Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/02624

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******,******* тоот хаягт оршин суух Боржигон овгийн М*******ын Б******* /РД:*******-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, гэрч Д.Отгонбаяр, С.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд тракторын жолоочоор орж 1978 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэрэгт явж ажлаас гарсан. 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдаж, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж, 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэгдэл тарж, ажлаасаа гарсан. Гэтэл би өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь 1975 онд орсон тушаал, 1992 онд халагдсан тушаал олдож, 1975, 1976, 1977, 1978, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991, 1992 оны цалингийн баримт олдож, хөдөлмөрийн дэвтэр бүрэн бичээстэй цэрэгт явахад халагдсан тушаал, орсон тушаал олдоогүй тул намайг архивын баримт, цалингийн баримт, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэж 1975 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторын жолоочоор Архангай аймгийн Тариат суманд ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Боржигон овгийн М*******ын Б******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д, хүний ажиллаж байсан байдал-ыг хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт, Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт, Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана гэжээ.

М.Б******* нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад /ХХ-ийн 7-р талд/ 1975 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 31 тоот тушаалаар Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 2 дугаар бригадад 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс М.Б*******г тракторчиноор авч ажиллуулжээ.

Мөн /ХХ-ийн 8-р талд/ 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр М.Б*******г 142 тоот тушаалаар ажлаас чөлөөлжээ.

Хүсэлт гаргагчийг хүсэлтэд дурдсан хугацаа буюу 1975 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторын жолоочоор Архангай аймгийн Тариат суманд ажиллаж байсан болох нь тухайн үед хамтран ажиллаж байсан гэрч Д.Отгонбаяр, С.Батчулуун нарын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгээр мөн тогтоогдож байна гэж үзэв.

Иймд хүсэлт гаргагч М.Б*******г 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тракторын жолоочоор Архангай аймгийн Тариат суманд ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Тухайн хугацаанд буюу 1978 оны 06 дугаар сарын 20-ноос 1981 оны 06 дугаар сарын 22-ныг хүртэл цэргийн алба хаасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргагч М.Б*******гийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн М*******ын Б******* /РД:******* нь 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тракторын жолоочоор Архангай аймгийн Тариат суманд ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН