Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтлөн,

улсын яллагч У.Дэндэвдорж,

шүүгдэгч Д.Ганзаяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт

шүүгдэгч Г.Анхбаяр, түүний өмгөөлөгч Л.Батгэрэл,

шүүгдэгч М.Мөнхбат, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Ганбаяр

шүүгдэгч О.Тэмүүжин, тэдгээрийн өмгөөлөгч Т.Урангоо,

 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санзай овогт Дорждаваагийн Ганзаяа, Боржигин овогт Отгонбаярын Тэмүүжин, Соод овогт Ганхуягийн Анхбаяр, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Мөнхбат, Цогт овогт Дугарын Ганбаяр нарт холбогдох эрүүгийн  201601000088 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж тэм-102 дугаар байр 67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Санзай овогт Дорждаваагийн Ганзаяа /РД: УХ89031319/

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш 1 дүгээр байрны 111 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигин овогт Отгонбаярын Тэмүүжин /РД: УУ89081051/

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОХУ-ын Москва хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, өвөг эцэг, эмэг эх, ахын нарын хамт  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 3 дугаар байр 40 тоотод тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Соод овогт Ганхуягийн Анхбаяр /РД: ЦЖ93042531/

4. Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “Баян айраг” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-2 дугаар гудамж 22а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Мөнхбат /РД: АЭ89032010/

5. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, Бүгд Найрамдахчуудын ОУ-ын Хүрээлэнд цахилгааны ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 5 дугаар байр 166 тоотод тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Цогт овогт Дугарын Ганбаяр /РД: ШВ87071759/

 

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

-Шүүгдэгч О.Тэмүүжин нь Д.Ганзаяа, Г.Анхбаяр, М.Мөнхбат, Д.Ганбаяр нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 

-Шүүгдэгч Г.Анхбаяр нь Д.Ганзаяа, О.Тэмүүжин, М.Мөнхбат, Д.Ганбаяр нартай  бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 

-Шүүгдэгч М.Мөнхбат нь Д.Ганзаяа, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, Д.Ганбаяр нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 

- Шүүгдэгч Д.Ганбаяр нь Д.Ганзаяа, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, М.Мөнхбат нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 

- Шүүгдэгч Д.Ганзаяа нь 2014 оны 07 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 53 дугаар байрны урд байрлах гражид болон биедээ хууль бусаар хадгалсан,

-2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Д.Ганбаяр, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, М.Мөнхбат нартай бүлэглэн  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Ганзаяагаас “Би анх өвсийг мансууруулах бодис гэж мэдээгүй.  Хүмүүсийн ам дамжсан ярианаас сонсож байсан. Мөн өмнө нь зургийг нь харж байсан. Очоод харахад зурагтайгаа адилхан ургамал байсан. Тэгээд түүж аваад жижигхэн уутанд хийгээд грашны тэнд очиж нуусан. Нэг жилийн дараа буцаад очоод үзэхэд хэвэндээ байж байсан. Би тухайн үед өвсийг хар тамхи гэдэг талаас нь хараагүй зүгээр нэг ургамал байх гэж бодсон” гэв.

Шүүгдэгч О.Тэмүүжингээс “Тухайн өдөр тийм юм болно гэдгийг би үнэхээр мэдээгүй байсан. Өмнө нь өвсний талаар ямар нэгэн ойлголт огт байгаагүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Сонирхолдоо автаад сорж үзсэн. Түүнээс өмнө нь төлөвлөж үүнийг хэрэглэж байгаагүй” гэв.

Шүүгдэгч Г.Анхбаяраас “Миний хувьд хийсэн хэрэгтээ харамсаж байна. Өмнө нь өвс гэдэг зүйл дээр ямар ч ойлголт байгаагүй. Сонирхолдоо автан хэрэглэж үзсэндээ харамсаж байна” гэв.

Шүүгдэгч М.Мөнхбатаас “Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Бодлогогүй хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Энэ хэрэгт холбогдоод 4 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хар тамхи гэдэг зүйл ямар хор уршигтай вэ гэдгийг маш сайн ойлгож байна. Анх Ганзаяагийн төрсөн өдөр гээд уулзсан. Өөрийн бодлогогүй хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Шүүгдэгч Д.Ганбаяраас “Би мөн адил энэ өвс гэх зүйл дээр ямар нэгэн ойлголт байгаагүй, сонин сэтгүүлээс л харж байсан. Хэнэггүй, саваагүй зангаасаа болж энэ гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна. Тухайн өдөр би шинэ ажилд орох байсан боловч уг хэргээс болж орж чадаагүй. Хийсэн хэргийнхээ талаар маш их ойлгож гэмшиж байна” гэв.

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

 

-2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хх-ийн 6-17 дугаар хуудас/,

- 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Д.Ганзаяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 43-45 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / 1 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны 3626 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Анхбаярын гэх цусанд 2.9 промилли, шээсэнд 4,2 промилли спиртийн агууламж тус тус илэрч байна.
  2. Цусан дахь 2,9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн Г.Анхбаярын гэх шээсэнд тетрогидроканнабинол /ТНС/ илэрсэн.
  4. Тетрогидроканнабинол нь /ТНС/ 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ... гэсэн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 61 дүгээр/

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны 3625 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн М.Мөнхбатын гэх цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй.
  2. Шинжилгээнд ирүүлсэн М.Мөнхбатын гэх шээсэнд тетрогидроканнабинол /ТНС/ илэрсэн.
  3. Тетрогидроканнабинол нь /ТНС/ 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. / 1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/

 

 -Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны 3624 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн О.Тэмүүжингийн гэх цусанд 0,6 промилли, шээсэнд 0,7 промилли спиртийн агууламж тус тус илэрч байна.
  2. Цусан дахь 0.7 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн О.Тэмүүжингийн гэх шээсэнд тетрогидроканнабинол /ТНС/ илэрсэн
  4. Тетрогидроканнабинол нь /ТНС/ 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. / 1 дүгээр хх-ийн 63 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны 3623 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ганбаярын гэх цусанд 1,7 промилли, шээсэнд 2,4 промилли спиртийн агууламж тус тус илэрч байна.
  2. Цусан дахь 1,7 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ганбаярын гэх шээсэнд  тетрагидроканнабинол илэрсэн.
  4. Тетрагидроканнабинол нь /ТНС/ 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. / 1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/

 

 -Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны 3622 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ганзаяагийн гэх цусанд 2,6 промилли, шээсэнд 3,0 промилли спиртийн агууламж тус тус илэрч байна.
  2. Цусан дахь 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ганзаяагийн гэх шээсэнд тетрогидроканнабинол /ТНС/ илэрсэн.
  4. Тетрогидроканнабинол нь /ТНС/ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. / 1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны 3839 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Red Star” гэх 250мл граммын саванд хийгдсэн JN0580966 серийн дугаартай үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон хуйлсан 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, AJ7124517 мерийн дугаартай хуйлсан  10 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд  ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Шинжилгээнд ирүүлсэн Coca Cola гэх бичигтэй 500 граммын дотроо шингэн зүйл, гялгар уутны ёроол хэсэгт бохирлогдсон хар өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
  3. Шинжилгээнд ирүүлсэн Coca Cola гэх бичигтэй 500 граммын дотроо шингэн зүйл, гялгар уутны ёроол хэсэгт бохирлогдсон хар өнгийн зүйлд  дельта-9 тетрогидроканнабинол илэрсэн.
  4. Дельта-9 тетрогидроканнабинол нь 1971 оны /ТНС/ Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. /1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас /

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны 3838 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ганзаяа, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, Д.Ганбаяр, М.Мөнхбат нарын гэх шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ганзаяа, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, Д.Ганбаяр, М.Мөнхбат нарын гэх шээсний дээжүүдэд тетрогидроканнабинол /ТНС/ илэрсэн.
  3. Тетрогидроканнабинол нь /ТНС/ 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. / 1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас /

-Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны 546 дугаартай Комиссын дүгнэлтэнд:

  1. Д.Ганзаяа нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Д.Ганзаяа нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Д.Ганзаяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. Д.Ганзаяа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Д.Ганзаяа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Д.Ганзаяа нь сэтгэц нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  1. Д.Ганзаяа нь сэтгэц нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. / 1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас /

 

-Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны 560 дугаартай Комиссын дүгнэлтэнд:

  1. О.Тэмүүжин нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
  2. Одоо О.Тэмүүжин  сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. О.Тэмүүжин нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. О.Тэмүүжин нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. О.Тэмүүжин сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. О.Тэмүүжин нь мансуурах донтой болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.
  1. О.Тэмүүжин нь мансууруулах донтой болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна. / 1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас /

 

-Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны 563 дугаартай Комиссын дүгнэлтэнд:

  1. М.Мөнхбат нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт үгүй байна.
  2. М.Мөнхбат нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. М.Мөнхбат одоо  сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. М.Мөнхбат нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. М.Мөнхбат сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. М.Мөнхбатад нь мансуурах донтой болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.
  1. М.Мөнхбатад мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна. / 1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас /

 

-Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны 543 дугаартай Комиссын дүгнэлтэнд:

  1. Д.Ганбаяр нь урьд өмнө нь сэтгэцийн ямар 1 өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
  2. Одоо Д.Ганбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Д.Ганбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. Д.Ганбаяр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Д.Ганбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Д.Ганбаярт мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.
  1. Д.Ганбаярт мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна. / 1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас /

 

-Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны 599 дугаартай Комиссын дүгнэлтэнд:

  1. Г.Анхбаяр нь урьд өмнө нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт үгүй байна.
  2. Г.Анхбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Г.Анхбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. Г.Анхбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Г.Анхбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Г.Анхбаярт мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.
  1. Г.Анхбаярт мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна. / 1 дүгээр хх-ийн 87-88 дугаар хуудас /

 

 

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Д.Ганзаяагийн: “....Би 2014 оны 07 дугаар сарын сүүлээр байсан санаж байна. Дархан явах зам дагуу байдаг Төв аймгийн Борнуур сум руу салдаг замыг дагаад 3 км орчим яваад өвс гэх мансууруулах зүйлийг ургасан байхаар нь гараараа түүсэн. Би уг ургамалын талаар тодорхой сайн мэдэхгүй болохоор мөн байж магадгүй гэсэн хэсгээс 10 төгрөгний гялгар уутны ёроолоос дээгүүр хэсгийг түүж хийгээд халаасандаа хийгээд хот руу авч явсан. Тэгээд Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 53-р байрны урд талын грашнуудын ертөнцийн зүгээр баруун талаасаа 3 дахь эгнээнд байрлах ногоон өнгийн грашийн хаалгын дээд талын цоожны завсар хийж орхисон. Тэгээд огт очиж авалгүй байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед яриад орой миний төрсөн өдөр болно чи Тэмүүжингийн гэрт ирээрэй гэсэн тэгэхээр нь нөгөө нуусан өвс гэх зүйлийг гялгар ууттайн хамт аваад цүнхэндээ хийгээд явж байтал Анхбаяр дахиж надруу яриад Тэмүүжингийн гэрт хүрээд ир гэж дуудсан тэгээд би очсон. Намайг очиход Тэмүүжингийн гэрт Ганбаяр, Анхбаяр, Тэмүүжин, Мөнхбат нар архи хэрэглэсэн байдалтай байж байсан. Тэгээд бид нар дахиж нэг шил архи уугаад би хэдэн цагийг нь санахгүй байна нилээн орой болсон байсан цүнхэнд байсан гялгар ууттай өвсөө аваад Тэмүүжингийн гэрийн нойлын өрөөнд орсон. Би нойлын өрөө орохоосоо өмнө ширээн дээр ууж байсан “Кока Кола" гэх 500 мл хуванцар ундааны савыг нойлын өрөөрүү авч орсон. Тэгээд ундааныхаа савыг хажуу талаас нь тамхины цогоор цоолоод халаасанд байсан 10 төгрөгний мөнгөн дэвсгэртийг хуйлж ороогоод цоолсон нүхрүүгээ хийсэн дээр нь шоколадны тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулж мөнгөн дээрээ хийсэн тэгээд өвсөө тугалган цаасан дээр тавиад гадна талаас нь асаагуураар халааж гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Тэгээд би хэрэглэж байсан зүйлээ нойлд орхиод гартал нэг мэдэхэд хэн нь юм бүү мэд том өрөөний ширээн дээр авчираад тавьчихсан байсан. Ширээн дээр тавьсан байсан зүйлийг тэр хэд өөрсдөө авч татсан. Би хэрэглэ гэж хэлээгүй. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийсэн......Би тухайн үед өөрөө татах гэж тэндээс түүсэн. Тэнд ургадаг гэдгийг ам дамжсан хүмүүсийн ярианаас сонсоод тэгээд очиж үзсэн тэгтэл адилхан юм шиг ургамал байхаар нь би түүсэн. Би тухайн түүсэн зүйлээ Анхбаярын төрсөн өдөр гэхээр нь өөрөө авч очсон. Тэр үед Анхбаярын төрсөн өдрийг Тэмүүжингийн гэрт хийх гэж байгаа гэж дуулаад өөрөө нуусан грашнаасаа очиж авч Тэмүүжингийн гэрт очсон. Намайг гялгар ууттай өвс гэх зүйл авчирч байгаа гэж Анхбаяр, Тэмүүжин, Мөнхбат, Ганбаяр нар мэдээгүй. Би нойлд хэрэглчихээд гараад явсаны дараа Анхбаяр араас нойлд ороод нөгөө зүйлийг барьж орж ирээд энийг хэн хийсэн юм бэ гээд ширээн дээр тавихаар нь би дугараагүй Мөнхбат надаас энэ юу юм бэ гэхээр нь би юу ч биш гэсэн би тэр хэдийг сорж хэрэглэ гэж хэлээгүй. Ширээн дээр гаргаад ил тавьсан байхад бүгдээрээ очоод сонирхоод сорсон байх. Өмнө нь бид нар өвс гэх мансууруулах зүйлийг Анхбаярын төрсөн өдрөөр Тэмүүжингийн гэрт хэрэглэх талаар огт ярилцаагүй байсан..... Би хүмүүсээс Төв аймгийн Борнуур сум руу салдагын тэнд өвс гэх мансууруулах ургамал ургадаг гэдгийг дам сонсож байсан. Тэгээд тэр үед аав Дорждаваагийн тухайн үед байсан / одоо байхгүй зарсан / Приүс-11 маркийн дугаарийг нь санахгүй байна автомашиныг авч ганцаараа явж борнуурын салдагаас 3 км орчим яваад ургасан байхаар нь цагаан өнгийн 10 төгрөгний гялгар уутны дундуураас доогуур хэмжээтэйг түүсэн. Би тэр ургамал мөн эсэхийг сайн мэдэхгүй байсан учраас их хэмжээгээр түүгээгүй жоохонг түүсэн. Би сонирхоод хэрэглэж үзмээр санагдаад түүсэн. Гялгар ууттай ургамалыг нойтон байхад нь түүсэн учираас хатсаныхаа дараа гялгар уутны ёроол хэсгээр жоохон болсон байсан. Би нарийн хэмжээг хэлж мэдэхгүй байна.....Анхбаяр, Тэмүүжин, Мөнхбат, Ганбаяр нартай хэрэглэж байгаагүй, өмнө хэрэглэж байсан эсэхийг нь мэдэхгүй....гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-109 дүгээр хуудас/

Яллагдагч О.Тэмүүжингийн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед найз Анхбаярын төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэх гэж найз Ганбаяр бид 3 төв номын сангийн орчимд уулзсан. Тэгээд манай гэрт очихоор болоод Мөөгий буюу Мөнхбат, Ганзаяа нарыг манайд дуудсан. Анхбаяр, Ганбаяр бид 3 манайд нэг шил архи аваад уугаад сууж байтал гаднаас Мөнхбат 23 цагийн үед орж ирсэн тэгээд дахиж нэг шил архи авч уусан. Дараа нь Ганзаяа 00 цагийн үед орж ирсэн. Тэгээд бид нар архиа уугаад тоглоом тоглож байтал Ганзаяа нойлын өрөөнд ганцаараа байж гарч ирсэн тэгтэл нойлын өрөө болон өрөөнүүдээр эвгүй, сонин үнэр үнэртээд байсан тэгтэл Анхбаяр нойлын өрөөрүү ороод гарч ирэхдээ Кока Кола гэх хуванцар савыг хажуу бөөрөнд нь цоолоод 10 бил үү 100 төгрөгний мөнгөн дэвсгэртийг хуйлаад гялгар цаасаар наагаад мөнгөлөг туглаган цаас үзүүрт нь тогоо хэлбэрт оруулж зоосон зүйлийг авч гарч ирсэн. Тэгээд ширээн дээр тавьсан...Би Ганзаяаг өвс гэх нэртэй мансууруулах бодис хаанаас, хэнээс олж авсан талаар мэдээгүй. Бүр сүүлд нь шинжилгээ авч байхад л мэдсэн. Дараа нь Ганзаяагаас асуухад өвс гэдэг зүйлийг өөрөө олж авчирсан гэж байсан. Ганзаяаг нойлын өрөөнд мансууруулах бодис хэрэглэж байна гэдгийг мэдээгүй. Нэг харсан чинь ширээн дээр Кока Коланы савыг цоолоод мөнгө хуйлж хийгээд үзүүрт туглаган цаас зоосон байсан. Тэгээд тэндээс нь утаа гараад байхаар нь сонирхоод сорж үзсэн. Тухайн үед би согтуу байсан болохоор юу гэдгийг нь мэдээгүй. Зүгээр л сонирхож сорж үзсэн.... Би Д.Ганзаяа, М.Мөнхбат, Д.Ганбаяр, Г.Анхбаяр нартай мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Анх удаа тэр өдөр сорж үзэж байна. 2016 оны 04 сарын 22-ны өдөр бид нар уулзахдаа мансууруулах бодис хэрэглэх талаар огт хоорондоо яриагүй....... Анхбаяр нойлын өрөөнөөс, "Кока Кола” гэх 0,5 мл граммын ундааны хуванцар савтай зүйл бариад гараад ирсэн. Тэгээд ширээн дээр тавихаар нь би нойл орчихоод буцаж гарч ирээд сонирхоод сорсон. Би юу байна гэдгийг нь тэр үедээ мэдээгүй хар тамхи гэж мэдээгүй байсан. Сүүлд нь хар тамхи гэж мэдсэн. Хуйлсан 100 төгрөгийг хэн тэр “Red Star" гэх саванд тухайн үед хэн хийсэн гэдгийг мэдээгүй дараа нь Ганзаяа би хийсэн гэж байсан. Харин “Red Star" гэх сав өмнө нь манайд байсан сав байгаа юм. Цэнхэр, улаан өнгийн дээд хэсэг нь эвдэрсэн асаагуур хэнийх гэдгийг нь мэдэхгүй. Хуванцар “Kока Кола” саванд хийсэн байсан хуйлсан 10 төгрөг Ганзаяагийн хийсэн зүйл байгаа юм.... Миний шээснээс илэрсэн зүйл нь тэр өдөр буюу 2016 оны 04 сарын 22-23-нд шилжих шөнө сорж үзсэн зүйлээс илэрсэн байх гэж бодож байна.... Ганзаяа надад хар тамхи хэрэглэх талаар санал тавиагүй. Миний гарт өвс гэх тэр зүйлийг өгөөгүй. Ширээн дээр байхад нь би өөрөө аваад сорж үзсэн....” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 111-112, 115/

Яллагдагч Г.Анхбаярын: “...Би Ганзаяатай өдөр утсаар яриад миний төрсөн өдөр уулзах уу гэж ярьсан тэгээд орой дахиж утсаар ярихдаа Тэмүүжингийн гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Ганзаяа Тэмүүжингийн гэрт хамгийн сүүлд ирсэн. Ганзаяаг ирэхдээ өвс гэх мансууруулах бодис олж авчирсан талаар огт мэдээгүй байсан. Тэгээд би нойлын өрөөнд ортол Кока Кола гэх ундааны савны хажуугийн цоолоод мөнгө хуйлж хийгээд үзүүрт нь мөнгөлөг өнгийн тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулаад зоосон байсан. Тэр ундааны савны дотроос утаа гараад байсан. Би тэр зүйлийг эхлээд юу гэдгийг нь мэдэхгүй байсан. Их содон үнэртэй зүйл байхаар нь эхлээд Хука гээд / шиш / энгийн хэрэглээний сорж хэрэглэдэг тамхи байна гэж бодоод сонирхоод нэг удаа сорсон болохгүй болохоор хажууд нь нүх гаргаад цоолчихсон байхаар нь тэр нүхийг нь гараараа дарсан тэгтэл утаа гарсан тэр утааг нь сорсон. Тэгээд тэр савыг нойлоос авч гараад Тэмүүжингийн том өрөөний ширээн дээр гаргаж тавьсан. Тэгээд орон дээр суугаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Тухайн үед би Ганзаяаг тийм зүйл авчирч нойлын өрөөнд хийж тавьсан гэдгийг мэдээгүй байсан. Бүр сүүлд нь цагдаа нарыг ирсний дараа Ганзаяаг авчирсан гэдгийг мэдсэн. Өмнө нь Ганзаяа бид нар хоорондоо ямар нэгэн мансууруулах зүйл Тэмүүжингийн- гэрт хэрэглэх талаар огт ярилцаагүй.....намайг нойлын өрөөнд ороход "Кока Кола” гэх 0,5 мл граммын ундааны савны хажуу бөөрөнд мөнгө хуйлж хийгээд мөнгөлөг өнгийн цаас зоосон зүйл байсан. Тухайн үед би хэнийх гэдгийг мэдээгүй сүүлд нь Ганзаяагийн олж ирсэн эд зүйл байна гэдгийг мэдсэн. Харин шар өнгийн лаазан савтай “Red Star” 250 мл грамм сав, хуйлсан 100 төгрөг, цагаан өнгийн гялгар уутанд бохирлогдсон зүйл зэргийг хэн хаанаас олж авчирсан гэдгийг мэдэхгүй..... Ганзаяа надад ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэх талаар санал тавиагүй. Мөн миний гарт өвс гэх мансууруулах зүйлийг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 119, 120 дугаар хуудас/

 

Яллагдагч М.Мөнхбатын: “...Би тухайн үед Ганзаяаг Тэмүүжингийн гэрт ирж байгаа гэж ч мэдээгүй байсан. Намайг Тэмүүжингийн гэрт ирсэн байхад Ганзаяа араас орж ирсэн. Би Ганзаяаг тэр өвс гэх зүйлийг хэзээ, хаанаас олж авсан талаар мэдэхгүй. Би Тэмүүжингийн буйдан дээр комьпютер тоглоод байж байсан чинь нэг мэдсэн чинь ширээн дээр Кока Кола ундааны савын хажуу талыг нь цоолоод хуйлсан мөнгө цоолоод зоосон байсан. Тэгээд хуйлсан мөнгөний үзүүрт нь мөнгөлөг цаасаар тогоо шиг хэлбэртэй зүйл хийгээд зоосон байсан. Би хэн тэнд тавьсан талаар мэдээгүй. Сүүлд сонсоход Ганзаяа нойлд тэр зүйлийг хийгээд нойлд хэрэглэсэн гэж байсан. Би тэр зүйлийг ширээн дээр байхаар нь анх хараад мансууруулах зүйл байна гэж мэдсэн тэгээд сонирхоод нэг сорж үзсэн. Тэгээд буцаад тоглоомоо тоглоод байж байтал цагдаа нар орж ирсэн. Ганзаяаг хаанаас, хэнээс олж авсан талаар мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байгаа. Ганзаяа бид нар тэр өвс гэх зүйлийг хэрэглэх талаар өмнө нь ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Ганзаяаг тийм зүйлтэй ирсэн гэдгийг бид нар мэдээгүй байсан.... Би сүүлд нь ширээн дээр байсан цагаан гялгар уутыг харахад ёроол хэсэгт нь үнс шиг хар зүйл гялгар уутанд нь наалдсан байсан их хэмжээтэй байгаагүй. Ширээ дээр байсан зүйлийг хэрэглэж үзэх гэтэл гашуун болохгүй болохоор нь дууссан байна гэж бодоод хаясан... Би тэр зүйлээс 1 удаа л сорж үзсэн. Мансуурсан болон ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Тэр үед би эмнэлгээс гараад архи уухгүй байсан. Нэг л татсан байх. Ганзаяа, Анхбаяр, Тэмүүжин, Ганбаяр нар архи уучихсан халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/

 

Яллагдагч Д.Ганбаярын: “...Би Ганзаяаг өвс гэх мансууруулах бодис хаанаас, хэнээс олж авчирсан талаар мэдэхгүй. Би Ганзаяаг танихгүй, Мөнхбат, Анхбаяр нартай Америкт сурч байхдаа анх танилцаж байсан. Бид нар хааяа нэг уулздаг найз нөхдийн холбоотой байсан. Ганзаяаг тухайн үед мансууруулах зүйл авчирсан талаар огт яриагүй бид нар хоорондоо тийм зүйл хэрэглэх талаар ярилцаагүй. Би тухайн үед Ганзаяаг хаанаас, хэнээс олж авчирсан талаар мэдээгүй тэгээд сүүлд нь сонсоход ирэхдээ гялгар ууттай өвс гэх зүйл авчирсан гэж байсан. Би ширээн дээр байсан арц, үртэс шиг хог мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут байхыг л харсан хаанаас хэн гаргаж ирсэн талаар мэдээгүй.... Миний мэдэхийн орны хажууд Кока Кола ундааны савыг хажуугаар цоолоод хуйлсан мөнгө шургуулаад үзүүрт нь мөнгөлөг цаас тогоо хэлбэрт оруулж зоосон байсан тэгээд дотроос нь утаа гарч байсан. Би орны буланд тавьсан байхад аваад нэг сорсон. Хэн тэр зүйлийг тавьсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Тэгээд сүүлд нь сонсоход Ганзаяа нойлын өрөөнд орохдоо тийм зүйл хийгээд хэрэглэсэн байсан. Анх хэн авчирсан нь мэдэгдэхгүй байсан тэгтэл Ганзаяа би өөрөө авчирсан гэж хэлсэн. Гэхдээ хаанаас, хэнээс олж авчирсан талаараа юу ч яриагүй..... би тухайн үед нэг л сорсон. Надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Би нилээд согтуу байсан. Гэхдээ мансуурсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 128 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 130-134 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-139 дүгээр хуудас/

            Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 476 дугаартай шүүгдэгч Д.Ганзаяад холбогдох хэргийн шийтгэх тогтоолын хуулбар /1дүгээр хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /1дүгээр хх-ийн 153-156, 158-160, 162-164, 175-177 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Тэмүүжингийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1дүгээр хх-ийн 157 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Ганбаярын коллежийн сертификатын хуулбар /1дүгээр хх-ийн 161 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Мөнхбатын сурагчийн хувийн хэргийн хуулбар /1дүгээр хх-ийн 165-173 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Анхбаярын бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1дүгээр хх-ийн 174, 178-185 дугаар хуудас/ зэрэг болно.

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

-Шүүгдэгч О.Тэмүүжин нь Д.Ганзаяа, Г.Анхбаяр, М.Мөнхбат, Д.Ганбаяр нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 

-Шүүгдэгч Г.Анхбаяр нь Д.Ганзаяа, О.Тэмүүжин, М.Мөнхбат, Д.Ганбаяр нартай  бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 

-Шүүгдэгч М.Мөнхбат нь Д.Ганзаяа, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, Д.Ганбаяр нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 

- Шүүгдэгч Д.Ганбаяр нь Д.Ганзаяа, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, М.Мөнхбат нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 

- Шүүгдэгч Д.Ганзаяа нь 2014 оны 07 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 53 дугаар байрны урд байрлах гражид болон биедээ хууль бусаар хадгалсан,

-2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Д.Ганбаяр, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, М.Мөнхбат нартай бүлэглэн  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапед харш” хотхоны 1 дүгээр байрны 111 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хх-ийн 6-17 дугаар хуудас/, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Д.Ганзаяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 43-45 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / 1 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/,Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны 3626 дугаартай дүгнэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны 3625 дугаартай дүгнэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны 3624 дугаартай дүгнэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны 3623 дугаартай дүгнэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны 3622 дугаартай дүгнэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны 3839 дугаартай дүгнэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны 3838 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хараат байдлыг үүсгэж, донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлж, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, хүн амын эрүүл мэнд, удмын санд нөхөж баршгүй хор учруулдаг, нийгмийн хор,аюул уршигаар өргөн хүрээнд хамран сарниулдаг хортой үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх, эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах,хадгалах,тээвэрлэх,илгээх,борлуулах бүхий л үйл ажиллагааг хориглож, гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм,бэлдмэл, бодисыг “хууль бусаар бэлтгэх” гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан, гар аргаар боловсруулсан хатаасан, идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэгт Монгол Улсын олон улсын гэрээнд багтан орсон 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1,2,3,4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодис, материалыг ойлгох бөгөөд хууль ёсны буюу зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх,зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийн болгосон, хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад аливаа хэрэглэсэн үйлдэл, тохиолдлийг “хууль бусаар олж авсан” гэж ойлгоно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гаргасан шүүгдэгч нар нь хууль бусаар олж аваагүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч нарын дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг татаж хэрэглэсэн талаарх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч нарын дүгнэлтээр шүүгдэгч нарын  шээсэнд тетрогидроканнабинол /ТНС/ илэрч идэвхтэй үйлдэл хийсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй онцлогтой болно.

Иймд шүүгдэгч Д.Ганзаяаг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн хадгалсан,мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.Тэмүүжин, Г.Анхбаяр, М.Мөнхбат, Д.Ганбаяр нарыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ганзаяа, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, М.Мөнхбат, Д.Ганбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Ганзаяа, О.Тэмүүжин, Г.Анхбаяр, М.Мөнхбат, Д.Ганбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Шаргал өнгийн “Red Star” гэх 250 мл граммын саванд хийгдсэн JN0580966 сери дугаартай үзүүр хэсэг нь харалж бохирлогдсон хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “Coca Cola” гэх бичигтэй 500 мл граммын дотроо шингэн зүйлтэй дунд хэсэгт нь үзүүр хэсэг нь харалж бохирлогдсон AJ7124517 сери дугаартай хуйлсан 10 төгрөгний хөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ёроол хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут 1 ширхэг, улаан, цэнхэр өнгийн дээд хэсэг нь эвдэрхий асаагуур 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон