Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

2022           01             26                                                         2022/ШЦТ/20                                  

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмөнговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмөнговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмөнговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Шд холбогдох эрүүгийн 2129000000145 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ө.Г аймгийн Ц.Ц сумын Билгэх 2 дугаар баг, Цэций-уулын 2-18 тоот хашаанд байрлах гэрт иргэн А.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний баруун гуянд хутгалж баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмөнговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Шд холбогдох эрүүгийн 2129000000145 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш мэдүүлэхдээ:

 Би уусан байсан үедээ А.Гүн-Итгэлийг хатгасандаа гэмшиж байна. Хутгаар нэг удаа хатгасан. А.Гүн-Итгэл 2-3 хоног дээрэлхээд байсан. Эрчүүд хоорондоо ярилцаад ойлголцох боломжтой байсан. Согтуудаа түрэмгий ааш гаргасан байсан гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Гөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Аөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Бөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ггэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Хөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Б  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Ө.Г аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №589 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ш  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

-Шүүгдэгч Э.Ш  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ХМШЗ/210 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэхийг лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 52-57, 60-64, 68, 70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Э.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ө.Г аймгийн Ц.Ц сумын Билгэх 2 дугаар баг, Цэций-уулын 2-18 тоот хашаанд байрлах гэрт иргэн А.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний баруун гуянд хутгалж биед “баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Гөгсөн “...10 сарын 26-ны өдөр цайны цагаар ажлаасаа гараад дэлгүүр орж 0.75 граммын Хараа нэртэй архи аваад нуурын тэнд архиа хувааж уусан. Тэгээд бид хоёр байрлаж амьдардаг газраа ирсэн. Бид хоёр дахин архи авахаар гарч 0.75 граммын Хараа нэртэй архи аваад гэртээ ирсэн, тэр архиа хувааж ууж сууж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгсэн Шинэтулга гудсан доороосоо хутга гаргаж ирээд шууд миний гуя руу хутгалсан...Шинэтулга надад эмчилгээний мөнгө гэж өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би ямар нэгэн хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.А өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны орой ...хоолоо идэх гээд сууж байхад Т Г хоёр халамцуу орж ирээд “уучлаарай ах нараа бид хоёр хоолоо идэцгээчихээд амарлаа" гээд байсан. Тэгээд би хоолоо идчихээд амралтын гэртээ очоод байж байхад манай ажлын Төмөрөө ах орж ирээд нөгөө хоёр чинь муудалцаад чанга чанга дуугараад байна гэхээр нь ...Т Г нарын гэр лүү орсон чинь Г баруун хөлөн дээрээ дарчихсан цус болчихсон байж байсан...’' гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Хөгсөн “...Г Т хоёр согтуу ороод ирсэн. ...Тэгээд бид нар хоолоо идчихээд амрах гээд хэвтэж байсан чинь хажуу гэрт Г Т хоёр чанга чанга дуугараад маргалдаад байх шиг байхаар нь гэрт нь ороход гэрийн хойд талаар засчихсан байгаа орны зүүн талд зэрэгцээд суучихсан. Г баруун хөлний гуян дээр гараараа дарчихсан цус гарчихсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Б  өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд Г Т хоёр байхгүй байж байгаад 17 цаг өнгөрч байхад портер машинтай согтуу хүрээд ирсэн... удалгүй хэрэлдээд хашгичаад байхаар нь манай ажлын Хүрлээ гэрт нь орчихоод гарч ирээд надад “нөгөө хоёр чинь цус нөж болчихсон сууж байна. хоёулаа хамт оръё" гээд бид хоёр хамт гэр лүү нь ороход Г, Т хоёр гэрийн хойд талаар зассан орон дээр зэрэгцээд суучихсан Г баруун хөлийн гуян дээрээ дарчихсан Т намайг хутгаар дүрчихлээ гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б  өгсөн “...манай ажлын Базарсад гэдэг хүн над руу залгаад Э.Ш, А.Гүн-Итгэл нар архидаад хэрэлдээд байхаар нь орсон чинь цус нөж болчихсон байж байна цагдаа дуудаад ирчихсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө.Г аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 589 дугаартай шинжээчийн “1.А.Гбиед баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсжээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Ш  яллагдагчаар өгсөн “...Ц.Ц сумаас зүүн зүгт нэг км гаруй алхаж байгаад тал дээр очиж хоёр шил архиа хувааж уучхаад буцаж ...кемп дээрээ 17 цаг өнгөрч байхад ирэхэд хоол болж байхаар нь бид хоёр хоолоо идчихээд ...зүүрмэглээд унтаж байсан чинь гэнэт хаалга хүчтэй өшиглөөд хүн ороод ирэхээр нь харсан чинь Гүн-Итгэл ороод ирсэн. Тэгэхээр нь би Гүн-Итгэлийг “андаа чи их согтчихсон байна одоо унтаж амар" гэсэн чинь “чи намайг мэддэг юм уу, би чамайг говьд дагуулаад ирсэн болохоор чи миний үгэнд орно, би чиний юу хийх, яахыг чинь мэднэ шүү" гээд байхаар нь би согтуу байгаа юм чинь гээд тоогоогүй эргэж хараад хэвтэж байсан чинь ойртож ирээд "одоо би чамайг хангалттай зодож чадна, хоёулаа сайхан зодолдъё" гээд өдөөд байхаар нь би дэрлэж байсан цүнхэнд байсан хутгаа гаргаж аваад босч очоод Гүн-Итгэлийн баруун гуянд нэг удаа дүрчихээд хутгаа хармайлчихсан ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна

 

Шүүгдэгч Э.Ш нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмөнговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Шинэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч А.Г биед “баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий” хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө.Г аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 589 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/-ээр тогтоогдож байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн А.Гүн-Итгэлийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 18 дахь тал/

 

Хохирогч А.Гүн-Итгэл нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “А.Гүн-Итгэл миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.Шд хутгалуулж баруун гуянд гэмтэл авсан. Одоо миний биеийн байдал зүгээр болсон тул гомдол санал байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 69 дэх тал/

    

Иймд хохирогч А.Гүн-Итгэл нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Э.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ө.Г аймгийн Ц.Ц сумын Билгэх 2 дугаар баг, Цэций-уулын 2-18 тоот хашаанд байрлах гэрт иргэн А.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний баруун гуянд хутгалж биед “баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, шүүгдэгч Э.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн иштэй 22 см урттай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн хоёр талдаа хармаатай цус мэт зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, хар саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон бэлтгэлийн өмд 1 ширхэг, бор саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Э.Ш нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч А.Гүн-Итгэл нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн иштэй 22 см урттай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн хоёр талдаа хармаатай цус мэт зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, хар саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон бэлтгэлийн өмд 1 ширхэг, бор саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө.Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН