| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/02949/И |
| Дугаар | 101/ШШ2017/02562 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2017/02562
Зохигчдын эвлэрлийг ,
: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд *******, Х*******ны Төв албаны байр оршин байрлах Х******* ХХК /утас:*******, Факс: *******, РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
: Баянзүрх дүүрэг, ,6-р гудамж, 1741 тоот хаягт оршин суух Ч*******ын У /утас:*******, РД:******* /-д ,
: Баянзүрх дүүрэг, Хужирбулан, 2-р хэсэг, 28-р хороо, тоот хаягт оршин суух Сүх-Очирын Алтантуяа /утас:, РД:/-д ,
2,332,678.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ,
Х******* ХХК нь дээ: Зээлдэгч Ч.У нь анх 2014 оны 01 дүээр сарын 02-ны өдөр Х******* ХХК-тай 1010014780 дугаартай гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн хугацаатай 18.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалттай авсан.
Уг зээлийн барьцаанд П ХХК-ны цалин барьцаалуулсан. Дээрх гэрээнд С.Алтантуяа нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч Ч.У, С.Алтантуяа нар нь зээлийн 1010014780 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
Иймээс 1010014780 дугаар зээлийн гэрээний 3.1.5, 3.1.6, 4.7, 4.8,.1.1,.1.4-т заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр гэрээг цуцалж байна.
Иймд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Ч.У, С.Алтантуяа нарын 1010014780 дугаартай гэрээ нь зээлийн гэрээний.2-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2,784,534.37 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7,500 төгрөг, нийт төлвөл зохих төлбөр 2,332,678.02 төгрөгийг Ч.У, С.Алтантуяа нараас гаргуулахыг шийдвэрт зааж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 4.4-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд Ч.У, С.Алтантуяа нарын бусад эд хөрөнгөөр барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.У, С.Алтантуяа нарт холбогдох иргэний хэрэгт дараах нөхцөлтэйгөөр эвлэрч байна. Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Ч.У, С.Алтантуяа нараас 2,332,678.02 төгрөгийг нэхэмжилсэн. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 2,332,678.02 төгрөгийг Ч.У, С.Алтантуяа нар нь нийт 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.
Үүнд төлбөл зохих үнийн дүнгээс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дуаар сарын 30-ны өдөр 477,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 477,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 478,678,02 төгрөг буюу нийт 2,332,678.02 төгрөгийг хариуцагч Ч.У, С.Алтантуяа нар нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Х******* ХХК Ч.У, С.Алтантуяа нарт 2,332,678.02 төгрөг гаргуулах .
Талууд харилцан тохиролцож, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчидын эвлэрлийг шүүгчийн захирамжаар батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага болох 2,332,678.02 төгрөгийг Ч.У, С.Алтантуяа нар нь Х******* ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 477,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 477,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 478,678.02 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэнбол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэж заасан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 74.4-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй зохицуулсныг дурдах нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
74 дүгээр зүйлийн 74.2, 123 123.1- :
1. Х Ч.У, С.Алтантуяа нар нь н Х******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,332,678.02 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 477,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 477,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 478,678.02 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж тохиролцсон эвлэрлийг , .
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х******* ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн2,280 төгрөгийн тал хувь 26,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 26,140 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Ч.У, С.Алтантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 26,140 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
د .