Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0268 |
Огноо | 2014-07-03 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2014/0268
Б.Х-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, гуравдагч этгээд "М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, Г.Ч нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар-ийн давж заалдах гомдлоор, Б.Х-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, В1 хотхоны 44-Б байрны 09 тоот орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Ү-220601****, өмчлөх эрхийн 00010**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, В1 хотхоны 44-Б байрны 09 тоотын 4 өрөө орон сууцыг Б.Х-н нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү" гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т "Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно" гэж заасан бөгөөд дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирүүлээгүй тул барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөлт оруулах, шилжүүлэн бүртгэх боломжгүй юм. Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК нь “К б” ХХК-аас авсан зээлийнхээ ихэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийн асуудал маргаантай байгаа боловч зээлийн барьцаа үлдэгдэл төлбөрт хангалттай байхад бусдын өмчлөлийн орон сууцыг заавал барьцаанд үлдээнэ гэсэн банкны хатуу байр сууриас үүдэн иргэд хохирох үндэслэлгүй юм. Иймд Б.Х-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна" гэжээ.” гэжээ.
Гуравдагч этгээд “К” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Х нь урьдчилан шийдвэрлэх журмаар хүсэлт гаргахад татгалзах үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Үүний дагуу материал бүрдүүлж мэдүүлэг гаргах цонхонд хандсан бөгөөд бүртгэлийн байгууллагаас материалыг судалж үзээд буцаасан. Б.Х нь дээрх буцаасан шийдвэрийг хүлээж аваад дээд шатны байгууллагад нь гомдол гаргаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "М" ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013640 дугаартай бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103635 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, В1 хотхонд байрлах орон сууцны 44-Б байрны 9 тоотын 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр иргэн Б.Х-г бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хууль бус болохыг тогтоон, Хүрэлхүүг Хан-Уул дүүргийн 11 дүгээророо, Зайсангийн гудамж, В1 хотхонд байрлах орон сууцны 44-Б байрны 1 дүгээр орцны 5 давхрын 9 тоотын 48.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай” гэжээ.
Гуравдагч этгээд “К” ХХК давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 тоот шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хуульд нийцүүлэх үүднээс давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг дараах байдлаар хангаж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:
1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 -р хороо , Зайсангийн гудамж 44Б байрны 1 дүгээр орцны 5 давхрын 9 тоотын 148.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтыг нягтлан шалгахгүйгээр "М" ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх..", Мэдүүлэг энэ хуулийн 17.1-т заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичиг хавсаргана" 13.5-д “Тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг" гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэжээ.
Гэтэл хариуцагч болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж нь шүүх хуралдаанд "М" ХХК-г Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж 44Б байрны 1 дүгээр орцны 5 давхрын 9 тоотын 148.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтыг бүрэн нягтлан шалгасан ба дээрх материалууд бүгд архивд хадгалагдаж байгаа, нийт 2-3 хавтас материал байдаг, шүүхээс шаардсан тохиолдолд гаргаж өгөх боломжтой гэж мэдүүлсэн боловч шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр өмчлөх эрхийг нотолсон нотлох баримт байхгүй байхад гэрчилгээ олгосон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1.1-д "Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж, 31.2-т "Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй" гэж заасны дагуу шүүх өөрийн эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй нь хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг тогтоох хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр гаргах боломжгүй болгосон юм.
2. Тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа К-н зүгээс шүүх хуралдаанд иргэн Б.Х нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа талаар тайлбар гаргасан боловч шүүх шийдвэртээ нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасан эсэх, хангасан бол хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Д.Т нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Хан-Уул дүүргийн 11 -р хороо, Зайсангийн гудамж, Блью Скай хотхонд байрлах орон сууцны 44-Б байрны 1 дүгээр орцны 5 давхрын 9 тоотын 148.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харьяа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргад гомдол гаргасан бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас "Анхан шатны шүүхийн 1478 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 144.тоот магадлалыг үндэслэн уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй боловч манай байгууллагын журмын дагуу холбогдох нотлох баримтуудаа мэдүүлэг хүлээн авах цонхоор гарган үйлчлүүлэх" гэсэн хариу ирүүлсний дагуу холбогдох баримтуудаа өгсөн боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй гэжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэж заасан байдагИймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч нь мэдүүлгийг хүлээн авч улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан байхад энэ талаар түүнийг харьяалах дээд шатны захиргаанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой байтал шүүхэд хандсан нь урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг мэдүүлэг гаргахаас өмнө нь дээд шатны захиргаанд нь гомдол гаргаснаар хангасан гэж тайлбарладаг боловч энэ нь үндэслэлгүй юм. Учир нь гомдож байгаа Захиргааны акт гараагүй байхад дээд шатны захиргаанд нь захиргааны хууль бус актын талаар гомдох боломжгүй юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл, дээд шатны байгууллагын гаргасан шийдвэрийг доод шатны захиргааны байгууллага биелүүлээгүй, эсхүл дээд шатны захиргааны байгууллага нь хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй зэрэг тохиолдлуудад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэхээр байхад нэхэмжлэгч нь улсын бүртгэгчийн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан үйлдлийн талаар дээд шатны захиргаанд нь гомдол гаргаагүй байж шүүхэд хандсан нь буруу юм.
Мөн мэдүүлэг гаргахаас өмнө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргад гомдол гаргахад нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхэд татгалзах зүйлгүй гэсэн хариуг ирүүлсэн байхад доод шатны ажилтан нь түүнийг зөрчиж байгаа талаар дээд шатны захиргаанд нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.
Иймд шүүх дээрх байдлыг анхаарч үзэлгүй урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангагдсан эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 болон 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг зөрчсөн байна,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт болон 19.1.2-т "Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах" гэж зохицуулсан байдаг.
Иймд нэхэмжлэгч Б.Х нь шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох орон сууцны өмчлөлийг өөрийн нэр дээр болгон өөрчлүүлэхийг хүссэн байх тул тус хуулийн 19.1-т заасны дагуу орон сууцны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах байдлаар хэрэгжүүлэх ёстой юм.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасны дагуу гэрээ эсхүл шүүхийн шийдвэрийн Яшныг нь үндэслэл болгож байгааг үл харгалзан эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа бол мэдүүлэг гаргагч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох этгээдийн зөвшөөрлийг зайлшгүй авах үүрэгтэй юм.
Мөн тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т "Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасан.
Тиймээс иргэн Б.Х нь 446 байрны 9 тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр болгохын тулд мэдүүлэг гаргах ёстой юм. Харин мэдүүлэгтээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд зөвшөөрлийг албан ёсоор аваагүй байхад ЭХЭБГ нь улсын бүртгэлд өөрчлөлт хийх ёсгүй юм.
Өөрөөр хэлбэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.6-д "Энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана" гэж зохицуулсны дагуу хүлээн авахаас татгалзах ёстой юм.
Мөн Тус банк нь "С" ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн №107/208 тоот "Зээлийн гэрээ" болон "Зээлийн барьцааны гэрээг"-г, "М" ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЖГ07/153 тоот Зээлийн батлан даалтын гэрээ"-г тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан 44А, 44Б байрыг бүхэлд нь зээлийн барьцаанд авч, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т тус тус заасны дагуу 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна, Харин 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тус бүрээр №Т07/208 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г М" ХХК-тай байгуулж, В1 хотхоны 44Б байрны 9 тоот орон сууцыг барьцаанд авч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасны дагуу бүртгүүлсэн юм.
Гэтэл “М” ХХК нь иргэн Б.Х-эй 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 87 тоот "Орон сууц захиалах, гүйцэтгэх"-г байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хорооны В1 хотхоны 44Б байрны 9 тоот орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон байна. К нь энэхүү хэлцлийн талаар энэ маргаанд оролцох болсноор л мэдсэн юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д "Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрх^й болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ" гэж заасан байдаг бөгөөд банк нь дээрх "Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ"-ний талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан юм.
Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлд тусгагдсаны дагуу өмчлөгчийг тодорхойлдог. Үүний учир үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр л олж авдаг.
Иймд банк нь тухайн орон сууцыг барьцаалах үед иргэн Б.Х нь тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан ба өмчлөх эрхийн гэрчилгээ нь "М" ХХК-ийн нэр дээр байсан тул банк тус компанийг хууль ёсны өмчлөгч үзсэн.
Мөн '"М" ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус банктай байгуулсан ЖГ07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний 6.1 дэх заалтын дагуу барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо, түүнчлэн барьцааны гэрээг байгуулах өдөр болон түүнээс өмнөх хугацаанд хамрагдах барьцааны зүйлтэй холбоотой ямар нэг өр төлбөр, маргаан, гэрээний үүрэг хариуцлага байхгүй болохоо тус тус баталж, маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус банкны эзэмшилд хадгалуулсан байдаг.
Ийнхүү "М" ХХК нь барьцааны гэрээ байгуулж орон сууцыг барьцаалах үед иргэн Б.Х-тэй "Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан талаар мэдэгдээгүй, гэрээний үүрэг хариуцлага байхгүй гэж баталж барьцааны гэрээг байгуулсан, банк нь энэхүү гэрээний талаар мэдэх боломжгүй байсан тул Иргэний I хуулийн 154 дүгээр зүйлд заасан дагуу орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан, шударга барьцаалагч байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн байна.
Ийнхүү К-н барьцааны эрх хуульд заасны дагуу бүртгэгдэж, хүчин төгөлдөр үйлчилж байхад барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэрээтэй адилтган үзэж байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхэд хууль тогтоомжийн дагуу эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдээс зөвшөөрөл авахаар заасан байхад К-с зөвшөөрөл авах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т "Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно" гэж.
Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т "Шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол тусгай тэмдэглэл хийнэ” гэж заасны дагуу дээрх орон сууц захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул Улсын бүртгэгч нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёсгүй юм.
Гэтэл шүүх нь дээрх түдгэлзүүлсэн үйлдэл нь барьцааны гэрээний маргаантай холбоотой байх бөгөөд үүнийг гэрээний нэг тал биш Б.Х-д хамаатуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийн ямар зүйл заалтад үндэслэж ийнхүү дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Х-н нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд болох "К” ХХК-с Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолтой танилцаад, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ "Үндэслэх хэсэг"-т "Хариуцагч нь ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, "В1 хотхонд байрлах орон сууцны 44 Б байрны 9 тоот, 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтыг нягтлан шалгахгүйгээр "М" ХХК- ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү- 220601**** дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь "Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай, хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх "Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-т заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана", 13.5-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг" гэж заасныг тус тус зөрчсөн байна" гэж үнэн зөв дүгнэсэн болно.
Учир нь Хариуцагч талаас шүүхийн шаардсанаар ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, "В1 хотхоны 44 Б байрны 9 тоот, 4 өрөө, Ү- 220601**** улсын бүртгэлийн цугаар бүхий орон сууцны архивын материалыг ирүүлсэн боловч уг материалд "М" ХХК нь орон сууцыг өмчлөх эрхтэйг нотолсон бичиг баримтын бүрдүүлбэрийг тухайлбал: газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, өөрийн хөрөнгөөр тухайн орон сууцыг барьсан гэх нотлох баримтууд г.м/ дутуу бүрдүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг бүхэл бүтэн хотхоны 260 орчим айлын орон сууцыг зөвхөн нэг компанийн өмчлөлийн эд хөрөнгө гэж хариуцагч бүртгэсэн нь өмчлөгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хуулиар хүлээсэн нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй болохыг лавтай нотолж байгаа юм.
Иймд гуравдагч этгээд "К" ХХК нь ЗХХШТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1, Л.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж шүүхийг буруутгасан гомдол нь үндэслэлгүй байна.
Гуравдагч этгээд "К” ХХК-ийн удирдлагын хувьд хувийн ашиг сонирхлоор Зээлийн гэрээ байгуулж, худалдан авсан орон сууцны өмчлөгчид нь 2010 оны 09 дүгээр сард түүнд орж амьдарч эхэлсэн орон сууцуудыг мэдсээр атлаа хугацаа нь дууссан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нөхөн барьцаалсан байдаг. Энэ талаар гуравдагч этгээд "М" ХХК нь "Тус банкны захирлууд "М" ХХК-с тухайн үед 1 м.кв талбайг 1200 ам.доллароор үнэлэн, борлуулж байсан орон сууцнаас 4 орон сууцыг 600 ам.доллароор худалдан авч, шагналд нь ямар ч хяналтгүй, барьцаагүй зээл олгосон" гэж шүүх хурал дээр мэдүүлдэг бөгөөд өнөөдөр барьцаанд үлдэж, бүтэн 4 жил хохирч ирсэн " В1" хотхоны 24 орон сууцны өмчлөгч нарын нэг төлөөлөл нь иргэн Б.Х юм.
Гуравдагч этгээд нь давж заалдах гомдолдоо "Нэхэмжлэгчийг ЗХХШТХ-ийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн" гэж үндэслэлгүйгээр гомджээ.
Нэхэмжлэгч Б.Х нь 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдөр УБЕГ-т хандан, өөрийн худалдан авсан ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй " В1” хотхоны 44 Б байрны 1-р орц, 5-р давхрын 9 тоот, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргахад тус газраас 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 7/2958 тоот албан бичгээр "ХУД-ийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1478 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 144 дүгээр магадлалыг үндэслэн өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй, манай байгууллагын мэдүүлэг хүлээн авах цонхоор үйлчлүүлнэ үү" гэсэн хариуг өгсөн боловч холбогдох материалаа хөөцөлдөн цуглуулж, хүлээн авах цонхоор хандахад, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан билээ.
Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дээрх хаяг бүхий орон сууцны тухайд УБЕГ-ын Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэс бүртгэхээс татгалзсан тул арга буюу шүүхэд хандан, эрхээ хамгаалуулахаар ЗХХШТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна. Учир нь "Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж буй захиргааны актыг илт хууль бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаад байхад уг шийдвэрийг доод шатны албан тушаалтан хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа тохиолдолд шүүхэд хандах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нэхэмжлэгчийг чухам ямар үндэслэлээр буруутгаж байгаа нь ойлгомжгүйгээс гадна дахин дээд шатны албан тушаалтанд хандсаны дараа нэхэмжлэл гаргах мэтээр илт ташаарсан гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
"К" ХХК нь нэхэмжлэгч Б.Х-г өөрийн хөрөнгө оруулалтаар бариулсан орон сууцыг өмчлөхдөө заавал тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагатай гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь ХУД-ийн 11-р хороо, “В1” хотхоны 44 Б байрны 1-р орц, 5-р давхрын 9 тоот, 4 өрөө орон сууцыг өмчлөх эрх иргэн Б.Х-д үүссэн болохыг "ХУД-ийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1478 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 32 дугаар сарын 22-ны өдрийн 144 дүгээр магадлал, УДШ-ийн Иргэний танхимын Хяналтын шатны шүүх хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 212 дугаар тогтоолуудаар тус тус тогтоосон байхад өмчлөгч бус этгээдтэй байгуулсан зээл, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Б.Х-с шаардан, өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ заавал тус банкнаас зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.
Түүнчлэн УДШ-ийн Иргэний танхимын Хяналтын шатны шүүх хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 212 дугаар тогтоолын "Хянавал хэсэг"-т "К" ХХК-ийг "Бусдын хөрөнгө оруулалтаар баригдаж буй орон сууцны барилгыг барьцаалан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ зээлийн гэрээний үүргийг эрсдэлээс хамгаалахын тулд барьцааны зүйлийг шалгаж нягтлах үүргээ банк хэрэгжүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй" гэж дүгнэсэн байдаг.
Гуравдагч этгээдээс "Улсын бүртгэлийн ерөнхий хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10, "Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасны дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёсгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтыг тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд улсын бүртгэл үнэн зөв байх тохиолдолд хэрэглэх учиртай.
Гэтэл захиргааны байгууллага нягтлан шалгах үүргээ биелүүлээгүйгээс үүдэн, өмчлөгч бус этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн тухайд захиргааны байгууллагад гаргасан алдаагаа залруулахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зүйд нийцэж байгаа юм.
Учир нь 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасан "үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг" гэдэгт энэ зүйлийн 13.5.2-13.5.5- д заасан баримтуудаас гадна тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон бусад баримтуудыг мөн хамааруулна, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан "баттай нотлох баримт байхгүй" гэж өмчлөх эрхийг бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хандсан мэдүүлэг гаргаж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохоо батлах энэ хуульд заасан баримтуудыг мэдүүлэгт хавсаргаагүй байхыг хэлнэ" гэж заасныг зөрчсөн байна. Зүй нь өмчлөх эрхтэйгээ нотолсон баттай нотлох баримт байхгүй тохиолдолд дээрх хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бичиг баримтыг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй билээ.
Ийнхүү үнэн зөв бус улсын бүртгэлийг үндэслэн, "К" ХХК нь "Банкны тухай хууль"-д заасан барьцааны эд зүйлийг нягтлан хянах үүргээ биелүүлэлгүйгээр зээл, барьцааны гэрээ байгуулснаас үүдэлтэй маргаандаа иргэн Б.Х-г хамаатуулж, түүний өмчлөх эрхийг бүтэн 4 жил ноцтой зөрчиж байгаа тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн болно.
Иймд захиргааны хэргийн гуравдагч этгээд "К" ХХК-с давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтын үндсэн дээр дүгнэлт өгч, хэргийг үндэстэй зөв шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлыг хүлээж авах боломжгүй хэмээн үзлээ.
1. Барьцааны эрх үүссэн цаг хугацааны хувьд: Маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, В1 хотхоны 44-6 байрны 9 тоот 4 өрөө орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь “М” ХХК- ийн хувь нийлүүлэгчдийн 2010 оны 9 дүгээр сарын 02 -ны өдрийн хуралдааны тогтоол, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 2010 оны 9 дүгээр сарын 27-нд гуравдагч этгээд “К”-нд барьцаалагдсан талаар бүртгэгдсэн байна.
Гэтэл үүнээс өмнө уг орон сууцыг нэхэмжлэгч Б.Х нь 2007 оны 11 дүгээр сарын 22-нд анхны, 2009 оны 4 дүгээр сарын 08-нд нэмэлт гэрээг байгуулан, 2009 оны 7 дугаар сарын 01 -ны өдөр хүлээж авахаар тохирч, улмаар 2009 оны 9 дүгээр сарын 09-нд төлбөр тооцоог бүрэн дуусгаснаар иргэн Б.Х-д Хан-Уул дүүргийн 11-р хороо, В1 хотхоны 44-6 байрны 9 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөх эрх гуравдагч этгээд “К"-н барьцааны эрхээс цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн нь тогтоогдож байна.
Тиймээс гуравдагч этгээдийн гомдлын “уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад “К”-с зөвшөөрөл авах ёстой” гэсэн тайлбар үндэсгүй, түүний барьцааны эрх нь нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэнээс хойш үүссэн байгаа тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 -ийн “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд" -эд “К” хамаарахгүй.
Түүнчлэн шүүхийн журмаар Б.Х болон “М” ХХК-ийн хооронд хийгдсэн “орон сууц захиалан гүйцэтгэх гэрээний” дагуу Б.Х-д уг орон сууцыг өмчлөх эрх үүссэнийг тогтоосон тухай асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин “М” ХХК нь иргэн Б.Х-тэй орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулахаас өмнө тухайлан уг 44-6 байрны 9 тоот 4 өрөө орон сууцны хувьд “С” ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “К”-тай хийсэн ТО7/208 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй байна.
Дээрх ТО7/208 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 55 хувийн гүйцэтгэлтэй “М” ХХК-ийн өмчлөлийн 44-6 дугаар нийтийн зориулалттай орон сууцны байшинг зээлдэгч “С” ХХК нь “К”-д барьцаалсан гэрээг 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх боловч, энэ (44-6 байрыг дуусаагүй барилга байх үед барьцаалсан) нь уг байрны нэг тодорхой бие даасан хэсэг болох 9 тоот орон сууцыг барьцаалсан эрх үүсгэхгүй байна.
Иймд “К”-н тайлбар болон гомдлын “В1 хотхоныг бүхэлд нь, авто зогсоолуудын хамт барьцаалсан байсан учир эрх зөрчигдөнө" гэх үндэслэл нь 2007 оны 11 сард тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн тодорхой нэг орон сууцыг захиалан бариулахаар гэрээ хийж, төлбөр нь бүрэн төлөгдөж, бусдад худалдагдсан орон сууцад хамаарахгүй.
Энэ талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 212 дугаар тогтоолд “бусдын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа орон сууцны барилгыг барьцаалан Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэхдээ зээлийн гэрээний үүргийг эрсдэлээс хамгаалахын тулд" барьцааны зүйлийг өмнө нь өөр бусад этгээд өмчлөх эрх зэрэг шаардах эрх үүссэн байгаа эсэхийг тодруулж нягтлах нь “К”-н үүрэг болох талаар тодорхой дүгнэлт өгсөн байна.
2. Улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хууль хяналтын байгууллага түдгэлзүүлсэн гэх тухайд:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 -т заасан эрх бүхий байгууллагаас “өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр" гарсан бол тухайн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдэх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг зөрчиж” улсын бүртгэлд өөрчлөлт. хөдөлгөөн хийхийг хориглосон байна.
Хэргийн 79-89 дугаар хуудсанд авагдсан шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн холбогдолтой баримтууд нь “К” -ийн зээлийн барьцаатай хамааралгүй, энэ хэрэгт ач холбогдолгүй баримтууд байна. Харин Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 сарын 08 -ны 7065 дугаар захирамж, түүний дагуу гарсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 10 сарын 11-ний 2/10836 дугаар албан бичигт 44-6 байрны 9 тоот 4 өрөө орон сууцыг захиран зарцуулах “М” ХХК -ийн эрхийг түдгэлзүүлэх “тусгай тэмдэглэл” хийгдэхээр тусгагдсан байна.
Гэтэл иргэн Б.Х-н уг “44-6 байрны 9 тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй “М” ХХК, “К” нар хариуцагчаар оролцсон иргэний хэрэг үүнээс өмнө Хан-Уул дүүргийн шүүхэд үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсанаас хойш гарсан дээрх 7065 дугаар шүүгчийн захирамжийн дагуу улсын бүртгэлд хийгдсэн тусгай тэмдэглэл нь уг тэмдэглэл хийгдэх болсон маргааныг хянан шийдвэрлэгдэхээс өмнө хүчинтэй болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өмчлөгчийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд саад болохгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 - ийн зохицуулалт нь нэхэмжлэгч маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байхаас гадна уг журмыг хэрэглэх боломжтой байгаа тохиолдолд хэрэглэгдэх юм. Харин энэ маргааны хувьд нэхэмжлэгч Б.Х-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй талаар хариуцагчаар оролцож буй Улсын бүртгэлийн байгууллагын удирдах албан тушаалтан буюу гомдлыг урьдчилан шийдвэрлэх үүрэг бүхий этгээдээс шүүхэд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж тайлбар гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгчийн Б.Х-н “мэдүүлгийг хүлээн авахгүй, улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхгүй” гэсэн шийдвэрийг “урьдчилан шийдвэрлүүлэх” шаардлагагүй (боломжгүй) болсон байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, буцаах нь үр дагаваргүй.
Эдгээр дээр тайлбарласан үндэслэл, шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 37 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “К”-н гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
Ц.ЦОГТ