Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000000104 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “*******” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын 214 тоот өрөөнд ******* нүүрэн тус газар нь өшиглөж биед нь зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тэр хэдтэй ууж эхэлсэн, удалгүй ууж байсан шил архи дуусаад би гараад ойролцоох дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 граммын 1 шил архи ундаатай аваад буудлын 217 тоотод орж ууцгаасан. Тэгээд ууж байхад найз ******* над руу агсарч хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би “чи одоо болио яагаад ингээд байгаа юм бэ” гэхэд босож ирээд намайг гуталтай хөлөөрөө миний эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би боль л доо гэж чанга дуугаар хашгирахад буудлын ресейпшн орж ирээд та хоёр хоорондоо зодолдлоо гээд бид нарыг буудлаас гарахыг шаардсан. Бид өрөөнөөс гарч би цагдаа дуудах гээд гар утсаа хайхад миний утас байхгүй байхаар нь буцаж өрөө рүүгээ орж утсаа хайгаад олоогүй. Буудлын ресейпшн дүүгээр цагдаа руу залгуулж дуудлага өгүүлсэн...” гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар 11 цаг өнгөрч байхад буудлаас гарч 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй буудлын 214 тоотод өрөө авч ороод дэлгүүрээс авсан Хараа нэртэй 0.75 граммын 1 шил архийг хувааж уугаад дуусахад Батаа гарч дэлгүүрээс дахин 1 шил архи авч орж ирээд бид нар ууж эхлэхэд ******* найз юунаас болж маргалдаад байгааг нь мэдээгүй ямар ч байсан тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхэд ******* рүү салаавч өгөөд өдөөд байсан. Тэгж байгаад ******* босож ирээд сууж байхад нь ам хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ы хамраас цус гарч “чи яаж байгаа юм” гэх зэргээр хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны 01 цагийн орчим найз хамт Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах Чойбалсан буудлын 217 тоот өрөөг авч амрахаар орсон. Өглөөний 08 цагийн орчим гаднаас найз , Батаа, Дашмөнх нар орж ирээд бид 5 Хараа нэртэй 0.75 граммын 1 шил архийг хамт ууж дуусгаад буудлаас гарах цаг болж байсан учир бид нар 11 цаг өнгөрч байхад буудлаас гарч 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй буудлын 214 тоотод өрөө авч ороод дэлгүүрээс авсан Хараа нэртэй 0.75 граммын 1 шил архийг хувааж уусан. Архи дуусаад Батаа гарч дэлгүүрээс дахин 1 шил архи авч орж ирээд бид нар ууж эхлэхэд ******* найз бяруунаас болж маргалдаж эхэлсэн. ******* өмнө нь д 1 бярууны өртэй байсан юм шиг байсан. ...миний эхнэр болох Саруул над руу утсаар залгаад байхаар нь би буудлын гадаа гарч 5 минут орчим эхнэртэйгээ яриад эргэж буудлын өрөөнд орж ирэхэд найз ы уруулаас цус гарчихсан “та нар буудлын өрөөнд зодоон хийлээ” гээд буудлаас хөөгдөөд зогсож байсан. Тэгэхээр нь би аас яасныг асуухад ******* намайг хөлөөрөө өшиглөсөн гээд хэлэхээр нь бид хэд буудлаас гарч явсан...” гэжээ. /хх-ийн 18-19/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 195 тоот дүгнэлтэд:

1. ******* биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээд, доод уруулын дотор салстад шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/

 

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй буудлын 214 тоотод ороод дэлгүүрээс авсан Хараа нэртэй 0.75 граммын 1 шил архийг уугаад дуусахад Батаа гарч дэлгүүрээс дахин 1 шил архи авч орж ирээд бид нар ууж эхлэхэд би найз бяруунаас болж маргалдаж эхэлсэн. Би өмнө нь д 1 бярууны өртэй байсан юм, нэг сарын өмнө ы дүү болох Түвшин над руу гар утсаар залгаж “ ахад өгөх ёстой байсан 1 бярууг би авахаар болсон, өөрт нь хэлчихлээ” гэж хэлээд надаас нэг бяруу аваад явсан. Үүнээс болж уурлаж “чи тэр бярууг Түвшинд өгөх ёсгүй байсан юм, би өг гэж хэлээгүй” гээд уурлаж салаавч өгөхөөр нь би уурлаад ы эрүү хэсэгт нэг удаа гуталтай баруун хөлөөрөө өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

Б. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 41/

******* Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 42/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын 214 тоот өрөөнд хохирогч ******* нүүрэн тус газарт өшиглөж, түүний биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б. “...би өмнө нь д 1 бярууны өртэй байсан юм. Нэг сарын өмнө ы дүү болох Түвшин над руу утсаар залгаж “ ахад өгөх ёстой байсан 1 бярууг би авахаар болсон, өөрт нь хэлчихлээ” гэж хэлээд надаас нэг бяруу аваад явсан. Үүнээс болж уурлаж “чи тэр бярууг Түвшинд өгөх ёсгүй байсан юм, би өг гэж хэлээгүй” гээд уурлаж салаавч өгөхөөр нь би уурлаад ы эрүү хэсэгт нэг удаа гуталтай баруун хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...найз ******* над руу агсарч хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би “чи одоо болио яагаад ингээд байгаа юм бэ” гэхэд босож ирээд намайг гуталтай хөлөөрөө миний эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх, гэрч ийн “... ******* рүү салаавч өгөөд өдөөд байсан. Тэгтэл ******* босож ирээд сууж байхад нь ам хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх, гэрч ын “...би буудлын гадаа гарч эхнэртэйгээ 5 минут орчим яриад эргээд буудлын өрөөнд орж ирэхэд найз ы уруулаас цус гарчихсан, “та нар буудлын өрөөнд зодоон хийлээ” гээд буудлаас хөөгдөөд зогсож байсан. Тэгэхээр нь би аас яасныг асуухад ******* намайг хөлөөрөө өшиглөсөн гэж хэлэхээр нь бид хэд буудлаас гарч явсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 195 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б. үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 195 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б. анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б. үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА