Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18  

 

 

2022           01             21                                                         2022/ШЦТ/18                                  

       

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Хохирогч: Ш.Б,

Гэрч: Ш.А ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Б.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Өд холбогдох эрүүгийн 2129000000121 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Ө  нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3 дугаар баг, Шар довын 723 тоотод Ш.Быг зодож ир үзүүр бүхий зүйлээр биед доод уруул, зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох эрүүгийн 2129000000121 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө  мэдүүлэхдээ:

2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би “Оюутолгой” ХК-аас амраад  Ханбогд суманд ирсэн. Замд явж байхад А над руу яриад сум руу орж ирэхэд намайг тосож авсан. Тэгээд ганц пиво аваад өгчих гэхээр нь би замдаа нэг пиво аваад манайд очиж уусан. Пивоо ууж дуусгаад А дүүгийнх рүүгээ хүргүүлсэн. Тэгээд дүүгийндээ очоод хэвтэж амарч байгаад орой дүү охиныгоо ирэхээр ах нь гэр рүүгээ харьлаа ахыгаа хүргээд өг гээд дүү охинтойгоо гэр рүүгээ явж байхад А, О хоёр шинэ сургуулийн өмнө айлын гадаа машинтайгаа зогсож байсан. Тэгээд би тэр хоёртой уулзаад хөгшин нь гэр рүүгээ явж байна гээд манай гэр рүү хамт очицгоосон. Тэгээд манайд очиход А машинаасаа пиво гаргаж ирээд түүнийг уугаад одоо би гэртээ унтаж амарлаа гээд ор дэрэндээ орсон байсан. Тэгж байж байтал гадаа хашааны үүд дуугараад Батбаяр гэх залуу орж ирсэн. Пиво бараг уугаад дуусаж байсан. Батбаярт хийж өгсөн байх. Тэгээд нөгөө хэд явлаа гээд гараад явсан. Би ч орондоо унтчихсан байсан. Нэг мэдсэн гадаанаас нэг хүн хаалга онгойлгоод чи намайг ийм болгочихлоо гээд цусаа гоожуулчихаад хүрээд ирсэн. Би энэ хүнтэй муудалцаагүй. Шкафын шил хагарсан байсан. Хэн хагалсныг нь мэдэхгүй. Тэгээд чи намайг ингэчихлээ гэхээр нь би юу билээ би чинь унтаж байсан хүн ингэмээргүй юм гээд бодож байтал цагдаа орж ирээд намайг аваад явсан. Батбаяр цустай гараараа намайг бариад байсан. Би энэ хүнийг зодоогүй гэв. 

 

-Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Ш.Б гаргасан тайлбар, мэдүүлэгтээ:

Би 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой ажлаасаа буугаад росторын амралт эхэлсэн байсан. Тэгээд гэртээ нийслэлийн 0,5 литрийн пиво ганцаараа ууж байгаад таньдаг айлындаа очих гээд явж байгаад очиход байхгүй болохоор нь чигээрээ яваад дүү Азжаргалындаа очсон. Тэгээд тэнд жоохон байж байгаад гараад Б.Ө ынх манай дүүгийн арын хашаа нэг дор ажилладаг юм чинь орчихоод гаръя гээд гэрт нь орж очиход О, А гэсэн хүмүүс байсан. Энэ хүмүүс намайг очиход пиво уугаад сууж байсан. Би орж очоод гэрийнх нь зүүн талд завилаад суусан. Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж согтуурал ихтэй байсан. Ямар ч байсан очоод зүүн талд нь сууж байснаа санаж байгаа. Тэгээд надад 1 хийж өгөхөд би нээх угаагүй талыг нь уугаад буцаагаад өгсөн. Тэгээд юунаас болсныг нь мэдэхгүй. Б.Ө  над руу уурлаад дайраад байсан. Намайг сууж байхад миний цээж рүү өшиглөөд арагш нь савж унагасан, тэр үед бид хоёр хоёуланхнаа байсан. Тэгэхээр нь би чи юу болоод над руу уурлаад байгаа юм бэ гэж өөрт нь хэлсэн, тэгээд өөр яасныг сайн мэдээгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор орон гаран байсан. Тэгээд намайг 1 цохиж аваад нэг өшиглөснөөс өөрөөр гар хүрээгүй. Би цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Тухайн үеийн хутга, мэсээр гэмтээсэн процессыг би өөрөө сайн санахгүй байгаа. Б.Ө ынд хоёуланхнаа байж байхад гэнэт нүүр амнаас цус гараад би фудволкаа тайлаад фудволкаараа нүүрээ дараад чигээрээ гарч яваад дүү Азжаргалындаа очоод толинд харахад нүүр зүсэгдсэн байсан. Тэгээд манай дүү намайг дагуулаад эргэж Б.Ө ынд очсон. Одоо бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.А  мэдүүлэхдээ:

“...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр гэртээ байсан. Батбаяр Б.Ө ын гэрт оччихоод эргээд ирэхэд эрүүн дээрээ зүсэгдсэн, фудволк нь урагдаад цус болсон байсан. Би гэрт байсан. Тэгээд гадаа дуудахаар нь очиход ах нь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би утасныхаа гэрлийг тусгаад харсан чинь цус болсон байсан. Тэгээд зүсүүлсэн байхаар нь хутгаар зүссэн юм болов уу гэж бодоод Б.Ө  гэдэг хүний гэр манай хойд талын хашаа тэгээд хойшоо нь хүрээд очсон чинь тэрээрээ ганцаараа гадаанаа зогсож байсан. Тэгээд би түүнд хандан “та хүн амьтан хутгаар зүссэн юм уу яасан юм бэ” гэж хэлэхэд тэрээр ах нь хэргээ хүлээе гэсэн утгатай зүйл ярихаар нь цагдаад дууддлага өгсөн.  Ах бас Б.Ө ынд эргэж очихдоо түүнийг хараад энэ намайг зодсон гэж хэлээд байсан...” гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 3-8 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Бын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Бын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26, 63-64 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.А ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Аийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Оын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Аийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө , Ш.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 441 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

 

-Шүүгдэгч Б.Ө ын гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ө ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-93 дахь тал/,

 

-Шүүгдэгч Б.Ө ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 94, 107-108 дахь тал/,  

 

-Хохирогч Ш.Бын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 109-110 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.Ө  нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3 дугаар баг, Шар довын 723 тоотод Ш.Быг зодож ир үзүүр бүхий зүйлээр биед “доод уруул, зүүн шуунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

 Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Бын өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой ажлаасаа буугаад росторын амралт эхэлсэн байсан. Тэгээд гэртээ нийслэлийн 0,5 литрийн пиво ганцаараа ууж байгаад таньдаг айлындаа очих гээд явж байгаад очиход байхгүй болохоор нь чигээрээ яваад дүү Азжаргалындаа очсон. Тэгээд тэнд жоохон байж байгаад гараад Б.Ө ынх манай дүүгийн арын хашаа нэг дор ажилладаг юм чинь орчихоод гаръя гээд гэрт нь орж очиход О, А гэсэн хүмүүс байсан. Энэ хүмүүс намайг очиход пиво уугаад сууж байсан. Би орж очоод гэрийнх нь зүүн талд завилаад суусан. Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж согтуурал ихтэй байсан. Ямар ч байсан очоод зүүн талд нь сууж байснаа санаж байгаа. Тэгээд надад 1 хийж өгөхөд би нээх угаагүй талыг нь уугаад буцаагаад өгсөн. Тэгээд юунаас болсныг нь мэдэхгүй. Б.Ө  над руу уурлаад дайраад байсан. Намайг сууж байхад миний цээж рүү өшиглөөд арагш нь савж унагасан, тэр үед бид хоёр хоёуланхнаа байсан. Тэгэхээр нь би чи юу болоод над руу уурлаад байгаа юм бэ гэж өөрт нь хэлсэн, тэгээд өөр яасныг сайн мэдээгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор орон гаран байсан. Тэгээд намайг 1 цохиж аваад нэг өшиглөснөөс өөрөөр гар хүрээгүй. Би цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Тухайн үеийн хутга, мэсээр гэмтээсэн процессыг би өөрөө сайн санахгүй байгаа. Б.Ө ынд хоёуланхнаа байж байхад гэнэт нүүр амнаас цус гараад би фудволкаа тайлаад фудволкаараа нүүрээ дараад чигээрээ гарч яваад дүү Азжаргалындаа очоод толинд харахад нүүр зүсэгдсэн байсан. Тэгээд манай дүү намайг дагуулаад эргэж Б.Ө ынд очсон. Одоо бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.А ын өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр гэртээ байсан. Батбаяр Б.Ө ын гэрт оччихоод эргээд ирэхэд эрүүн дээрээ зүсэгдсэн, фудволк нь урагдаад цус болсон байсан. Би гэрт байсан. Тэгээд гадаа дуудахаар нь очиход ах нь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би утасныхаа гэрлийг тусгаад харсан чинь цус болсон байсан. Тэгээд зүсүүлсэн байхаар нь хутгаар зүссэн юм болов уу гэж бодоод Б.Ө  гэдэг хүний гэр манай хойд талын хашаа тэгээд хойшоо нь хүрээд очсон чинь тэрээрээ ганцаараа гадаанаа зогсож байсан. Тэгээд би түүнд хандан “та хүн амьтан хутгаар зүссэн юм уу яасан юм бэ” гэж хэлэхэд тэрээр ах нь хэргээ хүлээе гэсэн утгатай зүйл ярихаар нь цагдаад дууддлага өгсөн.  Ах бас Б.Ө ынд эргэж очихдоо түүнийг хараад энэ намайг зодсон гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг,

 

Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн “...гэрийн баруун урд хэсэгт цагаан өнгийн угаалгын машин түүний хойд хэсэгт цагаан эрээн өнгийн жижиг дөрвөлжин тавиур, түүний хойд хэсэгт хүрэн бор өнгийн хувцасны шүүгээ байх ба шүүгээний хаалга хэсэгт байх толь нь хагарч газарт дөрвөлжин хэсэг нь гэрийн шалан дээр унасан байдалтай, тухайн гэрийн шалан дээр унасан толны хагархай дээр цус мэт улаан өнгийн ширхэг туссан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3-8 дахь тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч Б.Өын биед үзлэг хийсэн ”... 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 00 цаг 07 минутад үзлэг хийхэд хар малгай, улаан хүрэн фудболк, бэлтгэл саарал өмд, бор таавчигтай байв. Биед үзлэг хийхэд: баруун, зүүн гарын алга цус болсон. Ар нурууны гол хэсэгт 1 см орчим урагдсан. Толгойн дагз хэсэг цус болсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Аийн өгсөн “...О явъя гээд гарсан. Би араас нь удаагүй гарсан. Араас Баяраа гарч ирсэн, Ө бас гарч ирсэн. О ч явъя явъя гээд байсан болохоор нь тэр чигтээ хөдлөөд гэрийнхээ гадаа ирсэн... тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 06 цагийн үед гэртээ унтаж байсан чинь Ө орж ирээд гар энэ тэр нь цус болчихсон байхаар нь "яав, юу болов" гэсэн чинь "би өчигдөр хүнтэй муудсан юм шиг байна, цагдаад бичиг баримтаа хураалгасан, цагдаа намайг хайгаад байна яах вэ" гэж хэлэхээр нь би “очиж уулзаж бичиг баримтаа авахгүй юу даа" гэж хэлсэн... Ө, О, Баяраа бид нарын дунд ямар нэг хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй... О бид хоёрыг Өлзий-Оршихын гэрээс гарахад ямар нэг шил толь хагарсан зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Оын өгсөн “...2О21 оны 09 дүгээр сарын 02-ны орой гэртээ байж байхад 19 цагийн үед найз А манайд ирээд хоёулаа хамт пиво уух уу гэхээр нь тэгье гэсэн чинь хоёулаа Өынд очъе гэхээр нь за гээд Өын гэрт 20 цагийн үед бид 2-ыг очиход Ө нэлээн халамцуу гэртээ байж байсан. Тэгээд А машиныхаа араас 2.5 литрийн савлагаатай 2 сав пиво гаргаж ирээд бид гурав хамт уусан... дуусах гэж байхад хашааны хаалга онгойгоод нэг танихгүй залуу орж ирсэн... хүүхэд ганцаараа байгаа одоо явъя гэж хэлээд гараад машиндаа сууж байсан чинь А гэрээс гарч ирээд тэр хүнээс нэг тамхи авч асаагаад машиндаа суугаад хөдөлж байхад Ө  Ариука гэж дуудах шиг болсон. Би сонсохдоо тамхиа өгчих гэж сонсоод заза явъя явъя гээд хөдлөөд ...гэр лүүгээ харьж амарсан... Өлзий-Орших, А, Баяраа бид нарын дунд ямар нэг хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. А бид хоёр тэр Баяраа гэх залууг орж ирснээс хойш бараг зөрөөд гарсан... А бид хоёрыг Өын гэрээс гарахад ямар нэг шил толь хагарсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оөгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн үед Ханбогд сумын төв Шар довын 7-723 тоотод хүн зүсэгдэж гэмтсэн байна гэх дуудлагын дагуу тус хаягт Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Пүрэвдоржийн хамт очиход Ш.Б гэх 40 орчим насны эрэгтэй хүн эрүүний доод хэсгээс нь цус гараад тэрийгээ юмаар дарчихсан юм ярьж чадахгүй байдалтай байсан ба хамт байсан гэх Ө гэх хүний гар болон толгойны ар хэсэгт нь цус наалдсан байдалтай уг хоёр хүн хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Ө  гэх хүнээс болсон зүйлийн талаар тодруулахад "Би өнөөдөр Оюутолгойгоос ажлаасаа бууж ирсэн. Тэгээд гэртээ пиво уугаад сууж байсан чинь Батбаяр гаднаас орж ирсэн. Тэгээд бид хоёр гэрийн гадаа нэлээн маргалдаж муудалцсан" гэж хэлж байсан ...гэр дотор ороход гэрийн баруун талд байх шкафны толь хагарч шалан дээр унаж, уг хагархай хэсэг дээр цус мэт улаан өнгийн зүйл дуссан байдалтай гэр доторх эд зүйлс эмх замбараагүй тарж бутарсан байдалтай байсан... Өыг Ханбогд сум дахь Цагдаагийн тасаг дээр авчирч драйгер багажаар согтуурлыг шалгахад 2,26 хувийн согтолттой байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  67-68 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 441 дугаартай  шинжээчийн “1.Ш.Бын биед доод уруул, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 2.Ш.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 3.Ш.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө  мэдүүлэхдээ: “...би Ш.Быг зодоогүй, гэм буруугүй” гэж, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтээ: “...Хэргийн тухайд ганц нэг сонирхол татсан зүйл байгаа. Яагаад гэвэл шилээр зүссэн гэх үйл баримт яригддаг. Хэн тэр шилийг хагалах болов, ямар зорилгоор тэр шилийг хагалах болов, хэн хагалсан нь хэргийн хүрээнд нотлогддоггүй. Хохирогчоос би сая асуухад удаа дараагийн мэдүүлгээрээ тэр хоёрыг хагалаад гарсан гэж мэдүүлдэг.  Гэтэл О, А нар нь бүв бүтэн байсан. Тэдний гэрээс гарахад юу ч хагараагүй гэх мэдүүлгийг би сая шинжлэн судалсан. Тэгэхээр өнөөдөр шил мэт, үзүүр мэт зүйлээр хохирогч шарх авчихаад байгаа. Гэтэл энэ шилийг хэн хагалах болов, яагаад ямар зорилгоор хагалах болов гэдгийг хэргийн хүрээнд тогтоож чадаагүй. Хохирогч бол өөрөө Б.Ө  надад гэмтэл учруулсан гэж хэлдэггүй. Өөрөө ч бас сая шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Энэ гэрт бид хоёр хоёулаа үлдсэн байсан. Тэгээд намайг тийрсэн, цохисон болохоор нь Б.Ө ыг надад ийм гэмтлийг учруулсан юм болов уу гэж таамаглаж байна гэж ярьдаг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих асуудал байна. Гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн зорилго, гэм буруугийн хэлбэр нь нотлогдож чадсан юм уу? гэдэг тал дээр би бас маргаж мэтгэлцэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч мэдүүлэхдээ эх сурвалжаа намайг Б.Ө  зодсон гэж удаа дараагийнхаа мэдүүлэг дээр яриагүй, таамаглаж байна. Цохисон юм болов уу гэж бодож байна. Би маш их уусан байсан болохоор орж гараад байгаа. Гэхдээ Б.Ө  надад энэ гэмтлийг учруулсан гэж хэлээгүй гэдэг мэдүүлгээ сая хэлсэн. Тийм байгаа болохоор эх сурвалж нь өөрөө юу юм бэ? яг миний үйлчлүүлэгчийг зодсон гэсэн нотлох баримт би шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр сууринаас нотлогдохгүй байна гэж хараад байгаа. Тэгэхээр яг Б.Ө  гэх хүн ийм байдлаар энэ хүнд гэмтэл учруулчихлаа гэдгийг хөдөлбөргүй тогтоочихсон үйл баримт байдаггүй. Гэрч Ш.А ын мэдүүлгийг улсын яллагч удаа дараа яллах дүгнэлтээс уншаад байна. Ах нь хэргээ хүлээе гэж хэлсэн гэдэг байдлаар хэлдэг. Гэтэл тэр  бол хэргээ хүлээе гэж арай ч хэлээгүй гэдгийг сая өөрөөр хэлж байна. Мөн хамгийн гол эх сурвалжийг хохирогч өөрөө хэлнэ. Яагаад гэвэл тухайн цаг үед гэрч Ш.А  тэр гэрт огт байгаагүй. Хэрэг болсны дараагаар ах нь очоод дүүгээ дуудаад ах нь хүнд зодуулчихлаа ийм болчихлоо гэж хэлсэн. Сая би асуухад тань дээр очихдоо Б.Ө  ийм болгочихлоо гэж хэлсэн үү гэхэд тэгж бол хэлээгүй. Зүгээр ийм болчихлоо гэхээр нь би анх хүргэж өгсөн айл руугаа ахыгаа дагуулаад очсон гэдэг байдлаар мэдүүлэг өгдөг.  Тэгэхээр өнөөдөр эцсийн байдлаар Б.Ө  энэ хүнд гэмтэл учруулсан гэх хөдөлбөргүй нотлох баримт байхгүй. Яагаад гэхээр хөдөлбөргүй нотлох баримтын эх сурвалжийг хохирогч хэлж чадахгүй байхад гэрч яаж нотлох юм бэ хохирогч өөрөө энэ хүн намайг ингэж зодсон, ингэж зүссэн талаар мэдүүлээгүй байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцох гэж заасан. Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх юм бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульд заасан. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн гэм буруугүй болох нь тогтоогдож байх тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэж шүүгдэгч гэм буруу дээрээ маргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан дээрх мэдүүлэг, тайлбар дүгнэлтийг “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ш.Б, гэрч Ш.А , эрх бүхий албан тушаалтны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч Б.Ө ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.А, гэрч С.Одсүрэн нарыг өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлт” зэрэг нотлох баримтуудаар няцаагдсан, үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ө  нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Ш.Бын биед “доод уруул, зүүн шуунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ш.Быг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 16 дахь тал/

 

Хохирогч Ш.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.       

 

Иймд хохирогч Ш.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Ө  нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3 дугаар баг, Шар довын 723 тоотод Ш.Быг зодож ир үзүүр бүхий зүйлээр биед “доод уруул, зүүн шуунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар торгох ялын санал гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзсэн ба шүүхээс торгох ялын хэмжээг багасгаж, шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Ш.Б нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН