Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ДШМ/72

 

 

 

 

 

 

 

 

 

 

Е.М, З.А нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Е.М, З.А ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ж.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Е.М, З.А нарт холбогдох 1734001070178 дугаартай 4 хавтас 835 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч З.З.А  болон шүүгдэгч Е.М-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Иргэний харъяалалгүй, 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Е.М /РД:Б.......1/

 

Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот ......тоотод оршин суух, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, З.А , /РД:Н........3/

   Шүүгдэгч Е.М, З.А нар нь Х.Эркбулантай бүлэглэн, Верна Аксент маркийн 17-11 НАА улсын дугаартай машин механизмыг ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч,

 1. 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Жимгэр гэх газарт байх иргэн Д.Кадарбек, О.Өмөөр нарын өвөлжөөнд байсан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулах буюу байшин, амбаар луу цоожийг нь эвдэн нэвтрэн, Д.Кадарбекийн эзэмшлийн 2 ширхэг хөнгөн цагаан 40 литрийн цоорхой бетон гэх хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 80,000 төгрөгийн, О.Өмөөрийн эзэмшлийн 300 литрийн хөнгөн цагаан поошик, 40 литрийн хөнгөн цагаан бетон зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 78,000 төгрөгийн хохирол,

2. 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Цэмбэлийн ам гэх газарт байх Ж.Даваасүрэнгийн эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулттай байшингийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн, нууцаар, хууль бусаар Хятад мотоциклийн мотор, шоколадны набор 2 ширхэг, чикобай 2 ширхэг, печений цуглуулга 1 ширхэг, 0,75, 0,5 литрийн хэмжээтэй вино 2 ширхэг, чихэр 2 кг, өөхөн тос 8 кг, 20 литрийн ширмэн тогоо зэрэг хөрөнгийг авч, 382,000 төгрөгийн хохирол,

             3. 2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Тосон гэх газар иргэн Д.Калиммуратын эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшин, амбаар, агуулах болох автомашины гражийн цоожийг эвдэн, дотогш нэвтрэн худгийн 380 вт генератор 1 ширхэг, Тоёота Пробокс машины стачер 1 ширхэг, авдар дотор нь байсан 1 ширхэг 5-н товруутай /мөнгөн/ баруун монгол хийцтэй мөнгөн хазаар, цагаан металл полиусан хазаар, 10-н литрийн бетон, 6 ширхэг, 25-н литрийн бетон 1 ширхэг, 4 болон 5 литрийн бетон тус тус 1 ширхэг, 12 литрийн тогоо 1 ш, цахилгаан 220 вт-ын дрилл, 8 литрийн хувин зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 925,000 төгрөгийн хохирол,

             4. 2017 оны 07 дугаар сарын 26-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Б.Нэргүйгийн өвөлжөөний амбаарын хаалгыг эвдэн орж 10 литрийн түмбэн 1 ширхэг, хөнгөн цагаан 10 литрийн тогоо, Бонго машины радиатор, 10 литрийн битүү чанагч зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 190,000 төгрөгийн хохирол,

            5. 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Тосон” гэх газарт байх иргэн Л.Жамсрангийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн, дотогш нэвтрэн хөнгөн цагаан 18 литрийн костроль, 10 литрийн хөнгөн цагаан костроль, хөнгөн цагаан жижиг түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 55,000 төгрөгийн хохирол,

            6. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Шохоо цагаан булаг” гэх газарт байх иргэн А.Эрмуратын өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, 100 метр хөнгөн цагаан утас, 6 ширхэг хөнгөн цагаан түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол,

  1. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Жимгэр гэх газарт байх иргэн Ч.Баатарсайханы өвөлжөөний амбаарын бүргэд хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч, хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдаж, улмаар 30000 төгрөгийн хохирол,
  2. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Ар хөхийн даваа гэх газарт байх иргэн Б.Нуржанмалийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 3, 4 литрийн бетон, 4 ширхэг орос буузны жигнүүр, малд тэжээл өгдөг хөнгөн цагаан түмпэн, мөн хашааны урд байсан төмөр зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 32,000 төгрөгийн хохирол,
  3. 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Бахитын эзэмшлийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 30 литрийн коструль, 2 литрийн бетон, 1 литрийн бетон 2 ширхэг, 5 литрийн бетон 1 ширхэг, хивэгний хөнгөн цагаан түмпэн 3 ширхэг, мотоциклийн хайлшин обуд 2 ширхэг, 3 литрийн 2 ширхэг данх зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 194,000 төгрөгийн хохирол,

           10. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Энхтайваны өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн мотоциклийн 2 ширхэг хайлшин обуд, дугуй 3 ширхэг, хөнгөн цагаан 5 болон 3 литрийн хувин, хөнгөн цагаан тогоо 2 ширхэг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 220,000 төгрөгийн хохирол,

             11. 2017 оны 08 дугаар сүүлээр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг, Үзүүр дэлгэр гэх газарт байх иргэн С.Элбэгзаяагийн өвөлжөөний дэргэд байсан контейнер гражийн цоожтой хаалгыг эвдэж дотогш нэвтрэн, 3 ширхэг 40 литрийн бетон, 30 литрийн хөнгөн цагаан сав 1 ширхэг, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, цахилгаан 220 вт-ын харуул, түрдэг тэрэгний дугуй 4 ширхэг /мотоциклийн дугуй/, мөн мал усалдаг худгийн цахилгаан үүсгүүрийн генератор, радиатор 1 ширхэг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 1,045,000 төгрөгийн хохирол,

             12. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Хөх шувуутын гэх газарт байх тус сумын Засаг даргын тамгын газын эзэмшлийн гүний худгийн насосыг нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол,

             13. 2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Шийр хайрхан” гэх газраас иргэн Ц.Баасангийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, цахилгаан гаргадаг хоёр ширхэг моторыг нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол,

              14. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Ж.Батдоржийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, Портер маркийн тээврийн хэрэгслийн кропийг нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол,

             15. 2017 оны 07 дугаар сарын 25-ны орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт байх иргэн П.Энхжаргалын өвөлжөөний амбаарын гаднаас аккумляторыг нь нууцаар, хууль бусаар авч, 50,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

 16. Шүүгдэгч Е.М нь Х.Эркбулантай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг, “Чулуут” гэх газарт байх иргэн Ч.Лувсанбалдангийн өвөлжөөний амбаарны цоожийг эвдэн дотогш нэвтрэн, монел маркийн 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас: Е.М, З.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 48А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Е.М, З.А нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар шүүгдэгч Е.Е.М ыг 2  жил 2 сарын хорих ялаар, шүүгдэгч З.А-г 2 жил 1  сарын  хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоож, хохирогч Д.Калиммуратын өмчлөлийн хоёр ширхэг хазаарыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, металл бүрээстэй аягыг Аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Е.М нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч З.З.А ын баривчлагдсан 2 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцохыг дурьдаж, шүүгдэгч Е.М-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 180.000 төгрөгийн үнэ бүхий 17-11 УНА улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг  улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт хохирлыг хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдолдоо: “Миний бие Е.М-н эхнэрийнх нь хүсэлтээр тэдний эрх ашгийг хамгаалж давж заалдах шатны шүүхэд хандах боллоо. Е.М-н хэрэг нь нотлогдсон. хэргийн зүйлчлэл нь тохирсон, шүүхээс оногдуулсан ял нь хохиролоо төлөөгүй тохиолдолд тохирсон байна. Гэвч Е.М нь насны болон оюун санаа, өсөж бойжсон амьдралынх нь хүнд байдал тодруулбал эх эцгийн халамж анхаарал хайр хүндэтгэлийг хүлээж амжаагүй бага насандаа бүрэн өнчирч ээж аавынхаа сургаалийг сонсоогүй, сургууль соёлоор яваагүй, учруулсан хохиролоо бүрэн төлсөн зэрэг байдлуудыг нь анхааран дор дурьдсан үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1.Е.М нь найз Улаанаа, З.А  нарт уруу татагдан сэтгэлийн хөдөлгөөнд орж дарвицгааж, хөнгөн цагаан, тогоо шанага, төмөр зэрэг зүйлүүдийг 2 удаагийн явалтаар үргэлжилсэн үйлдлээр 10 гаран айлын амбаар савыг ухаж, цоорхой бетонд мал тэжээдэг сав, тогоо зэрэг хөнгөн цагаан болон төмөрлөгийн зүйлүүдийг хулгайлж түүнийгээ ченж нарт тушааж 150 000 төгрөг олсоноо хувааж авцгаажээ. Харин Е.М хадам ах эгч нарынхаа алтны уурхайд мөн өвлийн улиралд Налайхад нүүрс гаргаж амьдардаг байсан тул бусдын эд хөрөнгийг хулгайлах амьдрал ахуйд нь ямар ч шаардлага байгаагүй нь түүний эхнэр болон өөрийнх нь яриагаар нотлогдоно.

2.Амьдралын эх үүсвэр болгохоор уг хэргийг байнга үйлдээгүй зөвхөн 2 удаагийн явалтаар үйлдэгдсэнийг прокурор Гансувд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж Е.М  нарын хэргийг зөв зүйчилж анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эд нарын үргэлжилсэн үйлдэл нь 2 удаагийн явалтаар үйлдэгдсэн нь Е.М , З.А  нарын мэдүүлгээр хавтаст хэрэгт тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх эд нарын хэрэгт зөв дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4-т дэх хэсгээр зөв зүйлчилж ял оногдуулжээ.

3.Улаанаа, З.А , Е.М  нарын энэ үйлдэлүүд нь нэр бүхий 10 гаран айлын амбаар саванд байсан үнэт зүйлүүдийг нь хулгайлаагүй зөвхөн хөнгөн цагаан төмөрлөгийн зүйлүүдийг хулгайлсан нь тэдний ховдог шунахай биш байдалыг нь харуулж байна,

4.Шүүх хохиролоо огт төлөөгүй тул Эрүүгийн хуулийн 17.1-дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилээс дээш ял оногдуулсныг буруутгах үндэсгүй байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохиролоо бүрэн төлсөн, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т " гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.", мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т " энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах" гэсэн хуулийн заалтыг хэрэглэж хохиролоо бүрэн төлсөн Е.М д оногдуулсан 2 жил 2 сарын ялыг хөнгөрүүлж 1 жил болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

5.Е.М-н хулгайлсан зүйлийг айл бүр дээр үзвэл үнэ өртөгийн хувьд их биш хулгайлагдсан зүйлүүдийг нь хохирогч нарт хохиролгүй, боломжийн үнээр үнэлсэн бөгөөд тэр үнэлгээний дагуу бүрэн төлсөн, урьд ял шийтгэлгүй зэрэг байдлууд нь ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх үндэслэл болох билээ.

Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж Е.М д оногдуулсан 2 жил 2 сарын ялыг хөнгөрүүлж нэг жилээс дээшгүй хугацаагаар ял ноогдуулж анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсэж байна.” гэжээ.

 

Шүүгдэгч З.З.А  гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2018 оны 06 дугаар сарын 21-нд Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан явагдаж, 17.1-2 дахь зүйл ангиар 2 жил 1 сарын нээлттэй хорих ангид ял эдлэхээр ял авсан. Гомдол гаргаж байгаа учир нь би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хийсэн хэргүүдийнхээ хохирлыг болох 16.666 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Давж заалдах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Е.М-н хувьд хохирлоо бүрэн төлсөн учир  Эрүүгийн хуулийн 6.7.2 дахь хэсгийг хэрэглэх боломжтой. Харин З.З.А ын ял шийтгэлийг өөрчлөх  боломж байхгүй. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг биш юм.” гэв.

 

  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Е.М-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан тайлбартаа: “Е.М-н хувьд хохирлоо барагдуулаагүй байсан. Одоо хохирлоо бүгдийг нь төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээдэг ба урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй. Эхнэр хүүхэдтэй жирийн амьдралтай. Багаасаа ээж, ааваасаа өнчирсөн. Үйлдсэн хэрэг нь маш сонин хөнгөн цагаан сав зэрэг хүний эвдэрсэн зүйлүүдийг хулгайлсан байдаг. Ийм учир Эрүүгийн хуулийн 6.7.1.3 дахь хэсэгт зааснаар хохирлоо бүрэн төлсөн учир шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

     Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй байсан. Шүүх хуралдааны дараа 2 удаагийн үйлдлээр хохирлоо бүрэн төлсөн. Е.М  нь Монгол улсын харъялалаас гарсан, Монгол хэл сайн мэддэггүй. Бие муутай, эхнэр нь салж байгаа. Хулгайлсан зүйл нь хөнгөн цагаан, зэрэг зүйлүүд байдаг энэ нь шунахайн сэтгэлээр биш хөнгөн цагаан зараад гэр бүлээ тэжээе гэж бодсон болохоос амьдралын эх үүсвэрээр байнгын ашиг олсон зүйл байхгүй. Улаанаа гээд хүн энэ хэрэгт уруу татаж, мөрдөн байцаалтын шатнаас оргосон ба эрэн сурвалжилсан, зарлан дуудах хуудас зэрэг нь хавтас хэрэгт байгаагүй. Ц.Раашзэвэг өмгөөлөгч жагсаалт гаргаж хохирол барагдуулсан. Шүүх үүнийг анхааралдаа авч гэмт хэрэгт анх удаа холбогдсон ба өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзнэ үү. Цагдан хорих байранд бие нь маш муудсан. Энэ байдлуудыг харгалзан үзээд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

    Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.З.А : “Тайлбар байхгүй.” гэв.

 

    Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Е.Е.М : Хохирлоо төлсөн. Ял хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Е.М, З.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 Шүүгдэгч Е.Е.М , З.З.А , Х.Эркбулан нар бүлэглэн, Верна Аксент маркийн 17-11 НАА улсын дугаартай машин механизмыг ашиглан

- 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Жимгэр гэх газраас хохирогч Д.Кадарбекийн өвөлжөөний байшин, амбаарын цоожийг эвдэн орж, 40 литрийн хөнгөн цагаан  бетон 2 ширхэгийг хулгайлж,  80000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Жимгэр гэх газраас хохирогч О.Өмөөрийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, 300 литрийн хөнгөн цагаан поошик, 40 литрийн хөнгөн цагаан бетон 1 ширхэгийг тус тус хулгайлж,  78000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Цэмбэлийн ам гэх газраас хохирогч Ж.Даваасүрэнгийн  өвөлжөөний  байшингийн цоожийг эвдэн орж, Хятад мотоциклийн мотор, шоколадны набор 2 ширхэг, чикобай 2 ширхэг, печений цуглуулга 1 ширхэг,  вино 2, чихэр 2 кг, өөхөн тос 8 кг, 20 литрийн ширмэн тогоо  1 ширхэгийг тус тус хулгайлж,  382000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Тосон гэх газраас хохирогч Д.Калиммуратын өвөлжөөний байшин, амбаар, гражийн цоожийг эвдэн орж, худгийн генератор 1 ширхэг, машины стачер 1 ширхэг, 5 товруутай  баруун монгол хийцтэй мөнгөн хазаар, цагаан металл полиусан хазаар, 10 литрийн бетон 6 ширхэг, 25 литрийн бетон 1 ширхэг, 4 литрийн бетон 1 ширхэг, 5 литрийн бетон 1 ширхэг, 12 литрийн тогоо 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, 8 литрийн хувин тус тус хулгайлж,  925000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 07 дугаар сарын 26-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газраас  хохирогч Б.Нэргүйгийн өвөлжөөний амбаарын хаалгыг эвдэн орж, 10 литрийн түмбэн 1 ширхэг, хөнгөн цагаан 10 литрийн тогоо 1 ширхэг, Бонго машины радиатор, битүү чанагч  тус тус хулгайлж, 190000  төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Тосон гэх газраас хохирогч Л.Жамсрангийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн орж, 18 литрийн кострюль 1 ширхэг, 10 литрийн кострюль 1 ширхэг, хөнгөн цагаан  түмпэн  тус тус хулгайлж,  55000   төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг Шохоо цагаан булаг гэх газраас хохирогч А.Эрмуратын өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, 100 метр хөнгөн цагаан утас, хөнгөн цагаан түмпэн 6 ширхэгийг тус тус хулгайлж,  300000   төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Жимгэр гэх газарт байх хохирогч Ч.Баатарсайханы өвөлжөөний амбаарын бүргэд хаалганы цоожийг эвдэн орж хулгайн гэмт хэргийг үйлдэхээр завдахдаа эд хөрөнгөнд нь 30000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг, Ар хөхийн даваа гэх газраас хохирогч  Б.Нуржанмалийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн орж,  3, 4 литрийн хөнгөн цагаан бетон, 4 ширхэг  буузны жигнүүр,  хөнгөн цагаан түмпэн, төмөр тус тус хулгайлж,  32000   төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газраас хохирогч Д.Бахитын өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, 30 литрийн хөнгөн цагаан кострюль 1 ширхэг, 2 литрийн бетон 1 ширхэг, 1 литрийн бетон 2 ширхэг, 5 литрийн бетон 1 ширхэг,  хөнгөн цагаан түмпэн 3 ширхэг, мотоциклийн обуд 2 ширхэг, данх 2 ширхэгийг  тус тус хулгайлж,  194000   төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газраас хохирогч Д.Энхтайваны өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, мотоциклийн обуд 2 ширхэг, дугуй 3 ширхэг, хөнгөн цагаан 5 болон 3 литрийн хувин тус бүр 1 ширхэг, хөнгөн цагаан тогоо 2 ширхэгийг тус тус хулгайлж,  220000   төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сүүлээр Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг, Үзүүр дэлгэр гэх газраас хохирогч С.Элбэгзаяагийн өвөлжөөний дэргэд байсан контейнер гражийн хаалганы цоожийг эвдэж орж,  40 литрийн бетон 3 ширхэг, 30 литрийн хөнгөн цагаан сав 1 ширхэг, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэг, мотоциклийн дугуй 4 ширхэг, худгийн генератор, радиатор 1 ширхэгийг тус тус хулгайлж,  1045000   төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг, Хөх шувуут гэх газраас Баян сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн гүний худгийн насосыг хулгайлж,   550,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Шийр хайрхан гэх газраас хохирогч Ц.Баасангийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, цахилгаан  мотор 2 ширхэгийг хулгайлж,  800000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газраас хохирогч Ж.Батдоржийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, Портер машины кропийг хулгайлж,  1200000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 25-ны орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг Жимгэр гэх газраас хохирогч П.Энхжаргалын өвөлжөөний амбаарын гаднаас Аксент машины аккумляторыг хулгайлж,  500000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Е.М  Х.Эркбулан нар бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум 1 дүгээр баг, “Чулуут” гэх газраас хохирогч Ч.Лувсанбалдангийн өвөлжөөний амбаарны цоожийг эвдэн орж, монел маркийн 32 инчийн телевизор 1-ийг  хулгайлж,  300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хохирогч  нар эд зүйлээ алдсан цаг хугацаа, газар байршил, алдагдсан эд хөрөнгийн шинж онцлог, өртөг үнийн талаар / 1 дүгээр хавтас 12,14,63,66,89,119,145,174, 200 хуудас, 2 дугаар хавтас  31,40, 85,113, 141,151,168,177,203, 210,230 хуудас, 3 дугаар хавтас 134,139,135,143 хуудас/  тодорхой мэдүүлсэн байх бөгөөд хохирогч нарын мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бахитжан /1 дүгээр хавтас 20-22 хуудас /, С.Даваа /1 дүгээр хавтас 67-68 хуудас /, Т.Нуриза / 1 дүгээр хавтас 93-95 хуудас /, Ж.Эрдэнэцэцэг /1 дүгээр хавтас121-122 хуудас /, О.Дулмаа  /1 дүгээр хавтас148-149 хуудас /, Б.Авдилхамид  / 2 дугаар хавтас 61-62 хуудас /, Ж.Бекбаатар  / 2 дугаар хавтас 34 хуудас /, Ё.Алтанчимэг / 2 дугаар хавтас  88-89 хуудас /, Х.Зулаа / 2 дугаар хавтас 168 хуудас /, Г.Энхтөр / 2 дугаар хавтас 231 хуудас /, Б.Батцэцэг  / 1 дүгээр хавтас 177-178 хуудас / Ц.Батдорж  / 3 дугаар хавтас 46 хуудас /  нарын өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 167 хуудас /,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнээс бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтас 97-199, 226-228 хуудас/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас33,36,40,74,102,129,156,183, 208 хуудас, 2 дугаар хавтас 41,69,123,96,150,176,237,15,209 хуудас/, шүүгдэгч Е.М, З.А нарын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл / 1 дүгээр хавтас 114,141,168, 220 хуудас, 2 дугаар хавтас 53,134,108,27 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсоноос гадна шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын  гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг үнэлнэ”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд  шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад  нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл,  хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Давж заалдсан гомдлыг хянахад шүүгдэгч З.З.А д шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх ба харин  шүүгдэгч Е.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэр бүхий 16 хохирогчид төлбөл зохих /өөрт ногдох/ 1 683 661 төгрөгний хохирлыг бүрэн төлсөн /2018 оны 07 сарын 18-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, 4 дүгээр хавтас 63-78 хуудас/ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  журамлан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, ял хөнгөрүүлэх тухай түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг хүлээн авах  үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байгааг  өөрчлөн зөвтгөх шаардлагатай байна. Үүнд:

-шүүгдэгч Е.М, З.А нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа “гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг журамлалгүй шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно.

 

-Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн гүний худгийн насосын  550000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон этгээд нь сумын Засаг даргын тамгын газар бөгөөд Т.Ганцэцэг нь тухайн байгууллагыг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул хохирлыг зохих этгээдэд олгохоор шийдвэрлэх нь зөв болно.

 

              -Шүүгдэгч нарыг үйлдсэн тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд гэмт хэргийн ангилал”-д хамаарч байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хөнгөн гэмт хэрэг” гэж дүгнэсэн нь буруу байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Е.М-н өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч З.З.А ын гаргасан “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолын

      - тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Тасбикэ овогт Есболотын Е.М ыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ууак овогт Заяатын З.А ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тасбикэ овогт Есболотын Е.М ыг 1 /нэг/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялаар,

      -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ууак овогт Заяатын З.А ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

 

 - тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тасбикэ овогт Есболотын Е.М д  оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ууак овогт Заяатын З.А д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е. Е.М д  оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ял, шүүгдэгч З. З.А д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж,

- тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэгт...” гэснийг “...Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газарт...” гэж  тус тус өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Шүүгдэгч  З.З.А ын гаргасан “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Е.М нь 2018 оны 07 сарын 18-ны өдөр Д.Кадарбект 26.666 төгрөг, хохирогч О.Өмөөрт 26.000 төгрөг, хохирогч Ж.Даваасүрэнд 127.333 төгрөг, хохирогч Д.Каллиммуратад 308.333 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 63.333 төгрөг, хохирогч Л.Жамсранд 18.333 төгрөг, хохирогч А.Эрмуратад 100.000 төгрөг, хохирогч Ч.Баатарсайханд 10.000 төгрөг, хохирогч Б.Нуржанмалд 10.666 төгрөг, хохирогч Д.Бахитид 64.666 төгрөг,хохирогч Д.Энхтайванд 73.333 төгрөг, хохирогч С.Элбэгзаяад 348.333 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэгт 183.333 төгрөг,хохирогч Ц.Баасанд 266.666 төгрөг,хохирогч Ж.Батдоржид 40.000 төгрөг,хохирогч П.Энхжаргалд 16.666 төгрөг буюу нийт 1683661 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Е.М-н цагдан  хоригдсон 119 хоног, З.З.А ын цагдан  хоригдсон 119 хоногийг ял эдлэх хугацаанд тус тус  оруулан тооцсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          

 

                       

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

 

                 ШҮҮГЧИД                                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                        Г.БОЛОРМАА