Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­28

 

 

 

 

 

 

 

 

 

2022          02            23                                                         2022/ШЦТ/­­­­28                                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Ө аймгийн Х сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.З /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Ц  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж  /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.М,

Шүүгдэгч: Б.М  нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М т холбогдох эрүүгийн 2129001920007 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Б.М нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ө аймгийн Х сумын нутаг дэвсгэр “Оюу толгой” ХХК-аас Х сумын чиглэлийн хатуу хучилттай авто замын 9 дэх километрээс урагш шороон зам руу салаад 3.1 км зайд “Муссо” маркийн 52-36 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Иврахимын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М т холбогдох эрүүгийн 2129001920007 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйлгүй. Гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Хохирогч талаас уучлалт гуйя. Би оршуулгын зардалд нийт 30.000.000 төгрөг төлсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн мөнгийг шүүхээс шийдвэрлэсний дараагаар төлөхөө хүлээн зөвшөөрч, илэрхийлж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос миний үйлчлүүлэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлтийг уншиж байна. Өмгөөлөгчийн зүгээс үүнтэй санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл Б.М ын санамсар болгоомжгүйгээс болж аваар осол гарсан байгаа. Энэ аваар ослын улмаас эрдэнэт хүний амь нас хохирч Хгэх хүн дахин хэзээ ч ирэхгүйгээр нөхөж баршгүй гарз хохирол тохиолдсонд өмгөөлөгчийн зүгээс гашуудаж байгааг илэрхийлж байна. Энэ бол маш харамсалтай үйлдэл болсон. Энэ дээр Б.М ын зүгээс хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн цагаасаа эхлээд миний буруутай үйл ажиллагааны улмаас ийм хэрэг гарлаа гэдгийг удаа дараа мэдүүлсээр ирсэн. Мөн хэргийн хүрээнд хохирол төлбөртэй баримт огт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгөөгүй. Өөрөө сая тайлбарлахдаа шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэггүй гэдэг зүйл ярих гээд байна. Ийм байдлаар бол ярьж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогч хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл баримт бичиг мэдээлэл бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхтэй гэж заасан. Тэгэхээр 31,000,000 төгрөгийн зардал гарсан, тэгээд 30,000,000 төгрөгийг өгсөн болохоор баримтыг өгөөгүй гэдэг зүйл ярьдаг болохоос биш хэргийн хүрээнд 31,000,000 төгрөгийн баримтыг энэ хүн өгөх л ёстой байсан. Тэгэхээр энэ байдлаар өгөөгүй учраас нэгэнт бид нар нотлох баримтаа шинжлэн дүгнэх юм бол баримт байгаагүй. Гэхдээ сайн дураар шүүгдэгч 30,000,000 төгрөг өгсөн байна гэж бичих нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас сайн дураар 30,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд орно. Хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн хүрээнд байхгүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэм хор учруулсан нөхөн төлбөртэй холбоотой өмгөөлөгчийн зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна. Х.З гуай өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэлж байгаагаар захирлын тушаалаар 1,600,000 төгрөг гэж тогтоогдсон. Мөн банкны хуулгууд байдаг гэдэг байдлаар ярьдаг. Банкны хуулга болон захирлын тушаалуудаар цалин хөлсний дунджийг тогтоох боломжгүй. Тэр бол тухайн үед авах цалинг захирал сарын 1,600,000 төгрөгийн цалин авна шүү гэдгийг хэлсэн болохоос биш энэ хүний цалин орлогын дундаж нь 1,600,000 төгрөг гэдэг байдлаар гаргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие дараах байдлаар тооцооллыг гаргасан. Сүүлийн 3 сарын цалинг дундажлаж гаргасан. Өөрөөр хэлбэл 2021 оны 07 сард 480,000 төгрөг байдаг. 2021 оны 06 сард 1,600,020 төгрөг байдаг. 2021 оны 05 сард 1,653,354 төгрөг байдаг. Энэ баримтыг Х.З гуай хэргийн хүрээнд гаргаж өгсөн. Энэ баримтууд нь байсан ураас би энэ дээр дүгнэлт хийж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тооцооллыг гаргаж байгаа шүү. Сүүлийн 5, 6, 7 сарын цалинг нэмэхэд 3,733,374 төгрөг гардаг. Үүнийг 3 сардаа хуваахаар 1 сарын 1,244,458 төгрөг гэж гаргаж байгаа. 1.244.458:4*2=622,229 төгрөг гарч байгаа. Үүнийгээ 1.244.458-622.229=622.229 төгрөг гарч байгаа. Үүнээс би 400,000 төгрөгийг хасаж байгаа. Яагаад гэвэл 400,000 төгрөг хасаж байгаа вэ гэхээр Х.З гуайг гаргах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 350,000 төгрөг байсан байна. Харин одоо 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай гарсан байна. Үүн дээр нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөгөөр, нийгмийн даатгалаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 400,000 төгрөгөөр тус тус шинэчилэн тогтоосугай. Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэсэн тогтоол гарсан байгаа. Тийм учраас миний бодсон тооцооллоор тухайн үед 350,000 төгрөг байжээ. Одоо өөрчлөлт ороод 400,000 төгрөг болсон учраас сард олгох тэтгэлгийн хэмжээгээр би 222,230 төгрөг гэж гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл 622,230 төгрөгөөс 400,000 төгрөгийг хасахаар 222,230 төгрөгийг сар бүр 2 хүүхдэд тэжээн тэтгэхэд нь олгох нь зүйтэй гэдэг байр сууриа гаргаж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.З мэдүүлэг, дүгнэлтдээ:

Амь хохирогч Хтухайн үед компанид ажил хөдөлмөр эрхэлж байсан.  2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн захирал С.Цэцэг-Өлзий гэх хүн над руу утсаар залгаж аваар осол гарлаа таны хүү амь эрсэдсэн гэж хэлсэн. Тэгээд сая хэргийн материалтай танилцаад авто ослын улмаас нас барсныг мэдсэн. Энэ гэмт хэргийг шүүгдэгч Б.М  үйлдсэн болох нь тогтоогдож байна. Б.М  нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 30,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөргүй гэсэн тайлбарыг бичиж өгсөн. Гэм буруутай этгээдэд маш их гомдолтой байгаа. Энэ хүмүүстэй ажил албан тушаал эрхэлж тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан эрүүл саруул хүү минь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүүхдийн маань амь нас хохирч бидний амьдралд нөхөгдөшгүй гарз хохирол учирсан. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас эрсдэж нөхөгдөшгүй мөн дахин сэргээгдэшгүй хохирол учирсан байхад хохирогч талд хэдэн төгрөгийн бодит хохирол төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн байна, нөхөн төлөхөө илэрхийлснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж уг хүсэлтийг прокурорын зүгээс баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж байгаа явдал нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүгч анхаарч үзэхийг хүсэж байна. Өнөөдөр шүүгдэгч тал хэдэн төгрөг төлснөөрөө энэ хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилсан гэж үзэх боломжгүй байна. Үүнийг шүүгч анхаарч үзэх байхаа. Хүний амь нас эрсдчихээд байхад хэдэн төгрөг төлөөд хор уршгийг арилгасан, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Талийгаач Иврахим амь нас эрсэдсэнээс болж 2 хүүхэд өнчин хоцорсон. Эхнэр нь бэлэвсэрч хоцорсон, манай хүү 28 насандаа амь эрсэдсэн, цаашид 2 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, энэ зүйлүүд нь Б.М ын хариуцлагагүйгээс болоод бидэнд нөхөгдөшгүй гарз хохирол тохиолоо. Тийм учраас шүүгч гэм буруутай этгээдийг хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж бодож байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нас барсан тэжээгч Х.Иврахимын асрамжид байсан 2019.05.27-нд төрсөн охин И.А , 2021.10.21-нд төрсөн хүү И.А  нар нь гэм буруутай этгээдээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг төлүүлэх, хохирогч Хнь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барж, охин И.А , хүү И.А  нар нь тэжээгч алдсан нь тогтоогдсон тул 2021 оны 07 дугаар сарын 10-наас 2022 оны 02 дугаар сарын хүртэлх 7 сарын хугацааны хуримтлагдсан төлбөр сард 450.000 төгрөгөөр тооцож, 3.150.000 төгрөг, Ө аймгийн Х суманд ирж 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцаж, буцах үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт онгоцоор ирсэн зардал болох 391.300 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. Ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг шүүх нотлох баримтад тулгуурлаж хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх учраас ялын талаар манай зүгээс санал байхгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид 2 хүүхдийн 350.000 төгрөгийг улсаас авдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж  гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч өөрөө гэм буруугийн тал дээр маргаангүй байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурор шүүхэд хэргийг шилжүүлсэн туйлын үндэслэлтэй байсан. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний журмаар нэхэмжлэхээр сүүлд нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Оршуулгын баримтын хувьд иргэний нэхэмжлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байна. Нөгөөтэйгүүр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бодож өгсөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 8 дугаар сарын 4-ний өдрөөс тэтгэмжийг авч эхэлсэн гэж нотлох баримтаа гаргаж ирж байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 16,498,957 төгрөгийг хохирогчид оршуулгын зардалд төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 31,999,258 төгрөг гарсан. Үүнээс 30,000,000 төгрөгийг гэм буруутай жолоочоос авсан байна. Иргэний хариуцагчаас 16,498,957 төгрөгийг гаргасан байна. Шүүгдэгч болон иргэний хариуцагч хохиролд 36,498,957 төгрөг төлсөн гэх буюу илүү 16,498,957 төгрөгийг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар гарч байгааг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бодит гарсан зардалд илүү төлсөн байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2 хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой асуудал дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Иргэний нэхэмжлэгчийн хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 20-34 дэх тал/,

 

-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 37-39 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашийн өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Ц өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.М өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-68 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Э өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ө  өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 88-90 дүгээр тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Д өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.М ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 97-100 тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Т өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.С өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Э өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 112-114 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 117 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3232 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 122-124 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ө аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 129-137 дахь тал/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2021.08.12-ны өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /1-р хавтас хэргийн 150-151 дэх тал/,

 

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Х сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Гантөрийн “Мөрдөгчийн магадлагаа” /1-р хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 172-175 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч С.Ц өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

 

-Амь хохирогч Х.Иврахимтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас, И.А , И.А  нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашийн хохирол хүлээн авсан тайлбар бичиг, хохирол нэхэмжилсэн тайлбар, цалингийн хүснэгт, ажилд авсан, цалин нэмсэн гэх тушаал зэрэг баримтууд /1-р хавтаст хэргийн 187, 2 дахь хавтас хэргийн 84 дэх тал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/,

 

-Шүүгдэгч Б.М ын хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 196-203, 246 дахь тал/,

 

-Шүүгдэгч Б.М ын хохирол төлсөн баримт /2-р хавтас хэргийн 85 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.М  нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ө аймгийн Х сумын нутаг дэвсгэр “Оюу толгой” ХК-аас Х сумын чиглэлийн хатуу хучилттай авто замын 9 дэх километрээс урагш шороон зам руу салаад 3.1 км зайд “Муссо” маркийн 52-36 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Иврахимын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 20-34 дэх тал/,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашийн өгсөн:

“Амь хохирогч Хтухайн үед компанид ажил хөдөлмөр эрхэлж байсан.  2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн захирал С.Цэцэг-Өлзий гэх хүн над руу утсаар залгаж аваар осол гарлаа таны хүү амь эрсэдсэн гэж хэлсэн. Тэгээд сая хэргийн материалтай танилцаад авто ослын улмаас нас барсныг мэдсэн. Энэ гэмт хэргийг шүүгдэгч Б.М  үйлдсэн болох нь тогтоогдож байна. Б.М  нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 30,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөргүй гэсэн тайлбарыг бичиж өгсөн. Гэм буруутай этгээдэд маш их гомдолтой байгаа. Энэ хүмүүстэй ажил албан тушаал эрхэлж тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан эрүүл саруул хүү минь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүүхдийн маань амь нас хохирч бидний амьдралд нөхөгдөшгүй гарз хохирол учирсан. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас эрсдэж нөхөгдөшгүй мөн дахин сэргээгдэшгүй хохирол учирсан байхад хохирогч талд хэдэн төгрөгийн бодит хохирол төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн байна, нөхөн төлөхөө илэрхийлснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж уг хүсэлтийг прокурорын зүгээс баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж байгаа явдал нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүгч анхаарч үзэхийг хүсэж байна. Өнөөдөр шүүгдэгч тал хэдэн төгрөг төлснөөрөө энэ хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилсан гэж үзэх боломжгүй байна. Үүнийг шүүгч анхаарч үзэх байхаа. Хүний амь нас эрсдчихээд байхад хэдэн төгрөг төлөөд хор уршгийг арилгасан, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Талийгаач Иврахим амь нас эрсэдсэнээс болж 2 хүүхэд өнчин хоцорсон. Эхнэр нь бэлэвсэрч хоцорсон, манай хүү 28 насандаа амь эрсэдсэн, цаашид 2 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, энэ зүйлүүд нь Б.М ын хариуцлагагүйгээс болоод бидэнд нөхөгдөшгүй гарз хохирол тохиолоо. Тийм учраас шүүгч гэм буруутай этгээдийг хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж бодож байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нас барсан тэжээгч Х.Иврахимын асрамжид байсан 2019.05.27-нд төрсөн охин И.А , 2021.10.21-нд төрсөн хүү И.А  нар нь гэм буруутай этгээдээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг төлүүлэх, хохирогч Хнь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барж, охин И.А , хүү И.А  нар нь тэжээгч алдсан нь тогтоогдсон тул 2021 оны 07 дугаар сарын 10-наас 2022 оны 02 дугаар сарын хүртэлх 7 сарын хугацааны хуримтлагдсан төлбөр сард 450.000 төгрөгөөр тооцож, 3.150.000 төгрөг, Ө аймгийн Х суманд ирж 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцаж, буцах үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт онгоцоор ирсэн зардал болох 391.300 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. Ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг шүүх нотлох баримтад тулгуурлаж хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх учраас ялын талаар манай зүгээс санал байхгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид 2 хүүхдийн 350.000 төгрөгийг улсаас авдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Ц өгсөн “...Би талийгаач Хгэх хүнийг танина...Манай компанид инженер ажилтай байсан...Манай компанид 2019 оны 08 дугаар сараас эхлэн ажилласан...Би Б.М  гэх хүнийг танина...Манай компанид жолоочоор ажиллаж байсан гэхдээ жолоочоор ажиллаад удаагүй байсан...Уг тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл...Уг тээврийн хэрэгсэл нь манай “Геомэп инженеринг” ХХК-д геодезийн хэмжилтийн ажилд явдаг байсан...Би сүүлд сонссоноор Дэмчогийн хийд орохоор явж байсан гэсэн...Надад мэдэгдсэн зүйл байхгүй. Дэмчогийн хийд рүү явсан байсан...Би тухайн үед наадмын баяр болж байсан болохоор кемп дээрээ сайхан баярлаарай гэж хэлээд мөнгө шилжүүлсэн...Тэгсэн гүүр хоолой хийж байсан хүмүүсээ орхиод геодезийн хэмжилтийн хэдэн захиалагч компанийнхныг дагаад зөвшөөрөлгүй явсан байсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын баяр наадмыг тохиолдуулан энэ оны өнгөрсөн 03 сараас хойш ажилласан учраас ажилчдаа нэг өдөр амраагаад Дэмчогийн хийд дээр очоод нэг хонохоор өглөө 08 цаг 40 минутын үед “Хүслэнт бүтээмж” ХХК-ний кемпээс Х сумын Дэмчогийн хийд орохоор хөдөлсөн....за эхний хүмүүс 11 цагийн үед очсон...Тэгээд манай автобус баяжихын агуй хадтай замаар орчихсон байхаар нь буцааж замыг нь зааж өгчихөөд тэгээд утсанд сүлжээ орсон чинь нэг унасан байна гэхээр осол болсон газар луу явсан...Намайг хүрээд ирсэн чинь түргэн тусламжийн машин ирчихсэн. Балжинням, Өвгөнхүү нарын биеийг үзээд анхан шатны тусламж үзүүлээд байж байсан...Талийгаач Иврахимийн нүүрэн дээр нь цамцаар бүтээчихсэн байхаар нь ерөнхий дөө ойлгосон...Тэгээд эмч нараас энэ хүн яасан бэ гэж асуусан чинь нас барсан байна. Ирэхэд амьсгаагүй болсон талаар хэлсэн. Тэгээд би жолоо барьж явсан Б.М аас юу болсон талаар асуухад дэржигнүүртэй замаар явсан чинь шидүүлчихсэн гээд нээх олигтой юм ярьж өгөхгүй шокийн байдалтай байсан. Тэгээд Өвгөнхүү, Балжинням нарт тусламж үзүүлээд дуусахад цагдаа нар ирсэн. Би Хгэх хүнийг танина. Энэ төсөл дээр “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох “Геомэп инженеринг” ХХК-ийн хэмжилтийн инженер ажилтай байсан учраас таньдаг байсан. Би Б.М ыг сайн танихгүй. “Геомэп инженеринг” ХХК-д хэмжилтийн инженер В.Иврахимийн туслах жолоочоор ажилладаг...Намайг очиход эмч Б.Балжинням дусал хийж байсан. Баруун хөлөнд оёдол тавьсан...Зүүн талын чамархай хэсэгт шалбарсан байсан. Өвгөнхүүгийн хувьд баруун далны орчимд нь юманд нидрэгдсэн юм. Зүүн завжны орчимд нь цус хурсан байсан. Тэгээд эмч нар дусал хийсэн. Б.М ын хувьд биед ил харагдах шарх гэх мэтийн зүйл байхгүй, шоконд орчихсон байсан. ...Тухайн зам нь дэржигнүүр л байсан. Тэрнээс эвдрэл байхгүй тэгш тал байсан. Бид төслийн захиалагч компанидаа мэдэгдсэн. Тэгээд Х сумын онцгой комисст бичиг хийгээд ийм ийм машин, тэдэн хүн явж байгаа гэсэн бичгээ Оюу толгойн постонд үзүүлсэн чинь “За за, Х сумаар орж болохгүй шүү” гэсэн. Тэгээд Дэмчогийн хийдийн хүмүүстэй холбогдсон. Шинжилгээтэй бол болно гэсэн. Тэгэхээр нь манайхаас өөр амрагч холилдуулж болохгүй гэдгийг хэлээд явцгаасан юм. ...Талийгаач ер нь инээж хөөрсөн залуу байдаг. Би ер нь уурлаж байхыг нь харж байгаагүй. Ажилдаа сайн чадварлаг, эдний компаниас энэ залуу нь арай нийтэч залуу байдаг...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 62-65 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.М өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн кемпээс Х сумын Дэмчогийн хийд орохоор жолооч Соёлмандах, Батхишиг, Төмөрсүх нарын хамт хөдөлсөн. Тэгээд урьд нь Мөнхбаяр жолоочтой машин явж байгаад араас нь Эрдэнэдаваа жолоочтой машин, араас манай машин явж байсан. Засмал замаас шороон зам руу нийлэх үед манай машин түрүүлээд 1-2 километрийн зайтай явсан. Араас Мөнхбаярын жолоодож явсан тээврийн хэрэгсэл, араас нь Эрдэнэдаваа гээд цуваад явж байсан чинь миний утас сүлжээ ороод дугарахаар нь авсан чинь машин онхолдчихлоо гэхээр нь буцаад очиход нас бардаг залуу буюу Хмашины гадна талд хэвтэж байсан. Өвгөнхүү, Балжинням, Мөнхбаяр нар нь машинаас гарчихсан байсан. Би Х сум руу түргэн дуудсан. Тэгээд талийгаач Х.Иврахимд Отгонбаатар хиймэл амьсгал хийж зүрхний массаж, иллэг хийж байсан. Тэгээд Х.Иврахимын уруул нь цайгаад, хумс нь хөхрөөд, нүүр нь цайраад ирсэн. Тэгээд шээс нь задгайраад өнгөрчих шиг болсон. Удалгүй түргэн ирж үзээд “Наад хүн чинь өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тэгээд Өвгөнхүү, Балжинням нарт түргэн тусламж үзүүлсэн. Араас нь цагдаа нар ирсэн...Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хэр согтолттой байсныг нь мэдэхгүй байна. Б.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Балжинням, Өвгөнхүү нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Уг тээврийн хэрэгслийг Б.М  жолоодож явсан. Би талийгаач дээр очиход царай нь цайчихсан, ямар ч ухаангүй байсан. Биед нь ил харагдах шарх, гэмтэл харагдаагүй. Биеэс нь цус алдсан зүйл огт байгаагүй. Толгой доор нь юм дэрлүүлсэн байсан учраас тэр орчмыг нь хараагүй. Балжиннямын баруун хөл гэмтсэн, мөн толгой баруун талд шалбарч цус гарсан, нуруу нь өвдсөн байх шиг байсан. Өвгөнхүүгийн баруун мөр, баруун тал нь гэмтсэн юм шиг байсан. Тэгээд ухаан санаа нь орж гараад байсан. Б.М ын хувьд харахад зүгээр харагдсан. Тэгээд бие нь гайгүй юу гэхэд гайгүй гэж байсан. Цаг агаарын хувьд халуун, салхигүй тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тухайн зам дэржигнүүр ихтэй байсан. Эвдрэл байхгүй байсан. Талийгаач ер нь их зөрүүд хүн байсан. Бага зэрэг хурдан ууртай, ер нь ажил дээрээ өөрийнхөөрөө тайван байдаг хүн байсан. Ажлын хувьд ажлаа сайн хийдэг, сайн инженер байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн  66-68 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өглөө 9 цагийн үед “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн кемпээс Х сумын Дэмчогийн хийд орохоор жолооч Мөнхбаяр, талийгаач Х.Иврахим, Өвгөнхүү нарын хамт хөдөлсөн. Тэгээд замдаа нэг зогссон чинь саарал өнгийн “Муссо” маркийн тээврийн хэрэгслийн дугуй нь хагарсан байсан. Тэрийгээ хийлгэх гээд байж байхдаа бөөнөөрөө нэг шил архи хувааж уусан. Тэгээд цааш явж байгаад засмал замаас шороон зам руу нийлэх үед би унтаж сэрээд зүүрмэглээд явж байсан чинь нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Би Хгэх хүнийг танина. Би талийгаачтай ажлын харилцаа холбоотой. Б.М ыг сайн танихгүй. Манай ажилд ороод удаагүй байна. Талийгаач архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би талийгаачтай хамт архи уусан. Талийгаач гайгүй л байх шиг байсан. Б.М  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би болон Өвгөнхүү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бид хоёр бага зэргийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг жолооч Б.М  жолоодож явсан. Талийгаач Хурд талын суудал дээр, харин би Б.М ын арын суудал дээр сууж явсан, миний баруун талд буюу талийгаачийн арын суудал дээр Өвгөнхүү сууж явсан...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Би хамгаалах бүс бүслээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ө  өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 9 цагийн үед “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн кемпээс Х сумын Дэмчогийн хийд орохоор жолооч Б.М , талийгаач Х.Иврахим, Балжиннямын хамт хөдөлсөн. Бид нартай хамт 2 машин хамт явсан. Тэгээд замдаа талийгаач Х.Иврахим, Балжинням бид 3 нэг шил архи хувааж уусан. Тэгээд Х сум орох засмал замаас Дэмчогийн хийд рүү явах шороон замд орох үед унтчихсан байсан. Нэг мэдсэн чинь осол болсон байсан. Тэгээд машинаас гарснаа санаж байна. Өөр юм санахгүй байна. Би шоконд орсон байсан. Тэгээд осол болсон газраас машинд сууж байснаа санаж байна. Тэгээд эмнэлэгт хүргэгдэж ирээд эм тариа хийлгээд гайгүй болсон. Би Хгэх хүнийг танина. Би талийгаачтай хамт ажилладаг бөгөөд нэг өрөөнд хамт амьдарч байсан. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ямар ч байсан өөрийн ухаантай байсан. Б.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тээврийн хэрэгслийг жолооч Б.М  жолоодож явсан. Талийгаач Х урд талын суудал дээр, харин би ард нь сууж явсан. Миний зүүн талд буюу жолоочийн арын суудал дээр Балжинням сууж явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өглөө 9 цагийн үед “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн кемпээс Х сумын Дэмчогийн хийд орохоор явж байсан. Кемпээс гарахдаа бид хэд сүүлдэж гараад Соёлмандах ах, осолд орсон бид хэдийг хүлээж байгаад Оюу толгойн ард уулзаад цааш хамт явцгаасан. Хамгийн урд талд Соёлоо ах, араас нь миний сууж явсан машин, тэрний араас осолд ордог машин явж байсан. Тэгээд засмал замаас шороон зам руу ороод манай машины араас Б.М ын жолоодож явсан машин манай машиныг гүйцэж түрүүлээд урд орсон. Тэгээд удалгүй их тоос болоод байхаар нь харсан чинь урагшаа явж байсан машин хойшоо хараад уначихсан байсан. Тэгээд машинаас буугаад харсан чинь Хах машины гадна талд машинаас 2-3 метр зайд шидэгдсэн дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод ухаантай байна уу үгүй гээд шалгахад судасны цохилт нь мэдэгдэж байсан учраас нөгөө 2 дээр очиж туслаад байж байгаад буцаад Хдээр ирээд судсыг нь барьж үзэхэд цохилт нь бүдгэрч удааширсан байсан. Тэгээд түргэн тусламж иртэл Х.Иврахимийн зүрхэнд массаж хийгээд хиймэл амьсгал хийсэн. Тэгээд түргэн ирэхээс 10 минутын өмнө судасны цохилт нь мэдэгдэхгүй болчихсон. Тэгээд түргэний машин ирээд Х.Иврахимийг үзээд өөд болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө осолд орсон 2 хүн дээрээ очиж эмч нарт нь тусалсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би Хгэх хүнийг танина. Ажлын таньдаг хүн байсан. Өөр харилцаа холбоо байхгүй. Би талийгаачид анхан шатны тусламж үзүүлсэн. Би талийгаачид хиймэл амьсгал болон зүрхэнд нь массажийг эмнэлгийн түргэн тусламж иртэл хийсэн. Эвгүй дэржигнүүртэй байсан. Тэрнээс замын эвдрэл гэмтэл гэхээр зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 88-90 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Д өгсөн “...Намайг жижүүртэй байхад нэг эмэгтэй хүн нэрээ хэлээгүй, 89425694 гэсэн дугаараас залгаад “Аваарийн дуудлага өгөх гэсэн юм аа, хүн ухаангүй байна” гэсэн дуудлага өгөхөөр нь хаягийг нь аваад Оюу толгойгоор Дэмчогийн хийд рүү 3-4 километрийн зайд байгаа” гэсэн. Тэгээд дуудлаганд гарсан. Намайг очоод үзлэг хийхэд амьсгал, зүрх судас зогссон. 2 нүдний хүүхэн хараа хоёр талд өргөссөн, хариу урвал байхгүй, эвэрлэгийн рефлекс байхгүй, захад судасны цохилт тэтгэгдэхгүй, эрүү суларч, ам ангайсан байсан. Цогцос хөрөөгүй байсан. Тэгээд цээжинд массаж хийхэд ямар нэгэн зүрхний авиа сонсогдохгүй, амьсгал байхгүй байсан. Би 11 цаг 25 минутанд дуудлага хүлээн аваад 11 цаг 28 минутанд даргадаа мэдэгдээд, 11 цаг 36 минутанд сумаас гарсан. 12 цаг 00 минутанд дуудлаган дээрээ очсон. Ер нь дуудлаганд явж байхдаа дуудлага өгөгч рүү удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд зааж өгсөн хаягийг нь олохгүй, хаяг байршлаа бүрэн зааж өгөхгүй байсан. Талийгаачийн биед үзлэг хийхэд ил харагдах шархгүй байсан. Би тэнд байсан хүмүүсээс “Нас барсан хүний сүвүүдээс цус гарсан уу?” гэхэд амнаас нь цус гарсан гэсэн. Гэхдээ би тэр орчимд цус олж хараагүй. “Цэвэрлэсэн юм уу?” гэхэд хиймэл амьсгаа хийсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.С өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагийн үед Х сумын Хайрхан баг, хилийн цэргийн заставаас цааш 6 километр зайд байрлах “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн ажилчдын кемпээс Х сумын Дэмчогийн хийд рүү нэг хоног амрахаар ажлын хамт олонтойгоо 3 машинтай явцгаасан юм...Засмал замаас Дэмчогийн хийд рүү явах шороон зам руу нийлээд би урд талд нь гараад ард машинуудаасаа зайтай урд явж байсан чинь араас саарал машинтай явж байсан хүмүүс залгаад “Танай тэрэг уначихлаа” гэхээр нь буцаад очсон чинь талийгаач газар сууж байсан машинд нь хамт явж байсан Өвгөнхүү, Балжинням 2 газар суучихсан, цус болчихсон, Мөнхбаяр машины хажууд зогсож байсан. Тэгээд анх хараад машин нь хажуугаараа ойчсон байна, гайгүй л юм байна гэж бодсон...Иврахимын зүрх нь болохгүй байна гэхээр нь очоод үзсэн чинь зүрх нь бүдэгхэн цохилж байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй материалын инженер залуу хиймэл амьсгаа хийж байсан. Тэр залуу бид хоёр ээлжлээд хиймэл амьсгал, зүрхний массаж хийсэн. Тэр залуу бараг 30 минут хиймэл амьсгаа, зүрхний массаж хийсэн боловч зүрх нь зогсчихсон. Тэгээд араас нь эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэсэн...Тухайн үед цаг агаар тогтуун халуун, үзэгдэх орчин хэвийн байсан...Осол болсон зам нь огцом эргэлттэй байсан бөгөөд эвдрэл гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Э өгсөн: “...Хажууд нь яваад очсон чинь машин баруун талаараа хойш чиглэлтэй харж унасан байсан ба машины гадна талд 3-5 метрийн зайд талийгаач болсон залуу дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь урд явж байсан машины жолоочийг дуудсан. Тэгээд эхлээд жолоочийг нь машинаа унтраа гэж хэлээд машиныг нь унтраалгасан. Тэгээд би дээр нь гарч зогсоод дотроос нь Өвгөнхүү гэх залууг татаж гаргасан. Дараагаар нь Балжиннямыг гаргасан тэгээд араас нь жолоочийг нь гаргасан. Би Б.Мөнбаярыг танихгүй. Тэр залуугийн царайг мөн харж байсан мөн машин бариад явахыг харсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 112-114 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн “1.Х.Иврахимийн цогцост үзлэг шинжилгээгээр зүүн зулай ясны шугаман хугарал, их болон бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, өвчүүний хөндлөн хугарал, голт болон зүүн уушгины уг дахь цус хуралт, баруун дал, тохой, гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун гуя, 2 тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 2.Х.Иврахимийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. 3.Хнь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 4.Шүүхийн химийн шинжилгээгээр цусанд 1.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 129-133 дахь тал/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Х сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Гантөрийн гаргасан “...Батдорж овогтой Мөнхбаяр /РД:ЗД94012016/ нь “ssangyong” загварын Musso маркийн 52-36 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн нь хэргийн газрын үзлэг, фото болон схем зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар тогтоогдож байна” гэх мөрдөгчийн магадлагаа /1-р хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч С.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж ын өгсөн “...Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Иврахим нас барсан асуудалд маш их харамсаж байгаа. Тухайн үед өөрийн эзэмшлийн 52-36 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х суманд геодизийн ажилд ашиглаж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоолд байх ёстой, зөвхөн ажилд унаж ашиглах байсан бөгөөд хэрэг гарсан хугацаанд бүх нийтээрээ амрах тушаал гарсан байтал Мөнхбаяр нь дур мэдэн тухайн тээврийг авч явж зам тээврийн осол гаргасан байсан...” гэх мэдүүлэг  /2-р хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, бусдын амь насыг хохироосон үр дагавар үүссэн гэж шүүх дүгнэж, Өмнөговь аймгийн Х сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

Иймээс шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

 

 

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

1. Амь хохирогчид учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Амь хохирогч Х.Иврахимын эрүүл мэндэд “зүүн зулай ясны шугаман хугарал, их болон бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, өвчүүний хөндлөн хугарал, голт болон зүүн уушгины уг дахь цус хуралт баруун дал, тохой, гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун гуя, 2 тавхайн цус хуралт бүхий гэмтэл” тогтоогдлоо, Хнь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан” болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 129-133 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Х.Зулхашыг тогтоосон ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоосон эсэхийг тодруулахад Х.З нь “Иврахим бол миний төрсөн, том хүү бөгөөд тэрээр өвөг эцэг Хамангаар овоглодог” гэж тайлбарласан, амь хохирогчийн эхнэр А.Булды “...саяхан хүүхэд гаргасан, нялх биетэй, хөхүүл хүүхэдтэй байгаа учраас ар гэрийн гачигдалтай байдлаас болж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар оролцох боломжгүй ба хадам эцэг Хаманы Зулхашийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч”-ийн хувиар оролцуулахаар итгэмжлэл олгож байна” гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан зэргийг дүгнэж үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн эцэг Х.Зулхашийг тогтоосон нь үндэслэлтэй байх ба тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хавтаст хэргийн 52 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нас барсан тэжээгч Х.Иврахимын асрамжид байсан 2019.05.27-нд төрсөн охин И.А , 2021.10.21-нд төрсөн хүү И.А  нар нь гэм буруутай этгээдээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг төлүүлэх, хохирогч Хнь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барж, охин И.А , хүү И.А  нар нь тэжээгч алдсан нь тогтоогдсон тул 2021 оны 07 дугаар сарын 10-наас 2022 оны 02 дугаар сарын хүртэлх 7 сарын хугацааны хуримтлагдсан төлбөр сард 450.000 төгрөгөөр тооцож, 3.150.000 төгрөг, Ө аймгийн Х суманд ирж 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцаж, буцах үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт онгоцоор ирсэн зардал болох 391.300 төгрөгийг тус тус гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар шүүгдэгч Б.М аас 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин И.А , 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү И.А  нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар болгон 149.015 төгрөг /хоёр хүүхдийн нийт 298.030 төгрөг/-ийг гаргуулж, 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулж, сар болгон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашд олгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Улаанбаатар хотоос-Баян-Өлгий аймагт онгоцоор очсон тийзны мөнгө болох 391.300 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашд олгохоор,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “хохирогч Хнь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барж, охин И.А , хүү И.А  нар нь тэжээгчээ алдсан нь тогтоогдсон тул 2021 оны 07 дугаар сарын 10-наас 2022 оны 02 дугаар сар хүртэлх 7 сарын хугацааны хуримтлагдсан төлбөр сард 450.000 төгрөгөөр тооцож, 3.150.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг үйл явдал гарах үед хүү И.А  төрөөгүй /2021.10.21-нд хүү И.А  төрсөн/ байсан, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хугацааг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоосон байх ба 7 сарын хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул “хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн 7 сарын зөрүүнд нийт 3.150.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр цалин хөлсний зөрүүг гаргахдаа дараах байдлаар тооцсон болно. Үүнд:

 

Амь хохирогч Хнь “Геомэп инженеринг” ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн геодизийн инженерээр ажиллаж эхэлсэн болох нь “Геомэп инженеринг” ХХК-ийн Захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А-19-08 дугаартай тушаалаар нотлогдож байна.

 

Амь хохирогч Хнь “Геомэп инженеринг” ХХК-д геодизийн инженерээр 2019.08.02-2021.07.10-ны өдөр хүртэл ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл 1.000.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сард 800.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сард 1.652.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сард 1.652.001 төгрөг, 2020 оны 07 дугаар сард 1.652.002 төгрөг, 2020 оны 08 дугаар сард 1.702.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сард 1.702.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 1.075.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 1.652.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 1.599.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 1.599.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 1.560.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сард амарсан, 2021 оны 04 дүгээр сард 1.431.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сард 1.653.354 төгрөг, 2021 оны 06 дугаар сард 1.600.020 төгрөг,  

2021 оны 07 дугаар сард 480.000 төгрөгийн цалин хөлс тус тус авч байсан болох нь “Геомэп инженеринг” ХХК-ийн Захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А-19-08 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А-20-05 дугаартай тушаал, цалингийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

 

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана” гэсний дагуу амь хохирогч нь “Геомэп инженеринг” ХХК-д геодизийн инженерээр 2019.08.02-2021.07.10-ны өдөр хүртэл нийт 24 сар ажиллаж, 1 сар амарсан байх ба 23 сарын цалин хөлсөнд нийт 29.809.377 төгрөг авсан ба үүнийг 23 сард хуваахаар 1 сарын дундаж цалин хөлс нь 1.296.060 төгрөг байна. Нэг сарын дундаж цалин хөлсийг нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай эхнэрт оногдох хэсгийг хасаад, насанд хүрээгүй хоёр хүүхдээр бодож, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдсон 350.000 төгрөгийг хасаж тооцохоор тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар болгон 149.015 төгрөг /хоёр хүүхдийн нийт 298.030 төгрөг/ гарсан болно. /1.296.060:4=324.015 төгрөг, 324.015*2=648.030 төгрөг, 1.296.060-648.030=648.030 төгрөг, 648.030-350.000=298.030 /2 хүүхэд/, 1 хүүхдийн 149.015 төгрөг болно/

 

Шүүгдэгч Б.М аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашд оршуулгын зардалд нийт 30.000.000 төгрөг төлсөн, үүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Иргэний нэхэмжлэгч С.Цэцэг-Өлзийд учирсан хохирол, хор уршгийн тухайд.

 

Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч Б.М ын унаж явсан “Муссо” маркийн 52-36 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн С.Ц өмчлөл, эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /1-р хавтас хэргийн 42 дахь тал/

 

Иргэн С.Ц эзэмшлийн “Муссо” маркийн 52-36 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 681 дугаартай “Автомашинд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /1-р хавтас хэргийн 150-152 дугаар тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр С.Цэцэг-Өлзийг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хавтаст хэргийн 56 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч С.Цэцэг-Өлзий нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж ын гаргасан “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч С.Цэцэг-Өлзий нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хариуцагч С.Цэцэг-Өлзий нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд нийт 16.498.957 төгрөг төлсөн, үүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.М ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахуулах” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “тусгайлан гаргах саналгүй” гэх,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй” гэх саналыг тус тус гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Б.М  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 246 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт жолоочийн В ангиллын №869284 дугаартай жолооны үнэмлэхийг хүргүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.М т хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн жолоочийн В ангиллын №869284 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Б.М т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар шүүгдэгч Б.Маас 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин И.А , 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү И.А  нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрд сар болгон 149.015 төгрөг /хоёр хүүхдийн нийт 298.030 төгрөг/-ийг гаргуулж, 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулж, сар болгон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашд олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Улаанбаатар хотоос-Баян-Өлгий аймагт онгоцоор очсон тийзны мөнгө болох 391.300 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашд олгохоор тус тус шийдвэрлэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн 7 сарын зөрүүнд нийт 3.150.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Шүүгдэгч Б.М аас оршуулгын зардалд нийт 30.000.000 төгрөг, иргэний хариуцагч С.Цэцэг-Өлзийгөөс оршуулгын зардалд 16.498.957 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Зулхашд тус тус төлсөн, үүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс маргаагүй болохыг дурдсугай.

 

10. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН