Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

2022 оны   02 сарын 21 өдөр                              Дугаар       2022/ШЦТ/26                                        

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох 2129002160004 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Днь 2021 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хамгаалалтын албанд ажиллаж байхдаа “ээжийн бие муудаад мөнгөний хэрэг гараад байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хамт ажиллаж байсан иргэн Ц.Батмөнхөөс 600,000 төгрөг, иргэн Д.Мөнхнямаас 175,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дмэдүүлэхдээ: “Хоёр хохирогчид нийт 375,000 төгрөг үлдсэн байгаа. Тэр хүмүүсийн хохирлыг 4 сарын 20-ний дотор хохирлоо төлж барагдуулахаар хохирогч нартай ярьсан байгаа.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Батмөнхийн өгсөн: “Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрдэнэс таван толгой ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан юм. Надтай хамгаалагчаар ажиллаж байсан Д “ээжийн бие муудаад мөнгөний хэрэг гараад байна, та 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэсэн. Тэгэхээр нь би 550,000 төгрөг зээлсэн. Удаагүй нөгөө Д гэнэт ажлаа орхиод алга болсон байсан. Д нь надаас авсан мөнгөө төлж барагдуулаагүй. Одоо би Дд зээлсэн мөнгөө зээлийн хүүгийн хамт нийт 600,000 төгрөг авна. Д нь холбоо барилгүй сураггүй алга болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Мөнхнямын өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сард байсан санагдаж байна. Манай Эрчих харуул хамгаалалтын албанд хамт ажиллаж байсан Д гээд залуу надаас 175,000 төгрөгийг бэлнээр зээлж аваад цалингаа буугаад өгнө гээд авсан юм. ...тэгээд Д цалин буухын урд өдөр шөнө кемпээс гараад ажлаа хаяад зугтаасан байсан тэгээд дахиж холбоо авч чадахгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Батбаатарын өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д гэх хүн нь хүн болгоноос мөнгө зээлээч гээд байсан. тэгтэл манай ажлын Батмөнхөөс 600,000 төгрөг, Мөнхнямаас 175,000 төгрөг, Оргилоос 40,000 төгрөг бэлнээр авчхаад буцаагаад өгнө гэж хэлж явсаар байгаад 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа Д Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Өмнөговь аймаг орчхоод ирье гэж яваад буцаж ирээгүй одоог хүртэл олдохгүй мөнгөө өгөхгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байдаг Эрдэнэс таван толгой ХХК-ийн хамгаалалтын албанд ажиллаж байхдаа ажилтан Батмөнх ахаас 600,000 төгрөгийг банкны зээл хийх гэсэн юм гэж хэлээд өөрийнхөө 5131043879 тоот дугаарын данс руу авч зээлээ төлсөн юм. Тэгээд дараа нь 9 хоногийн дараа Мөнхням ахаас мөн 175,000 төгрөгийг зээлж аваад эм тариа аваад мөнгийг нь дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудаст/,

Б.Дгийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 50-55, 74-77-р хуудас/,

Б.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43-р хуудас/,

Б.Дгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 45-49-р хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Днь 2021 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс таван толгой ХХК-ийн хамгаалалтын албанд ажиллаж байхдаа “ээжийн бие муудаад мөнгөний хэрэг гараад байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хамт ажиллаж байсан иргэн Ц.Батмөнхөөс 600,000 төгрөг, иргэн Д.Мөнхнямаас 175,000 төгрөг залилан авч хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Батмөнхийн өгсөн: “Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрдэнэс таван толгой ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан юм. Надтай хамгаалагчаар ажиллаж байсан Д “ээжийн бие муудаад мөнгөний хэрэг гараад байна, та 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэсэн. Тэгэхээр нь би 550,000 төгрөг зээлсэн. Удаагүй нөгөө Д гэнэт ажлаа орхиод алга болсон байсан. Д нь надаас авсан мөнгөө төлж барагдуулаагүй. Одоо би Дд зээлсэн мөнгөө зээлийн хүүгийн хамт нийт 600,000 төгрөг авна. Д нь холбоо барилгүй сураггүй алга болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Мөнхнямын өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сард байсан санагдаж байна. Манай Эрчих харуул хамгаалалтын албанд хамт ажиллаж байсан Д гээд залуу надаас 175,000 төгрөгийг бэлнээр зээлж аваад цалингаа буугаад өгнө гээд авсан юм. ...тэгээд Д цалин буухын урд өдөр шөнө кемпээс гараад ажлаа хаяад зугтаасан байсан тэгээд дахиж холбоо авч чадахгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Батбаатарын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д гэх хүн нь хүн болгоноос мөнгө зээлээч гээд байсан. тэгтэл манай ажлын Батмөнхөөс 600,000 төгрөг, Мөнхнямаас 175,000 төгрөг, Оргилоос 40,000 төгрөг бэлнээр авчхаад буцаагаад өгнө гэж хэлж явсаар байгаад 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа Д Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Өмнөговь аймаг орчхоод ирье гэж яваад буцаж ирээгүй одоог хүртэл олдохгүй мөнгөө өгөхгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байдаг Эрдэнэс таван толгой ХХК-ийн хамгаалалтын албанд ажиллаж байхдаа ажилтан Батмөнх ахаас 600,000 төгрөгийг банкны зээл хийх гэсэн юм гэж хэлээд өөрийнхөө 5131043879 тоот дугаарын данс руу авч зээлээ төлсөн юм. Тэгээд дараа нь 9 хоногийн дараа Мөнхням ахаас мөн 175,000 төгрөгийг зээлж аваад эм тариа аваад мөнгийг нь дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудаст/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Днь 2021 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс таван толгой ХХК”-ийн хамгаалалтын албанд ажиллаж байхдаа “ээжийн бие муудаад мөнгөний хэрэг гараад байна.” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хамт ажиллаж байсан иргэн Ц.Батмөнхөөс 550,000 төгрөг, иргэн Д.Мөнхнямаас 175,000 төгрөг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Днь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Дгийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Батмөнх, Д.Мөнхням нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Днь гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Дг хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Хохирол, төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Хохирогч Ц.Батмөнхийн 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдоогүй тул зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 50.000 /тавин мянга/-н төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Дгээс хохирогч Ц.Батмөнхөд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн прокурорын байгууллагад гаргасан хүсэлт болон баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

Шүүгдэгч нь хохирогч Д.Мөнхнямд 175,000 /нэг зуун далан таван мянга/-н төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 150.000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Батмөнхөд, 175.000 /нэг зуун далан таван мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхнямд тус тус олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Дгээс хохирогч Ц.Батмөнхөд 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав: Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Б.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Дурьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 43 дугаар хуудас/,

Улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн, шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Батмөнхөд 150.000 төгрөгийн, хохирогч Д.Мөнхнямд 175.000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

Шүүх шүүгдэгч Б.Дг хууль зүйн туслалцаа авах эрхээр хангасан боловч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч заавал оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Дг хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.  

4. Хохирогч Ц.Батмөнхийн 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 50.000 /тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс хохирогч Ц.Батмөнхөд 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Батмөнхөд, 175.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхнямд тус тус олгосугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Батмөнхөд 150.000 төгрөгийн, хохирогч Д.Мөнхнямд 175.000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ