Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000047 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ******* ******* нэрээр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, мөн ******* ******* нэрээр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Хатигин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үед “бусадтай хардаж” Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд толгойн тус газарт нь гар утсаар олон удаа цохиж зодсон, мөн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед “бусадтай хардаж” Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Сет” баарны 00-ын өрөөнд гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө “бусадтай хардаж” Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод гараараа нүүрэн тус газарт нь цохих, хөлөөрөө өшиглөх, толгойгоороо мөргөх, үснээс нь чирэх зэргээр зодсон, 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “чатаа устгасан” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа болон гар утсаар цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь чирэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

- 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө болон 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 03 дугаар сард *******тай танилцаад хамтран амьдрах болсон. ...ингээд би *******ын хамтаар 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймаг руу буюу гэртээ очсон бөгөөд тэр үед 2021 оны 07 дугаар сарын 20-ны орчим байх /өдрийг нь сайн санахгүй байна/ ******* нь миний төрсөн аав болон түүний найзуудын хамтаар байшин барьж байхдаа надад хандан “уумаар байна” гээд байхаар нь би пиво авч өгөөгүй юм. Тухайн үед би ойролцоох дэлгүүрийн гадаа *******тай таарахад гартаа пиво барьчихсан уугаад зогсож байсан. Тэр үед надад уурлан миний гар утсыг булааж аваад миний толгой руу хэд хэдэн удаа цохиод гар утсыг минь ойролцоох хашаа руу давуулж шидсэн. Араас чулуу шидээд “мөнгөгүй, хүнээс царай алдаж пиво уулаа” гээд уурлаад гараараа цохиж зодсон. Энэ үед миний баруун нүд хөхөрч, зүүн хацар хавдсан. ...*******ыг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ирэхгүй болохоор нь хайж байгаад Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сет” гэх бааранд орсон юм. Энэ үед ******* нь хамт ажилладаг эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй пиво уугаад сууж байснаа намайг хараад уурлаж бухимдан улмаар намайг тухайн газрын эрэгтэй 00-ын өрөөнд чирч оруулаад ууж байсан шилтэй пивоороо зүүн гар болон цээжин хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөөр нь би хэвлийгээ бариад доош суухад мөн нүүр болон толгойн хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж зодсон бөгөөд тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж ******* нь Дорнод аймгийн шүүхээр орж мөнгөн торгуулийн ял авсан.  ...2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө ******* нь Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод буюу манай гэрт орж ирээд шүүгээнээс хутга хайгаад мөн толгойгоороо миний нүүр рүү маш хүчтэй мөргөж, гараараа ээлжлэн нүүр рүү цохиж, газарт унагааж, унтлагын өрөө рүү үснээс маань чирч, хөлөөрөө энд тэндгүй өшиглөж зодсон бөгөөд тэр үед миний 2 нүд тагларч, баруун нүдний зовхи сэтэрч цус гарсан. Мөн хамрын 2 нүхнээс цус маш ихээр гарч хэсэг манарсан. Ингээд хэсэг хугацааны дараа намайг зодохоо больж, надаас уучлалт гуйгаад аргадаад байхаар нь мөн түүнийг бодож уучлан ямар нэгэн хүнд хэлэлгүй, гэрээсээ гаралгүй хамт ажилладаг хүмүүстээ “Улаанбаатар хотод байна” гэж хэлж нуусан. ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* гэртээ ирэхгүй болохоор нь түүнтэй хамт байсан гэх хамаатны ах Мөнхчулуун руу фэйсбүүк чатаар “*******ыг битгий архи уулгаад бай, хурдан явуул” гэж бичсэн. Тэгээд би чатаа устгачихсан. Тухайн өдрийн 21 цаг өнгөрч байхад ******* гаднаас нэлээн халамцуу орж ирээд хоол, цай идэж уугаад энгийн байж байгаад 23 цагийн үед миний гар утсыг үзэж, шалгаж байгаад “хамаатан Мөнхчулуун руу бичсэн чатаа устгасан байна” гэх шалтгаанаар зүгээр хэвтэж байхад миний толгой руу шууд хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгээд намайг үсдээд утсаар миний толгой руу олон удаа цохиод “өмнө нь чамайг дутуу зодсон, энэ удаа гүйцээнэ” гээд зодоод байсан. ...Миний хувьд Улаанбаатар хотод эмчлүүлсэн зардал болон ирж очих унааны зардал болох 1,614,700 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн ажилгүй байсан цалингаа сүүлд нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 22-24, 25-28/         

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын дундуур /өдөр хоногийг нь санахгүй байна/ миний охин Сүхбаатар аймагт гэртээ ирэхдээ *******тай хамт ирсэн. Тэгээд ямар ч байсан манай гэрт байхдаа тэр хоёр маргалдаад өглөө босоход миний охин зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан бөгөөд тухайн үед охиноосоо асуухад “******* хардаад цохисон” гэж хэлсэн ... мөн 2021 оны 09 дүгээр сард Дорнод аймагт байхдаа ******* нь миний охиныг пивоны шилээр цохиж зодоод цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүхээр мөнгөн торгуулийн ял авсан...” гэжээ. /хх-ийн 41-43/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний найз нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 04 цагийн орчимд манай гэрт ганцаараа нүүр нь тэр чигтээ битүү хавантай, толгойн ар хэсгийн үс нь цус болсон баруун гарын долоовор хуруу нь хумстайгаа хөхөрсөн ер нь биеийн байдал муу орж ирсэн. Би д хандан “шөнө дөлөөр яасан бэ, хэнд ингэтлээ айхтар зодуулаа вэ” гэж асуухад өөдөөс “хамтран амьдрагч ******* намайг зодсон, түүнийг цагдаад өгсөн байгаа, мөн би гэртээ ганцаараа байж чадахгүй айгаад байна” гэж байсан. Яг ямар шалтгаанаар зодсоныг надад хэлээгүй. Нүүрэн дээрээ мөсөөр жин тавьж байгаад унтсан. Ингээд маргааш нь найз Энхчимэг ирээд түүнийг аваад эмнэлгээр явсан...” гэжээ. /хх-ийн 44-47/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн орчимд гэртээ байж байхад танил дүү миний гар утас руу залгаад “та одоо манай гэрт хүрээд ир, хамтран амьдрагч *******т зодуулаад манай гэрт байна” гэж хэлсэн. Ингээд би нөхөр хамт очоод г дуудсан. удалгүй гарч ирэхэд нүүр нь битүү хавантай, хоёр нүд нь тагларсан, юм харахгүй, тэмтэрч гарч ирсэн. Мөн толгой өвдөөд байна, явж чадахгүй байна гээд байсан ... эмнэлгээр явж байхдаа хэрхэн яаж байгаад *******т зодуулсан талаар асуухад “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр *******ыг гэртээ ирэхгүй болохоор нь түүнтэй хамт явсан хамаатны ах руу нь чат бичсэн, тэрнээс болж өөрийг нь зодсон” гэж хэлсэн. Мөн тухайн үед надад хэлэхдээ “гар утсаар нь түүний толгой руу нэлээн олон удаа цохисон, тэгээд толгой нь хагарсан” гэж хэлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гараад ажилдаа явах гэж байхад нь ******* орж ирээд түүнийг зодсон. Түүнээс болж 2 нүд нь хавдсан. Мөн “хүн харахын эцэсгүй болоод ажилдаа явахгүй гэртээ байж байхад нэмээд 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой зодсон” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 31-33/      

Шинжээч эмч Ж.Жаргалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******ийн биед учирсан гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тархи доргилт нь дангаараа, дагзны зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх нь дангаараа, баруун нүдний дээд зовхины няцарсан шарх дангаараа, нүүр чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...*******д тогтоогдсон гэмтлүүдээс дух, 2 нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанааны захаараа шар төвдөө улаан хүрэн цус хуралт гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 63-64/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 55 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед тархи доргилт, хуйханд дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, духны баруун тал, 2 талын нүдний дээд, доод зовхи, 2 талын хацар шанаа, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, духны баруун тал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар хамарсан цус хуралт, духны зүүн тал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхины няцарсан шарх, зүүн завьжны цус хуралт, зүүн чихний ар талын цус хуралт, хүзүүний булчингийн чангарал, 2 талын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хумсны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 66-67/

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өөрийн хамтран амьдрагч *******тай 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр танилцаад өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа гэж хэлэхэд болно. Миний хувьд хамтран амьдрагч *******ийн хамт 2021 оны 07 дугаар сарын эхээр аав ээжид нь байшин барьж өгөхөөр түүний гэр болох Сүхбаатар аймагт очоод байхад ******* нь урьд өмнө уулздаг байсан залуутайгаа дүрсээ харж яриад тэр талаараа надаас нуугаад байхаар нь би 2,5 литрийн пиво ганцаараа уусан үедээ маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа нэг удаа алгадаж цохисон бөгөөд тэр үед хацар нь хөхөрч байсан.

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд “Сет” бааранд үйлчлүүлж байхдаа ...г 00-ийн өрөөнд оруулаад пивоны шилээр цохиж хөлөөрөө өшиглөж зодоод тэр асуудалдаа шүүхээр орж 600,000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн юм. Ингээд би Улаанбаатар хотод 1 сарын үсчний сургалтад суугаад д мэдэгдэлгүй Дорнодод ирээд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө гэрийнх нь үүдэнд түүнийг ажил руугаа явахыг хүлээгээд зогсож байхад тэр гэрээсээ нэг залуутай хамт гарч ирэхээр нь би бухимдсандаа залууг нь цохиод гэр лүү чирээд оруулах гэтэл нөгөө залуу нь зугтаачихсан. Энэ байдалд би *******д гомдон биеэ барьж чадахгүй түүний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөж, ахин дух орчимд нь гараараа нэг удаа цохисон бөгөөд тэр үед шууд хоёр нүд нь хавдаж, баруун хөмсөгнөөс нь цус гарсан юм. ...2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 18 цагийн орчимд хамаатны ах Батсүх ... үеэл ах Мөнхчулуун нарын хамт Люкс зочид буудалд өрөө аваад архи уусан. Намайг өрөөнд сууж байхад залгахаар нь утсаа авахгүй байтал тэр Мөнхчулуун ахын фэйсбүүк хаяг руу “наад архичингаа явуул, ах дүү нар байж хамт архи уулаа” гэх утгатай чат бичсэн. Тухайн үед би хэсэг байж байгаад 23 цагийн орчим *******тай хамт амьдарч байгаа 16 дугаар байрны 61 тоот гэртээ очсон. Гэртээ очоод хоол идчихээд д Мөнхчулуун ах руу бичсэн чатыг чинь харъя гэхэд устгачихсан байсан. Ингээд бид хоёрын хэрүүл маргаан эхэлж ... миний хувьд уурандаа нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж утсыг нь булааж аваад дагз руу нь 1-2 удаа цохиж зодсон бөгөөд тэр үед толгойноос нь цус гарсан...” гэжээ. /хх-ийн 74-77/

Мөрдөгчийн эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 8/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 17-20/

Гэрч Б. мэдүүлэг /хх-ийн 50-52/

Гэрч Ё.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх-ийн 54-55/

Гэрч Э.Арвиннэмэхийн мэдүүлэг /хх-ийн 57-58/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 87/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/291 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-95/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үед “бусадтай хардаж” Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд толгойн тус газарт нь гар утсаар олон удаа цохиж зодсон, мөн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед “бусадтай хардаж” Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Сет” баарны 00-ын өрөөнд гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө “бусадтай хардаж” Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод гараараа нүүрэн тус газарт нь цохих, хөлөөрөө өшиглөх, толгойгоороо мөргөх, үснээс нь чирэх зэргээр зодсон, 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “чатаа устгасан” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа болон гар утсаар цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь чирэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

- 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө болон 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед ******* “бусадтай хардаж” Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Сет” баарны 00-ын өрөөнд гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/291 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул шүүгдэгч *******ын энэхүү үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

Шүүгдэгч ******* ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******;

2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд толгойн тус газарт нь гар утсаар олон удаа цохиж зодсон,

мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны 61 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай хардаж гараараа нүүрэн тус газарт нь цохих, хөлөөрөө өшиглөх, толгойгоороо мөргөх, үснээс нь чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө чатаа устгасан” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа болон гар утсаар цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...*******ийн хамт 2021 оны 07 дугаар сарын эхээр аав ээжид нь байшин барьж өгөхөөр Сүхбаатар аймагт очоод байхад ******* нь урьд өмнө уулздаг байсан залуутайгаа дүрсээ харж яриад тэр талаараа надаас нуугаад байхаар нь би 2,5 литрийн пиво ганцаараа уусан үедээ маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа нэг удаа алгадаж цохисон бөгөөд тэр үед хацар нь хөхөрч байсан. ...2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө гэрийнх нь үүдэнд түүнийг ажил руугаа явахыг хүлээгээд зогсож байхад тэр гэрээсээ нэг залуутай хамт гарч ирэхээр нь ... би *******д гомдон биеэ барьж чадахгүй түүний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөж, ахин дух орчимд нь гараараа нэг удаа цохисон бөгөөд тэр үед шууд хоёр нүд нь хавдаж, баруун хөмсөгнөөс нь цус гарсан юм. ...2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим гэртээ ороод хоол идчихээд д “Мөнхчулуун ах руу бичсэн чатыг чинь харъя” гэхэд устгачихсан байсан. Ингээд бид хоёрын хэрүүл маргаан эхэлж ... миний хувьд уурандаа нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж утсыг нь булааж аваад дагз руу нь 1-2 удаа цохиж зодсон бөгөөд тэр үед толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ийн “...тэр үед надад уурлан миний гар утсыг булааж аваад миний толгой руу хэд хэдэн удаа цохиод гар утсыг минь ойролцоох хашаа руу давуулж шидсэн. Энэ үед миний баруун нүд хөхөрч, зүүн хацар хавдсан. ...2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө ******* нь Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод буюу манай гэрт орж ирээд шүүгээнээс хутга хайгаад мөн толгойгоороо миний нүүр рүү маш хүчтэй мөргөж, гараараа ээлжлэн нүүр рүү цохиж, газарт унагааж, унтлагын өрөө рүү үснээс маань чирч, хөлөөрөө энд тэндгүй өшиглөж зодсон бөгөөд тэр үед миний 2 нүд тагларч, баруун нүдний зовхи сэтэрч цус гарсан. Мөн хамрын нүхнээс цус маш ихээр гарч хэсэг манарсан. Ингээд хэсэг хугацааны дараа намайг зодохоо больж, надаас уучлалт гуйгаад аргадаад байхаар нь мөн түүнийг бодож уучлан ямар нэгэн хүнд хэлэлгүй, гэрээсээ гаралгүй хамт ажилладаг хүмүүстээ “Улаанбаатар хотод байна” гэж хэлж нуусан. ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* “хамаатан Мөнхчулуун руу бичсэн чатаа устгасан байна” гэх шалтгаанаар зүгээр хэвтэж байхад миний толгой руу шууд хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгээд намайг үсдээд утсаар миний толгой руу олон удаа цохиод “өмнө нь чамайг дутуу зодсон, энэ удаа  гүйцээнэ” гээд зодоод байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ийн “...манай гэрт байхдаа тэр хоёр маргалдаад өглөө босоход миний охин зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан бөгөөд тухайн үед охиноосоо асуухад “******* хардаад цохисон” гэж хэлсэн...” гэх, гэрч ийн “... нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 04 цагийн орчимд манай гэрт ганцаараа нүүр нь тэр чигтээ битүү хавантай, толгойн ар хэсгийн үс нь цус болсон баруун гарын долоовор хуруу нь хумстайгаа хөхөрсөн ер нь биеийн байдал муу орж ирсэн...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч , Б.Алтанхуяг, Ё.Хүрэлбаатар, Э.Арвиннэмэх нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 55 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч Ж.Жаргалангийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь 2021 оны 03 дугаар сараас хойш хамтран амьдарч байсан учир Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарахаас гадна мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсноор хохирогч ******* гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй.

Мөн “Байнга” гэдэгт тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай гурав ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн байхыг ойлгох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын хохирогч ******* 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд толгойн тус газарт нь гар утсаар олон удаа цохиж зодсон, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны 61 тоотод 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай хардаж гараараа нүүрэн тус газарт нь цохих, хөлөөрөө өшиглөх, толгойгоороо мөргөх, үснээс нь чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө чатаа устгасан” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа болон гар утсаар цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд шүүгдэгч ******* *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сар 60 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс Улаанбаатар хотод эмчлүүлсэн болон ирж очих унааны зардал 1,614,700 төгрөгийг нэхэмжилж, ажилгүй байсан хугацааны цалин 448,228 төгрөгийн, эмчилгээний зардал 1,124,700 төгрөгийн, шатахууны төлбөр 180,000 төгрөгийн нийт 1,752,928 төгрөгийн баримт /хх-ийн 17-20/-ыг гаргаж өгчээ. Шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан нийт 16 баримтаас 1-3 дугаартай гурван баримт нь 320,000 төгрөгийн нэг удаагийн үйлчилгээний, 9, 10 дугаартай хоёр баримт нь 120,000 төгрөгийн нэг удаагийн үйлчилгээний баримт гэж тус тус үзсэнээс гадна хавтаст хэргийн 20 дугаар талд 1-16 дугаартай 16 ширхэг баримтын нийт үнийн дүнг 1,304,700 төгрөг гэж зөв тооцож бичсэн боловч цалингийн зөрүү 448,228 төгрөгийг нэмж бичихдээ засвар оруулж 2,192,928 төгрөг гэж буруу бичжээ. Түүнчлэн хохирогч *******д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирол төлбөрийн талаар “...би Улаанбаатар хотод 300,000 гаруй мянган төгрөгийн шинжилгээг 2 удаа өгч нийт 600,000 төгрөг болсон. Иймд 300,000 төгрөгийн баримт 2 байх ёстой. Харин 120,000 төгрөгийн баримтыг санахгүй байна, бусад баримтаа өгсөн, би үлдэгдэл зардлаа дараа нь нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн болно.   

Иймд хохирогч ******* нь эмчилгээ болон замын зардалд 1,304,700 төгрөгийг зарцуулж, түүний ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү нь 448,228 төгрөг болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Ерөнхий нягтлан бодогчийн тодорхойлолт, цалингийн тооцоо, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, эрүүл мэндийн үйлчилгээ болон шатахуун авсан баримт /хх-ийн 17-20/ зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 1,752,928 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор тогтоож, хохирогч ******* нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Хатигин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “2021 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед ******* “бусадтай хардаж” Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Сет” баарны 00-ын өрөөнд гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сар 60 хоногийн хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сар 60 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,752,928 /нэг сая долоон зуун тавин хоёр мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, Амбагай овогт /РД: /-д олгохоор тогтоож, хохирогч ******* нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА