Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00776

 

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00776

Улаанбаатар хот

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 13а байрны 42 тоотод оршин суух, Тугчин овогт Лхагвын Дуламсүрэн /РД:хн57020904/-гийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Шаравдоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Хүчит шонхор” захын орчим 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд X.Шаравдорж нь Л.Дуламсүрэнгээс мах байнга авдаг байсан бөгөөд авсан махныхаа 4,712,000 төгрөгийг төлөхгүй удсан, элдэв арга хэрэглэж байсан тул 2014 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Хэлтэст гомдол гарсан ч иргэний эх зүйн харилцаа гэсэн үндэслэлээр 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын №3591 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тухайн үед буюу 2014 оны 4 дүгээр сард X.Шаравдорж нь өөрийн гараар 4,712,000 төгрөгийг 3 хувааж өгөх тухайгаа бичгээр баталгаа гаргаж өгч байсан. Түүнээс хойш удаан хугацаагаар сураггүй болсон учир хаягийг тодруулж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа газар тодорхойгүй шалтгаанаар 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 182/Ш32016/01519 дугаартай шүүгчийн захирамж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хишигтогтох овогтой Шаравдоржийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж холбогдох байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Л.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Шаравдоржийг эрэн сурвалжлуулах шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Дуламсүрэн, өмгөөлөгч Б.Ганбаатар биднийг оролцуулалгүйгээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дуламсүрэн нь Х.Шаравдоржид холбогдуулан 4,712,000 төгрөг  гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2016/01519 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Л.Дуламсүрэнд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Шаравдоржийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Шаравдоржийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Л.Дуламсүрэнд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Шаравдоржийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Х.Шаравдоржийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Л.Дуламсүрэн /9661756/, өмгөөлөгч Б.Ганбаатар /99084711, 96099567/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: Л.Дуламсүрэн, утас:9666-1756, өмгөөлөгч Б.Ганбаатар, утас: 9908-4711

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: Хишигтогтохын Шаравдорж,

утас: 9600-2400, 9644-7400 /эхнэр Г.Баярчимэг/,

оршин сууж байсан хаяг: Чингэлтэй дүүрэг, 7 хороо, Хувьсгалчдын Б11-311 тоот

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ХАНГАЛ