Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

            Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Б-т холбогдох 2140000000086 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, яс үндэс халх, 54 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт урьд Хэнтий аймгийн шүүхийн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 2 жил 6 сарын хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.Б

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 500 тоот гэрийн гадаа 2021 оны 12 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед согтуугаар Ц.Т-тай маргалдаж, улмаар түүний толгой тус газар нь архины шилээр, гараараа нүүрэн хэсэгт цохиж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Ц.Т-ын  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найз С-тай утсаар яриад 17 цагийн үед гэрт очиж аваад Хүлэг нэртэй дэлгүүр ороод 0.75 литрийн Eden нэртэй архи аваад, гараад машин бариулах хүн олъё гээд тус сумын 4 дүгээр баг Геологийн 308 тоотод очиж Д гэдэг таньдаг дүүгээ аваад машинаа бариулсан юм. Тэгээд Хүлэг дэлгүүрийн арын эгнээнд машиндаа С найзтайгаа хоёулаа ууж сууж байгаад С найз маань Б гэдэг хүнээс алга болсон нэг морио сураглана гээд И гэдэг хүнээс Б-ийн утасны дугаарыг асуух гээд залгасан чинь манай гэрт байна өнөөдөр хөдөөнөөс ирсэн гэж хэлэхээр нь та утсаа өгөөд яриулчих гээд яриад би таниас асуух юм байна та Хүлэг дэлгүүрийн хажууд гараад ирээч гээд хэлээд утсаа тасалсан. Нээх удаагүй Б ах гарч ирээд манай машинд суугаад С хоёулаа миний байсан айлд оръё гээд ороод тэр хоёр 10 минут болоод буцаад Б тал шил Экс гэдэг нэртэй архи аягатай бариад гарч ирээд машинд суугаад С, Б, бид гурав хувааж уугаад бараг дуусаж байхад Б ах намайг хурган бацаан гээд дуудаад байхаар нь би уурлаад тэгээд хоорондоо маргалдаад би машинаас гараад тойроод урд талын суудал руу очиход архиа бариад Б ах бууж ирээд намайг яах гээд байгаан гээд би, та одоо хүн доромжлоод байх юм гээд түлхсэн чинь намайг шууд нэг удаа толгой руу шилтэй архиараа цохиод авсан тэгээд л би зууралдаад ганц, хоёр удаа цохьсон яг хаана нь цохьсоноо сайн санахгүй байна. Нэг хэсэг архины шилээр цохиулаад манараад яг яасанаа бүр санахгүй байна. Тэгээд надтай цуг явсан С, Д хоёр бид хоёрыг салгаад буцаад машиндаа ороод эвлэрээд сууж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд та хэд машинаасаа буугаад ир гээд гаргаад юу болсон талаар асууж байтал Б ах миний зүүн нүд рүү цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 04/

Гэрч Х.Д-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед Т ах над руу яриад чи гараад ирээч ах нь ганц шил архи уух гэсэн юм машин бариад өгөх боломж байна уу? гэхээр нь та манай гадаа ирээд намайг авчих гэж хэлсэн. Т ах С гэдэг нэг найзтайгаа хоёулаа ирсэн. Хүлэг дэлгүүрийн хойд талын эгнээнд зогсоод тэр хоёр архиа задлаад хоёр хоёр аягыг уусан тэгсэнээ С гэдэг найз нь би Б гэдэг хүнтэй уулзаж алдсан морио асуумаар байна гээд нэг хүн рүү утсаар яриад байх шиг байсан. Тэгээд зогсож байтал Б гэдэг ах манай машин руу чиглээд ирсэн. С ахыг миний байгаа айл руу оръё гээд цуг ороод Б ах тал шил Экс гэдэг нэртэй архи аягатай гарч ирээд машинд суугаад тэр 3 ууж байсанаа яг юунаас болсоныг би сайн мэдэхгүй байна. Гэнэт л маргалдаад эхэлсэн. Тэгтэл Т ах машинаас буугаад Б-тэй маргалдаад байх шиг байсан, би тэр үед нь утсаа оролдоод машиндаа сууж байсан. Тэгээд би гараад очтол Б нь Т ахыг архины шилээр нэг удаа толгой руу нь цохьсон. Би салгах гээд очтол тэр 2 зууралдаад нэг хэсэг салж өгөхгүй байсан. Тэгсэн чинь С ах гарч ирээд тэр хоёрыг салгаад тэр хоёр эвлэрээд машиндаа сууж байхад цагдаа нар ирээд юу болоод байгаа юм та нар машинаасаа буугаад ир гэсэн. Б нь Т ахын нүд рүү нэг удаа цохьсонгэх мэдүүлэг /хх-ийн 06/

-Шүүгдэгч Н.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс бензин авах гээд Бор-Өндөр суманд ирээд И эгчийнх Бор-Өндөр суманд байдаг болохоор би тэдний гэрт 15 цагийн үед очиход И эгч шөлтэй хоол хийж өгөөд хөргөгчнөөсөө 0.5 литрийн Экс гэдэг архи надад гаргаж өгсөн. Би тэр архийн хамт уугаад сууж байтал И эгч С гэх залуу залгаад чамаас адуу мал асууя гээд байна ярь гээд надад утсаа өгсөн. Би аваад ярьсан чинь та хаана байгаан бэ би Дэлгэрхаан сум руу морь гүйлгэчээд байнаа, асуух гэсэн юм гэсэн. И гэх айлд байна гэтэл би очоод тань руу яръя гэсэн. Ц.Т, Д, С нар байсан. Би С гэх залуутай хамт буугаад И эгчийн гэр рүү орсон. С архи гаргаж өгсөн. Тэгэхээр нь би Ц.Т гэх залуутай 3улаа хуваагаад уугаад суусан. Архи ууж суух үед би архи аягалаад шилтэй архиа аваад сууж байсан. Т гэх залуу надад хандаж намайг ноднин зун танай гэрт очиход үл тоогоод цаашаа харчаад хутга ирлээд суугаад байсан байхаа гээд л үг хаяад байсан. Тэгээд надтай маргалдаад өөрөө түрүүлж машинаас буугаад намайг буугаад ир гэсэн. Миний толгой руу 2 удаа манартал цохьсон. Тэгэхээр нь би уурлаад Т гэх залууг заамдаж, өөр рүүгээ шахаж байгаад 2 удаа толгой руу нь баруун гараараа цохьсон. Би хаана нь, цохьсон гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр гадаа нилээн удаан заамдалцаж маргалдаж зогссон. Би заамдалцаад зогсож байснаас хойш юу болсон гэдгийг санахгүй байна. Архи гараад арай гайгүй болсон. Цагдаа дээр ирчихсэн байсан. Цагдаа дээр Т та намайг архины шилээр цохьчихлоо гээд цустай гараа харуулаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                1.Ц.Т-ын биед толгой орой хэсгийн язарсан шарх, зүүн нүдний доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3.Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/

                        - Шүүгдэгч Н.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би Ц.Т-ыг архины шилээр цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Н.Б нь “..... 2021 оны 12 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед согтуугаар Ц.Т-тай маргалдаж, улмаар түүний толгой тус газар нь архины шилээр, гараараа нүүрэн хэсэгт цохиж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Т, гэрч Х.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №08 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

 Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №08 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Т-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ц.Т-ыг архины шилээр цохиж гэмтэл учруулах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан байдал нөлөөлсөн бөгөөд хохирогч Ц.Т-ын биед толгой орой хэсгийн язарсан шарх, зүүн нүдний доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Ц.Т-ын биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Н.Б нь Хэнтий аймгийн шүүхийн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 2 жил 6 сарын хорих ялаар ялаар, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 53, 55-62/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

                    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл

 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2

  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ