Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00775

 

017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00775

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/4Г-7 тоотод оршин байх, “Сономахөндий” ХХК /РД:5308526/-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нэмэхжаргал /РД:ит78122201/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “СОНОМАХӨНДИЙ” ХХК нь 10 дугаар хороололын 12 дугаар байрны өргөтгөлд барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг газар. Д.Нэмэхжаргал /РД:ИТ78122201/ нь тус өргөтөлд үсчин хийдэг байсан. Нэг дор ажилладаг түүний хүсэлтээр барьцаагүй 1,000,000 төгрөгийн зээл өгтөл зээлээ төлөлгүй ажлаа хаяад явсан. Иймд иргэний шүүхэд хариуцагчаар оролцох шаардлагатай байгаа Д.Нэмэхжаргалын оршин суугаа хаягийг нь тодорхой болгохын тулд эрэн сурвалжилж өгнө үү. Д.Нэмэхжаргалын хаана оршин суудгийг анхнаасаа мэдээгүй. Түүний утасны дугаар нь  8989-8944 гэжээ.

  

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

“Сономахөндий” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нэмэхжаргалыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ “...Д.Нэмэхжаргал биднээс 1,000,000 төгрөгийн зээл авчихаад төлөөгүй,  түүний  хаана оршин суудгийг анхнаасаа мэдээгүй” гэжээ. 

 

Хүсэлт гаргагчаас хэрэгт хавсаргаж өгсөн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтаас үзэхэд “Сономахөндий” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нэмэхжаргалыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нэмэхжаргалыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Сономахөндий” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нэмэхжаргалыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Нэмэхжаргал эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Сономахөндий” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр /9601-7171/-т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, утас: 9601-7171

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Дэжидбаатарын Нэмэхжаргал /РД:цт78122201/, утас: 8989-8944, 8686-8644

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ХАНГАЛ