Г аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №421 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Э   яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Шүүгдэгч С.Э   эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэн, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 36-47 дахь тал/,

 

-Хохирогч М.Бгийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 65-68 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч С.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ө.Г аймгийн Ц.Ц сумын төвөөс хойш 45 дахь километрт “300.000 төгрөг шилжүүлсэнгүй” гэх шалтгаанаар М.Бтай маргалдан түүнийг зодож биед нь “зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, хэвлий, баруун өгзөг, зүүн гуя цус хуралт, нуруунд зулгаралт, баруун доод 1, 2, зүүн доод 1-р шүднүүдэд сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бгийн өгсөн “....би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нөхөр Э  ын хамтаар Ц.Ц сумаас баруун тийш 45 километр зайд ургийн баярт очсон. Тэр үед Э   надад энд ирсэн хүмүүс ургийн баярт зориулж 300.000 төгрөг өгч байгаа юм чи нэг хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь тэр газарт сүлжээ байхгүй байхаар нь сүлжээ алга байна, мөнгө шилжүүлж болохгүй гэж хэлтэл Э   над руу уурлаад байхаар нь би явах гээд машиндаа суутал Э   ардаас ирээд машинаас буулгаад миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...Э   намайг үснээс зулгаагаад чирэхээр нь би чулуугаар толгой хэсэг рүү нь 2 удаа цохьсон ...миний биеийн нуруу хэсэгт нэг удаа өшиглөсөн, хөл гар зүүн нүд рүү нэг нэг удаа гараараа цохисон..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э өгсөн “...Гэнэт л Э  , Б   2 муудалцчихсан, заамдалцчихсан байж байсан. Тэгээд би тэр хоёрын дундуур нь орж салгасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө.Г аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 421 дугаартай "1.М.Бгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, хэвлий, баруун өгзөг, зүүн гуя цус хуралт, нуруунд зулгаралт, баруун доод 1, 2, зүүн доод 1-р шүднүүдэд сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.М.Бгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.М.Бгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Э   яллагдагчаар өгсөн “..хүмүүс ургийн баярт зориулж мөнгө өгөөд байхаар нь би бас өгөх санаатай Б  гаас 300.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхэд Б   сүлжээ байхгүй байна. шилжүүлж болохгүй гэхэд нь би уурлатал Б   миний зүүн хацар руу алгадчихаад машин руугаа ороод суучихсан. Тэгэхэд нь би машинаас гаргаж бөгсөн тал руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд бас би баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгэхэд зүүн нүднийх нь хажуу талд хөхөрчихсөн байсан... өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч С.Э нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Э   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч М.Бгийн биед “зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, хэвлий, баруун өгзөг, зүүн гуя цус хуралт, нуруунд зулгаралт, баруун доод 1, 2, зүүн доод 1-р шүднүүдэд сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө.Г аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/-ээр тогтоогдож байна.     

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн М.Бг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Хохирогч М.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.       

 

Иймд хохирогч М.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч С.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ө.Г аймгийн Ц.Ц сумын төвөөс хойш 45 дахь километрт “300.000 төгрөг шилжүүлсэнгүй” гэх шалтгаанаар М.Бтай маргалдан түүнийг зодож биед нь “зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, хэвлий, баруун өгзөг, зүүн гуя цус хуралт, нуруунд зулгаралт, баруун доод 1, 2, зүүн доод 1-р шүднүүдэд сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, шүүгдэгч С.Э  од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч С.Э  од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э  од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч С.Э нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч С. Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч С.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч М.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө.Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН