Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

                                      Ханбогд сум

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэсувд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б холбогдох 2229000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ өглөө зочид буудлын 209 тоот өрөөнөөс иргэн А.Энхмөнхийн Ай-понь икс-эс макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь мэдүүлэхдээ: “2021 оны 11 сарын 20-ны өдөр Г.З гэх найз маань намайг дуудсан байдаг. 1 шил архи аваад ир гэсэн. Би архийг нь тухайн байрлаж байгаа зочид буудлын өрөөнд нь аваад очсон. Золбаяртай хамт байсан 2 хүнийг лгт танихгүй. Тухайн өдөр анх танилцсан. Тэнд архийг нь хүргэж өгчхөөд би явах болсон байдаг. Тэгээд тэндээс гарахдаа орны буланд байсан утсыг аваад гарсан. Тийм л үйл явдал болсон” гэв.

            Хохирогч А.Энхмөнхийн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 20-нд ...Цогтцэций суманд ирсэн. Тэгээд сумын төвд байрлах Шинэ өглөө нэртэй зочид буудалд 2 давхарт нь 209 тоот өрөөг Золбаяр аваад байрласан байсан. Бид гурав өрөөнд ороод 0,75л багтаамжтай 1 шил архи хувааж уугаад сууж байтал Золбаяр хамт ажилладаг байсан найз Б гэх эмэгтэйг дуудаж 00:00 цагийн үед Батцэцэг ирсэн. Тэгээд бид дөрөв нөгөө архиа хувааж уугаад би нэлээн согтоод унтчихсан... Өглөө нь сэрэхэд миний утас олдохгүй Б, Амарбаясгалан хоёр явчихсан байсан... Миний гар утас Ай-поне Икс-эс маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

                 Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12.р хуудас/

                 Ашид билгүүн ХХК-ний 2021.12.15-ны өдрийн ТХҮ-921/2487 дугаартай утас Iрhоnе ХS тах-1 ширхэг, 1.100.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41- 43-р хуудас/

Яллагдагч Б.Б-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны орой ...Шинэ өглөө буудал дээр очиход хоёр давхрын өрөөнд Золбаяр хоёр танихгүй эрэгтэй хүнтэй хамт байсан... Миний авчирсан архийг задлаад нөгөө хоёр залуу тэр архинаас уусан. Тэр үед Золбаяр бид хоёр өрөөнөөс хамтдаа гараад ...буцаад буудал дээрээ ирэхэд нөгөө хоёр залуу нэг орон дээр хамтдаа унтаж байсан... би Золбаярыг өрөөнд оруулчхаад тэр хоёр залуугийн орны хөл дээр байсан хар өнгийн гар утсыг аваад куртикнийхээ баруун талын халаасанд хийчхээд тэгээд өрөөнөөс гараад явсан... тэр утасны сүлжээг хаачхаад цүнхэндээ хийж байгаад 2021 оны 12 сарын 07-ны өдөр тэр гар утасны сүлжээг нээчхээд байж байхад цагдаагийн ажилтан орж ирээд ...надаас тэр гар утсыг авсан... Ай-поне загварын хар өнгийн том гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 66-79-р хуудаст/,

Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 56-р  хуудаст/,

Б.Бийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 58-65-р  хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзэв.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ өглөө зочид буудлын 209 тоот өрөөнөөс иргэн А.Энхмөнхийн Iphone XS Max”  загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “Iphone XS Max” маркийн гар утас хулгайлж бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч Б.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхэнд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

 

Шүүгдэгч Б.Б.Б нь хохирогч А.Энхмөнх 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий Iphone XS Max”  маркийн гар утсыг буцаан өгсөн хохирогчийн мэдүүлэг /хх-н 20-р хуудаст/ авагдсан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.

Иргэн А.Энхмөнхөд учирсан хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-921/2487 дугаартай дүгнэлтээр Iphone XS Max”  маркийн гар утасны үнэлгээг 1,100,000 төгрөгөөр тогтоосон байна./хх-ийн 20-р хуудас/

Хохирогч А.Энхмөнх нь прокурорын шатанд гаргасан хүсэлтдээ “Амарцэцэг овогтой Энхмөнх миний бие гар утсаа бүрэн бүтэн хохирлын 200,000 төгрөгтэй хүлээж авав. Хохиролгүй маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ. Иймд шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. /хх-ийн 85-р хуудас/

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Батцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон тэдний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 56-р хуудас/

Шүүгдэгч Б.Б нь хулгайлсан эд зүйлийг хохирогчид буцаан төлсөн, өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул тэдний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналын хүрээнд шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хулгайлсан 1,100,000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Батцэцэгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Батцэцэгт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.    

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид  Iphone XS Max”  маркийн гар утсыг буцаан өгсөн, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Энхмөнх нь хохиролгүй болсон талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Батцэцэгт сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ