Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, Н.Б, Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр /томилолтоор/, хохирогч О.Ө /цахимаар/, хохирогчийн өмгөөлөгч Т.Б /цахимаар/, гэрч Д.Х, Б.Н /цахимаар/, Ж.Б /цахимаар/, шүүгдэгч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л, Ж.Э /цахимаар/, шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт Лгийн Бод холбогдох 2009002550278 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш ургийн овогт Лгийн Б /РД: ОЮ84101913/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.Б нь хохирогч О.Өад Увс аймгийн Тариалан суманд алтны нөөцтэй газарт ашиглалт явуулах зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг “7 буудал”-ын орчим 5,000,000 төгрөгийг, бензиний мөнгө гэж 700,000 төгрөгийг, Увс аймгийн Улаангом суманд 65,000,000 төгрөгийг нийт 70,700,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн 2009002550278 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -Хохирогч О.Өын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн гаргасан “О.Ө миний бие нь Л.Б гэгчид Нэгдүгээрт, 2017 оны 8 дугаар сард “Увсад ажлыг чинь хөөцөлдөхөд 5,000,000 төгрөг хэрэгтэй” гээд бэлнээр 7 буудалд дуудаж 5,000,000 төгрөг авсан. Хоёрдугаарт, Үүний дараа “ажил бүтэж байна, газраа очиж үз, машины бензин хийнэ” гээд 700,000 төгрөгийг авсан. Гуравдугаарт, Увсад очоод хүмүүсийн мөнгийг өгнө гээд 40,000,000 төгрөг бэлнээр авсан. Дөрөвдүгээрт, Үүний дараа “бичиг баримт бэлэн болсон, үлдэгдэл мөнгөө яаралтай өг” гээд Увсын Хаан банкнаас 25,000,000 төгрөг бэлнээр авч өгсөн. Тавдугаарт, Мөн Увс руу явах машин техник, хүмүүсийн зардалд нийт 57,000,000 төгрөг зарцуулж, нийт 127,700,000 төгрөгөөр хохирсон. Уг зүйл нь бүгд гэрчтэй, нотлох баримт болох утасны мессеж, фото зураг, 16 минутын бичлэг зэргийг цагдаад гаргаж өгсөн болно” гэх тайлбарыг (1 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

-Хохирогч О.Ө, шүүгдэгч Л.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хоорондоо фэйсбүүк чат мессенжерээр харьцаж мөнгөө нэхэж байсан гэх баримтыг (1 дэх хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас),

-Хохирогч О.Өын Хаан банк дахь 5030238465 тоот дансны хуулгыг (1 дэх хавтаст хэргийн 33-38 дугаар хуудас),

-2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч О.Ө нь ...гэрэл зургийг харж зогсож байгаад №4 гэж дугаарт сонгогдсон Лгийн Бын гэрэл зургийг зааж “зөвшөөрөлтэй газар авч өгнө” гэж надаас нийт бэлнээр 65,000,000 төгрөг залилж авсан залуугийн зураг мөн байна” гэх тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн баримтыг (1 дэх хавтаст хэргийн 39-41, 44-45 дугаар хуудас),

-Шүүгдэгч Л.Бын Хаан банк дахь 5020756444 тоот дансны хуулгыг (1 дэх хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас),

-2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны хуулбар, холбогдогч Д Хт холбогдох зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн материалын хавтас буюу нүүр хэсгийн хуулбар, Д.Хаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн сангийн 100150000982 тоот дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, хохирогч О.Өын Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдлийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 69-72 дугаар хуудас),

-2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрч С.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б.С гэгч нь миний төрсөн эцэг. Манай аав Б.С нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан. ...Манай хамаатан садны хүрээнд Б гэж хүн байхгүй, би тухайн хүний нэрийг анх удаа сонсож байна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

-2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Л овогтой Б гэх хүнд нийт 65.000.000 /жаран таван сая/ төгрөг залилуулж алдсан болно. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын дундуур намайг Төв аймгийн Баян суманд алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байхад Б гэх хүн ирж “би Згийн төрсөн дүү байна тантай ажлын талаар асууж лавлах юм байна” гээд ирсэн. Тэрээр надад хэлэхдээ “Увс аймагт алтны нөөц бололцоотой алт олборлох бэлэн газар байна, та Увс аймагт очиж алт олборлож мөнгөтэй бол” гэх зэргээр над дээр 3-4 удаа ирж намайг ятгаж уулзсан юм. Мөн намайг “итгэхгүй байгаа бол Увс аймаг Тариалан сум руу явж газрыг нь үзэж хар, тэгээд хөрс шорооноос нь дээж аваад шалга” гэж хэлээд байхаар нь түүнийг дагаж явсан бөгөөд Увс аймгийн Тариалан суманд очиж 9 га, 7 га, 23 га зэрэг нийт 3 газар үзүүлсэн. Л.Б нь надад газруудыг үзүүлээд “та эдгээр газруудаас сонгоод аль нэг газрыг нь ав, уг газрууд бүгдээрээ алтны нөөцтэй, олборлолт сайтай газрууд байгаа, хамгийн гол нь уг газруудыг түр эзэмшиж олборлолт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гэрчилгээг гаргуулахад 90,000,000 төгрөг шаардагдана” гэж надад хэлсэн. Мөн “би Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага, Прокурор болон тус газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулахад уулзаж зөвшөөрөл авах зэрэг холбогдох албан тушаалтнуудыг танина мэднэ, урьд өмнө уулзаад ярилцаад үгсэн тохиролцчихсон байгаа, гол нь тэдгээр хүмүүст яаралтай урьдчилгаа мөнгийг нь өгч бичиг баримтыг гаргуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед би “90,000,000 төгрөгийн боломж бололцоо байхгүй, энэ жилдээ амжихгүй, дараа жилийн хавраас болъё” гэж хэлэхэд “одоо яаралтай мөнгө өгч бичиг баримтаа гаргуулаад авъя, ядаж 70,000,000 төгрөг өгчих” гэж хэлсэн юм. Тэгээд “би тухайн хүмүүст 65,000,000 төгрөг өгнө, харин би 5,000,000 төгрөгийг өөрөө авна” гэсэн. Тэгээд би Л.Бод итгээд 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 7 буудлын эцэс орчимд машинд уулзаж бэлнээр 5,000,000 /дөчин сая/ төгрөгийг өгөхөд хэд хоногоос дахин “Увс аймаг руу явж цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч, уул уурхайн байцаагч гэх зэрэг 4-5 хүнтэй уулзуулна” гэсэн. Тэгээд маргааш нь над руу залгаад “Увс аймаг руу явахад машины бензиний мөнгө хэрэгтэй байна” гээд надаас “1,000,000 төгрөг өгөөч” гэхэд нь “надад боломж алга байна” гээд 700,000 төгрөг бэлнээр ТЭЦ-4 станцын ойролцоо явж байхдаа өгсөн. ...Л.Бтой хамт Увс аймаг руу явж Увс аймгийн Тариалан суманд очсон. Тэгээд Л.Б надад “би тантай С гэх хүнийг танилцуулна, харин та энэ хүний хажууд мөнгөний талаар юу ч ярьж болохгүй шүү” гэсэн. Тэгээд надад С гэх хүнийг “манай найзын аав байгаа юм, цагдаагийн дарга, эхнэр нь шүүхэд дарга хийдэг” гээд танилцуулсан. Тэгээд С гэх хүн “би газар шороо, уул уурхайн ямар ч мэдлэг байхгүй, миний сонгогдсон сум байгаа юм, та нар энд ирж ажиллахдаа сайн нягтлаарай” гэж хэлсэн. Тухайн үед би С гэх хүнийг цагдаагийнх нь дарга юм байх гэж бодсон. Тэгээд Л.Бод итгээд машин дотор цагаан цаасан ууттай 40,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед манай жолооч болох Б.Н байсан. С Л.Бод мөнгө өгсөн гэдгийг мэдээгүй. Түүнээс хойш Л.Б нь намайг “Улаанбаатар хот руу явж алт олборлох техник тоног төхөөрөмжөө ачуулж авчирч ир, ирэхэд чинь би зөвшөөрлөө гаргачхаад бүх ажлаа бэлэн болгочихоод байж байя” гэж хэлээд өөрөө Увс аймагт үлдэж хоцроод би Улаанбаатар хот руу маргааш нь очоод очсон даруйдаа 8 шланз болон 2 ачааны машинд техник тоног төхөөрөмж зэргээ ачуулж хотоос гаргуулаад өөрөө түрүүлээд Увс аймаг руу явсан. Тэгээд намайг очиход Л.Б нь намайг тосож авсан. Араас тоног төхөөрөмжүүд Увс аймагт ирсэн. Гэтэл аймгаас цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч, Тамгын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй шалгалт ирсэн чинь “та энд байх хэрэггүй, холхон яваад байж бай, би өөрөө уулзаад учрыг нь олно” гэсэн. Тэгээд шалгалт явсны дараа очтол “яаралтай үлдсэн мөнгөө хурдан гаргаж өг, тэгэхгүй бол хэл ам болоод байна” гэхээр нь би түүнийг дагуулж Улаангом сум орж тэндхийн Хаан банк руу орж өөрийн 5030238465 дугаартай данснаас 25,000,000 төгрөгийг бэлнээр авч Л.Бод өгөхөд, манай жолооч Н болон Л.Бын геологич ажилтан гэх залуу бид 4 байсан. Тэр өдрөөс хойш өдөр тутам мэргэжлийн хяналтын газар, прокурор, цагдаа, телевиз зэрэг газруудаас шалгалт ирж “уг газарт ямар ч зөвшөөрөлтэй газар байхгүй, ямар ч зөвшөөрөл олгоогүй тоног төхөөрөмжүүдээ аваад буц” гэж хэлээд бүх тоног төхөөрөмжүүдийг битүүмжлээд аваад явсан. Удалгүй хэд хоногийн дараа Л.Б нь битүүмжилсэн тоног төхөөрөмжүүдийг буцаан авчраад “би яриад зохицуулчихлаа ажлаа явуулж болно” гэж хэлсэн боловч өдөр болгон манай дээр шалгалт ирж байсан бөгөөд би Л.Бод уурлаж “чадахгүй бол хэлэхгүй яасан юм бэ, би мөнгөө аваад буцъя” гэж хэлсэн. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа Л.Б өөрөө ч алга болсон. Тэгэхээр нь би хотоос дүү болох Баяннамсрайг машинтай нь дуудсан. Тэгээд тоног төхөөрөмжөө айлын хашаанд хадгалж үлдээчихээд Быг олж уулзаад “чи С гэх хүнээ олж ир өгсөн, мөнгөө буцааж авъя” гэтэл дуудаж өгөхгүй байсан. Тэгэхээр нь “цагдаад хандлаа” гэтэл “би С ахтай таныг уулзуулъя” гээд уулзуулсан. Уулзахад С Л.Быг “Чи ямар ямар хүмүүстэй уулзсан юм бэ, анхнаасаа би чамд хэлсэн биздээ, ядаж надад энэ хүнээс мөнгө авсан талаар хэлдэггүй юм уу, энэ хүн чинь зохих зөвшөөрөлгүй бууж үйл ажиллагаа явуулахыг завдсан гээд прокуророос шийтгэл авсан байхад яагаад хэлдэггүй юм бэ” гээд загнасан. Тухайн үед С гэх хүн надаас Л.Быг мөнгө авсан гэдгийг мэдээд загнасан. Тэгэхэд “энэ хүний мөнгийг би өөрөө өгчихнө, дараа жил харин та энэ хүнд тусалж дэмжээрэй” гэж Ст Л.Б хэлж байсан. Тэгээд Л.Б “би энэ хавартаа мөнгийг чинь өгч дуусгана” гэсэн. Түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрөөд Л.Б нь миний мөнгийг буцаан өгөлгүй намайг залилсан учир би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас),

-2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин /2 дахь удаагийн/ өгсөн: “Эхлээд бэлнээр 5,000,000 төгрөгийг урсгал зарлагын мөнгө гээд “7 буудал”-ын орчимд өгсөн. Дараа нь Увс явах түлшний мөнгө гээд ТЭЦ-4 цахилгаан станцын орчимд 700,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 40,000,000 төгрөгийг ажил бүтээхэд хэрэгтэй гээд бэлнээр өгсөн. Дараа нь Увс аймгийн Улаангом сумын Хаан банкнаас өөрийн данснаас 25,000,000 төгрөгийг авч бэлнээр өгсөн. Ингээд бэлнээр нийт 70,700,000 төгрөгийг өгсөн. Урсгал зардал 57,000,000 төгрөг болсон. Үүнд Увс аймаг явж ирэх тээврийн хөлс болон ажилчдын цалин, түрээсийн техникийн мөнгө болон бусад зардал багтсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),

-2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин /3 дахь удаагийн/ өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 04-07-ны хооронд өгсөн байх ёстой, яг санахгүй байна. Миний баримжаагаар 8 дугаар сарын 04-ний өдөр надад 20,000,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр түүнээс хойш 2-3 өдөр болсон байх гэж санаад байгаа юм. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор өгсөн байгаа. Түүнийг би яаж санаж байна гэхээр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр надад 33,000,000 төгрөгийн орлого орсон тул түүнээс 8 дугаар сарын 27-ны дотор Увс явсан болохоор санаад байна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас),

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин /4 дэх удаагийн/ өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын албанаас Уул уурхай байгаль орчин хариуцсан 3 улсын байцаагч болон бусад албаны хүмүүс, цагдаагийн ажилтны хамт ирээд манай тоног төхөөрөмжийг лацдаад, гол төхөөрөмж болох тог гаргагч төхөөрөмжийг хураан аваад явсан, маргааш нь би өөрөө Мэргэжлийн хяналтын газарт очоод хүсэлт гаргаад торгуулийн арга хэмжээ авахуулаад тоног төхөөрөмжөө буцааж авсан. Би Бод бэлнээр 70,700,000 төгрөг өгсөн энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Харин Б Увс аймгаас тоног төхөөрөмжөө буцаан авчрахад зардалдаа нэмэрлээрэй гээд 3 сая орчим төгрөг миний данс руу өгсөн. Яг хэдэн төгрөг гэдгийг сайн санахгүй байна. 2018 оны хавар өгсөн санаж байна, дараа нь Б миний үлдсэн гурван ширхэг контейнерыг Увс аймгаас Төв аймагт авчирч өгсөн нь үнэн, өөр надад ямар ч мөнгө өгөөгүй. Би Увс аймгийн Улаангом сумын Хаан банк руу Бын хамт ороод бэлнээр аваад гараад Бын машин Хаан банкны үүдэнд зогсож байсан машин дотор нь ороод өгчихөөд би хажуу талын зах руу орсон, хоол хүнсний юм аваад гарч ирэхэд Бын машин банкны гадаа зогсож байсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас),

-2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд гэртээ байж байтал Ө захирал ирээд намайг авч явсан. Ирэх үедээ 40,000,000 төгрөг цаасан ууттай цүнхэнд хийсэн байснаа үзүүлээд “энэ мөнгийг Бтой уулзаад хэрэглэнэ” гэж хэлж байсан. Тэгээд Улаангомд очиж тэндээ буудалд хоносон. Маргааш өглөө нь Ө захирал мөнгөө аваад жолооч Нтай хамт Бтой уулзана гэж гарч явахдаа 40,000,000 төгрөгөө авч явчихаад буцаж ирэхдээ мөнгөгүй ирсэн. Тэгээд намайг дагуулж яваад Увс аймгийн Тариалан сум, өндөр уултай хад /нэрийг нь сайн мэдэхгүй байна гэх/-ны доохон талд байх тал газруудыг үзүүлсэн. Тухайн газар нь урьд өмнө алтны олборлолт хийж байгаагүй эрүүл газар байсан. Тэгээд Ө захирал эрүүл газар ухахгүй гэсэн. Тэгээд би захирал, Б Н бид хэд хот руу буцсан. Тэгээд хотод ирээд 7 хонож байсан чинь Б, манай захирал Ө, Бүрнээ нар намайг гэрээс ирж аваад Увс аймгийн Тариалан сум руу хөдөлсөн. Тухайн үед Б кадастрын зураг үзүүлээд “Тариалан суманд ажиллаж болно, яаралтай лиценз нь гарчихна, яаралтай Тариалан суманд ирж ажиллах хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд Тариалан суманд очоод тухайн алт олборлох газраасаа хөрсний дээж авч үзэхэд 2-3 тоос /алтны цэг/ гарсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд Улаангом сумын Хаан банкнаас захирал Ө 25,000,000 төгрөг авсан. Тэгээд намайг өөрийнхөө нагац ахындаа түр үлдээчихээд өөрөө Бтой уулзах гээд явсан. Тэрнээс хойш цаг орчмын дараа захирал Ө ирсэн. Ирэхдээ “25,000,000 төгрөгөө Бод өгчихлөө” гээд надад хэлсэн. Тэгээд бид хэд хот руу хөдөлсөн. Тэгээд ачаа тээвэрлэх зардлыг Ө захирал өөрөөсөө гараад 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хотоос ачаагаа ачаад 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Тариалан суманд очсон. Тэгээд тэнд буусны маргааш нь Тариалан сумын Мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд зөвшөөрөл байхгүй тул та хэдийг ажиллуулахгүй гэсэн. Тэгээд Б Ө захирлыг “та энэ асуудалд оролцох хэрэггүй, би өөрөө зохицуулна” гээд Ө захирлыг Улаангом сум руу явуулсан. Тэгээд тэнд 7 хоносон. Тэрнээс хойш 2 билүү 3 хоногийн дараа мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд бид нарын техник хэрэгслийг хураагаад “7 хоногийн дотор нүү” гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед Б байхгүй байсан. Тэгээд бид хэд тухайн газраас нүүсэн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),

-2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай хуурай ах болох Ө нь алтны бичил уурхайн нөхөн сэргээлт хийдэг ажилтай. 2017 оны намар 8 сарын сүүлээр Ө гэх хүн “Увс аймгийн Тариалан сум руу алтны бичил уурхайн ажил байна” гээд би тоног төхөөрөмж болох эксватор, ковш, контейнерууд /жижиг сууц/, мотор гэх зэрэг ачаануудыг 5 ширхэг шаланз маркийн автомашинаар тээвэрлэж хүргэхээр болсон. Тухайн 5 ширхэг шаланз машины нэг нь миний өөрийн машин, хоёр нь манай найзын машин, үлдсэн хоёр нь бас хувь хүний машин байсан. Тэгээд тухайн төхөөрөмжүүдийг Төв аймгийн Баян сумаас ачаад Увс аймгийн Тариалан суманд буулгасан. Тэгээд тээврийн хөлсөнд 3 ширхэг шаланз машиныг нэг ширхэг нь 3,800,000 төгрөгөөр хөлсөлсөн. Үлдсэн хоёр машиныг нь хэдэн төгрөгөөр хөлсөлсөн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд би Увс аймгийн төв дээр ачаа хайж 5-6 хоноод Тариалан сумаас ачихаар болоод очтол Ө ахын ачаа буулгасан газрын дээхэн талд миний ачих ачаа байсан. ...Тэгээд 20-оод хоногийн дараа Ө ах залгаад “ах нь баларлаа, хамаг юм хөлдөөд байна” гэсэн. Тэгээд би буцаж очиж ачаануудыг нь аймгийн төв оруулж өгсөн. 4 удаа зөөсөн шиг санагдаж байна. Ачаа зөөж байх үед Ө ах Бтай утсаар яриад “мөнгө төгрөгөө авмаар байна” гээд хэрэлдээд байсан. Би яг ямар учиртай мөнгө төгрөг ярьсныг мэдэхгүй байна. Тэгээд Улаангомоос Ө ахын ковшийг хот руу зөөж оруулж өгсөн. Тухайн ковш нь түрээсийн ковш байсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),

-2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны намар Төв аймагт алтны уурхай дээрээ ажиллаж байхад Ө ах дуудаад “Улаанбаатар хот ороод хүн аваад Увс аймаг явчхаад ирье” гээд би Ө ахын 5236 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хот орж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрнаас урагшаа нилээн явж хуучин арьс ширний үйлдвэрийн орчмоос Б гэдэг хүнийг авч Увс аймаг руу явсан юм. Бид гурав Увс аймгийн төв дээр орой очсон тул Б “хамаатныдаа хононо” гээд Ө ах бид хоёр Быг нэг айлын хашааны гадаа буулгаж, Ө ах бид хоёр зочид буудалд хоноглосон юм. Маргааш өглөө нь Ө ах бид хоёрын байсан зочид буудалд Б хүрч ирээд бид гурав Увс аймгийн нутгийн захиргааны байр байх сайн санахгүй байна, нэг газраас настайвтар махлагдуу биетэй ахыг авч Увс аймгийн төвөөс урагшаа явж уулан дээр гарч Б Ө ахад зураг үзүүлэн “ажлаа гялс хийе” гэтэл Ө ах архи гаргаж ирэн Ө ах, Б нөгөө ах тэр гурвуулаа архи уусан юм. Архи ууж байхдаа Ө ах сууж байсан суудал доороосоо 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай мөнгө гаргаж ирэн хойд талын суудал дээр сууж байсан Бод өгсөн. Б Ө ахын өгсөн 2 ууттай мөнгийг авч хажуудаа тавиад тэр гурав архиа хувааж ууж дуусгаад буцаад “Увс аймгийн төв рүү явъя” гэсэн. Би тээврийн хэрэгслээ жолоодон танихгүй ахыг авсан газарт нь буулгаж Ө ах, Б бид гурав хоол унд идэн Улаанбаатар хот руу явсан юм. Замын турш Ө ах Быг “ахыгаа алчихваа” гэж хэлээд байсан. Б “ямар ч асуудалгүй, бичиг баримт нь болчихно, одоо хурдан ажлаа эхлүүлмээр байна” гээд яриад байсан. Улаанбаатар хотод орж ирэн Быг авсан газартаа буулгаж Ө ах бид хоёр Төв аймагт байгаа алтны уурхай дээрээ очсон юм. Увс аймаг явж хүнтэй уулзсанаас хойш 3, 4 хоногийн дараа Ө ах алтны уурхайн техник хэрэгслээ ачин Увс аймаг руу явсан. Увс аймагт очиход Б бид нарыг хүлээж авч Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт байрлах ухаж сэндийчсэн ашигласан газарт бид нарыг байрлуулсан. Бид нар техник хэрэгслээ буулгаж байтал Увс аймгийн Цагдаагийн газраас цагдаа нар ирэн шалгаж тог гаргадаг 2 моторыг маань хураан авч техник хэрэгслийг маань битүүмжлэн авч явсан. 7, 8 хоногийн дараа Б тог гаргадаг 1 моторыг авчирч өгсөн. Орой болгон бид нар дээр цагдаа нар ирж шалгадаг байсан. Телевиз, зурагтынхан хүртэл ирж бичлэг хийдэг байсан. Бид нар нэг сар гаран тэндээ байж байгаад буцаад Улаанбаатар явахаар болж техник хэрэгслээ ачин авч явсан юм. Явах замаараа Увс аймгийн төвөөр дайрч Бын танилын хашаанаас тог гаргадаг 1 ширхэг мотороо авч Улаанбаатар хотод ирэн Сонсголонгийн орчим нэг үйлдвэрийн хашаанд техник хэрэгслээ буулгаж хурааж тавьсан. Уурхайн ажилчид уурхайн ажил явагдахааргүй болсныг мэдээд тарсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас),

-2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 123-126 дугаар хуудас),

Нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгийн агуулга:

Мөрдөгчөөс: 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “7 буудал” орчим Бтой уулзаж бэлнээр 5 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байна. Энэ үнэн үү?

-Хохирогч О.Ө: Он сар нь зөрүүтэй бичигдсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймагт байсан. Увс аймгийн Улаангом сумын төв Хаан банкнаас өөрийн данснаас 25,000,000 төгрөг бэлнээр аваад Бод өгсөн. Тухайн үед Бын геологич гэж авч явсан залуу болон манай жолооч Н байсан. Харин “7 буудал” хавьцаа 2017 оны 8 дугаар сарын арван хэдний орчим уулзсан. Тэгэхэд Б Увс аймгийн Мэргэжлийн хяналтын алба, Тамгын газар, цагдаагийн хүмүүстэй уулзаж ажлаа эхлэх болсон тул хэдэн төгрөг өгөөч гэж хэлээд 5 сая төгрөг авсан. Тухайн үед бид хоёр машинд байсан. Өөр  хүн байхгүй байсан. Б намайг дуудаж уулзсан.

Мөрдөгчөөс: 2017 оны 9 дүгээр сарын эхээр танаас 700,000 төгрөг бензин тосны мөнгө гэж авсан гэж та мэдүүлсэн байна. Гэтэл Л.Б би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй гэж байна. Энэ ямар учиртай болох талаар та ярина уу?

-Хохирогч О.Ө: Энэ болсон хугацаа худлаа байна. ...Бид нар тухайн үед Увс аймаг руу хоёр машинтай явсан. Тэгээд яг ТЭЦ-4 өнгөрөөд ахаа бензиний мөнгө байхгүй байна. Та надад 1 сая төгрөг өгөөч, дүү нь дараа нь аргалж байгаад өгнө гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад одоо 1 сая төгрөг алга байна. Урд нь миний машинаар нэг удаа явсан зардал зөндөө гарсан. Чамд би 700,000 төгрөг өгье, чи энүүгээр аргал гэж хэлээд ...шатахуун түгээх станцаас бензин хийгээд бид нар гарсан. ...би 700,000 төгрөг өгсөн.

Мөрдөгчөөс: Та 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “7 буудал” орчимд О.Өтай уулзсан зүйл байгаа юу?

-Гэрч Л.Б: Би 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр О.Өтай “7 буудал” орчимд уулзсан зүйл байхгүй. Би энэ хүнтэй 2017 оны 8 дугаар сард “7 буудал” дээр огт уулзаагүй.

Мөрдөгчөөс: 2017 оны 9 дүгээр сарын эхээр та О.Өаас Увс аймаг явахад бензин тосны мөнгө хэрэг болоод байна гэж хэлж 700,000 төгрөг бэлнээр 5 шар орчмоос авсан гэж мэдүүлсэн байна. Энэ үнэн юм уу?

Гэрч Л.Б: Би энэ мөнгийг аваагүй.

 

 

 

-2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “Би Л.Б гэх хүнд нийт 65,000,000 төгрөг залилуулж алдсан. 2017 оны 8 дугаар сард намайг Төв аймагт Баян суманд алт олборлолтын ажил эрхэлж үйл ажиллагаа явуулж байхад Л.Б нь манай хамаатан гэж над дээр ирж анх танилцсан. Тэгээд “Увс аймагт алтны нөөц бололцоотой алт олборлох бэлэн газар байна, та Увс аймагт нутагтаа очиж алт олборлож мөнгөтэй бол” гэх зэргээр над дээр 3-4 удаа ирж намайг ятгаж уулзсан. Мөн тэгээд намайг “итгэхгүй байгаа бол Увс аймгийн Тариалан сум руу явж газрыг нь үзэж хар, тэгээд хөрс шорооноос нь дээж аваад шалга” гэж хэлээд байхаар нь би нийт 3 удаа түүнийг дагаж Увс аймгийн Тариалан суманд очсон. ...Тэгээд би Л.Бод итгээд 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “7 буудал”-ын эцэс орчимд машинд уулзаж бэлнээр 5,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Увс аймгийн Тариалан суманд бэлнээр 35,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд уг мөнгийг өгөхөд манай жолооч Б.Н, мөн Сүх /С/ гэх 60 орчим настай хүн, мөн Л.Б өөрөө, ингээд бид 4 байсан. ...Түүнээс хойш Л.Б нь намайг “Улаанбаатар хот руу явж алт олборлох техник, тоног төхөөрөмжөө ачуулж авчирч ир, ирэхэд чинь би зөвшөөрлөө гаргачихаад бүх ажлаа бэлэн болгочихоод байж байя” гэж хэлээд өөрөө Увс аймагт үлдэж хоцроод би Улаанбаатар хот руу маргааш нь очоод очсон даруйдаа 8 шланз болон 2 ачааны машинд техник тоног төхөөрөмж зэргээ ачуулж хотоос гаргаад өөрөө түрүүлээд Увс аймаг руу явсан. ...хурдан мөнгөө гаргаж өг гэхээр нь би түүнийг дагуулж Улаангом сумын Хаан банк руу орж өөрийн данснаас 25,000,000 төгрөгийг авч өгсөн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гаргасан шинжээчийн “1 Шинжилгээнд ирүүлсэн SD /мемори карт/-д хадгалагдаж буй дуу авианы бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн SD картанд хадгалагдаж байх New Recording.m4a гэсэн нэртэй дуу авианы бичлэгт 2 хүний харилцан яриа бичигдсэн байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгт бичигдсэн хүн тус бүрийн яриа өгүүллийг тэмдэглэл үйлдэн бэхжүүлэх нь дуу авианы шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй” гэх 2325 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 140-144 дүгээр хуудас),

-2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тухай “Үзлэгээр илэрсэн нь: Л.Бын 5020756444 дугаартай дансны хуулга нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 15 хуудас баримт байв. Уг баримтад хохирогч О.Төрбатын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн өгсөн мэдүүлэгт “би Л.Бод 2017 оны 8 дугаар сарын 04-07-ны өдрийн хооронд “7 буудал” дээр 5 сая төгрөг өгсөн” гэсний дагуу үзлэгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш явуулахад Л.Бын 5020756444 дугаартай дансанд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4,500,000 төгрөг 5003254843 дугаартай данснаас “тог татах хөлс” гэж орлого орсон байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгийг мөн Б орлого гэж хийсэн байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хохирогч О.Ө 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “би Увс аймгийн Хаан банкнаас 25,000,000 төгрөг авч Л.Бод өгсөн” гэсний дагуу шалгахад 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Л.Бын 5020756444 дугаартай дансанд 24,500,000 төгрөгийн орлого гэж орсон байв. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн Л.Бын “О.Өаас нэг ч төгрөг аваагүй, харин О.Ө Б.Ст бүх мөнгөө өгсөн” гэсний дагуу Б.Сын 5800526572 дугаартай дансны хуулгад үзлэгийг үргэлжлүүлэхэд Б.Сын дансанд 2017 оны 8, 9, 10 дугаар саруудад хэрэгт ач холбогдол бүхий орлого ороогүй байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хохирогч О.Өын өөрийн данс болох 5030238465 дугаарын дансны хуулганд түүний өөрийн өгсөн мэдүүлгийн дагуу цаг хугацаануудад үзлэгийг үргэлжлүүлэхэд “2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр миний дансанд 20,000,000 төгрөг орсон” гэсний дагуу үргэлжлүүлэхэд 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр түүний дансанд 5077403878 дугаарын данснаас 20,000,000 төгрөг “төлбөр” гэсэн утгатай орсон байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн түүний мэдүүлгийн дагуу явуулахад 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр түүний данснаас 5,200,000 төгрөг гарсан байв. “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр миний дансанд 33,000,000 төгрөг орсон байх ёстой түүнээс хойш би Л.Бод 40,000,000 төгрөг авч өгсөн” гэсний дагуу явуулахад түүний өөрийн дансанд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 33,686,000 төгрөг орсон байв...” гэх тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

-2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хаан банкны Улаангом тооцооны төвийн захирал Г.Ц  “Харилцагч Ойдов овогтой Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Хаан банкны Улаангом тооцооны төвөөс /5819/ өөрийн биеэр ирж 25,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн нь үнэн болно” гэх №1 дугаартай бичиг, зарлагын мэдүүлгийн хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас),

-2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мемори картыг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 172 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Шүүх хурал дээр өгсөн мөнгөнийхөө эх үүсвэрийг нотол гээд байсан. Увс аймагт 9 дүгээр сарын 02-ны өдөр очсон санаж байна. Энэ хугацаанд Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг хүний ашигласан шороон дээр нөхөн сэргээлтээр ажиллаж орлого олж байсан. Тэр орлогоо металл тушаагаад дандаа бэлнээр авч байсан ба өдрийн орлого нь 7,000,000-15,000,000 төгрөг олдог байсан үүнээс дараа, дараагийнхаа өдрийн зардал болон түрээсийн мөнгөө өгдөг. Тухайн явах хүртэл надад бэлнээр 20,000,000 гаруй төгрөг байсан. Үүн дээр төрсөн ах болох ӨнөрЗгаас 25,000,000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос нь бэлнээр авсан. Солонгос Улсад ажиллаж амьдарч байсан Ж.Бээс солонгос мөнгөөр 3,000,000 вон буюу монгол мөнгөөр 6,000,000 орчим төгрөг онгоцоор ирсэн хүнээр өгүүлснийг би онгоцны буудлаас өөрийн биеэр очиж авч Увс явах мөнгөндөө нэмсэн бас түүнчлэн Солонгос Улсын иргэн хамтран ажилладаг байсан Лим Тае Сүнгээс түүний хувийн данснаас нь өөрийн дансанд 30,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Ингэж Бод өгсөн мөнгө буюу тухайн үеийн зардлын мөнгөө бэлнээр авч явсан. Л.Бод өгсөн 70,700,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг бол би урд өмнө “7 буудал” дээр өгсөн байгаа. 700,000 төгрөгийг бол дансаар өгсөн. Уг баримт нь хэрэгт байгаа. ...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлгийг Саруултөгс гэдэг хүн авсан, тэр хүн тооны алдаа гаргасан байсан. 8 сар гэснийг 9 сар гэж андуурч бичсэн байсан. Тэгээд ч 9 дүгээр сарын 02-ны өдөр би Увс аймгийн Тариалан суман дээр машин техникийн хамт байсан. Энэ талаар сүүлд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн гэтэл уг байцаагч хүний авсан мэдүүлгийг засах боломжгүй тул шүүхийн явцад залруулаад хэлээрэй гэж байсан. ...Увс аймаг руу 3 удаа явсан. Түүний нэг явалт дээр буюу 40,000,000 төгрөг өгөхөд Лим Тае Сүнг цуг явсан. Гэхдээ яг мөнгө өгөх үед буудалдаа байсан. Хажууд байгаагүй. 30,000,000 төгрөгийн хувьд би тэр хүнээс мөнгө авах ёстой байсан. Хамт явж байхдаа би ийм ажил хийх гэж байна, та надад өгөх ёстой мөнгөнөөсөө өг гэж хэлээд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр над руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс 25,000,000 төгрөгийг дараахь өдөр буюу 06-ны өдөр үдээс хойш Бод авч өгсөн” гэх мэдүүлгийг  (3 дахь хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2017 онд Солонгос Улсад ажиллаж амьдарч байсан юм. Тэр үед Ө надтай утсаар яриад Увс аймагт алтны ажил хийх гэсэн юм гээд мөнгө хэрэгтэй байна, чамд бололцоо байгаа бол мөнгө зээлээч гэж хэлсэн. Тэгээд би өөрийн бололцоогоороо 3,000,000 вон зээлсэн юм. Надад одоо баримт байхгүй байна. Тэр үед тэнд ажиллаж байгаад буцсан хүнээр өгч явуулж байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө байсан болохоор сайн санахгүй байна утас нэр гэрийн хаягийг мэдэхгүй байна. Тэр үеийн ханшаар 6,000,000 гаруй төгрөг болж байсан. Гадаадад хараар ажил хийж байсан болохоор албан ёсоор банктай харьцаж болохгүй байсан учраас хүнээр өгч явуулж байсан” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай аав Б.С нь 2019 онд насан өөд болсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч хийдэг хүн байсан юм. Би Л.Б гэх хүнийг 1-2 удаа харсан. Би хотод амьдардаг, манай аав хотод ирээд машин тэрэг янзлуулж байхад нь харж байсан. Манай аав, Л.Б хоёр нийлж Увс аймгийн Тариалан суманд алтны нөөцтэй газрын зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан талаар огт мэдэхгүй байна. Би 2012 онд гадаадад сургууль төгсөж ирээд түүнээс хойш хотод амьдарч байгаа болохоор мэдэх зүйл байхгүй байна. Манай гэр бүл 3 охин, нэг хүүтэй, ганц хүү нь би байгаа юм. Намайг Галбадрах гэдэг, Галмандах гэж хүүхэд байхгүй. Би ер нь зуны улиралд хааяа Увс аймаг ордог, хотод ажилтай болохоор 9 сард Увс аймаг явдаггүй юм. Л.Б надад аавдаа өгөөрэй гэж ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй. Би тийм зүйл байсан бол би санах ёстой. Манай гэрт надаас өөр эрэгтэй хүүхэд байхгүй, Галмандах гэж хүн байхгүй, надад ямар нэгэн байдлаар доллар өгч байсан зүйл байхгүй. Би Л.Бын гаргаж өгсөн гэх бичлэгийг сонссон, энэ бичлэг дээр ярьж байгаа хүнийг мэдэхгүй байна. Манай аав нас бараад 2 жил болж байгаа. Одоо хүний дуу битгий хэл юуг ч эвлүүлдэг болсон цаг шүү дээ” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ө 2017 оны 7 дугаар сарын сүүлээр санаж байна. Би тэр үед байраа солих гээд мөнгө цуглуулж байсан. Гэтэл Ө надад 25,000,000 төгрөгний хэрэг байна, Увс аймагт очиж ажил хийх хэрэгтэй байна, би танд мөнгө хэрэг болсон үед чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд Увс аймаг явсан тэгээд тэнд очоод хүнд луйвардуулсан гэж ярьсан, энэ талаар мэдэх зүйл байхгүй, би дүүгээсээ 20,000,000 төгрөгөө буцаан авсан. 5,000,000 төгрөгийг бид нар дэлгүүрээсээ шахаж байгаад гаргаж аваад би байраа сольсон, одоо бидний дунд ямар нэгэн асуудал байхгүй. Би дүүдээ мөнгөө бэлнээр өгсөн, төрсөн дүүдээ өгсөн болохоор ямар нэгэн баримт үйлдсэн зүйл байхгүй, дэлгүүр ажиллуулдаг болохоор байнга бэлэн мөнгө эргэлдэж байдаг юм, тэр мөнгөнөөсөө өгсөн, одоо надад дэлгүүр ажиллуулдаг баримт бол байгаа. 2017 оны наадмын дараа юм байгаа юм. Ө уул нь Төв аймагт ажиллаж байгаад гэнэт Увс явах болоод мөнгө хэрэг болсон гэж ярьсан, өөр надад мэдэх зүйл байхгүй. Би Л.Б гэх хүнийг огт харж байгаагүй” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “яллагдагч Л.Боос гарган өгсөн 1 ширхэг цагаан өнгийн цаасан ууттай СиДи-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй” гэх “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг (3 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “Яллагдагч Л.Бын гарган өгсөн цагаан өнгийн СиДи-г албан Делл маркийн компьютерт уншуулахад уг бичлэг нь хоёр хүний хоорондоо ярьсан яриа байх ба нийт 4 минут 2 секунтын бичлэг байв...” гэх тэмдэглэлийг (3 дугаар хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сард Бургастай гэх газарт манай нөхөрлөл ашиглалтаар бичил уурхайгаар алт олборлож байх үеэр Улаанбаатар хотоос алт олборлох техник тоног төхөөрөмж ачсан 10 орчим хүн ирсэн бөгөөд тухайн хүмүүсийг О.Ө гэх залуу ахалж байсан юм. Тухайн үед компаниудыг хүчээр буулгаж байсан тул тэд алт олборлосон зүйлгүй буцсан хүмүүс байгаа юм. Биднийг гэрээ байгуулж алт олборлож байхад том техникүүд ирснээс болж бүх нөхөрлөл компанийг буулгасан. Биднийг буух үеэр О.Ө техникээ ачиж ирсэн бөгөөд Б нь тендерт оролцож алт олборлох эрх авах гээд чадаагүй юм. Тэд алт олборлох үйл ажиллагаа хийж чадаагүй. Манай сумын 10,2 га-ын талбай дээр буугаад техникээ буулгаад зардлаа хийгээд буцна гэж байхад нь мэргэжлийн хяналтын байгууллагын хүмүүс ирж зогсоосон юм. О.Өын компани үндсэндээ 4 хоноод буцсан зардлаа ч нөхөж чадаагүй байх. Ашиг олоогүй. Б гэх залуу Өтай хамт ирсэн. Ө надад хэлэхдээ Бод мөнгө өгсөн, Б нь Өад зуучилж Тариалан суманд алт олборлуулна, зөвшөөрөл авч өгнө гэж хэлж дагуулж ирсэн юм байна лээ. Ө нь “Увсад хүн танихгүй, Бд итгэж ирээд баларлаа” гэж хэлж байсан. Яг хэдэн төгрөгний авцаатайг мэдэхгүй. Б.С гэж хүнийг танина. Нэг сумын хүмүүс байсан. Тухайн үед Б нь намайг гуйгаад “танай талбай руу энэ авч ирсэн техник хүмүүсээ оруулчихъя” гэж гуйгаад байсан. Би өөрөө тендерт ороогүй гэрээгээр 3500 см.куб-ээс доош техник ашиглахаар сумандаа гэрээ байгуулсан байсан. Том техник оруулчихвал асуудалд орно гэхэд Б нь “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Б.Стой би яриад тохирчихсон байгаа, асуудалгүй ажиллана” гэж хэлж байсан. Би зөвшөөрлөө аваад ир, тэгвэл би хамтарч ажиллахад бэлэн байна, би хувь хүртэнэ” гэж хэлсэн байсан. Тухайн үед бичил уурхайн ахлагч нь 30%, гадны компани 70%-иар тохиролцож ойролцоох компаниуд гаднаас хүмүүс авч ирж байсан. Тэднийх манай талбайд байрлаад олборлож эхлээгүй байхад тэдний ажлыг зогсоосон юм. Ө, Б нар ирснээсээ хойш маргаантай байсан” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 215 дугаар хуудас),

-Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн материал”-ын хуулбарыг (3 дугаар хавтаст хэргийн 217-233 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б Увс аймагт очоод Сын хүргэн гэх О гэдэг залууг аваад бид нар Увс аймгийн Өмнөговь, Тариалан хоёр сумын зааг дээр очиж хайгуул хийсэн. Тэнд алтны олборлолт хийж болох юм байна гэж тооцоод бид нар буцсан. Тэгээд бид нар буцаад явах замдаа С гэдэг айлд очиж хоол хийлгэж идээд Б бид нарыг “гарч бай, би энэ хүнтэй хэдэн үг солиод гарна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гарч ирээд “за болсон, 30,000,000 төгрөг хэрэгтэй гэж байна, тэгээд техникээ оруул гэж байна” гэж хэлээд бид нар буцаж хотод ирсэн. Хотод ирээд Б “мөнгө олдохгүй байна, мөнгө хайгаад байна” гэж хэлээд сүүлд нь нөгөө 30,000,000 төгрөг чинь 70,000,000 төгрөг болсон” гэж хэлээд байсан. Тэгээд хэсэг холбоогүй байж байгаад 9 дүгээр сарын эхээр гэнэт “мөнгө олсон, маргааш явна, манай авга ах явахаар болсон хувцасаа бэлдээрэй, эхний ээлжинд эхнэрээ орхичих” гэж хэлээд бид хоёр Бын машинаар явсан. Тэгээд Увсад очоод Бын ахынд нь очиж хоносон, тэгээд маргааш нь Б “чи манай ахынд байж бай, би С гуайтай уулзаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. ...Ө ах ирж байна хоёулаа Наранбулаг суман дээр тосох юм байна гэж хэлээд бид хоёр Наранбулаг суманд очиж Өыг тоссон. Тэгэхэд бид нарын хавар хайгуул хийсэн газар биш түүнээс наана, Бургастайн гол гэдэг газарт алтны буугаа байрлуулаад тэд нар ажилласан. ...Ө, Б бид гурав Увс аймгийн Хаан банк орсон “Ө ах ороод мөнгө авна” гэтэл Хаан банкны ажилтан “тийм их мөнгө авах гэж байгаа бол VIP өрөөнд ороод авчих” гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр үүдэнд нь зогсоод хүлээсэн, бид хоёр нэлээд удаан зоссон, тэгээд Ө ах гарч ирээд гурвуулаа гарч би Бын машины жолоочийн хажуу талын сандал дээр суусан, тэгэхэд Ө ах машиндаа суугаад цонхоо онгойлгоод Б машины гадаа зогсоод юм ярьж байгаад Бод ууттай мөнгө өгч байгаа харагдсан, тэгээд Ө ах “хурдлаарай” гэсэн утгатай юм яриад байсан, тэгээд хөдлөөд яваад өгсөн. Б машиндаа орж ирээд надад 20,000 төгрөг өгөөд дэлгүүр яваад тамхи аваад ир гэж хэлсэн. Би нэг ундаа, тамхи аваад эргэж ирээд машинд суугаад Бын тамхийг өгөөд ундаагаа задлаад уух гэтэл надад цаас өгөөд “энэ данс руу энэ мөнгийг хийчих, металл хайгчийн мөнгө байгаа юм, манай ах З металл хайгч аваад ирнэ, З ахын данс” гэж надад хэлсэн. Би банкинд ороод уг мөнгийг Бын өгсөн дансанд хийхэд нэлээд удсан. Яагаад гэвэл задгай мөнгө их байсан, банкны ажилтан заримыг нь гараараа тоолоод байсан. Тэгээд өгсөн баримтыг нь мөнгө хийсэн байсан ууттай нь Бод өгсөн. 16 цаг болж байсан байх үдээс хойш л байсан. Надад бол хэнээс авсан талаараа хэлээгүй, би хувьдаа Өаас авсан мөнгөө Б ахынхаа дансанд хийсэн байх гэж бодож байна. Найз хүүхнээсээ 70,000,000 сая төгрөг зээлсэн гэж ярьж байсан. ...Ө цоохор ууттай мөнгө Бод өгсөн, миний оруулж дансанд хийсэн мөнгө мөн цоохор ууттай байсан. Тэр мөнгө хэмжээ болон уут нь адилхан байсан. ...Түүний дараа Өын алт угааж байсан кемп дээр нь эхнэрийн хамт 7-8 хоног болсон” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 237-239 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын “БНСУ-ын иргэн LIM TAE SUNG (1973.07.01-нд төрсөн, ПД: М74870897) нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх 2-4в/5740 дугаартай албан тоотыг (3 дахь хавтаст хэргийн 242 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Х.Бн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Өыг танина. Ө нь Солонгос улсаас алт угаах төхөөрөмж Монголд оруулж ирж зардаг хүн байгаа юм. ...2018 оны 5 дугаар сарын сүүлээс 2018 оны 8 дугаар сарын сүүл хүртэл ажиллаж байгаад Увс аймаг руу ажиллана гээд яваад өгсөн. Ө нь өөрөө Солонгосоос оруулж ирсэн төхөөрөмжөө туршиж үзнэ гээд нэг хэсэг манай компанид ажиллаж байсан. ...Надаас ямар нэгэн мөнгө төгрөг зээлээгүй. Над руу тухайн үедээ залгаад явлаа л гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 245 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Б: -2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),

-2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гаргасан шинжээчийн “1 Шинжилгээнд ирүүлсэн SD /мемори карт/-д хадгалагдаж буй дуу авианы бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн SD картанд хадгалагдаж байх New Recording.m4a гэсэн нэртэй дуу авианы бичлэгт 2 хүний харилцан яриа бичигдсэн байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгт бичигдсэн хүн тус бүрийн яриа өгүүллийг тэмдэглэл үйлдэн бэхжүүлэх нь дуу авианы шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй” гэх дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 140-144 дүгээр хуудас),

-2 хүний харилцан яриаг дэлгэрэнгүй байдлаар бичсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 145-150 дугаар хуудас),

-2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мемори картыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 172 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 215 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 237-239 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э: -Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 001 дүгээр хуудас),

-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “ ...Б нь Увс аймагт алтны бэлэн газар зөвшөөрөлтэйгөө байна. Энд үйлээ үзэж байхаар нутагтаа очиж мөнгөтэй бол гэх зэргээр намайг ятгаж 3-4 удаа ирж уулзсан. Улмаар Увс аймаг руу 3 удаа авч яваад Увсын Тариалан суманд 3 газар үзүүлж бичиг баримт нь энэ байна, яаралтай мөнгөө өгөөд хурдан ажлаа эхлүүл гэсэн. Тухайн үед би энэ хүнд итгэн эхний удаа 40,000,000 төгрөг бэлнээр нь торонд хийж өгсөн. Үүнийг гэрчлэх 2 хүн бий. Увс аймагт очиход энэ бичиг баримттай газар гээд үлдэгдэл болох 25,000,000 төгрөгөө өгөөрэй, би цааш нь хүмүүсдээ өгнө гээд 25,000,000 төгрөг бэлнээр авсан. ...Биднийг алттай гэх газар буулгасны маргааш нь Увс аймгаас холбогдох шалгалтын байгууллагын улсууд ирж зөвшөөрөлгүй газар буусан хэмээн тоног төхөөрөмж хураан авсан. Ингээд бүх ажил худал хуурмаг болохыг мэдсэн. Энэ хүнд 65,000,000 төгрөг өгч хохирсон...” гэх өргөдлийг (1 дэх хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас),

-Хохирогч О.Өын Хаан банк дахь 5030238465 тоот дансны хуулгыг (1 дэх хавтаст хэргийн 33-38 дугаар хуудас),

-2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас),

-2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин /2 дахь удаагийн/ өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),

-2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин /3 дахь удаагийн/ өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас),

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин /4 дэх удаагийн/ өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас),

-2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өмгөөлөгчийн хамт өгсөн “...Гурав дахь удаагийн явалт дээр Ө, Өын жолооч Н бид гурав Увс аймаг руу явсан юм. Увс аймагт очиж би хамаатны айлдаа хонож, Ө жолоочийн хамт буудалд хоносон. Маргааш нь Өын жолооч айлд үлдэж, Ө жолоогоо барьж Ө бид хоёр Сыг гэрээс нь авч Увс аймгийн Тариалан сумын уулан дээр гарч Ө, С хоёр архи уусан. Тэр хоёр архи ууж байхдаа Ө спорт цүнхнээс хоёр ширхэг хар өнгийн гялгар ууттай мөнгө гаргаж Ст өгсөн. Тэгээд тэр хоёр архиа ууж дуусган би Өын машиныг барьж Увс аймгийн төв дээр очиж Сыг буулгаад ...бид буудалд хоносон. ...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд алт олборлодог техник хэрэгсэлтэйгээ ирсэн. Тэгээд алт олборлолтын ажлаа Ө эхлүүлэн ажиллаж байгаад 10 гаран хоногийн дараа Ө бид хоёр Тариалан сумаас Увс аймгийн төв дээр ирээд Стой уулзаж Ө, С хоёр цуг Хаан банк руу орж гарч ирээд машинд сууж Ө нь нэг ширхэг хар өнгийн гялгар ууттай мөнгө өгч... би тэгээд Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас),

-2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),

-2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас),

-2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас),

-2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч О.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр дахин өгсөн “Асуулт: Та Увс аймагт явахдаа Бод 25 сая төгрөг авч өгсөн гэж мэдүүлсэн байгаа, тухайн мөнгийг Увс аймгийн Хаан банкны АТМ /Автомат төгрөгийн машин/-аас авсан юм уу? банкнаас гүйлгээ хийж авсан юм уу? Хариулт: Увс аймгийн төв банк теллерээс авсан, тэгэхэд Б миний хажууд зогсож байгаад хамт авсан...” мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гаргасан шинжээчийн 2325 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 140-144 дүгээр хуудас),

-2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөгчөөс хохирогч О.Ө болон шүүгдэгч Л.Б, бусад хүмүүсийн дансны хуулга буюу “Эд зүйлд үзлэг хийсэн тухай” тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 237-239 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л: -2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “яллагдагч Л.Боос гарган өгсөн 1 ширхэг цагаан өнгийн цаасан ууттай СиДи-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй” гэх “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг (3 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “Яллагдагч Л.Бын гарган өгсөн цагаан өнгийн СиДи-г албан Делл маркийн компьютерт уншуулахад уг бичлэг нь хоёр хүний хоорондоо ярьсан яриа байх ба нийт 4 минут 2 секунтын бичлэг байв...” гэх тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б “Би О.Өыг хуурч мэхлээгүй, тэрээр Б.С гэж хүнд мөнгөө өгсөн, би тэр хоёр хүнийг дунд нь зуучлан холбож өгсөн. Би алт олборлолтын талаар ямар ч мэдлэг байхгүй” гэх агуулга бүхий мэдүүлгийг гаргаж гэм буруугийн талаар маргасан бол хохирогч О.Ө “Л.Б нь надтай удаа дараа ирж уулзаад Увс аймагт алтны нөөцтэй газар байна гээд 2-3 зураг үзүүлээд, алдаж болохгүй, зөвшөөрөл нь асуудалгүй гарна, Мэргэжлийн хяналтын албаны дарга, шүүх цагдаа нь бүгд таньдаг хүн байгаа, Тариалан сумын төлөөлөгч нь бас манай талын хүн байгаа. Ахаа та ингэж хүний газар дээр ажиллаж байхаар надтай хамт яваад... үзэж харъя. Тэгэхгүй бол энэ боломжийг алдах гээд байна, зөвшөөрөл гарахгүй болох гээд байна гэж хэлж надад итгэл төрүүлсэн. ...Тэгээд намайг Увс аймаг руу 3 удаа авч явсан. Ингээд мөнгө төгрөгөө түүнд итгээд өгсөн. ...Өмнө болсон шүүх хурал дээр намайг мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотлоогүй гэж хэлж байсан. Хэрэг мөрдөн байцаалтад буцсаны дараа би Л.Бод өгсөн 40,000,000 төгрөгийг хэрхэн бүрдүүлж өгсөн талаар тодорхой, нотлох баримттай нь өгсөн. Тухайн хүмүүсээс ч гэрчийн мэдүүлгийг нь авсан байдаг. Үүнээс илүү яаж нотлох вэ, 25,000,000 төгрөгийн тухайд нэгэнт данснаасаа гаргаж өгсөн баримт байгаа, нотлогдож байгаа. Би энэ хүнд л бүх мөнгөө итгэж найдаад өгсөн” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгээс шүүгдэгч Л.Бод холбогдуулан

1. Хохирогч О.Өыг “Увс аймгийн Тариалан суманд алтны нөөцтэй газарт ашиглалт явуулах зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч,

2. 2017 оны 9 сард Сүхбаатар дүүргийн нутаг “7 буудал”-ын орчим 5,000,000 төгрөгийг, бензиний мөнгө гэж 700,000 төгрөгийг, Увс аймгийн Улаангом суманд 65,000,000 төгрөгийг, нийт 70,700,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Л.Б 2017 оны 8, 9 дүгээр сарын эхээр хохирогч О.Өыг Увс аймгийн Тариалан сумын нутагт алтны нөөцтэй газарт ашиглалт явуулах зөвшөөрөл гаргуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг төөрөгдөлд оруулан хуурч залилан мэхэлсэн болох нь:

1. Хохирогч О.Ө, шүүгдэгч Л.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хоорондоо фэйсбүүк чат мессенжерээр харьцаж мөнгөө нэхэж байсан гэх баримтаар (1 дэх хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас),

2. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны хуулбар, холбогдогч Д Хт холбогдох зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн материалын хавтас буюу нүүр хэсгийн хуулбар, Д.Хаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн сангийн 100150000982 тоот дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, хохирогч О.Өын Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдлийн хуулбараар (1 дэх хавтаст хэргийн 69-72 дугаар хуудас),

3. Хохирогч О.Өын: “...2017 оны 8 дугаар сарын дундуур намайг Төв аймгийн Баян суманд алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байхад Б гэх хүн ...ирсэн. Тэрээр надад хэлэхдээ “Увс аймагт алтны нөөц бололцоотой алт олборлох бэлэн газар байна, та Увс аймагт очиж алт олборлож мөнгөтэй бол” гэх зэргээр над дээр 3-4 удаа ирж намайг ятгаж уулзсан юм. Мөн намайг “итгэхгүй байгаа бол Увс аймаг Тариалан сум руу явж газрыг нь үзэж хар, тэгээд хөрс шорооноос нь дээж аваад шалга” гэж хэлээд байхаар нь түүнийг дагаж явсан бөгөөд Увс аймгийн Тариалан суманд очиж 9 га, 7 га, 23 га зэрэг нийт 3 газар үзүүлсэн. Л.Б нь надад газруудыг үзүүлээд “та эдгээр газруудаас сонгоод аль нэг газрыг нь ав, уг газрууд бүгдээрээ алтны нөөцтэй, олборлолт сайтай газрууд байгаа, хамгийн гол нь уг газруудыг түр эзэмшиж олборлолт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гэрчилгээг гаргуулахад 90,000,000 төгрөг шаардагдана” гэж надад хэлсэн. Мөн “би Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага, Прокурор болон тус газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулахад уулзаж зөвшөөрөл авах зэрэг холбогдох албан тушаалтнуудыг танина мэднэ, урьд өмнө уулзаад ярилцаад үгсэн тохиролцчихсон байгаа, гол нь тэдгээр хүмүүст яаралтай урьдчилгаа мөнгийг нь өгч бичиг баримтыг гаргуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед би “90,000,000 төгрөгийн боломж бололцоо байхгүй, энэ жилдээ амжихгүй, дараа жилийн хавраас болъё” гэж хэлэхэд “одоо яаралтай мөнгө өгч бичиг баримтаа гаргуулаад авъя, ядаж 70,000,000 төгрөг өгчих” гэж хэлсэн юм. Тэгээд “би тухайн хүмүүст 65,000,000 төгрөг өгнө, харин би 5,000,000 төгрөгийг өөрөө авна” гэсэн. ...Тэгээд Л.Бод итгээд машин дотор цагаан цаасан ууттай 40,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед манай жолооч болох Б.Н байсан. С Л.Бод мөнгө өгсөн гэдгийг мэдээгүй. Түүнээс хойш Л.Б нь намайг “Улаанбаатар хот руу явж алт олборлох техник тоног төхөөрөмжөө ачуулж авчирч ир, ирэхэд чинь би зөвшөөрлөө гаргачхаад бүх ажлаа бэлэн болгочихоод байж байя” гэж хэлээд өөрөө Увс аймагт үлдэж хоцроод би Улаанбаатар хот руу маргааш нь очоод очсон даруйдаа 8 шланз болон 2 ачааны машинд техник тоног төхөөрөмж зэргээ ачуулж хотоос гаргуулаад өөрөө түрүүлээд Увс аймаг руу явсан. Тариалан суманд машин техникээ буулгаад байж байхад аймгаас цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч, Тамгын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй шалгалт ирсэн. Тэгээд шалгалт явсны дараа очтол “яаралтай үлдсэн мөнгөө хурдан гаргаж өг, тэгэхгүй бол хэл ам болоод байна” гэхээр нь би түүнийг дагуулж Улаангом сум орж тэндхийн Хаан банк руу орж өөрийн 5030238465 дугаартай данснаас 25,000,000 төгрөгийг бэлнээр авч Л.Бод өгөхөд, манай жолооч Н болон Л.Бын геологич ажилтан гэх залуу бид 4 байсан. Тэр өдрөөс хойш өдөр тутам мэргэжлийн хяналтын газар, прокурор, цагдаа, телевиз зэрэг газруудаас шалгалт ирж “уг газарт ямар ч зөвшөөрөлтэй газар байхгүй, ямар ч зөвшөөрөл олгоогүй тоног төхөөрөмжүүдээ аваад буц” гэж хэлээд бүх тоног төхөөрөмжүүдийг битүүмжлээд аваад явсан. ...Быг олж уулзаад “чи С гэх хүнээ олж ир өгсөн, мөнгөө буцааж авъя” гэтэл дуудаж өгөхгүй байсан. Тэгэхээр нь “цагдаад хандлаа” гэтэл “би С ахтай таныг уулзуулъя” гээд уулзуулсан. Уулзахад С Л.Быг “Чи ямар ямар хүмүүстэй уулзсан юм бэ, анхнаасаа би чамд хэлсэн биздээ, ядаж надад энэ хүнээс мөнгө авсан талаар хэлдэггүй юм уу, энэ хүн чинь зохих зөвшөөрөлгүй бууж үйл ажиллагаа явуулахыг завдсан гээд прокуророос шийтгэл авсан байхад яагаад хэлдэггүй юм бэ” гээд загнасан. Тухайн үед С гэх хүн надаас Л.Быг мөнгө авсан гэдгийг мэдээд загнасан. Тэгэхэд “энэ хүний мөнгийг би өөрөө өгчихнө, дараа жил харин та энэ хүнд тусалж дэмжээрэй” гэж Ст Л.Б хэлж байсан. Тэгээд Л.Б “би энэ хавартаа мөнгийг чинь өгч дуусгана” гэсэн. Түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрөөд Л.Б нь миний мөнгийг буцаан өгөлгүй намайг залилсан учир би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас),

4. Хохирогч О.Өын: “2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын албанаас Уул уурхай байгаль орчин хариуцсан 3 улсын байцаагч болон бусад албаны хүмүүс, цагдаагийн ажилтны хамт ирээд манай тоног төхөөрөмжийг лацдаад, гол төхөөрөмж болох тог гаргагч төхөөрөмжийг хураан аваад явсан, маргааш нь би өөрөө Мэргэжлийн хяналтын газарт очоод хүсэлт гаргаад торгуулийн арга хэмжээ авахуулаад тоног төхөөрөмжөө буцааж авсан. Би Бод бэлнээр 70,700,000 төгрөг өгсөн энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Харин Б Увс аймгаас тоног төхөөрөмжөө буцаан авчрахад зардалдаа нэмэрлээрэй гээд 3 сая орчим төгрөг миний данс руу өгсөн. Яг хэдэн төгрөг гэдгийг сайн санахгүй байна. 2018 оны хавар өгсөн санаж байна, дараа нь Б миний үлдсэн гурван ширхэг контейнерыг Увс аймгаас Төв аймагт авчирч өгсөн нь үнэн, өөр надад ямар ч мөнгө өгөөгүй. Би Увс аймгийн Улаангом сумын Хаан банк руу Бын хамт ороод бэлнээр аваад гараад Бын машин Хаан банкны үүдэнд зогсож байсан машин дотор нь ороод өгчихөөд би хажуу талын зах руу орсон, хоол хүнсний юм аваад гарч ирэхэд Бын машин банкны гадаа зогсож байсан” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас),

5. Гэрч Л.Эгийн: “...Тэгээд гэртээ байж байтал Ө захирал ирээд намайг авч явсан. Ирэх үедээ 40,000,000 төгрөг цаасан ууттай цүнхэнд хийсэн байснаа үзүүлээд “энэ мөнгийг Бтой уулзаад хэрэглэнэ” гэж хэлж байсан. Тэгээд Улаангомд очиж тэндээ буудалд хоносон. Маргааш өглөө нь Ө захирал мөнгөө аваад жолооч Нтай хамт Бтой уулзана гэж гарч явахдаа 40,000,000 төгрөгөө авч явчихаад буцаж ирэхдээ мөнгөгүй ирсэн. Тэгээд намайг дагуулж яваад Увс аймгийн Тариалан сум, өндөр уултай хад /нэрийг нь сайн мэдэхгүй байна гэх/-ны доохон талд байх тал газруудыг үзүүлсэн. Тухайн газар нь урьд өмнө алтны олборлолт хийж байгаагүй эрүүл газар байсан. Тэгээд Ө захирал эрүүл газар ухахгүй гэсэн. Тэгээд би захирал, Б Н бид хэд хот руу буцсан...” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),

6. Гэрч С.Бгийн: “Манай хуурай ах болох Ө нь алтны бичил уурхайн нөхөн сэргээлт хийдэг ажилтай. 2017 оны намар 8 сарын сүүлээр Ө гэх хүн “Увс аймгийн Тариалан сум руу алтны бичил уурхайн ажил байна” гээд би тоног төхөөрөмж болох эксватор, ковш, контейнерууд /жижиг сууц/, мотор гэх зэрэг ачаануудыг 5 ширхэг шаланз маркийн автомашинаар тээвэрлэж хүргэхээр болсон. Тухайн 5 ширхэг шаланз машины нэг нь миний өөрийн машин хоёр нь манай найзын машин үлдсэн хоёр нь бас хувь хүний машин байсан. Тэгээд тухайн төхөөрөмжүүдийг Төв аймгийн Баян сумаас ачаад Увс аймгийн Тариалан суманд буулгасан. ...Тэгээд 20-оод хоногийн дараа Ө ах залгаад “ах нь баларлаа, хамаг юм хөлдөөд байна” байсан гэсэн. Тэгээд би буцаж очиж ачаануудыг нь аймгийн төв оруулж өгсөн. Ачаа зөөж байх үед Ө ах Бтай утсаар яриад “мөнгө төгрөгөө авмаар байна” гээд хэрэлдээд байсан. Би яг ямар учиртай мөнгө төгрөг ярьсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),

7. Гэрч Б.Нгийн: “...Маргааш өглөө нь Ө ах бид хоёрын байсан зочид буудалд Б хүрч ирээд бид гурав Увс аймгийн нутгийн захиргааны байр байх сайн санахгүй байна, нэг газраас настайвтар махлагдуу биетэй ахыг авч Увс аймгийн төвөөс урагшаа явж уулан дээр гарч Б Ө ахад зураг үзүүлэн “ажлаа гялс хийе” гэтэл Ө ах архи гаргаж ирэн Ө ах, Б нөгөө ах тэр гурвуулаа архи уусан юм. Архи ууж байхдаа Ө ах сууж байсан суудал доороосоо 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай мөнгө гаргаж ирэн хойд талын суудал дээр сууж байсан Бод өгсөн. Б Ө ахын өгсөн 2 ууттай мөнгийг авч хажуудаа тавиад тэр гурав архиа хувааж ууж дуусгаад буцаад “Увс аймгийн төв рүү явъя” гэсэн. Би тээврийн хэрэгслээ жолоодон танихгүй ахыг авсан газарт нь буулгаж Ө ах, Б бид гурав хоол унд идэн Улаанбаатар хот руу явсан юм. Замын турш Ө ах Быг “ахыгаа алчихваа” гэж хэлээд байсан. Б “ямар ч асуудалгүй, бичиг баримт нь болчихно, одоо хурдан ажлаа эхлүүлмээр байна” гээд яриад байсан. ...Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт байрлах ухаж сэндийчсэн ашигласан газарт бид нарыг байрлуулсан. Бид нар техник хэрэгслээ буулгаж байтал Увс аймгийн Цагдаагийн газраас цагдаа нар ирэн шалгаж тог гаргадаг 2 моторыг маань хураан авч техник хэрэгслийг маань битүүмжлэн авч явсан. 7, 8 хоногийн дараа Б тог гаргадаг 1 моторыг авчирч өгсөн. Орой болгон бид нар дээр цагдаа нар ирж шалгадаг байсан. Телевиз, зурагтынхан хүртэл ирж бичлэг хийдэг байсан” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гаргасан шинжээчийн 2325 дугаартай дүгнэлтээр (1 дэх хавтаст хэргийн 140-144 дүгээр хуудас),

9. Хохирогч О.Өын: “...Шүүх хурал дээр өгсөн мөнгөнийхөө эх үүсвэрийг нотол гээд байсан. Увс аймагт 9 дүгээр сарын 02-ны өдөр очсон санаж байна. Энэ хугацаанд Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг хүний ашигласан шороон дээр нөхөн сэргээлтээр ажиллаж орлого олж байсан. Тэр орлогоо металл тушаагаад дандаа бэлнээр авч байсан ба өдрийн орлого нь 7,000,000-15,000,000 төгрөг олдог байсан үүнээс дараа, дараагийнхаа өдрийн зардал болон түрээсийн мөнгөө өгдөг. Тухайн явах хүртэл надад бэлнээр 20,000,000 гаруй төгрөг байсан. Үүн дээр төрсөн ах болох Ө-аас 25,000,000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос нь бэлнээр авсан. Солонгос Улсад ажиллаж амьдарч байсан Ж.Бээс солонгос мөнгөөр 3,000,000 вон буюу монгол мөнгөөр 6,000,000 орчим төгрөг онгоцоор ирсэн хүнээр өгүүлснийг би онгоцны буудлаас өөрийн биеэр очиж авч Увс явах мөнгөндөө нэмсэн бас түүнчлэн Солонгос Улсын иргэн хамтран ажилладаг байсан Лим Тае Сүнгээс түүний хувийн данснаас нь өөрийн дансанд 30,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Ингэж Бод өгсөн мөнгө буюу тухайн үеийн зардлын мөнгөө бэлнээр авч явсан. Л.Бод өгсөн 70,700,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг бол би урд өмнө “7 буудал” дээр өгсөн байгаа. 700,000 төгрөгийг бол дансаар өгсөн. Уг баримт нь хэрэгт байгаа. ...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлгийг Саруултөгс гэдэг хүн авсан, тэр хүн тооны алдаа гаргасан байсан. 8 сар гэснийг 9 сар гэж андуурч бичсэн байсан. Тэгээд ч 9 дүгээр сарын 02-ны өдөр би Увс аймгийн Тариалан суман дээр машин техникийн хамт байсан. Энэ талаар сүүлд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн гэтэл уг байцаагч хүний авсан мэдүүлгийг засах боломжгүй тул шүүхийн явцад залруулаад хэлээрэй гэж байсан. ...Увс аймаг руу 3 удаа явсан. Түүний нэг явалт дээр буюу 40,000,000 төгрөг өгөхөд Лим Тае Сүнг цуг явсан. Гэхдээ яг мөнгө өгөх үед буудалдаа байсан. Хажууд байгаагүй. 30,000,000 төгрөгийн хувьд би тэр хүнээс мөнгө авах ёстой байсан. Хамт явж байхдаа би ийм ажил хийх гэж байна, та надад өгөх ёстой мөнгөнөөсөө өг гэж хэлээд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр над руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс 25,000,000 төгрөгийг дараахь өдөр буюу 06-ны өдөр үдээс хойш Бод авч өгсөн” гэх мэдүүлгээр  (3 дахь хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас),

10. Гэрч Ж.Бийн: “Би 2017 онд Солонгос Улсад ажиллаж амьдарч байсан юм. Тэр үед Ө надтай утсаар яриад Увс аймагт алтны ажил хийх гэсэн юм гээд мөнгө хэрэгтэй байна, чамд бололцоо байгаа бол мөнгө зээлээч гэж хэлсэн. Тэгээд би өөрийн бололцоогоороо 3,000,000 вон зээлсэн юм. Надад одоо баримт байхгүй байна. Тэр үед тэнд ажиллаж байгаад буцсан хүнээр өгч явуулж байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө байсан болохоор сайн санахгүй байна утас нэр гэрийн хаягийг мэдэхгүй байна. Тэр үеийн ханшаар 6,000,000 гаруй төгрөг болж байсан. Гадаадад хараар ажил хийж байсан болохоор албан ёсоор банктай харьцаж болохгүй байсан учраас хүнээр өгч явуулж байсан” гэх мэдүүлгээр (3 дахь хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),

11. Гэрч С.Гын: “Манай аав Б.С нь 2019 онд насан өөд болсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч хийдэг хүн байсан юм. Би Л.Б гэх хүнийг 1-2 удаа харсан. Би хотод амьдардаг, манай аав хотод ирээд машин тэрэг янзлуулж байхад нь харж байсан. Манай аав, Л.Б хоёр нийлж Увс аймгийн Тариалан суманд алтны нөөцтэй газрын зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан талаар огт мэдэхгүй байна. Би 2012 онд гадаадад сургууль төгсөж ирээд түүнээс хойш хотод амьдарч байгаа болохоор мэдэх зүйл байхгүй байна. Манай гэр бүл 3 охин, нэг хүүтэй, ганц хүү нь би байгаа юм. Намайг Галбадрах гэдэг, Галмандах гэж хүүхэд байхгүй. Л.Б надад аавдаа өгөөрэй гэж ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй. Манай гэрт надаас өөр эрэгтэй хүүхэд байхгүй, Галмандах гэж хүн байхгүй, надад ямар нэгэн байдлаар доллар өгч байсан зүйл байхгүй. Би Л.Бын гаргаж өгсөн гэх бичлэгийг сонссон, энэ бичлэг дээр ярьж байгаа хүнийг мэдэхгүй байна. Манай аав нас бараад 2 жил болж байгаа. Одоо хүний дуу битгий хэл юуг ч эвлүүлдэг болсон цаг шүү дээ” гэх мэдүүлгээр (3 дахь хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),

12. Гэрч Б.Өгийн: “Ө 2017 оны 7 дугаар сарын сүүлээр санаж байна. Би тэр үед байраа солих гээд мөнгө цуглуулж байсан. Гэтэл Ө надад 25,000,000 төгрөгний хэрэг байна, Увс аймагт очиж ажил хийх хэрэгтэй байна, би танд мөнгө хэрэг болсон үед чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд Увс аймаг явсан тэгээд тэнд очоод хүнд луйвардуулсан гэж ярьсан, энэ талаар мэдэх зүйл байхгүй, би дүүгээсээ 20,000,000 төгрөгөө буцаан авсан. 5,000,000 төгрөгийг бид нар дэлгүүрээсээ шахаж байгаад гаргаж аваад би байраа сольсон, одоо бидний дунд ямар нэгэн асуудал байхгүй. Би дүүдээ мөнгөө бэлнээр өгсөн, төрсөн дүүдээ өгсөн болохоор ямар нэгэн баримт үйлдсэн зүйл байхгүй, дэлгүүр ажиллуулдаг болохоор байнга бэлэн мөнгө эргэлдэж байдаг юм, тэр мөнгөнөөсөө өгсөн, одоо надад дэлгүүр ажиллуулдаг баримт бол байгаа. 2017 оны наадмын дараа юм байгаа юм. Ө уул нь Төв аймагт ажиллаж байгаад гэнэт Увс явах болоод мөнгө хэрэг болсон гэж ярьсан, өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр (3 дахь хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас),

13. Гэрч Д.Хын: “2017 оны 9 дүгээр сард Бургастай гэх газарт манай нөхөрлөл ашиглалтаар бичил уурхайгаар алт олборлож байх үеэр Улаанбаатар хотоос алт олборлох техник тоног төхөөрөмж ачсан 10 орчим хүн ирсэн бөгөөд тухайн хүмүүсийг О.Ө гэх залуу ахалж байсан юм. Тухайн үед компаниудыг хүчээр буулгаж байсан тул тэд алт олборлосон зүйлгүй буцсан хүмүүс байгаа юм. Биднийг гэрээ байгуулж алт олборлож байхад том техникүүд ирснээс болж бүх нөхөрлөл компанийг буулгасан. Тэд алт олборлох үйл ажиллагаа хийж чадаагүй. Манай сумын 10,2 га-ын талбай дээр буугаад техникээ буулгаад зардлаа хийгээд буцна гэж байхад нь мэргэжлийн хяналтын байгууллагын хүмүүс ирж зогсоосон юм. О.Өын компани үндсэндээ 4 хоноод буцсан зардлаа ч нөхөж чадаагүй байх. Ашиг олоогүй. Б гэх залуу Өтай хамт ирсэн. Ө надад хэлэхдээ Бод мөнгө өгсөн, Б нь Өад зуучилж Тариалан суманд алт олборлуулна, зөвшөөрөл авч өгнө гэж хэлж дагуулж ирсэн юм байна лээ. Ө нь “Увсад хүн танихгүй, Бд итгэж ирээд баларлаа” гэж хэлж байсан. Тухайн үед Б нь намайг гуйгаад “танай талбай руу энэ авч ирсэн техник хүмүүсээ оруулчихъя” гэж гуйгаад байсан. ...Би зөвшөөрөлөө аваад ир, тэгвэл би хамтарч ажиллахад бэлэн байна, би хувь хүртэнэ” гэж хэлсэн байсан” гэх мэдүүлгээр (3 дахь хавтаст хэргийн 215 дугаар хуудас),

14. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн материал”-ын хуулбараар (3 дугаар хавтаст хэргийн 217-233 дугаар хуудас),

15. Гэрч О.Гын: “...Б Увс аймагт очоод Сын хүргэн гэх О гэдэг залууг аваад бид нар Увс аймгийн Өмнөговь, Тариалан хоёр сумын зааг дээр очиж хайгуул хийсэн. Тэнд алтны олборлолт хийж болох юм байна гэж тооцоод бид нар буцсан. Тэгээд бид нар буцаад явах замдаа С гэдэг айлд очиж хоол хийлгэж идээд Б бид нарыг “гарч бай, би энэ хүнтэй хэдэн үг солиод гарна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гарч ирээд “за болсон, 30,000,000 төгрөг хэрэгтэй гэж байна, тэгээд техникээ оруул гэж байна” гэж хэлээд бид нар буцаж хотод ирсэн. Хотод ирээд Б “мөнгө олдохгүй байна, мөнгө хайгаад байна” гэж хэлээд сүүлд нь нөгөө 30,000,000 төгрөг чинь 70,000,000 төгрөг болсон” гэж хэлээд байсан. Тэгээд хэсэг холбоогүй байж байгаад 9 дүгээр сарын эхээр гэнэт “мөнгө олсон, маргааш явна, манай авга ах явахаар болсон хувцасаа бэлдээрэй, эхний ээлжинд эхнэрээ орхичих” гэж хэлээд бид хоёр Бын машинаар явсан. Тэгээд Увсад очоод Бын ахынд нь очиж хоносон, тэгээд маргааш нь Б “чи манай ахынд байж бай, би С гуайтай уулзаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. ...Ө, Б бид гурав Увс аймгийн Хаан банк орсон “Ө ах ороод мөнгө авна” гэтэл Хаан банкны ажилтан “тийм их мөнгө авах гэж байгаа бол VIP өрөөнд ороод авчих” гэж хэлсэн. ...Тэгээд Ө ах гарч ирээд гурвуулаа гарч би Бын машины жолоочийн хажуу талын сандал дээр суусан, тэгэхэд Ө ах машиндаа суугаад цонхоо онгойлгоод Б машины гадаа зогсоод юм ярьж байгаад Бод ууттай мөнгө өгч байгаа харагдсан, тэгээд Ө ах “хурдлаарай” гэсэн утгатай юм яриад байсан, тэгээд хөдлөөд яваад өгсөн. ...Надад цаас өгөөд “энэ данс руу энэ мөнгийг хийчих, металл хайгчийн мөнгө байгаа юм, манай ах З металл хайгч аваад ирнэ, З ахын данс” гэж надад хэлсэн. Би банкинд ороод уг мөнгийг Бын өгсөн дансанд хийхэд нэлээд удсан. Тэгээд өгсөн баримтыг нь мөнгө хийсэн байсан ууттай нь Бод өгсөн. Би хувьдаа Өаас авсан мөнгөө Б ахынхаа дансанд хийсэн байх гэж бодож байна. ...Ө цоохор ууттай мөнгө Бод өгсөн, миний оруулж дансанд хийсэн мөнгө мөн цоохор ууттай байсан. Тэр мөнгө хэмжээ болон уут нь адилхан байсан” гэх мэдүүлгээр (3 дахь хавтаст хэргийн 237-239 дүгээр хуудас),

16. Гэрч Х.Бн: “Би Өыг танина. Ө нь Солонгос улсаас алт угаах төхөөрөмж Монголд оруулж ирж зардаг хүн байгаа юм. ...2018 оны 5 дугаар сарын сүүлээс 2018 оны 8 дугаар сарын сүүл хүртэл ажиллаж байгаад Увс аймаг руу ажиллана гээд яваад өгсөн. Ө нь өөрөө Солонгосоос оруулж ирсэн төхөөрөмжөө туршиж үзнэ гээд нэг хэсэг манай компанид ажиллаж байсан. ...Надаас ямар нэгэн мөнгө төгрөг зээлээгүй. Над руу тухайн үедээ залгаад явлаа л гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр (3 дахь хавтаст хэргийн 245 дугаар хуудас) тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Шүүгдэгч Л.Б нь хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд “алтны нөөцтэй газарт олборлолт явуул, та итгэхгүй бол алтны зөвшөөрөлтэй, алт олборлох газрын зургийг нь хар, газар дээр нь очоод үзэж хар” гэж удаа дараа ирж ятган, улмаар Увс аймгийн Тариалан суманд хэд хэдэн газар үзүүлж итгэл үнэмшлийг төрүүлэн хуурч мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгож, тусгай зөвшөөрөлийг гаргуулж чадна гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч О.Ө шүүгдэгч Л.Бод “алтны зөвшөөрөл гаргуулж өгөх” саналыг гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авах гэсэн идэвхитэй үйлдлийн /хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ярьж, бодит байдал дээрээ биелэхгүй гэдгийг мэдсээр байж нуун төөрөгдөлд ортол итгэл үнэмшил төрүүлж, тухайн газарт очиж ажиллах хүртэл хэмжээнд хүргэсэн/ үр дагаварт хохирогч нь өөрийнхөө эд хөрөнгийг түүнд сайн дураар шилжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Л.Быг хохирогч О.Өаас 70,700,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн.

Гэвч хохирогч О.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Би Бод итгээд 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “7 буудал”-ын эцэс орчимд машинд уулзаж бэлнээр 5,000,000 төгрөгийг өгөхөд хэд хоногоос дахин Увс аймаг руу явж цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч, уул уурхайн байцаагч гэх зэрэг 4-5 хүнтэй уулзуулна гэсэн. Тэгээд маргааш нь над руу залгаад Увс аймаг руу явахад машины бензиний мөнгө хэрэгтэй байна гээд 1 сая төгрөг өгөөч гэхээр нь надад боломж алга байна гээд 700,000 төгрөг бэлнээр ТЭЦ-4 станцын ойролцоо явж байхдаа өгсөн” гэж (1 дэх хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас), 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Мөрдөгчөөс: Та Л.Бод “7 буудал”-ын эцэс дээр 5,000,000 төгрөг өгсөн гэсэн, тухайн өдөр хэдэн сарын хэдний өдөр байсан талаар санаж байна уу? гэх асуултад Хохирогчоос: 2017 оны 8 дугаар  сарын 04-07-ны хооронд өгсөн байх ёстой, яг тоочны санахгүй байна, миний баримжаагаар 8 дугаар сарын 4-ны өдөр надад 20,000,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр түүнээс хойш 2-3 өдөр болсон байх гэж санаад байгаа юм...” гэж  (1 дэх хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас), 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд “Мөрдөгчөөс: 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “7 буудал” орчимд Л.Бтой уулзаж бэлнээр 5 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байна, энэ үнэн үү? гэх асуултад Хохирогч О.Өаас: Он сар өдөр нь зөрүүтэй бичигдсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймагт байсан. Харин “7 буудал” хавьцаа 2017 оны 8 дугаар сарын арван хэдний орчим уулзсан. Тэгэхэд Б Увс аймгийн хяналтын алба, Тамгын газар, Цагдаагийн хүмүүстэй уулзаж ажлаа эхлэх болсон тул хэдэн төгрөг өгөөч гэж хэлээд 5,000,000 төгрөг авсан. Тухайн үед бид хоёр машинд байсан, өөр хүн байхгүй байсан. Мөрдөгчөөс: 2017 оны 9 дүгээр сарын эхээр танаас 700,000 төгрөг бензин тосны мөнгө гэж авсан гэж та мэдүүлсэн байна. Гэтэл Л.Б би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй гэж байна. Энэ ямар учиртай болох талаар та ярина уу? гэх асуултад Хохирогч О.Өаас: Энэ болсон хугацаа худлаа байна. ...Бид нар тухайн үед Увс аймаг руу хоёр машинтай явсан. Тэгээд яг ТЭЦ-4 өнгөрөөд ахаа бензиний мөнгө байхгүй байна. Та надад 1 сая төгрөг өгөөч, дүү нь дараа нь аргалж байгаад өгнө гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад одоо 1 сая төгрөг алга байна. Урд нь миний машинаар нэг удаа явсан зардал зөндөө гарсан. Чамд би 700,000 төгрөг өгье, чи энүүгээр аргал гэж хэлээд ...шатахуун түгээх станцаас бензин хийгээд бид нар гарсан. ...би 700,000 төгрөг өгсөн” гэж (1 дэх хавтаст хэргийн 123-126 дугаар хуудас), 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн “...Л.Бод итгээд 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “7 буудал”-ын эцэс орчимд машинд уулзаж бэлнээр 5,000,000 төгрөгийг уутанд хийгээд өгсөн” гэж (1 дэх хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас), 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “...Шүүх хурал дээр өгсөн мөнгөнийхөө эх үүсвэрийг нотол гээд байсан. Увс аймагт 9 дүгээр сарын 02-ны өдөр очсон санаж байна. ...Л.Бод өгсөн 70,700,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг бол би урд өмнө “7 буудал” дээр өгсөн байгаа. 700,000 төгрөгийг бол дансаар өгсөн. Уг баримт нь хэрэгт байгаа. ...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлгийг Саруултөгс гэдэг хүн авсан, тэр хүн тооны алдаа гаргасан байсан. 8 сар гэснийг 9 сар гэж андуурч бичсэн байсан” гэж (3 дахь хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас) тус тус мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй байна гэж дүгнэхэд хүрч байна.

 Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Өын Хаан банк дахь дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Төлбөр” гэх утгатай 20,000,000 төгрөгийн орлого орсон, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Ur” гэх утгатай 33,386,000 төгрөгийн орлого орсон боловч шүүгдэгч Л.Бод 5,000,000 төгрөг өгсөн байж болох ямар нэг гүйлгээ зарлага гараагүй байна. Харин 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Л.Бын 5020756444 тоот данс руу “benzinii mungu” гэх утгаар 500,000 төгрөг шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.

Тиймээс хохирогч О.Өын шүүгдэгчид өгсөн 5,000,000 төгрөгийг, бензиний мөнгө 700,000 төгрөгийг өгсөн гэх үйл баримт бусад баримтуудаар тогтоогдохгүй байх тул хохирогчийн өгсөн дээрх мэдүүлгүүдээс 5,000,000 төгрөг болон 700,000 төгрөгтэй холбоотой хэсгийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул нотлох баримтаар тооцоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эаас хохирогч О.Өыг ямар эх үүсвэрээс 40,000,000 төгрөг бүрдүүлсэн нь тогтоогдохгүй буюу мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй байна, мөн хохирогч О.Өын Хаан банкны дансны хуулга, шүүгдэгч Л.Бын Хаан банк дахь дансны хуулгаас харахад шүүгдэгч Л.Б өөрийнхөө дансандаа  24,500,000 төгрөг хийснээс хойш даруй 1 цаг гаруй хугацааны дараа хохирогч Хаан банк дахь данснаас 25,000,000 төгрөгийг зарлагадаж гаргасан байгааг шүүх онцгойлон анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Б хохирогчоос 25,000,000 төгрөг аваагүй болох нь энэ дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна” гэж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэхүү мэтгэлцсэнийг дараахь нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд: Хохирогчийн удаа дараагийн өгсөн Увс аймагт ирээд шүүгдэгч Л.Бод өгсөн 40,000,000 төгрөг, 25,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн тухайд хохирогчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан, нотлох баримтууд болох хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч О.Өын Хаан банк дахь 5030238465 тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 33-38 дугаар хуудас), шүүгдэгч Л.Бын Хаан банк дахь 5020756444 тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас), гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Архи ууж байхдаа Ө ах сууж байсан суудал доороосоо 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай мөнгө гаргаж ирэн хойд талын суудал дээр сууж байсан Бод өгсөн. Б Ө ахын өгсөн 2 ууттай мөнгийг авч хажуудаа тавиад тэр гурав архиа хувааж ууж дуусгаад буцаад “Увс аймгийн төв рүү явъя” гэсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас), шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр оролцож өгсөн “Увс аймгийн төвийн Хаан банк руу захирал О.Ө, Л.Б нар орсон” гэх мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга буюу “Эд зүйлд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), Хаан банкны Улаангом тооцооны төвийн захирал Г.Ц  “Харилцагч Ойдов овогтой Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Хаан банкны Улаангом тооцооны төвөөс /5819/ өөрийн биеэр ирж 25,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн нь үнэн болно” гэх №1 дугаартай бичиг, зарлагын мэдүүлгийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас), гэрч Ж.Бийн “...Ө надтай утсаар яриад Увс аймагт алтны ажил хийх гэсэн юм гээд мөнгө хэрэгтэй байна, чамд бололцоо байгаа бол мөнгө зээлээч гэж хэлсэн. Тэгээд би өөрийн бололцоогоороо 3,000,000 вон зээлсэн юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас), гэрч Б.Өгийн “...Би тэр үед байраа солих гээд мөнгө цуглуулж байсан. Гэтэл Ө надад 25,000,000 төгрөгний хэрэг байна, Увс аймагт очиж ажил хийх хэрэгтэй байна, би танд мөнгө хэрэг болсон үед чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд Увс аймаг явсан тэгээд тэнд очоод хүнд луйвардуулсан гэж ярьсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас), гэрч О.Гын “...Ө, Б бид гурав Увс аймгийн Хаан банк орсон... Тэгээд Б бид хоёр үүдэнд нь зогсоод хүлээсэн, бид хоёр нэлээд удаан зоссон, тэгээд Ө ах гарч ирээд гурвуулаа гарч би Бын машины жолоочийн хажуу талын сандал дээр суусан, тэгэхэд Ө ах машиндаа суугаад цонхоо онгойлгоод Б машины гадаа зогсоод юм ярьж байгаад Бод ууттай мөнгө өгч байгаа харагдсан, тэгээд Ө ах “хурдлаарай” гэсэн утгатай юм яриад байсан, тэгээд хөдлөөд яваад өгсөн. ...гэтэл надад цаас өгөөд “энэ данс руу энэ мөнгийг хийчих, металл хайгчийн мөнгө байгаа юм, манай ах З металл хайгч аваад ирнэ, З ахын данс” гэж надад хэлсэн. Би банкинд ороод уг мөнгийг Бын өгсөн дансанд хийхэд нэлээд удсан. ...Би хувьдаа Өаас авсан мөнгөө Б ахынхаа дансанд хийсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 237-239 дүгээр хуудас)-үүд болно.

Дээрхээс дүгнэхэд хохирогч О.Ө нь 40,000,000 төгрөгийг өөрт байсан бэлэн мөнгө дээр гэрч Ж.Б, гэрч Б.Ө нараас авч бүрдүүлсэн гэдгийг, 25,000,000 төгрөгийг БНСУ-ын иргэн Лин Тае Сунг гэгчээс авсан гэх мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадсан, гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэгтээ “...Тэр хоёр архи ууж байхдаа Ө спрот цүнхнээс хоёр ширхэг хар өнгийн гялгар ууттай мөнгө гаргаж Ст өгсөн” гэх (1 дэх хавтаст хэргийн 36 дугаар тал) мэдүүлгээр хар гялгар ууттай мөнгө байсан /40,000,000 төгрөгийг/ гэдгийг үгүйсгээгүй болно.   

Түүнчлэн хохирогч болон шүүгдэгч нарын Хаан банк дахь депозит дансны хуулгаас харахад хохирогч О.Өын 5030238465 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 27 минутад 25,000,000 төгрөгийн зарлага гарсан (1 дэх хавтаст хэргийн 36 дугаар тал), шүүгдэгч Л.Бын 5020756444 тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цаг 13 минутад 24,500,000 төгрөгийн орлого орсон (1 дэх хавтаст хэргийн 64 дүгээр тал) байх бөгөөд тус нотлох баримтаас үзэхэд цаг хугацааны хувьд хохирогч О.Ө эхэлж өөрийн данснаас мөнгө авсан, дараа нь шүүгдэгч Л.Б өөрийн дансанд мөнгө орлого болгон хийсэн байх бөгөөд мөн энэхүү үйл баримтын талаар хохирогч болон гэрч О.Гын мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцсэн нь няцаагдаж байна.

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “О.Өаас би мөнгө аваагүй, Б.С авсан...” гэх мэдүүлэгтэй холбогдуулан Б.С гэгч хүний дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсарган бөгөөд уг дансны хуулгад мөрдөгч үзлэг хийжээ. Уг үзлэгт “...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн Л.Бын “О.Өаас нэг ч төгрөг аваагүй, харин О.Ө Б.Ст бүх мөнгөө өгсөн” гэсний дагуу Б.Сын 5800526572 дугаартай дансны хуулгад үзлэгийг үргэлжлүүлэхэд Б.Сын дансанд 2017 оны 8, 9, 10 дугаар саруудад хэрэгт ач холбогдол бүхий орлого ороогүй байна...” гэх тэмдэглэл үйлдэгдсэн (2 дахь хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), мөн гэрч С.Г “Манай аав Б.С нь 2019 онд насан өөд болсон. Би Л.Б гэх хүнийг 1-2 удаа харсан. Би хотод амьдардаг, манай аав хотод ирээд машин тэрэг янзлуулж байхад нь харж байсан. Манай аав, Л.Б хоёр нийлж Увс аймгийн Тариалан суманд алтны нөөцтэй газрын зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан талаар огт мэдэхгүй байна. Манай гэр бүл 3 охин, нэг хүүтэй, ганц хүү нь би байгаа юм. Л.Б надад аавдаа өгөөрэй гэж ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй. Би тийм зүйл байсан бол би санах ёстой. Надад ямар нэгэн байдлаар доллар өгч байсан зүйл байхгүй. Би Л.Бын гаргаж өгсөн гэх бичлэгийг сонссон, энэ бичлэг дээр ярьж байгаа хүнийг мэдэхгүй байна. Манай аав нас бараад 2 жил болж байгаа. Одоо хүний дуу битгий хэл юуг ч эвлүүлдэг болсон цаг шүү дээ” (3 дахь хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас) гэх мэдүүлгийг гаргажээ.

Мөн шүүгдэгчийн зүгээс хэрэгт “2 хүний хоорондын харилцан ярианы бичлэг” бүхий СиДи-г эд мөрийн баримтаар тооцуулан өгсөн бөгөөд уг харилцан яриаг бичгийн хэлбэрт оруулан тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт хавсаргажээ. Уг харилцан яриа нь нийт 4 минут 2 секунтын бичлэг байх (3 дугаар хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас) ба уг ярианд хоёр хүний хоорондын ажил хэргийн болон мөнгөний талаар ярилцаж байна. Харин уг харилцан ярианд хохирогч О.Өын нэр огт дурдагдаагүй болно.

Иймд хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б хохирогч О.Өыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Хохирлын талаар:

Хохирогч О.Ө нь “энэ гэмт хэргийн улмаас надад 70,700,000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 5,000,000 төгрөгийг 2017 оны 8 сард “7 буудал”-ын эцэс орчимд явж байгаад Л.Бод өгсөн, маргааш нь бензиний мөнгө гэж 700,000 төгрөг ТЭЦ-4 станцын хажууд явж байгаад түүнд өгсөн, 65,000,000 төгрөгийг Увс аймагт байхдаа өгсөн” гэх агуулга бүхий мэдүүлгийг удаа дараа гаргасан бөгөөд уг мэдүүлгүүдээс “5,000,000 төгрөгийг 2017 оны 8 сард “7 буудал”-ын эцэс орчимд явж байгаад Л.Бод өгсөн” гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, бензиний мөнгө гэж 700,000 төгрөг бус 500,000 төгрөгийг хохирогч өөрийн Хаан банк дахь 5030238465 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгчийн данс руу “benzinii mungu” гэж шилжүүлсэн байх тул дээрх 5,000,000 төгрөг болон бензиний мөнгөний зөрүү 200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Харин хохирогч нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Л.Бын дансанд “benzinii mungu” гэх утгаар 500,000 төгрөгийг шилжүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 36 дугаар тал), 65,000,000 төгрөгийг шүүгдэгчид өгсөн болох нь хохирогчийн мэдүүлгүүд, гэрч Б.Н, Ж.Б, Б.Ө, О.Г нарын мэдүүлгүүд, хохирогч, шүүгдэгч нарын Хаан банкны депозит дансны хуулга болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Л.Быг хохирогч О.Өад 65,500,000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэж үзлээ.

Шүүгдэгч нь уг шууд хохирлоос иргэн А.Т гэгчийн 5819131926 тоот данснаас 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Б” гэх утгаар хохирогч О.Өын 5030238465 тоот данс руу 3,000,000 төгрөгийг, шүүгдэгч өөрийн 5020756444 тоот данснаас 2018 оны 7 сарын 16-ны өдөр хохирогч О.Өын данс руу 4,000,000 төгрөгийг, иргэн Х.Ё гэгчийн 5920235850 тоот данснаас 2019 оны 4 сарын 29-ний өдөр “Б” гэх утгаар хохирогч О.Өын данс руу 1,000,000 төгрөгийг, нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Тиймээс хохирогч О.Өад гэмт хэргийн улмаас учруулсан 65,500,000 төгрөгөөс шүүгдэгч 8,000,000 төгрөгийг төлснийг дурдаж үлдэх хохирол 57,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л, Ж.Э нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах санал гаргасныг хүлээн авч ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсаны дараа шүүгдэгч Л.Боос нь хохирогчид учирсан нийт хохирол 65,500,000 төгрөгөөс 31,950,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 33,550,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Тиймээс шүүгдэгч Л.Боос гэмт хэргийн улмаас нөхөн төлөгдөөгүй үлдсэн хохирол 33,550,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Өад олгуулахаар, хохирогч О.Ө нь шүүгдэгч Л.Боос гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ хэдийгээр багасаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “их хэмжээний хохирол” гэдэг ойлголтод заасан хэмжээний дотор байгаа тул хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 Шүүгдэгч Л.Бын хувийн байдлын талаар гэрч Л.Агийн  “Миний дүү Л.Б нь хүнтэй хэрүүл хийхээс зайлсхийдэг, хүнд итгэхдээ хурдан, нас нь бага болохоор хүнд уруу татагдах гээд байдаг, хүнд их итгэмтгий, чих нь дүлий болохоор зарим юмыг буруу зөв сонсох гээд байдаг, архи дарс хэрэглэдэггүй, цахилгааны инженер мэргэжилтэй хүн байгаа юм. Эхнэр 3 хүүхэдтэй байж байгаад тэднээсээ салсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 157 дугаар хуудас), гэрлэлт цуцлалтын бүртгэлийн (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсаныг судалсан болно.

Шүүгдэгч Л.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч “Шүүгдэгч Л.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, хохирогч О.Өаас “Л.Б бид хоёр учир зүйгээ ололцоод хохирлоо 5 сар гэхэд бүгдийг төлж барагдуулахаар болсон. Миний хувьд заавал энэ хүнд хорих ял оногдуулаад, нийгмээс тусгаарлаад байх шаардлагагүй, надад учирсан хохирлыг бүрэн гүйцэт нөхөн төлөх боломжийг хангаж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л, Ж.Э нараас “шүүгдэгч Л.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн амьдралын нөхцөл байдал, 3 хүүхдийн тэтгэмж төлдөг, сүүлд хүнтэй сууж хүүхэдтэй болсон, эхнэр нь хүүхдээ хараад гэртээ байдаг, аж амьдрал нь энэ хүний гарт байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгож байгаа хорих ялыг оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгөөч. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь хорих болон торгох гэсэн сонгох санкцтай гэмт хэрэг байгаа тул энэ залуу хүнд төр нэг удаа боломж олгон нийгмээс тусгаарлахгүй байж, үлдсэн хохирлоо нөхөн төлөх боломжоор хангаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2017 онд үйлдэгдсэн, гэмт хэрэг гарснаас хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч Л.Бод 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч нь заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдэж ашиг орлого олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 65,500,000 төгрөгийг шүүгдэгч Л.Боос албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди диск 1 ширхэг, мемори карт 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш ургийн овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Быг 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Л.Б нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч нь заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч О.Өаас гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 70,700,000 төгрөгөөс 5,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б нь 31,950,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгчээс үлдэх хохирол 33,550,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Өад олгосугай.

6. Хохирогч О.Ө нь шүүгдэгч Л.Боос гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди диск 1 ширхэг, мемори карт 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 65,500,000 төгрөгийг шүүгдэгч Л.Боос албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН