Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/02555

 

 

 

Зохигчдын эвлэрлийг ,

: С******* ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, *******, С******* плаза, Холбогдох утас:*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат *******, /РД:*******/ нэхэмжлэлтэй,

: Ц******* ХХК, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ******* тоот хаягт оршин байрлах /РД:*******/-д ,

11 950 000 төгрөгийг гаргуулан авах тухай ,

С******* ХХК дээ: Ц******* ХХК нь манай байгууллагаас 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5,050,000 /таван сая тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цэнэглэгч карт, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 9,000,000 /есөн сая/ төгрөгийн цэнэглэгч карт, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 7,000,000 /долоон сая/ төгрөгийн цэнэглэгч карт нийт 21,050,000 /хорин нэгэн сая тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цэнэглэгч картыг худалдаж авсан. Үүнээс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2,400,000 төгрөг, 03 сарын 17-нд 1,300,000 төгрөг, 04 сарын 02-нд 600,000 төгрөг, 04 сарын 14-нд 1,300,000 төгрөг, 2017 оны 02 сарын 06-нд 2,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 27-нд 1,500,00 төгрөг нийт 9,100,000 /есөн сая нэг зуун мянга / төгрөгийг С******* ХХК-д төлсөн.

Иймд үлдэгдэл 11,950,000 /Арван нэгэн сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ц******* ХХК нь бичгээр хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Ц******* ХХК-аас 11,950,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч талаас гаргасан 11,950,000 төгрөгийг Ц******* ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц******* ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Н бүрэн хүлээн зөвшөөрсөн.

Үлдэх 11,950,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор хариуцагч Ц******* ХХК нь С******* ХХК-ний Худалдаа хөгжлийн банкан дахь 499008171 дугаар дансанд шилжүүлэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

С******* ХХК Ц******* ХХК-д , 11,950,000 төгрөг гаргуулах .

Талууд харилцан тохиролцож, 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчидын эвлэрлийг шүүгчийн захирамжаар батлах нь зүйтэй байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох 11,950,000 төгрөгийг Ц******* ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэнбол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэж заасан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 74.4-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй зохицуулсныг дурдах нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.

74 дүгээр зүйлийн 74.2, 123 123.1-:

1. Х Ц******* ХХК нь н С******* ХХК-д 11,950,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр багтаан төлнө гэж тохиролцсон эвлэрлийг , .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 206,150 төгрөгийн тал хувь 103,075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 103,075 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Ц******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 103,075 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч С*******ХХК-д олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

د .