Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар  2022/ШЦТ/23 

 

 

 

2022          02            14                                                         2022/ШЦТ/23                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Х.Х  нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х т холбогдох эрүүгийн 2102000000335 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Х  нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Иргэн Н.С  2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд машин мөргөлөө” гэх дуудлагын дагуу очиж шалгалтын ажиллагаа явуулахдаа хувийн ашиг сонирхлын үүднээс зам тээврийн осол гаргасан БНХАУ-ын иргэн BUHEJIYA-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан арга хэмжээг авалгүйгээр түүнд давуу байдал бий болгосон,

Мөн БНХАУ-ын иргэн Бүхэжияа /BUHEJIYA/-с зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Саранцэцэгт хохирлын нөхөн төлбөр болох 5,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон байдлыг ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эхнэрийн төрсөн дүү Г.Хандсүрэнгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5030678291 тоот дансаар дамжуулан авч, улмаар иргэн Н.С  түүний зам тээврийн осолд өртсөн 66-07 УБУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х т холбогдох эрүүгийн 2102000000335 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х  мэдүүлэхдээ:

2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зам тээврийн осол болсон гарлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд яваад очтол 2 жолооч хоорондоо тохирсон байсан. Тэгээд 2 жолооч нь бид хоёр хоорондоо тохирчихлоо хэмжилт хийгээд яах юм бэ санал гомдолгүй гэсэн. Тэгэхээр за за гээд хэмжилт хийхээ больсон. Маргааш нь хохирогч авгай ирээд нөгөө жолооч миний машиныг 11,500,000 төгрөгөө худалдаж авна гэсэн чинь энэ хүн худалдаж авахгүй юм байна болъё би буцаад актаа тавиулъя гэж ирсэн. Тэгэхээр нь буцаагаад зам тээврийн актыг тавьсан. Тэгээд Бүхэжияа гээд өвөр монгол залуу ирээд би 5,000,000 төгрөг гаргаж өгч чадна. Тэрнээс илүү мөнгө гаргаж өгч чадахгүй эсхүл актаа бүрдүүлээд яв гэсэн чинь хохирогч Саранцэцэг танайхтай тохироод манай машиныг 11,500,000 төгрөгөөр худалдаж аваад компанидаа явуулна гэсэн байхад та нар ирээд хоорондоо тохирсон зүйлийг юу болгоод хаячхав аа завааруулаад хаячихлаа гээд хэл ам хийсэн. Тэгээд би  Бүхэжияа руу нь утасдаад чи тохирсон юм уу эсхүл би акт гаргалаа гэсэн чинь Бүхэжияа би 5,000,000 төгрөгийг гаргаж өгч чадна. Түүнээс илүү чадахгүй гэсэн. Тэгэхээр би хохирогч Саранцэцэгтэй холбогдоод Бүхэжияа 5,000,000 төгрөгийг гаргаж өгч чадна гэж байна. Тэр дээр нь би 4,000,000 төгрөгийг нэмж өгөөд машиныг чинь би худалдаад авъя гэсэн, тэгээд хохирогч Саранцэцэг рүү яриад та дансаа явуулчих, Бүхэжияа энд ирчихсэн байна, 5,000,000 төгрөгийн хохирлыг чинь барагдуулъя гэж байна гэсэн чинь би ажилтай явж байна, одоохондоо амжихгүй гэсэн. Тэгээд Бүхэжияа ажилтай машин тэргээ аваад ажлаа бодмоор байна гэхээр нь би эхнэрийн дүү рүү 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлчихээд би өөрөө 4,000,000 төгрөгийг хохирогч Саранцэцэг рүү нэмж шилжүүлээд машиныг нь худалдаж авсан нь үнэн. Нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор М.Очбадрах нь миний үйлчлүүлэгч Х.Х ыг нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Н.С  2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгөөр машиныг нь худалдаж авсан байна гэдэг байдлаар гэм буруутайд тооцуулахаар орж ирсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх зүйл анги нь миний үйлчлүүлэгчийн тухайн үедээ ажиллаж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулаад эдийн засгийн давуу байдлыг өөрт олгосон зүйл харагдаж байгаа. Энэ дээр өмгөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцэх боломжгүй байна. Хэрэгт гэрч, хохирогч болон бусад баримтуудаар бүрэн дүүрэн цугларсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Улсын яллагчийн яриад байгаагаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг болох 5,000,000 төгрөгийг улсын орлого болгуулах саналтай гэдгийг ярьдаг. Бид нар аль банкны аль дандсанд хийхээ мэдэх боломжгүй байгаа учраас одоогийн байдлаар хийх боломжгүй байна. Шүүхээс дансыг нь ийм банкны тэр данс гэж хэлсэн тохиолдолд бид нар энэ мөнгөө завсарлага аваад төлөхөд дансанд мөнгө байгаа гэдгийг түрүүн депозит хуулгаар гаргаад өгсөн байгаа. Улсын яллагч сая хэлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулъя гэсэн байгаа. Тэгэхээр миний хувьд гэм буруутайд тооцуулах нь зөв байна. Үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

 

-Гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг илтгэх хуудсаар танилцуулсан тэмдэглэл /хавтас хэргийн 10 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.С өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Т өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Х өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 179-180 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 182 дахь тал/,

 

-Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

 

-Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

-Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 53-61 дэх тал/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-ийн 2021.09.01-2021.09.30-ны өдрийн “Хоногийн нөхцөл байдал”-ын мэдээ /хавтаст хэргийн 62-113 дахь тал/,

 

-Тээврийн Цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

 

-Ц.С  Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 121 дэх тал/,

 

-БНХАУ-ын иргэн Бүхэжияа /BUHEJIYA/-ийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 122 дахь тал/,

 

-66-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 134,138, 141 дэх тал/,

 

-Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 142-143 дахь тал/

 

-Шүүгдэгч Х.Х ыг ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,   эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 153-162, 169 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Үүрцайхын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 171 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвжавын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 175 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баярбатын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 177 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Чинзоригийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 184 дэх тал/,

 

-ЗХД-ийн 3.5 зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүрэг /хавтаст хэргийн 185-190 дэх тал/,

 

-Зам тээврийн ослын талаарх мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах аргачлал /хавтаст хэргийн 191 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч HUSILE-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 193 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Х ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 198 дахь тал/,

 

- Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам /хавтаст хэргийн 201-202 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Х.Х  нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-ийн зохицуулагчаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/68 дугаартай тушаал, хавсралт, албан тушаалын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 153-159 дэх тал/

 

Шүүгдэгч Х.Х ын хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарагдах ба тэрээр нийтийн албан тушаалтан байна.

 

Шүүгдэгч Х.Х  нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-ийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

 Иргэн Н.С  2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд машин мөргөлөө” гэх дуудлагын дагуу очиж шалгалтын ажиллагаа явуулахдаа хувийн ашиг сонирхлын үүднээс зам тээврийн осол гаргасан БНХАУ-ын иргэн BUHEJIYA-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан арга хэмжээг авалгүйгээр түүнд давуу байдал бий болгосон,

Мөн БНХАУ-ын иргэн Бүхэжияа /BUHEJIYA/-с зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Саранцэцэгт хохирлын нөхөн төлбөр болох 5,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон байдлыг ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эхнэрийн төрсөн дүү Г.Хандсүрэнгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5030678291 тоот дансаар дамжуулан авч, улмаар иргэн Н.С  түүний зам тээврийн осолд өртсөн 66-07 УБУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:   

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.С  өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын дунд үед Хайрхан багийн төв замаар өөрийн эзэмшлийн 66-07 УБУ дугаартай машинтайгаа явж байгаад Энгүүн-Болор ХХК-ийн талбай руу зүүн гар тийш эргээд зогсож байхад цагаан өнгийн 21-28 гэсэн дугаартай байхаа үсгийг нь санахгүй байна тийм тээврийн хэрэгсэл миний машины хойноос мөргөж, миний машины багаж дотогш цөмөрч, зүүн хойд талын гэрэл хагарч, гупер нь хагарсан байдалтай болсон. ...Цагаан хадны цагдаад дуудлага өгдөг журмаар л өгсөн тэгсэн чинь цагдаа Энхсанаа, Хишгээ гэх албан хаагч нар ирээд ослын газрын хэмжилт хийгээд миний машиныг журмын хашаанд хийнэ гэхээр нь би маш их ажилтай байсан болохоор Энхсанаагаас гуйгаад журмын хашаанд оролгүй явсан. ...Тэгээд нөгөө жолооч таны хохирлыг барагдуулж өгнө гэхээр нь хотоос засварын газруудаас утасдаж засварын үнийн талаар асуухад 4 сая гаран төгрөгийн ханшийг хэлж байсан бөгөөд машиныг ачуулж явуулаад буцаагаад ачуулж ирэхэд 5 гаран сая төгрөг болохоор байсан тул Энхсанаа болон нөгөө жолоочид хэлсэн. Тэгээд над руу осол болсноос хойш ослын газарт ирсэн Хишгээ гэдэг цагдаа над руу залгаад эхлээд “машинаа зарах уу гэж асуухаар би 9 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн тэгсэн чинь таны машины хохирлын мөнгө 5 сая төгрөгийг нөгөө жолоочоос гаргуулахаар болсон гэхдээ би таны машиныг худалдаж авья” гээд ярьснаас хойш 2-3 хоногийн дараа миний Хаан банкны 5094057847 дугаартай данс руу 9 сая төгрөгийг Хишгээ гэдэг цагдаа шилжүүлсэн. ...Цагдаа Энхсанаа бол хохирлын мөнгө орж ирлээ гэж яриагүй бөгөөд харин Хишгээ “нөгөө жолооч таны хохирлыг барагдуулна гэсэн би худалдаж авмаар байна гэхдээ машины хохирлыг цаад жолоочоос гаргуулаад авчихна таны машиныг 9 сая төгрөгөөр худалдаж авмаар байна" гэсэн тэгээд л машинаа зарсан. Цагдаа Хишгээ миний машиныг мөргөсөн жолоочоос миний машины хохирлыг авсан эсэхийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хандсүрэнгийн өгсөн: “Хишгээ ах над руу 2021 оны 09 дүгээр сард намайг ажил дээрээ байж байхад залгаад надад хандан хэлэхдээ “Эгч чинь утсаа авахгүй байна. Би чиний данс руу 5,0 сая төгрөг шилжүүлье. Харин чи Тунгалаг эгчийнхээ данс руу шилжүүлээрэй" гэсэн. Тэгээд миний Хаан банкны харилцахын дансанд 5,0 сая төгрөг орж ирэхээр нь би Тунгалаг эгчийн данс руу тус 5,0 сая төгрөгийг нь шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл “5606020398 дугаартай данс /xxx husile/-наас 5030678291 дугаартай данс /Г.Хандсүрэн/ руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Иргэн Ц.С  эзэмшлийн Хаан банкин дахь 5094057847 дугаартай данснаас “2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5007959496 дугаарын данс руу mashin 7777 гэсэн утгаар 9.000.000 төгрөг шилжүүлсэн” дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

- Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-ийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны бүртгэлийн дэвтрээс хуулбарлан авсан бүртгэл /хавтаст хэргийн 53-61 дэх тал/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-ийн 2021.09.01-2021.09.30-ны өдрийн “Хоногийн нөхцөл байдал”-ын мэдээ /хавтаст хэргийн 62-113 дахь тал/,

 

-2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал гэх тэмдэглэл, тодорхойлолт хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

 

- Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-т гаргасан иргэн Ц.Саранцэцэг, БНХАУ-ын иргэн Бүхэжияа /BUHEJIYA/ нарын хүсэлт /хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

 

- Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаартай “66-07 УБУ улсын дугаартай, “Тоёота приус” тээврийн хэрэгслийн лавлагаа, хавсралт /хавтаст хэргийн 134, 138 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баярбатын өгсөн "...Найз Х намайг дуудаад машин янзлаад өгөөч гэж хэлсэн. Ингээд очоод үзтэл саарал өнгийн приус 20 машин байсан бөгөөд тус машины явах эд ангийг нь намайг янзлаад өгөөч гэж гуйхаар нь би өөрийнхөө ажилладаг дугуй засвар дээр очиж тус машины явах эд ангиудыг нь заримыг нь сольсон. ...Х машинаа ирж авахдаа тухайн машиныг Да хүрээ зах орж ченжид үзүүлж зарна гэсэн зүйл ярихаар нь би “найз нь хүүдээ машин авч өгье гэж бодсон юмаа банк бусаар гайгүй үнээр гарчих юм бол наад машины чинь би авчихая. Үлдэгдлийг нь нээх удаахгүй өгчихье” гэж хэлсэн чинь Х зөвшөөрсөн. Банк бус санхүүгийн байгууллага дээр очиж машинаа үзүүлээд 5 сая төгрөгийн барьцаанд явдгаар нь тавьсан. Ингээд тус мөнгөнөөс 4,500,000 төгрөгийг нь Хт өгсөн. Би Хын машиныг 8.000.000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд одоогийн байдлаар 4.500.000 төгрөгийг нь өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 177 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхсанаагийн өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бид нарын байрладаг амралтын байрнаас ажлын албан өрөө рүү явах гээд хөдөлгөөнт эргүүлээр гарч байсан. Хын машинд дайгдаж суусан. ... Хын утас дуугарсан ба зам тээврийн осол гарсныг мэдээлсэн байсан. Х шууд зам тээврийн осол руу очсон ба осол дээр очиход цагаан өнгийн “Тоёота Ланд 200” маркийн автомашин мөнгөлөг өнгийн “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн араас нь мөргөсөн байсан. Би Хын хамт очиж уулзтал нөгөө хүмүүс нь цагдаа нар хэрэггүй бид нар хоорондоо тохирчихлоо гэж хэлсэн, миний зүгээс бол Хт шууд ослын хэмжилтийг нь хийчих ээ. сүүлд нь хэл ам болно гэдгийг хэлээд ослын хэмжилтийг хийлцсэн ...Миний зүгээс тус асуудлыг шалгаагүй. Харин акт тавих эсэх талаа Х тэр хүмүүстэй уулзсан. Цааш хэрхэн шалгаж шийдвэрлэснийг  Х мэдэж байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч БНХАУ-ын иргэн Бүхэжияа /BUHEJIYA/-ийн өгсөн: “...Би анх осол болох үед Саранцэцэгт машиныг чинь авъя гэдгийг хэлсэн бөгөөд надад 11,500.000 төгрөгөөр зарна гэсэн. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Саранцэцэгтэй цагдаагийн байран дээр уулзаад та машинаа зарах уу, эсхүл хохирлын 5 сая төгрөг өгье гэж хэлсэн чинь Саранцэцэг надад хариулт өгөөгүй. Х цагдаатай уулзаад би хохирлын 5 сая төгрөгийг нь өгье, тэгээд шийдэж болох уу гэж асуусан чинь Х, заа чи хүлээж бай, би хохирогчтой нь яриад хариу өгье гэж хэлсэн. Ингээд үдээс хойш Х цагдаа над руу эргэж яриад “болчихсон, цагдаа дээр хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд цагдаа дээр очоод хохирлоо хэнд өгөх вэ гэсэн чинь Х “хохирогч чинь данс явуулаагүй байна. Чи энэ данс руу хийчих" гээд надад 1 данс өгсөн. Тэр данс руу нь би 5 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Чинзоригийн өгсөн “...дуудлагыг цагдаагийн газрын жижүүр хүлээж аваад нутаг дэвсгэрийн харьяаллаар нь утас болон цахим таблет ашиглаж шилжүүлж бүртгэлд авдаг. Бүртгэлд авсны дагуу дуудлага мэдээлэл хүлээн авсан албан хаагч нэн даруй дуудлага мэдээлэл дээр очиж зам тээврийн ослын газарт үзлэг хийж үзлэгийн тэмдэглэл болон холбогдох материалуудыг бүрдүүлж гэрэл зургаар баримтжуулж авах ёстой. Осол дээр очсон алба хаагч үзлэгийн тэмдэглэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон нөхцөл байдал, гар зураг болон бүдүүвч зураг, бэхжүүлсэн эд мөрийн баримтууд болон гэрэл зургийг бэхжүүлж авах ёстой. Ингээд тухайн алба хаагч хүний эрүүл мэндэд хохирол учраагүй бол осол гаргасан иргэдээс хоорондоо тохиролцох, эсхүл даатгалын байгууллагаар шийдвэрлүүлэх эсэхийг тодруулан, 2 тал харилцан зөвшөөрсөн тохиолдолд буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад заасны дагуу 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгож буруутай жолоочоос 5 оноо хасаж шийдвэрлэнэ. ...Цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэж 2 тал шийдвэрлэсэн ч гэсэн тухайн цагдаагийн байгууллагын хоногийн дуудлага мэдээллийн бүртгэлд заавал бүртгэж шийдвэрлэлтийг тусгасан байх ёстой..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 184 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч БНХАУ-ын иргэн Хүсилэ /HUSILE/-ийн өгсөн: “...Би тухайн үед Улаанбаатар хотод байсан юм аа. Хуурай дүү Бөхзаяа нь 2021 оны 09 сарын эхээр өдрийг нь санахгүй байна, над руу утсаар яриад "машин мөргөчихлөө. яаралтай 5 сая төгрөг шилжүүлээч" гэж хэлсэн. Ингээд надад 1 хүний данс өгсөн бөгөөд тухайн данс руу нь би өөрийнхөө 5606020398 дугаартай данснаас 5 сая төгрөгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 193 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Х ын яллагдагчаар өгсөн “ ...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр намайг хөдөлгөөнт бүсийн эргүүлээр гарч байх хугацаанд Гашуунсухайт гэрээт цагдаагийн хэлтсийн 86128102 дугаарын утсанд осол гарсан талаар дуудлага ирсний дагуу очиж шалгасан. Очиход бол хоорондоо тохиролцчихсон байсан болохоор тухайн үед ямар нэгэн материал бүрдүүлэлгүйгээр явуулчихсан. Гэтэл маргааш нь хохирогч Саранцэцэг нь ажил дээр ирээд мөргөсөн жолооч нь хохирлын мөнгийг бүрэн гаргаж өгөхгүй байна, мөнгөн дээрээ тохиролцохгүй байна гэхээр нь материалыг нь нөхөж бүрдүүлээд мөргөсөн залууг нь дуудсан чинь хохирлын 5 сая төгрөгийг нь гаргаж өгье, түүнээс илүү мөнгө гаргаж өгч чадахгүй байна гэсэн чинь Саранцэцэг нь хэл ам хийгээд байхаар нь машиныг нь би худалдаад авчихья гээд авчихсан байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 198 дахь тал/,

 

-Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” /хавтаст хэргийн 201-202 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос шүүгдэгч Х.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Х.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Х.Х  нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн тусгай алба болох Цагдаагийн байгууллагын үнэмлэмжийг сулруулсан хор уршгийг учруулсан гэж шүүхээс дүгнэж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Х.Х  нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-ийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

 Иргэн Н.С  2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд машин мөргөлөө” гэх дуудлагын дагуу очиж шалгалтын ажиллагаа явуулахдаа хувийн ашиг сонирхлын үүднээс зам тээврийн осол гаргасан БНХАУ-ын иргэн BUHEJIYA-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан арга хэмжээг авалгүйгээр түүнд давуу байдал бий болгосон,

Мөн БНХАУ-ын иргэн Бүхэжияа /BUHEJIYA/-с зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Саранцэцэгт хохирлын нөхөн төлбөр болох 5,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон байдлыг ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эхнэрийн төрсөн дүү Г.Хандсүрэнгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5030678291 тоот дансаар дамжуулан авч, улмаар иргэн Н.С  түүний зам тээврийн осолд өртсөн 66-07 УБУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

   

Шүүгдэгч Х.Х  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 169 дэх тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Х т нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хууль бусаар олсон орлогод 5.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах санал”-ыг гаргасан,

шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч Х.Х  нь хохирлоо төлье гэсэн боловч дансыг нь мэдэх боломжгүй байгаа учраас төлөхөө бүрэн дүүрэн илэрхийлээд банкны хуулгаа гаргаж өгөөд баталгаагаа илэрхийлээд бичгээр гаргасан байна. Тиймээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн залуу хүн 4-24 насны 4 хүүхэдтэй гэж сая хэлсэн. Тэгэхээр 4 хүүхдийн хэрэглээ ямар өндөр байх билээ тэр талаар бодолцож үзээд ялын санкцид заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хамгийн бага хэмжээ болох 5.400 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тайлбарласан ба шүүхээс шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд торгох ялын хэмжээг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Х нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х т оногдуулсан 5.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Х.Х т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, шүүгдэгч Х.Х аас 5.000.000 /таван сая/ төгрөгийг албадан гаргуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч Х.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААНАРАН