| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/01604/И |
| Дугаар | 101/ШШ2017/02612 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2017/02612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, *******, тоотод оршин суух, 33 настай, эмэгтэй, Шыбарайгер овогт М*******г С*******ы /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,4 дүгээр хороо, *******,******* тоотод оршин суух, // 41 настай, эрэгтэй, Чонос овогт Н*******гийн Х******* /*******/ холбогдох,
Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С*******, хариуцагч Н.Хүрэллхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.2.1,16,18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин С.Мадинегийн эцэг нь Н*******гийн Хүрэллхам мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин С*******ы Мадинед1 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,6 нас хүртэл /суралцаж байгаа бол8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Хүрэллхамаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс эцэг тогтоолгох шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Н.Хүрэллхамаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.С*******д олгож,01 448 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН