Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

  2022           02             28                                                         2022/ШЦТ/39                                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ж  /цахимаар/,

Шүүгдэгч: Д.Б  /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч: Б.С /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч: В.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б , Б.Г , В. Г нарт холбогдох эрүүгийн 2129002450012 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И.Х ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, талбайн инженерийг 21/01 тушаалаар томилсон боловч үйл ажиллагааны явцад шаардлагатай ажилтнуудыг ажлын талбарт ажиллуулаагүй, түр орлон гүйцэтгэх ажилтныг томилоогүй, мөн Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрмийн 2.1-ийн 78 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

Шүүгдэгч В. Г нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И.Х ” ХХК-ийн “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын цахилгаан хангамжийн хоёр хэлхээт 35 кВ-ын ЦДАШ-ын ажлын угсралт”-ын төслийн ажлын төслийн удирдагчаар ажиллаж байхдаа Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.1-ийн 77 дахь /Цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааг хангах дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд: ...Ажлын явцад хяналт тавих...” заалтыг зөрчин талийгаач Б.Батхүүг мөргөсөн гэх экскаваторыг тухайн техникийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, мэдлэг туршлагагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хяналт тавьж ажиллаагүй, мөн тухайн өдөр хийгдэх ажилд тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй буюу стандарт, дүрэмд нийцэхгүй зааварчилгаа өгсний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

 Шүүгдэгч  Б.Г  нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3 дугаар баг, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын далангийн 168 дахь км-т 32-03 УБ улсын дугаартай экскаватораар 123 дахь өндөр хүчдэлийн шонгийн газардуулгын ажлыг хийж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь “ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, мөн хуулийн 18.2.7 дахь “өөрийгөө болох бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 32-03 УБ улсын дугаартай экскаватораар ухрах үйлдэл хийхдээ Б.Батхүүг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б , Б.Г , В. Г нарт холбогдох эрүүгийн 2129002450012 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ:

Бид нар олон төсөл хэрэгжүүлсэн. Энэ дээр сиймхий таараад хүний алтан амь эрсдэлээ. Энэ дээр маш их уучлалт гуйж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  мэдүүлэхдээ:

Талийгаачтай 10 гаруй жил ажиллаж байна. Ах дүү шиг байсан. Ийм харамсалтай үйл явдал болсонд талийгаачийн ар гэрээс нь уучлалт хүсэж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В. Г мэдүүлэхдээ:

Талийгаачтай би 2000 оноос эхэлж хамт ажилласан. Хүний амь юунаас ч илүү үнэтэй байдаг. Маш их харамсаж байна. Цаашдаа энэ ажилдаа анхаарч ажиллах шаардлагатай гэж дүгнэж байна. Талийгаачийн ар гэрийнхнээс уучлал гуйя гэв.

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж  гаргасан тайлбар, мэдүүлэгтээ:

Гомдол санал байхгүй, Шүүгдэгч нараас хохиролд 40.000.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 28-36 дахь тал/,

 

-Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

-Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 55 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж ын өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Ганболдын өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Намнансүрэнгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хоролсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батсайханы өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ичинхорлоогийн өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-95 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Төрбатын өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4603 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

 

-2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай” шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 130-132 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 136-152 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд В.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 173-175 дахь тал/,

 

-“И.Х ” ХХК-ийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаар баримтлах журам /1-р хавтаст хэргийн 178-179, 188-232  дахь тал/,

 

-Амь хохирогч Б.Батхүү, шүүгдэгч Б_Г , В. Г нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 180-187,237-249  дахь тал/,

 

-“И.Х ” ХХК-ийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын цахилгаан хангамжийн хоёр хэлхээт 35 кВ-ын ЦДАШ-ын ажлын угсралтын бригадын бүрэлдэхүүн томилох тухай” 21/01 дугаартай тушаал /2-р хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж ын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гаргасан тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

-Шүүгдэгч нараас хохирол нөхөн төлсөн баримтууд /2-р хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

 

-Д.Б ийн оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 3, 4, 5, 16 дахь тал/,

-Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 50, 52, 2-р хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

-Шүүгдэгч В.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 51, 53, 2-р хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Б , В.Г, Б.Г  нарын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /2-р хавтаст хэргийн 79-81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И.Х ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, талбайн инженерийг 21/01 тушаалаар томилсон боловч үйл ажиллагааны явцад шаардлагатай ажилтнуудыг ажлын талбарт ажиллуулаагүй, түр орлон гүйцэтгэх ажилтныг томилоогүй, мөн Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрмийн 2.1-ийн 78 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

Шүүгдэгч В. Г нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И.Х ” ХХК-ийн “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын цахилгаан хангамжийн хоёр хэлхээт 35 кВ-ын ЦДАШ-ын ажлын угсралт”-ын төслийн ажлын төслийн удирдагчаар ажиллаж байхдаа Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.1-ийн 77 дахь /Цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааг хангах дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд: ...Ажлын явцад хяналт тавих...” заалтыг зөрчин талийгаач Б.Батхүүг мөргөсөн гэх экскаваторыг тухайн техникийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, мэдлэг туршлагагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хяналт тавьж ажиллаагүй, мөн тухайн өдөр хийгдэх ажилд тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй буюу стандарт, дүрэмд нийцэхгүй зааварчилгаа өгсний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

 Шүүгдэгч  Б.Г  нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3 дугаар баг, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын далангийн 168 дахь км-т 32-03 УБ улсын дугаартай экскаватораар 123 дахь өндөр хүчдэлийн шонгийн газардуулгын ажлыг хийж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь “ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, мөн хуулийн 18.2.7 дахь “өөрийгөө болох бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 32-03 УБ улсын дугаартай экскаватораар ухрах үйлдэл хийхдээ Б.Батхүүг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын мэдүүлэг,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 28-36 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 42-43, 141-152 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж ын өгсөн “...Б.Батхүү нь манай аав байгаа юм. ...2021 оны 10 дугаар сарын 03-ны орой “И.Х ” ХХК-ийн нягтлан Чимэдрэгзэн гэх ...нас барсан тухай хэлсэн. Нягтлангаас нь төслийн удирдагч Г гэх хүний дугаарыг авч ярихад “осол болсон тэгээд аав нь газар дээрээ нас барсан”. Эксковатор ухарч байхад дайруулж нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Ганболдын өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг харалдаа өндөр хүчдэлийн багана босгох ажил хийж байсан...тэгсэн тэнд ажиллаж байсан хүмүүс гүйлдээд байхаар нь яачихваа гээд кабинаасаа буугаад харахад баганын зүүн хойд талд талийгаач газар хэвтсэн байдалтай харагдсан...тухайн үед эксковарторыг Г жолоодож байсан...манай “И.Х ” ХХК-д тухайн үед хөдөлмөр хамгааллын ажилтан байгаагүй. Ганбаатар нь бид нарт хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөг байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Намнансүрэнгийн өгсөн “.... Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг харалдаа өндөр хүчдэлийн багана босгох ажил хийж байсан би шонгийн нүхэн дотор ороод тэгээд региль хийж байсан чинь нүхний амсар дээр байсан хүмүүс бүгд байхгүй болчихсон байхаар нь гарч ирээд харсан чинь талийгаач Батхүү нь газарт хэвтэж байсан... би талийгаачийн гарыг нь бариад судасны цохилтыг үзсэн чинь ямар ч судасны цохилт мэдэгдэхгүй байсан... манай "И.Х ” ХХК-д тухайн үед хөдөлмөр хамгааллын ажилтан байгаагүй. Манай төслийн удирдагч Ганбаатар өглөө ажилд гарах үед зааварчилгаа өгдөг...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн  69-70 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хоролсүрэнгийн өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр кемпийнхээ урд талд багана гагнуурын ажилтай байсан... манай "И.Х ” ХХК-д тухайн үед хөдөлмөр хамгааллын ажилтан байгаагүй. Манай төслийн удирдагч Г өглөө ажилд гарах үед зааварчилгаа өгдөг..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батсайханы өгсөн "...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг агаарын шугамын 124 дүгээр тулгуураас 123 дугаар тулгуурыг тэгш хазгайг гиодизийн дурангаар дурандаад байж байсан чинь Ичинхорлоо над дээр гүйж ирээд Баагий ахаа тэнд Батхүү ах уначихлаа гэхээр гүйгээд очсон чинь Батхүү газарт зүүн талаараа толгой нь зүүн тийш налсан байдалтай хэвтэж байсан... манай "И.Х " ХХК-д тэр осол болох үед хөдөлмөр хамгааллын ажилтан байхгүй байсан В.Г гэх төслийн удирдагч нь өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг байсан..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн  83-85 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ичинхорлоогийн өгсөн “..Манай ажлынхан 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ханбогд сумын Жавхлант багийн нутагт эрчмийн шонгийн 123 дугаарт тулгуурыг босгож байхад би тулгуурын сууринд чагтан холбоос хийж байгаад нүхнээс өндийгөөд хартал хамт ажилладаг Батхүү гэдэг хүн газардуулга татаж байсан экскаваторын тушаа газарт хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-95 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Төрбатын өгсөн "...2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед компанийнхаа ажилчдын хамт тулгуур босгох буюу өндөр хүчдэлийн шонг нүхэнд бэхлэж суулгах ажилдаа гарсан... Ичинхорлоо зүүн тийшээ харснаа Батхүү ах яачихав аа гэхээр нь зүүн тийш хартал Батхүү ах газарт хэвтчихсэн хөдлөхгүй байхаар нь гүйгээд очтол ... тэнд байсан хүмүүс ирж үзээд өнгөрчихсөн байх шиг байна гэж байсан... Би талийгаачийг газарт дайрагдсан хэвтэж байхыг л харсан...'' гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

 

-Шинжээч Т.Сайнтуяагийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай” шинжээчийн "1. Ажилтан Балдан овогтой Батхүү нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа аван ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 дэх /Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарагдах тул үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлтэй байна. Уг осол нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс болсон байна. 2. Ажил олгогч “И.Х ” ХХК нь хавтаст хэрэгт хавсаргагдсан материалаас үзэхэд тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль хэрэгждэггүй, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам баталж, мөрдөөгүй, өдөр тутмын зааварчилгаа нь стандарт шаардлага хангаагүй, гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд тухайн осол болсон өдөр хөдөлмөр хамгааллын ажилтан, талбайн зохицуулагч ажиллуулаагүй, ажлын талбайн орчинд хяналт тавиагүй, ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3 дахь (хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх) заалтыг, 28.1.4 дэх (ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх) заалтыг, 28.1.6 дахь (ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх) заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн талийгаач Б.Батхүүг мөргөсөн гэх экскаваторыг ажиллуулж байсан ажилтан Б.Г  нь тухайн техникийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, мэдлэг туршлагагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хяналт тавьж ажиллаагүй нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.1-ийн 77 дахь (Цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааг хангах дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд ...Ажлын явцад хяналт тавих..." заалтыг, Талийгаач Б.Батхүүг мөргөсөн гэх экскаваторыг ажиллуулж байсан ажилтан Б.Г  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь (ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх) заалтыг, мөн хуулийн 18.2.7 дахь (өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх) заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Хавтаст хэрэгт авагдсан шинжээч эмч Д.Золзаяагийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4603 дугаартай шинжээчийн дүгнэлтэд талийгаач Б.Батхүүгийн цуснаас 1.4 промилли спирт илэрсэн, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэж байна. Мөн гэрчийн мэдүүлгүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэдэг талаар гэрчүүд дурдсан байна Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18 2.1 дэх (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх) заалтыг, 18.2 8 дахь (ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах) заалтуудыг тус тус зөрчсөн байна. 4. “И.Х ” ХХК нь талийгаач Б.Батхүүтэй 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Б.Батхүү нь “И.Х ” ХХК-ийн ажилтан мөн. 5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т (Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна) гэж заасан байдаг. “И.Х ” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, талбайн инженерийг 21/01 тушаалаар томилсон боловч үйл ажиллагааны явцад шаардлагатай ажилтнуудыг ажлын талбарт ажиллуулаагүй, түр орлон гүйцэтгэх ажилтанг томилоогүй байна. Энэ нь ажил олгогч болон ажилтны хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, хяналт тавиагүй байна. Мөн Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.1-ийн 78 дахь (Цахилгаан байгууламжид гүйцэтгэх ажлын аюулгүй байдлыг дараах ажилтан нар хариуцна. ажил олгогч, наряд олгогч, шийдвэр өгөгч, ажлын даалгавар өгөгч, ажлын удирдагч, ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл олгогч (цаашид зөвшөөрөл олгогч гэх) ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагч, ажлын хариуцлагатай гүйцэтгэгч (цаашид ажил гүйцэтгэгч гэх), ажиглагч (хянагч), бригадын гишүүн заалтын дагуу үйлдвэрлэлийн орчинд аюулгүй байдлыг хариуцах ажилтан томилж ажиллуулаагүй нь дээрх дүрмийг зөрчиж байна. 6. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Б.Батхүү нь өдөр тутмын зааварчилгааны хуудсанд гарын үсэг зурсан байна. Тухайн өдөр өгөгдсөн аюулгүй ажиллагааны зааварчилгаанд хийгдэх ажил тодорхойгүй, бичигдээгүй, ямар албан тушаалтан хүн зааварчилгаа өгсөн нь тодорхойгүй, тухайн өдөр хийгдэх ажилд тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй буюу стандарт, дүрэмд нийцэхгүй зааварчилгаа байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 130-132 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай “Цогцост хийсэн эмнэлгийн шинжилгээ”-ний шинжээчийн “1.Б.Батхүүгийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доор цус хуралт,  их болон бага тархины аалзан хальс доорх жижиг голомтот цус харвалт, өвчүүний хугарал, баруун талын 1-5-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын 1-6-р хавирганы хоёрлосон, 7-8 болон 12-р хавирганы хугарал, үнхэлцэг хальсны урагдал, баруун уушгины хатгагдсан шарх, 2 талын бөөрний язрал, голт, 2 бөөрний өөхөн эслэгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгджээ. 2.Б.Батхүүгийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. 3.Б.Батхүү нь дээрх гэмтлүүдийн улмаас зүрх-амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. 4.Шүүх химийн шинжилгээгээр Б.Батхүүгийн цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 136-140 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Гийн өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 32-03 УБ улсын дугаартай дугуйт экскаваторыг жолоодон өндөр хүчдэлийн шонгийн газардуулга татах ажлыг хийж эхэлсэн юм. Тэгээд 16 цаг 40 минутын үед 8 дахь шонгийн газардуулгыг татаж эхлээд нэг шонгоос 4 тийш нь газардуулгаа татдаг ба 3 дахь газардуулгаа зүүн тийш ухарч татаад 4 дэх газардуулгаа татах гээд хөдлөөд тойроод эргэтэл хамт ажиллаж байсан ажилчид орилолдоод зүүн тийш гүйхээр нь хартал манай компанийн ажилтан Батхүү ах газар хэвтсэн байдалтай хөдлөхгүй байсан. ... гүйгээд очсон чинь Батхүү ахын хамраас цус гарчихсан хөдлөхгүй байсан. Батхүү ахын нүүр нь хүрэнтсэн ер нь нас барсан юм шиг байсан би жолоочийн үнэмлэхтэй харин тухайн экскаваторыг жолоодох эрх байхгүй... би тухайн үед экскаваторын жолооч нь Улаанбаатар хот руу ажлаас явсан байсан учраас жолоодсон... Би эхний 2 газардуулгыг татахдаа сигнал дарсан, харин сүүлийн осол болох үед сигнал дараагүй ухарсан... тухайн “И.Х ” ХХК-д хөдөлмөр хамгаалалтын ажилтан байхгүй байсан. Намайг Г төслийн удирдагч "хүн байхгүй болчихлоо чи жолоод гэхээр би жолоодсон юм " гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 173-175 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Д.Б , В.Г, Б.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Д.Б , В.Г, Б.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Амь хохирогч Б.Батхүүгийн биед “хуйхан доор цус хуралт, их болон бага тархины аалзан хальс доорх жижиг голомтот цус харвалт, өвчүүний хугарал, баруун талын 1-5-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын 1-6-р хавирганы хоёрлосон, 7-8 болон 12-р хавирганы хугарал, үнхэлцэг хальсны урагдал, баруун уушгины хатгагдсан шарх, 2 талын бөөрний язрал, голт, 2 бөөрний өөхөн эслэгийн цус хуралт бүхий гэмтлүүд” тогтоогдсон ба Б.Батхүү нь дээрх гэмтлүүдийн улмаас зүрх-амьсгалын хурц дутагдлаар нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. /1-р хавтас хэргийн 136-152 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Ж ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж д хохиролд нийт 40.000.000 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эдгээр хүмүүс нь надаас болон гэр бүлээс минь гүн эмгэнэл, уучлалт гуйсныг хүлээн авсан болно. Тус хүмүүс нь надад тусламж болох 40.000.000 төгрөгийг өгсөн. Миний аав Батхүү нь тус компанид олон жил ажилласан ба ажиллаж байх хугацаанд амьдралд нь тусалж дэмжиж байсныг харгалзан үзэж ямар нэгэн гомдол саналгүй болохыг тодорхойлж байна” гэх тодорхойлолт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол санал байхгүй, Шүүгдэгч нараас хохиролд 40.000.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 10 дахь тал/

 

Иймд шүүгдэгч Д.Б , В.Г, Б.Г  нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж д хохиролд 40.000.000 төгрөгийг өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж  нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах” үндсэн эрхтэй гэж заасан ба Монгол Улсын үндсэн хуульд амьд явах эрхийг баталгаажуулж, энэхүү эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан.

 

Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар амьд явах эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авсан.

 

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И.Х ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, талбайн инженерийг 21/01 тушаалаар томилсон боловч үйл ажиллагааны явцад шаардлагатай ажилтнуудыг ажлын талбарт ажиллуулаагүй, түр орлон гүйцэтгэх ажилтныг томилоогүй, мөн Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрмийн 2.1-ийн 78 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

Шүүгдэгч В.Г нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И.Х ” ХХК-ийн “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын цахилгаан хангамжийн хоёр хэлхээт 35 кВ-ын ЦДАШ-ын ажлын угсралт”-ын төслийн ажлын төслийн удирдагчаар ажиллаж байхдаа Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.1-ийн 77 дахь /Цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааг хангах дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд: ...Ажлын явцад хяналт тавих...” заалтыг зөрчин талийгаач Б.Батхүүг мөргөсөн гэх экскаваторыг тухайн техникийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, мэдлэг туршлагагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хяналт тавьж ажиллаагүй, мөн тухайн өдөр хийгдэх ажилд тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй буюу стандарт, дүрэмд нийцэхгүй зааварчилгаа өгсний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

 Шүүгдэгч  Б.Г  нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3 дугаар баг, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын далангийн 168 дахь км-т 32-03 УБ улсын дугаартай экскаватораар 123 дахь өндөр хүчдэлийн шонгийн газардуулгын ажлыг хийж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь “ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, мөн хуулийн 18.2.7 дахь “өөрийгөө болох бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 32-03 УБ улсын дугаартай экскаватораар ухрах үйлдэл хийхдээ Б.Батхүүг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар Д.Б , В. Г нарыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” тухай, Б_Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Д.Б , Б_Г  нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 16, 19 дэх тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , В.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б_Г д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд тогтоосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б , В.Г, Б.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээж, хэмхэрч хэлбэр дүрсээ алдсан цагаан өнгийн хамгаалалтын 1 ширхэг малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б , В.Ганбаатар, Б.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Д.Б , В.Г, Б.Г  нар нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д. Б, В.Г , Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , В. Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Г д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б , В. Г нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд, шүүгдэгч Б.Гийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Б , В.Г, Б.Г  нарт хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

6. Шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж д хохиролд 40.000.000 /дөчин сая/ төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж  нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Д.Б , В.Г, Б.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэмхэрч хэлбэр дүрсээ алдсан цагаан өнгийн хамгаалалтын 1 ширхэг малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Б , В.Г, Б.Г   нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН