Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000000092 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тугчин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Пионерын 3-21 тоотод иргэн ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “Зүүн нүдний доод зовхинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг, Пионерын 3-21 тоотод 18 цагийн орчимд найз *******, нарын хамт пиво уугаад сууж байгаад 23 цагийн орчимд тай маргалдаж эхэлсэн бөгөөд бид 2 зүгээр хэл амаараа маргалдаж байхад ******* нь ыг өмөөрч миний нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн юм. Ингээд миний нүүрний зүүн хэсгээс цус гоожоод байсан учир би цагдаад дуудлага өгсөн. Намайг ******* мөргөх үед нь би түүний үснээс зулгааж бид хоёр харилцан бие биенийхээ үснээс зулгаасан. Энэ үед бид хоёрыг салгах санаатай миний баруун гарын хуруунуудыг мушгиж татаад *******г тавь гээд байсан. ...Миний зүүн нүдний доод хэсэгт ******* мөргөсөн бөгөөд миний толгой өвдөж мөргөсөн хэсэгт хавдаж хөхөрсөн, цус гоожсон байдалтай байна. ...би түүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 7-8/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар баг, Пионерын 3-21 тоотод найз , ******* нарын хамт пиво уугаад сууж байхад гаднаас манай найз Баттулга 0.5 литрийн “Хараа” архи авч ирсэн. Бид хэд сууж юм яриад архиа ууж байхад манай гийн нөхөр болох Батхүрэл манай найз учир нь надад хандаж “манай нөхрийг огт эргэж уулзаж байсан тохиолдол байхгүй” гэх зэргээр уурлаж намайг маш олон удаа алгадаад байсан. Энэ үед ******* уурлаад намайг өмөөрч тай маргалдаж муудаж эхэлсэн. Би тэр хоёрыг найзууд учир хоорондоо муудалцаад айхтар үргэлжлэхгүй, хэл амаараа учраа олох байх гэж бодсон боловч зууралдаж үсдэлцээд эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гэсэн боловч ******* гараа тавьсан ба нь тавихгүй, салахгүй байхаар нь би түүний баруун гарын эрхий хурууг нь дарж салгасан юм. Ингээд салгахад гийн хацар нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. хэлэхдээ намайг ******* мөргөсөн гэж хэлээд байсан. Би бол яг мөргөж байхыг нь хараагүй. Ингээд манай найз Баттулга бид хоёр *******, хоёрыг хоёр тийш болгон салгаад байж байхад одоо зүгээр ярилцъя, больцгооё гэж хэлээд ярилцаад байж байхад гэнэт нь ******* руу дайрч түүнийг газарт хэвтүүлэн дээр нь цохиж байгаад баруун чихнээс нь хазаж байгаа харагдсан...” гэжээ. /хх-ийн 9/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 146 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөмсөгний дээд хэсэгт, баруун хацар, баруун нүдний зовхины дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Зүүн нүдний доод зовхинд шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз , нарын хамт Хэрлэн сумын 2 дугаар баг, Пионерын 3-21 тоотод 17 цагаас эхлэн пиво уугаад юм ярьж сууцгаасан юм. Ингээд 2 цагийн дараа буюу 19 цагийн орчимд найз Баттулга ажлынхаа хоёр залуутай цуг ирсэн. 2 залуу нь яваад өгсөн учир бид 4 үлдээд архи ууцгааж эхэлсэн. ...Би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн учраас болсон зүйлийг сайн санахгүй байна. Ямартай ч нэг ухаан орох үед миний чихийг хазаж байсан бөгөөд бид хоёр хоорондоо үсдэлцээд байсан. Тухайн үед , Баттулга нар бид хоёрыг салгаад байж байхад удалгүй цагдаа нар ирж авч явсан. ... нар маргалдаж нь ыг маш олон удаа алгадах үед би түүнийг өмөөрч г мөргөсөн гэж хэлсэн. Би энэ үйл явдлыг бол санахгүй байна. Гэхдээ би г мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-иийн 32-33/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 37/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Тугчин овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 3-21 тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, түүний биед нь зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөмсөгний дээд хэсэгт, баруун хацар, баруун нүдний зовхины дотор буланд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******гийн “...нэг ухаан орох үед миний чихийг хазаж байсан бөгөөд бид хоёр хоорондоо үсдэлцээд байсан. ... нар маргалдаж нь ыг маш олон удаа алгадах үед би түүнийг өмөөрч г мөргөсөн гэж хэлсэн. Би энэ үйл явдлыг бол санахгүй байна. Гэхдээ би г мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...******* нь ыг өмөөрч миний нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн юм. Ингээд миний нүүрний зүүн хэсгээс цус гоожоод байсан учир би цагдаад дуудлага өгсөн. Намайг ******* мөргөх үед нь би түүний үснээс зулгааж бид хоёр харилцан бие биенийхээ үснээс зулгаасан. Энэ үед бид хоёрыг салгах санаатай миний баруун гарын хуруунуудыг мушгиж татаад *******г тавь гээд байсан. ...Миний зүүн нүдний доод хэсэгт ******* мөргөсөн бөгөөд миний толгой өвдөж мөргөсөн хэсэгт хавдаж хөхөрсөн, цус гоожсон байдалтай байна...” гэх, гэрч ын “...Энэ үед ******* уурлаад намайг өмөөрч тай маргалдаж муудаж эхэлсэн. Би тэр хоёрыг найзууд учир хоорондоо муудалцаад айхтар үргэлжлэхгүй, хэл амаараа учраа олох байх гэж бодсон боловч зууралцаж үсдэлцээд эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гэсэн боловч ******* гараа тавьсан ба нь тавихгүй, салахгүй байхаар нь би түүний баруун гарын эрхий хурууг нь дарж салгасан юм. Ингээд салгахад гийн хацар нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. хэлэхдээ намайг ******* мөргөсөн гэж хэлээд байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 146 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 146 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА