Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баясгалан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Э.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0355/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Энхбаатарын Энхбатад холбогдох эрүүгийн 2016 2601 0692 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бодонгууд овогт Энхбаатарын Энхбат Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 0-6 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 13-43 тоотод оршин сууж байсан, одоо тус дүүргийн 8 дугаар хорооны 36 дугаар байрны 11 тоотыг түрээслэн оршин суудаг гэх, РЮ83081913 дугаарын регистртэй, урьд ял шийтгэлгүй. 

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.Энхбат нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн орчим “эхнэр Б.Уранцэцэгийг цохиж гэмтээчихээд автомашинаа унаж зугтах гэлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн Л.Нямсүрэнгийн эзэмшлийн 61-56 УБА улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашины урд салхины шилийг гараараа цохиж хагалан санаатайгаар гэмтээж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбат мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 15 цагийн орчим эхнэр Уранцэцэг, түүний ах Төрбаяр нарын хамтаар “Драгон” төвийн удирдлагуудтай уулзах ажлаар явж байсан бөгөөд “Драгон” төвийн зогсоол дээр машин тавих 4 эгнээ байдагийн хамгийн урд талын эгнээнд өөрийнхөө машиныг байрлуулж тавьсан. Бид гурав хойшоо зам гараад “Драгон” төв рүү алхаж байсан. Тэр үед Уранцэцэг бид хоёр зам гарчихсан, араас Төрбаяр ах хоёр алхаад зам гарах гэж байхад нь “Лексус 470” маркийн машин чанга сигналдсан. Тэгтэл Төрбаяр ах цочиж “та нар машиныхаа сигналыг аяархан дараач” гэж автомашины жолоочтой маргалдсан. Автомашины жолооч нь “яаж дардаг юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд Төрбаяр ах уурлаад “Лексус 470” маркийн автомашиных нь урд зам дээр 2-3 метр хэртэй алхсан. Тэгтэл “Лексус 470” маркийн автомашины жолоочийн хажуу талд сууж явсан дүү нь гэх нэг залуу бууж ирээд Төрбаяр ах руу гүйгээд очихоор нь би бас очсон. Би тэр залууг болиулах гээд “чи машиндаа суучих” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу Төрбаяр ах руу дайраад байсан. Би “чи больчих” гэж хэлсэн чинь намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдсан. Бид хоёр хэсэг заамдалцаж зогсож байгаад салсан чинь Төрбаяр ах “Лексус 470” маркийн автомашины жолоочтой нь маргаад дахин маргаан эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах гээд яваад очсон чинь жолоочийн дүү гэх Төрбат миний уруул руу цохиод авсан. Тэгээд зодоон эхлээд бие биенээ 2-3 удаа цохилцсон. Тэр үед зөндөө хүмүүс байсан, нэг залуу ирээд салгах гэсэн чинь Төрбат миний хамар руу цохиод цус гарсан. Тэгээд Төрбатын ах нь болох “Лексус 470” маркийн автомашины жолооч ирээд “за одоо боль” гээд дүүгээ машиндаа суулгасан. Тэгээд би машиных нь урд зогсож байтал тэд машинаа асаагаад явах гэхээр нь би автомашиных нь толиноос бариад автал толь нь хагарчих болов уу гэж бодоод больсон. Тэгээд “цагдаа иртэл байж бай” гэтэл автомашинаа ухас хийлгэхээр нь би машиных нь урд салхины шил рүү гараараа цохиод хагалчихсан. Би учруулсан хохиролдоо дансаар 50,000 төгрөг, бэлнээр 150,000 төгрөг, нийт 200,000 төгрөг төлсөн. Хийсэн хэргээ зөвшөөрч гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Эрүүгийн 2016 2601 0692 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Нямсүрэнгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би дүү Төрбатын хамт өөрийн 61-56 УБА улсын дугаартай “Лексус 470” маркийн машинтай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Драгон” төв рүү очиж Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу явах шуудангийн автобусанд юм өгч явуулчихаад, “Драгоны” урд талын туслах замаар зүүнээсээ баруун тийш төв зам руугаа гарах гээд явж байтал зам дээр хоёр эрэгтэй хүн явж байхаар нь замаас холдуулах гээд сигнал өгсөн. Тэрнээс болж зам дээр явсан хүмүүстэй муудалцсан. Тэр хүмүүс намайг сигналдахад цочсон юм билээ. Тэгээд цонхоо онгойлгож тэр залуучуудтай хэрэлдээд, цонхоо хаагаад явах гэтэл ногоон куртиктэй залуу нь машины урд гарчихаад худлаа удаан алхаад гараа гозогнуулаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь тэднийг холдуулах гээд миний хажууд сууж явсан дүү Төрбат машинаас бууж очиход тэд манай дүүг бариад авсан. Тэгээд дүүгээ салгаж машиндаа суулгаад би өөрөө машиндаа суусан. Тэгтэл өндөр залуу миний машины урд салхины шилийг гараараа цохиж хагалсан. Тэгэнгүүт би цагдаа дуудаж, бууж очоод өндөр залууг тэлээнээс нь зуураад бариад авсан. Тэгээд байж байхад цагдаа ирсэн. Би машиныхаа салхины шилийг судлахад 450,000 төгрөгөөр гарна гэж байсан. Тэгээд явж байгаад автошил гэх газраас 280,000 төгрөгөөр худалдан авч шилээ сольсон. Салхины шилний үнэ 280,000 төгрөгийг нэхэмжилнэ...” [1] гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Төрбатын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 01-ний 15 цагийн үед ах Нямсүрэнгийн хамт Хөвсгөл аймгийн шуудангийн автобусанд юм өгч явуулчихаад ах Нямсүрэнгийн “Лексус 470” маркийн 61-56 УБА улсын дугаартай машинтай “Драгоны” урд талын зогсоол дээрээс хөдлөөд, зогсоол дундах замаар төв зам руу орох гээд зүүнээс баруун тийш хөдөлсөн. Би машинд суугаад гар утсаараа оролдоод явж байтал ах сигнальдсан. Тэгтэл ногоон куртиктэй залуу эргэж хараад “чи ямар сүртэй пизда вэ, хүнээс илүү юм уначихаа юу” гэж хэлсэн. Тэгтэл ах “би машин дотор сууж байгаа хүн сигналдахаас өөр яах юм бэ” гэж хэлтэл ногоон куртиктэй залуу “чи чаддаг юм бол буугаад ир” гэх зэргээр хэлээд байхаар нь би “за юун сүртэй юм бэ, явъя” гэж ахдаа хэлээд машины цонхыг хааж хөдлөх гэтэл ногоон куртиктэй залуу машины урд гараад 5-10 минут орчим алхаад зам чөлөөлж өгөхгүй байхаар нь ах сигналдаад зөндөө зогссон. Тэгээд би аргаа ядаад цонхоо буулгаад “чи холдолдоо ямар сүртэй юм бэ” гэж хэлтэл тэр холдохгүй болохоор нь би машинаас бууж ногоон куртиктэй залуутай барьцалдаж авсан. Тэгтэл хажууд нь байсан залуу шууд “чи ямар овоо пизда вэ” гээд намайг боогоод авахаар нь би тэр хоёрыг барьсан байснаа тавьсан. Тэгээд “намайг тавьчих бид нар явмаар байна” гэж хэлсэн чинь тэр залуу “чи муу яасан овоо пизда вэ” гэж хэлчихээд тавихгүй байсан. Миний нүд харанхуйлаад унахын даваан дээр би баруун гараараа намайг боогоод байсан залуугийн нүүр рүү гараараа мангасдсан. Тэгтэл тэр залуу “чи муу эхэлж намайг цохисон шүү” гэж хэлээд бид хоёр харилцан хэд, хэдэн удаа цохилцсон. Тэгтэл хажуунаас эхнэр нь юмуу нэг эмэгтэй шууд миний нүүр ам руу гараараа цохиод зүүн хөлний өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай ах ирээд салгасан. Тэгтэл тэр залуу газраас чулуу хайгаад байгаа юм уу хашаа юм гүйгээд юм хайгаад байсан. Тэгтэл Нямсүрэн ах “наадах чинь юм хайгаад гүйгээд байна, чулуугааар цохиж магадгүй, машиндаа ороод суу” гэхээр нь машинд орж суусан. Ах ч машиндаа суугаад явах гэтэл нөгөө залуу чамайг явуулна гэж бодож байна уу гээд ахын машины урд салхины шилийг гараараа нэг удаа цохиход салхины шил хагарсан. Тэгэхээр нь ах бид хоёр машинаасаа буугаад нөгөө залууг барьж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг [2],

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Уранцэцэгийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15-16 цагийн орчим нөхөр Энхбат, ах Төрбаяр нарын хамт “Драгон”-ы эзэнтэй уулзахаар ажлын байрны талаар ярилцах ажилтай явж байсан. Бид “Драгон” төвийн урд талд байх машины зогсоол дээр машинаа тавьчихаад туслах замаар ертөнцийн зүгээр хойшоо зам гарах гээд явж байтал зүүн талаасаа баруун тийш чигтэй “Лексус 470” маркийн машинтай хүн явж байсан.  Энхбат, Төрбаяр нар надаас түрүүлээд миний өмнө явж байсан чинь уг машины жолооч удаа дараа сигнальдсан. Төрбаяр ах “чи зөв боловсон байгаач, хүний унаагүй юм уначихсан юм шиг ямар их сигналддаг юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл жолооч нь “сигналдсан хүн яадаг юм бэ” гээд дахин, дахин сигналдаад байсан. Тэр үед Төрбаяр ах жолоочтой маргалдаад явж байснаа машиных нь урд гараад алхсан. Тэгтэл хажууд нь сууж байсан залуу бууж ирэнгүүтээ Төрбаяр ах руу дайраад маргалдаад байсан чинь манай нөхөр түүнийг салгаж холдуулж байсан. Тэд зууралдаж байсан, нэг харсан чинь тэр залуу манай нөхрийн хамар руу нь цохисон бололтой манай нөхрийн хамарнаас цус гарч байсан. Тэгээд тэд хоорондоо барьцалдаж аваад зодолдоод байсан. Хэн нь яг хаанаа хэрхэн цохилцсоныг би харж амжаагүй. Би тэднийг салгах гээд очсон боловч тэр залуу миний баруун шанаа нүдний хажуу хэсэгт гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэгтэл машины жолооч тэр залууд чи эмэгтэй хүн цохичихсон байна шүү дээ гэж хэлж байсан. Мөн манай нөхөр ч гэсэн “чи эмэгтэй хүн цохиж байхдаа яадаг юм бэ” гэсэн чинь тэр залуу “хохь чинь” гэж хэлээд машиндаа суусан. Тэгэхэд манай нөхөр уурлаад тэр хүний машины урд шил рүү гараараа цохисон юм. Манай нөхрийн хамар уруулаас тухайн үед цус гарч байсан, хамар нь хавдсан, дээд уруул мөн хавдсан байгаа. Тэр жолооч зогсоолын хажуугийн замаар хөндлөн яваад өнгөрөх хооронд их удаан олон удаа чангаар сигналдаж байсан. Уг зам дээр явган хүний гарц тэмдэглэгээ байгаагүй, зам хөндлөн гарах хооронд тэр жолооч байн байн сигналдаж асуудал үүсгээгүй бол ийм асуудал болохгүй байсан...” гэх мэдүүлэг [3] ,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Төрбаярын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Энхбат миний төрсөн дүү Уранцэцэгийн нөхөр юм. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дүү Уранцэцэг, түүний нөхөр хүргэн дүү Энхбат нарын хамт “Драгон” худалдааны төв рүү орох ажилтай явж байсан. Машинаа урд талынх нь зогсоол дээр байрлуулчихаад Энхбатын хамт түрүүлээд явж байсан. Тэгтэл гэнэт машин их чанга дуугаар сигналдахад бид хоёр цочоод эргээд хартал хар “Лексус 470” байсан. Машин дотроосоо нэг юм яриад байсан. Хажууд ирээд баруун гар талын хаалгаа онгойлгохоор нь  “жаахан аяархан дарчихаж болдоггүй юмуу, хүн амьтан цочоогоод гэж хэлсэн чинь дардагаараа дарж байна, энэнээс илүү аяархан дарна гэж байдаггүй” гэж жолооч нь хэлэхээр нь хаалгыг нь хаасан. Тэгээд цааш явсан чинь дахин, дахин сигналдаад байхаар нь миний гэдэн хөдлөөд машиных нь урд гараад алхаж байсан чинь машинаа зогсоогоод жолоочийн хажууд сууж явсан залуу бууж ирээд “яагаад байгаан зайлахгүй” гэх зэргээр хэлж намайг заамдаад авахаар нь би ч гэсэн хувцаснаас нь зууралдаад барьцалдсан байж байтал жолооч нь буугаад ирсэн. Тэгсэнээ “чи одоо зайлаад өгөхгүй” гэх зэргээр хэлэхээр нь би “чи ганцаараа машинтай юм шиг чанга ,чанга сигналдаад” гэж хэлсэн чинь “энэнээс илүү аяархан сигналдана гэж байхгүй, хүн ажилтай явж байхад, чи ажилгүй юм бол гэртээ хариад хэвтэж байхгүй юу” гэх зэргээр бид маргалдсан. Тэр хооронд Энхбат нөгөө залуутай заамдалцчихсан зогсож байхаар нь жолооч бид хоёр цуг очиж тэднийг салгаж жолооч, хамт явсан залуу хоёрыг арагш нь салгаж түлхэж байхад жолоочийн хажууд сууж явсан залуу миний хажуугаар дайрч Энхбатын хамар руу гараараа нэг удаа цохиод Энхбатын хамараас цус гарсан. Тэгээд л тэр 2 дахин зууралдаж түлхэлцээд байхаар нь Уранцэцэг тэднийг салгах гэж очтол нөгөө залуу Уранцэцэгийн баруун шанаа орчимд цохиод авах шиг болсон. Тэгээд Энхбат чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гэж түүн рүү дайрч байсан. Жолооч нь ч гэсэн тэр залууг Шарка боль машиндаа суу гэж загнаж байсан. Энхбат Уранцэцэгийг цохичихоор нь уурлаж тэр залууг араас нь хөөсөн боловч тэр залууг жолооч машинд суу гэж загнаад суулгачихсан. Машиндаа суугаад хөдлөх гээд байсан. Тэгэхээр нь Энхбат явуулахгүй гэж тольноос нь зуурч байснаа тавиад машиных нь салхины урд шил рүү зогс гээд цохисон. Тэгтэл салхины шил нь хагарсан. Тэгтэл тэд машинаасаа бууж ирсэн. Машиных нь шил хагараагүй бол тэд хөдлөөд явах гээд байсан...” гэх мэдүүлэг [4],

Мөрдөн байцаалтад Э.Энхбат сэжигтнээр 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойш би эхнэр Уранцэцэг, түүний ах Төрбаяр нарын хамт “Драгон” төвийн захиралтай уулзахаар Төрбаяр ах өөрийн эзэмшлийн машинаа хуучин “Драгон”-ы урд талын машины зогсоолд байрлуулаад бид гурав машинаасаа бууж хуучин “Драгон” руу орох гэж зогсоолын дундах зүүн баруун чиглэлд явдаг туслах замаар урдаасаа хойшоо хөндлөн гарч явтал гэнэт араас машин сигналаа удаан дуугаргаад байхаар нь эргээд хартал “Лексус 470” маркийн машин зүүнээс баруун тийш чиглэлтэй байсан. Төрбаяр ах жолоочид нь хандаж “наадахаа аяархан дарж болдоггүй юм уу” гэж хэлэхэд жолооч нь “яаж дардаг юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд тэд хоорондоо маргалдаж байсан. Би тэр үед замын хойд талд гарчихсан байсан, Төрбаяр ах баруун гар талын урд хаалганы хажууд очиж жолоочтой маргалдаж байсан. Жолоочийн хажууд нэг залуу сууж байсан. Тэгтэл Төрбаяр ах уурлаад уг машины урд гарч замаар алхсан. Тэгтэл жолооч нь сигналаа дараад дуугаргаад байсан. Хажууд нь сууж явсан залуу цонхоо онгойлгоод “ална, хядна холдолдоо пизда минь” гэх зэргээр бахирч байсан. Уг машин Төрбаяр ахын араас явж байснаа 2-3 метр яваад зогсож хажууд нь сууж явсан залуу буугаад Төрбаяр ах руу очиж түүнтэй хэрүүл маргаан хийж байсан. Би тэднийг хэрүүл маргаан хийгээд байхаар нь салгах гээд очиж тэр залууд “чи машиндаа суугаад явчих” гэж хэлсэн чинь тэр залуу “энэ пиздагаа аваад явалдаа” гэж Төрбаяр ахыг хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “чи хүнийг пизда гэдэг хэн бэ” гэх зэргээр бид маргалдсан. Тэгтэл тэр залуу намайг миний өмсөж явсан цамцны захнаас заамдаж боосон. Ингээд тэр залуу гараа тавихгүй болохоор нь би түүнийг зөрүүлж заамдаж аваад хэсэг маргалдаж байгаад больсон. Тэгсэн чинь жолооч бууж ирээд Төрбаяр ахтай маргалдаад байсан. Тэгтэл нөгөө хажууд нь сууж явсан залуу над руу “наад пиздагаа аваад явчихаач, наад пиздагаас чинь болж хэрүүл маргаан үүсэж байгаа биз дээ” гэхээр нь би “чи ер нь яах гэж бууж ирсэн юм бэ” гээд биднийг маргаад зогсож байхад нөгөө залууг тэр хавьд явж байсан танихгүй залуу салгаж холдуулах үед нөгөө залуу миний ам орчимд гараараа цохисон. Тэгээд л зодоон эхэлсэн. Би түүний толгой руу гараараа нэг удаа цохисон. Бид хоёр зууралдаад зодолдож байхад манай эхнэр Уранцэцэг ирж биднийг салгах гэхэд тэр залуу Уранцэцэгийн баруун шанаа орчимд гараараа цохисон. Тэгэхээр нь би “чи яахаараа эмэгтэй хүнийг цохидог юм бэ” гэж түүн рүү дайрсан. Тэр миний хамар руу, баруун шанаанд гараараа тус бүр нэг нэг удаа цохисон. Намайг хамрынхаа цусыг дараад байж байхад нөгөө хоёр залуу машиндаа суугаад зугтах гэж байхаар нь би “байж бай” гэж хэлээд, эхнэртээ цагдаа дууд гэж хэлсэн. Тэгтэл хөдлөөд явах гэж байхаар нь би “явуулахгүй” гэж машиных нь тольноос бариад зуураад авсан чинь толь нь арагш гэдийхээр нь хугарчих юм болов уу гэж бодоод тавьсан. Тэгээд бүр явах гээд байхаар нь  нүүрнийх нь шилний баруун гар талын хэсэгт гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг [5],

Түүний яллагдагчаар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Төрбат бид хоёр зууралдаж барьцалдаад харилцан цохилцож маргалдаж байхад манай эхнэр намайг салгаж авах зорилготой татаж чангааж байсан. Тэр үед Төрбат манай эхнэр Уранцэцэгийг нүүр рүү нь гараараа цохих шиг болсон. ...эхнэрээ цохиулчихаад би тэднийг явуулж чадаагүй. ...тэд ухас хийгээд явах гээд байхаар нь явуулахгүй гэсэн зорилготой машины урд салхины шил рүү гараараа цохисон. ...” [6] гэх мэдүүлэг,

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [7],

            -2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [8],

            -Эд зүйлийн үнэлгээ [9],

            -Тээврийн хэрэгслийн лавлагаа [10]

-шүүгдэгч Э.Энхбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [11] ,

-Хохирогч Л.Нямсүрэнгийн хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй гэх баримт[12]  зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Энхбат нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн орчим “эхнэр Б.Уранцэцэгийг цохиж гэмтээчихээд автомашинаа унаж зугтах гэлээ” гэсэн шалтгааны улмаас Л.Нямсүрэнгийн эзэмшлийн 61-56 УБА улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашины урд салхины шилийг гараараа цохиж хагалан санаатайгаар гэмтээж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Л.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би дүү Төрбатын хамт өөрийн 61-56 УБА улсын дугаартай “Лексус 470” маркийн машинтай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ... “Драгоны” урд талын туслах замаар зүүнээсээ баруун тийш төв зам руугаа гарах гээд явж байхад зам дээр хоёр эрэгтэй хүн явж байсан, замаас холдуулах гээд сигнал өгсөн. Тэрнээс болж зам дээр явсан хүмүүстэй муудалцсан. ...тэднийг холдуулах гээд миний хажууд сууж явсан дүү Төрбат машинаас бууж очиход тэд манай дүүг бариад авсан. Тэгээд  дүүгээ салгаж машиндаа суулгаад би өөрөө машиндаа суусан. Тэгтэл өндөр залуу миний машины урд салхины шилийг гараараа цохиж хагалсан. Салхины шилний үнэ 280,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг [13],

-хохирогч Л.Төрбатын мөрдөн байцаалтад 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 01-ний 15 цагийн үед ах Нямсүрэнгийн хамт ...“Лексус 470” маркийн 61-56 УБА улсын дугаартай машинтай “Драгоны” урд талын зогсоол дээрээс хөдлөөд зогсоол дундах замаар төв зам руу орох гээд зүүнээс баруун тийш хөдөлсөн. ...ах сигнальдсан. Тэгтэл ногоон куртиктэй залуу эргэж хараад “чи ямар сүртэй пизда вэ, хүнээс илүү юм уначихаа юу” гэж хэлсэн. ...би машинаас бууж ногоон куртиктэй залуутай барьцалдаж авсан. ...Тэгээд манай ах ирээд салгасан. Ах машиндаа суугаад явах гэтэл нөгөө залуу чамайг явуулна гэж бодож байна уу гээд ахын машины урд салхины шилийг гараараа 1 удаа цохиход салхины шил хагарсан. ...” гэсэн мэдүүлэг [14],

-хохирогч Б.Уранцэцэгийн мөрдөн байцаалтад 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15-16 цагийн орчим нөхөр Энхбат, ах Төрбаяр нарын хамт “Драгон” төвийн ...туслах замаар ертөнцийн зүгээр хойшоо зам гарах гээд явж байсан. “Лексус 470” маркийн машинтай хүн явж байсан, удаа дараа сигнальдсан. Төрбаяр ах “чи зөв боловсон байгаач, хүний унаагүй юм уначихсан юм шиг ямар их сигналддаг юм бэ” гэсэн. Тэгтэл хажууд нь сууж байсан залуу бууж ирэнгүүтээ Төрбаяр ах руу дайраад маргалдсан. ...тэд хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. ...тэднийг салгах гээд очсон боловч тэр залуу миний баруун шанаа, нүдний хажуу хэсэгт гараараа 1 удаа хүчтэй цохисон. ...манай нөхөр ...”чи эмэгтэй хүн цохиж байхдаа яадаг юм бэ” гэсэн чинь тэр залуу “хохь чинь” гэж хэлээд машиндаа суусан. ...манай нөхөр уурлаад тэр хүний машины урд шил рүү гараараа цохисон юм...” гэсэн мэдүүлэг [15],

-гэрч Л.Төрбаярын мөрдөн байцаалтад 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дүү Уранцэцэг, түүний нөхөр хүргэн дүү Энхбат нарын хамт “Драгон” худалдааны төв рүү орох ажилтай явж байсан. ...гэнэт машин их чанга дуугаар сигналдахад бид цочоод эргээд хартал хар “Лексус 470” байсан. ...цааш явсан чинь дахин, дахин сигналдаад байхаар нь миний гэдэн хөдлөөд машиных нь урд гараад алхсан чинь ...жолоочийн хажууд сууж явсан залуу бууж ирээд “яагаад байгаан зайлахгүй” гэх зэргээр хэлж намайг заамдаад, би ч гэсэн хувцаснаас нь  зууралдаад барьцалдсан, жолооч нь буугаад ирсэн. ...бид маргалдсан. Тэр хооронд Энхбат нөгөө залуутай заамдалцчихсан байхаар нь жолооч бид хоёр цуг тэднийг салгахад жолоочийн хажууд сууж явсан залуу ...Энхбатын хамар руу гараараа нэг удаа цохисон. ... Уранцэцэгийн баруун шанаа орчимд цохиод авах шиг болсон. ...Энхбат Уранцэцэгийг цохичихоор нь уурлаж тэр залууг араас нь хөөсөн боловч тэр залууг жолооч машинд суу гэж загнаад суулгачихсан. ...Тэгэхээр нь Энхбат явуулахгүй гэж тольноос нь зуурч байснаа тавиад машиных нь салхины урд шил рүү зогс гээд цохисон. Тэгтэл салхины шил нь хагарсан. ... [16] гэсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Э.Энхбат сэжигтнээр 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг ...” [17], түүний яллагдагчаар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг...” [18], Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [19], эд зүйлийн үнэлгээ [20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоодож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Энхбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Э.Энхбатыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

Харин тус хэрэгт мөрдөн байцаалтын явцад шалгагдсан яллагдагч Э.Энхбат нь хохирогч Л.Төрбатын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг, мөн  яллагдагч Л.Төрбат нь хохирогч Б.Уранцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг тус тус Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 245, 246 дугаартай тогтоолоор хохирогч, яллагдагч нар нь эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг тогтоолд тэмдэглэж дурдах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар.

Бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Нямсүрэнгийн эзэмшлийн 61-56 УБА улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашины урд салхины шил хагарсан байх ба тус хөрөнгийн үнийг эд зүйлийн үнэлгээ тогтоох комисоос 450,000 төгрөгөөр тогтоосон байна.

Харин хохирогч Л.Нямсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд 280,000 төгрөгийг нэхэмжилсэн байх байна. Шүүгдэгч Э.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогч Л.Нямсүрэнд 50,000 төгрөгийг банкиар дамжуулан шилжүүлсэн, 150,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, нийт 200,000 төгрөг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн.

Хохирогч Л.Нямсүрэн нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр огноолсон өргөдлийг мөрдөн байцаалтад ирүүлсэн байх ба тус өргөдөлдөө “гомдлыг барагдуулсан, гомдол саналгүй болсон, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. [21]

Дээрх баримт, мэдүүлгээс дүгнэж шүүгдэгч Э.Энхбатыг хохирогч Л.Нямсүрэнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Энхбат нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ийн бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. [22]

            Шүүхээс шүүгдэгч Э.Энхбатад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Л.Нямсүрэнгийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Энхбат цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 


[1] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 67 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 17-21 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 93 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 67 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 93 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.