| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2021/0035/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/13 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/13
2022 02 23 2022/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Э -ийн О-т холбогдох эрүүгийн 204........ дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 000-ны өдөр Х. аймгийн Х суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, халх, ам бүл 10, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт, Х аймгийн Б сумын 3 дугаар баг Х-н 2-03 тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Х аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Я овогт Э-ийн О.. /Регистрийн дугаар..................../
Шүүгдэгч Э. нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Х аймгийн Б сумын 3 дугаар багийн “Салхитын энгэр” гэх газар нутаглах малчин Б.Б-ийн эзэнгүй гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон гэрт авдар дээр байсан “Самсунг калакси жи-3” маркийн хар өнгийн гар утсыг хулгайлж, бусдад 150,000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны шилжих шөнө Х аймгийн Б сумын 3 дугаар багийн “Салхитын энгэр” гэх газар нутаглах малчин Б.Б-ийг эзэнгүй байхад нь хашаатай байсан малаас 4 тооны эр хонь хулгайлж, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Эрүүгийн 2040000670038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч С.Б-ийн өгсөн: “...Би 2019 оны өвөл сумын төв дээр эхнэр хүүхдүүдийн хамт өвөлжсөн юм. Тухайн үед манай малыг туслах малчин болох Баянбаатар гэх залуу маллаж Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг “Салхитын энгэр” гэх газарт өвөлжсөн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сумын төвийн соёлын төвд болсон тоглолтыг үзэх гээд манай малчин Б нь сумын төвд орж ирээд хоноод маргааш өглөө нь эрт хөдөө “Бага салхит” гэх газар руу явсан юм. Тэгээд хөдөө гэртээ очоод удалгүй Б над руу утсаар залгаж малын хашааны хаалгыг онгойлгож хонь ямаа ачсан юм шиг байна, жижиг машины мөр байна. Мөн гэрийн хаалганы цоожийг онгойлгож ороод хойд авдар дээр байсан гар утас алга байна гэж хэлсэн. Тэгээд би сумын төвөөс хөдөө гэр рүү эхнэрийн хамт явж очсон. Намайг эхнэрийн хамт хөдөө гэртээ очиж харахад малын хашааны хаалга эвдэрсэн байсан мөн манай малын хашааны гадна болон гэрийн үүдээр 2-3 хүний гутлын мөр байсан. Намайг тухайн өдөр буюу 2019 оны 11 сарын 27-ны өдөр хөдөө гэр рүүгээ эхнэрийн машинтай явах замд сумын төвөөс гараад Бага салхит гэх газарт байгаа манай гэрийн гадаа очтол явсан жижиг машины мөр байсан юм. Тухайн машинаар манайд очоод хэрэг үйлдсэн байж болзошгүй юм. Баянмөнх сумын төвөөс гарч яваад манай хөдөө гэрийн гадаа очсон гэмээр жижиг машины мөр байсан. Тухайн машины баруун талын арын дугуйны хээ зуны дугуй гэмээр хээтэй машин дугуйны мөр байсан. Тухайн машины мөр нь манай гэр болон малын хашааны урд ухарч зогссон. Мөн малын хашаанаас мал чирч гаргасан байж болзошгүй мөр үлдсэн байсан. Мөн гэрийн үүдээр том хүний гутлын мөр гарсан байсан. Манайх тухайн хэрэг гарахаас 5 хоногийн өмнө хонь ямаагаа тоолж үзсэн байсан юм. Би малчинтайгаа хамт сардаа нэг удаа бүх малаа бүртгэж тоолдог юм. Тэгээд хэрэг гарсаны дараа хонь ямаагаа малчин Б-ын хамт тоолж үзэхэд 4 тооны эр хонь дутуу байсан. ...Манай гэрийн цоожийг эвдээгүй тул цоожны хохирол гэж байхгүй, нэхэмжлэхгүй, надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-53, 96-р ху/
2.Гэрч Б.А-ийн өгсөн: “....Би сумын төв дээр сумын төрийн банкинд ажилтай мөн хүүхдүүд сургуульд сурдаг учраас туслах малчнаараа малаа маллуулдаг юм. Манай мал 2019 оны өвөл Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг “Салхитын энгэр” гэх газарт өвөлжсөн юм. Тухайн үед хөдөө гэрт маань манай туслах малчин Б нь ганцаараа малаа хараад нөхөр маань Б сумын төв дээр байсан. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр малчин Б сумын төвд орж ирээд байж байсан. Тухайн өдөр сумын соёлын төвд тоглолт болж манай малчин Б тоглолт үзээд шөнө орой болсон учраас сумын төв дээр хоноод өглөө эрт хөдөө гэр рүүгээ явсан юм. Тэгээд хөдөө гэртээ очоод удалгүй над руу утсаар залгаж малын хашааны хаалгыг онгойлгож хонь ачсан байна, жижиг машины мөр байна мөн гэрийн хаалганы цоожийг онгойлгож ороод хойд авдар дээр байсан гар утас алга байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Б-ийн хамт маргааш өдөр нь буюу 2019 оны 11 сарын 27-ны өдөр сумын төвөөс Б сумын 3 дугаар багийн Бага салхит гэх газарт байх хөдөө гэр рүүгээ явж очоод харахад малын хашааны ам нь задарсан байсан. Бид нар очоод хонь ямаагаа малчин Б-тай хамт тоолж үзэхэд 4 тооны хонь дутуу байсан. Тухайн үед жижиг машины мөр цасан дээр гарсан байсан. Тухайн машины мөр нь Б сумын төвөөс гараад урд зүгт манай хөдөө гэр рүү явах замаар яваад Бага салхит гэх газарт байрлах манай гэрийн гадаа ирж зогссон жижиг машины мөр байсан. Тухайн машин манай гадаа очоод манай гэрийн урд талд малын хашаа руу ухарч зогссон, мөн мал хашаанаас мал чирж гарсан зэрэг мөрнүүд байсан. Гэрийн үдээр том хүний пүүз гэмээр гутлын мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56 дугаар хуудас/
3.Гэрч Ө.Б-ын өгсөн: “...Би Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг Бага салхит гэх газарт Б гэх айлын малыг маллаж оршин суудаг. Би Б гэх айлд 2019 оны намар 8 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл туслах малчаар ажиллаж байсан юм. Б ах эхнэр хүүхдүүдийн хамт сумын төвд оршин суудаг байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оройны 17 цагийн үед малаа хотлуулж хонь ямаагаа хашаанд хашаад хаалгыг нь уяж орхиод сумын төв рүү мотоцикльтой ганцаараа ирсэн юм. Би тухайн өдөр сумын төвд ирээд байж байхад сумын соёлын төвд тоглолт болсон юм. Би тэр тоглолтыг үзэж дуусгаад сумын төв дээр Батсүх ахын гэрт нь очиж хоноод өглөө 09 цагийн орчимд сумаас хөдөө Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг Бага салхитад байх хөдөө гэр рүүгээ мотоцикльтойгоо ганцаараа буцаад явсан. Хөдөө гэртээ очтол манай гэрийн хаалганы цоож байхгүй, хаалга нь хаалттай байсан. Би гэрт ороод хартал хар өнгийн зүүдэг цоож нь гэр дотор шүүгээ дээр оруулаад тавиад гэрийн хойморт байрлах улаан өнгийн модон авдарын таг нь газар ойчсон байдалтай байсан. Би авдар дотор байсан эд зүйлээ шалгаж үзэхэд тухайн авдарт байсан хар өнгийн Самсунг маркийн гар утас алга болсон байсан. Намайг очиход малын хашааны хаалгыг онгорхой мал бүгд гараад явсан байсан. Малын хашаа руу жижиг машин ухарч зогссон гэмээр мөр байсан мөн малын хашааны ойр орчмоор болон гэрийн үүдээр шинэ цасан дээр гарсан том хүний пүүз байж болзошгүй гутлын мөр үлдсэн байсан. Малын хашааны үүд хэсэгт хашаанаас тухайн машин руу мал чирсэн байж болох мөр үлдсэн байсан. Миний харснаар жижиг машинд 3-4 тооны мал ачсан шинжтэй мөр гарсан байсан. Тэгээд би гэрийн ойр орчмоор мөр хайж үзэхэд манай гэр байрлах Бага салхит гэх уулын зүүн урд талаас нь жижиг машины мөр сумын төвийн замаар ирээд гэрийн гадаа зогсоод мөн хашаа руу ухарч зогссон мөр бас 2-3 хүний гутлын мөр байсан. Тэгээд манай хашаанаас мал ачаад гэрийн гаднаас хөдлөөд урд зүг рүү явсан байж болзошгүй харагдаж байсан. Би энэ тухай Батсүх ахад утсаар хэлсэн. Б ах Аэгч 2 сумын төвөөс удалгүй ирж бид нар хонио ямаагаа тоолж үзэхэд 4 тооны эр хонь дутуу байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/
4.Гэрч З.Г-ийн өгсөн: “...Би Х аймгийн Б сумын 1 дүгээр багт “Сувд” зоогийн газрыг хувиараа ажиллуулдаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байх үед үл таних залуу орж ирээд хонины мах авах уу гэж асуусан. Тухайн үед манай цайны газрын хоол хийх мах багасаж байсан учраас би 2 ширхэг хонины махыг нь авсан. Ингэхдээ 1 км махыг 6000 төгрөгөөр бодож тухайн махыг авсан байх гэж санаж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 дүгээр хуудас/
5.Гэрч Х.Г-ын өгсөн: “...Би Х аймгийн Б суманд амьдардаг байсан юм. Тэгээд 2019 оны 11-р сарын 25-ны орчим байх яг өдрөө тодорхой хэлж мэдэхгүй байна. Б сум явах гээд аймгаас Б ордог шуудангаас хоцорчихсон юм. Тэгээд гэртээ байж байсан чинь манай найз О над руу залгасан тэгээд юм ярьж байгаад би Б явах гэж байгаад автобуснаас хоцорчихсон гэсэн чинь Отгонбаатар өө би одоо Малиа хочтой Б ахтай хамт бид хоёр Б явах гэж байна шдээ гэхээр нь би хамт явъя гэхэд за гээд Б ах, О хоёр ирээд намайг гэрээс машинтай авсан. Машиныг Б ах жолоодож явсан машины марк дугаарыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан суудлын улаан өнгийн жижиг тэрэг байсан машинд Б ах О хоёр хамт явсан өөр хүн байгаагүй. Тэгээд намайг суулгаад хөдөлсөн замдаа найз Баялагаас хонь авна гэж ярьж явсан яг хаашаа явж байгааг нь анзаараагүй гадаа харанхуй болсон байсан нэг мэдсэн Б сумын 3-р багийн нутаг Б уулын зүүн урьд талд байдаг Б гуайн гадаа ирсэн байсан. Тэгээд Б ах О хоёр машинаас буусан, буухдаа машинаа унтрааж гэрлийг нь унтраасан байсан гадаа харанхуй байсан Б ах машиныхаа хажууд шээгээд зогсож байхад О цаашаа яваад Б гуайн гэр рүү очоод буцаж ирээд гэрт нь хүн алга гэсэн. Тэгсэн О хэлчихсэн юм чинь хонио авчихий гээд Б ах, О хоёр цаашаа явсан Б ахын хонь нь хотолчихсон хашаатай байсан. Тэр хоёр хашаа руу нь явцгаасан. Тэгээд голыг нь тасдаад аваад явчихъя гэж хэн нэгэн нь хэлж байсан, яг хэнийг нь хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр 4 тооны хонь нэг нэгээр нь дамжилж авчраад машиныхаа багажинд хийгээд тэндээс хөдөлсөн тэр чигтээ явж байгаад Б суманд ирээд намайг Б сумын 45 дугаар байрны гадаа хүргэж өгөөд явсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33, 65-67 дугаар хуудас/
6.Гэрч Д.Б-ийн өгсөн: “...Би Х аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг захын урд талд махны мухлаг ажиллуулдаг юм. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр, өдрийг санахгүй байна. Намайг махны мухлаг дээр ажил дээр байж байхад О, Б 2 хамт орж ирээд Баянмөнх сум яваад ирлээ, хонины мах авах уу гэж асуухаар нь зөвшөөрч авахаар болсон. Ингээд тэр 2-оос 2 хонины гулууз мах 1 кг-ыг нь 6.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Би яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байснаа санахгүй байна, ямар ч байсан 2 хонины гулууз мах худалдаж авсан. Б, О 2-ын зарсан хонины мах гарал үүслийн бичиггүй байсан. Тэр 2 надад махаа зараад надаас бэлэн мөнгө аваад явсан. Тэр 2-ыг явсны дараа худалдаж авсан махаа эвдэх гэсэн чинь муудсан, эвгүй үнэр орчихсон байсан. Тэгэхээр нь маргааш өдөр нь дуудаад нөгөө махыг нь эргүүлж өгөөд, мөнгөө буцааж авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98 дугаар хуудас/
7.Гэрч Ч.С-гийн өгсөн: “...91-05 ХЭА улсын дугаартай автомашин бол манай хүү Б-ийн автомашин байгаа юм. Б одоо малын хулгайн хэргээр шалгагдаад шүүхээр шийтгүүлж Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангид хорих ял эдэлж байгаа. Хорих ял авч, хоригдохоосоо өмнө 91-05 ХЭА улсын дугаартай машинаа Бсумын төвд манай хашаанд тавьсан. Манай хашаанд машинаа тавих үед уг машин нь эвдэрсэн байсан. Баянмөнх өөрөө чирээд авчирч байсан юм. Одоо энэ машин байхгүй. Би Б-ийг шоронд орсоноос хойш буюу 2021 оны 04 сарын эхээр Х аймгийн төвд ачиж аваачаад задлаад эд ангийг нь сэлбэгэнд зарсан. Би хэн гэдэг хүнд сэлбэг болгож зарснаа танихгүй. Машины бичиг баримт хаана байгааг нь мэдэхгүй. Манай хүү шоронд орохоосоо өмнө машинаа Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд зээлийн барьцаанд тавьсан байсан. Гялс төгрөгөөс зээл авсныг нь мэдээгүй. Шоронд орсон хойно нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны хүмүүс яриад зээл авсан, төлөлт хийгдэхгүй байна гэж хэлэхээр нь мэдсэн. Машиныг нь хурааж авна гээд байхаар нь мөнгө болгож зээлийг нь дарах гээд аймгийн төв рүү оруулж сэлбэгэнд өгсөн юм. Гэхдээ зээлийг дарах хэмжээний мөнгөнд өгч чадаагүй. Тийм болохоор зээлийн төлбөрт мөнгийг нь өгөөгүй байгаа. Зээл авахдаа машины эзэмшигчийн Гялс төгрөг рүү шилжүүлсэн байсан. Б анх машинаа авчрахдаа чирээд ирж байсан. Юу нь эвдэрсэн гэдгийг мэдээгүй. Машин нь асахгүй, болохгүй болсон гэж байсан. Манай хашаанд ирснээс хойш 4 дугуй нь байхгүй болсон. Машин нь эвдэрсэн болохоор 4 дугуйг нь хүнд өгсөн байсан. Тэгээд машиныг нь ачиж аймгийн төв рүү оруулаад сэлбэгэнд гээд базаад 600.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100 дугаар хуудас/
8.Гэрч О.Н-ийн өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын эхээр Б сумаас Д аймаг руу өвс татаж ирэх ажилтай байсан юм. Өвс татахаар Майти маркийн машинтай явсан. Тэгэхэд Б-ийн ах Б надтай уулзаад Д аймаг руу явах замаараа нэг машин ачиж яваад аймгийн төвд буулгаад өгчих гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд ээжийнх нь хашаанд байсан улаан өнгийн 91-05 ХЭА улсын дугаартай Карина маркийн машиныг миний машин дээр ачсан. Б болон ээж нь надтай хамт яваагүй. Х аймгийн төвд ороод Х сумын 1 дүгээр баг Хийдийн гэр хорооллын урд талд айлын хашаанд буулгасан. Би Хэнтий аймагт байдаггүй болохоор хаягийг нь мэдэхгүй байна 91-05 ХЭА улсын дугаартай машиныг буулгачихаад цаашаа Дорнод аймаг руу явсан. Надад ачсан машины 4 дугуй нь байхгүй, эвдэрхий машин байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102 дугаар хуудас/
9.Гэрч Б.Б-өгсөн: “...Б малын хулгайн хэргээр шалгагдаад шүүхээр шийтгүүлж Х аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангид хорих ял эдэлж байгаа. Б-г хоригдохоосоо өмнө өөрийнхөө 91-05 ХЭА улсын дугаартай машинаа Б сумын төвд ээжийн хашаанд тавьсан. Анх авчрах үедээ эвдэрхий машин чирж ирсэн. Манай ээж Б-ийн машиныг 2021 оны 04 сарын эхээр Х аймгийн төвд ачиж аваачаад сэлбэгэнд зарсан. Би хэн гэдэг хүнд сэлбэг болгож зарсныг нь мэдэхгүй, ээж л мэдэж магадгүй. Б шоронд орохоосоо өмнө машинаа Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд зээлийн барьцаанд тавьсан байсан. Баянмөнх сумын төвөөс аймгийн төв рүү явуулахад нь би малын эмч Н-г гуйгаад машинд нь ачиж өгөөд явуулсан. Тухайн үед Н Дорнод аймаг руу явах ажилтай гэж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104 дугаар хуудас/
10.”Самсунг жи-3” маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 12 дугаар хуудас/,
11. 91-05 ХЭА улсын дугаартай “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 122-р хуудас/
12.Гэрч Л.Б-ийн өгсөн: “...Би Х аймгийн Б сумын төвд нөхөр хүүхдийн хамт оршин суудаг. Би өөрийн төрсөн дүү болох О-аас 2020 оны 01 дүгээр сарын үеэр хар өнгийн Самсунг маркийн гар утас авсан юм. Тухайн үед би гар утасгүй байсан. Тэгээд дүү О-аас илүү гар утас байна уу гэж асуусан. О надад нэг илүү гар утас байгаа гээд надад өгсөн юм. Би тухайн утсанд сем картаа хийж ашиглаж байгаад одоо батерай нь нураад асахгүй болоод манай гэрт байгаа....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/
13.Яллагдагч Э.О-ын 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Б, Г хоёрт мал хулгайлж байгаа талаараа хэлээгүй. Би Б ахаас хонь авах ёстой гэж Б ахад худлаа хэлээд хөдөө гэрт нь очсон. Тухайн үед Б ахын 91-05 ХЭА улсын дугаартай автомашинтай Б сумаас Б сум руу явах гэж байсан болохоор замаараа хөдөө очиж 4 тооны хонь хулгайлсан. Би тэр хоёрт би өөрийнхөө авах ёстой малыг авч байна гэж хэлсэн. Мөн Батсүх ахад би дараа өөрөө хэлчихнэ, хэрвээ Батсүх ах гэртээ байсан бол хэлж байгаад авах байсан юм гэж хэлсэн. Хөдөө очоод Б-ийн гэр лүү ганцаараа ороход хүнгүй байхаар нь гар утсыг нь аваад гарсан.” /1-р хх-ийн 53 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болох:
14.Гэрч Ч.Л-гийн өгсөн: “...Миний хүү О нь төлөв даруу зантай, чимээгүй, олон үг яриад байдаггүй томоотой, Баянмөнх суманд 8 дугаар анги сурч төгсөөд хөдөө гарсан. 2017 онд Дорнод аймагт 1 жил хугацаат цэргийн алба хаасан. Багаасаа малд дуртай, наадмын морь унадаг хүхэд байсан. Хүнд тусархаг, хөдөөний ажил сурсан, адуу малтайгаа л ойрхон байдаг. О аавынхаа эгчийнд 5 жил орчим хугацаанд туслах малчнаар ажиллаж гол төлөв адууг нь малладаг байсан. Архи дарс уугаад байдаггүй, ямар нэг муу зуршил байхгүй, миний үгнээс гардаггүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109 дүгээр хуудас/
15.Гэрч Л.Б-гийн өгсөн: “...О нь миний хоёр дахь бага дүү, томооотой, даруухан, үг яриа цөөтэй, моринд их дуртай, хөдөө адуу мал дээр гол төлөв байдаг, буруу зангүй хүүхэд байдаг. Одоо ээжтэйгээ илүү ойр байдаг. Тамхи татдаг байх, архи дарс уугаад байдаггүй, аавын төрсөн эгчийнд өөрийн болон айлын адуу малладаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/
16.Х аймгийн Б сумын Дулаан багийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай албан бичгээр олгосон “Э-н О нь ам бүл 7, аав, ээж, дүү, ах нарын хамт амьдардаг. 2020 онд мал тоологдоогүй, малын А дансгүй бөгөөд Дулаан багт оршин суудаг нь үнэн болно.” гэх тодорхойлолт. /1-р хх-ийн 132 дугаар хуудас/
17.Хохирогч С.Б-н ХААН банкин дахь дансанд 750,000 төгрөг төлсөн тухай ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт. /1-р хх-ийн 210 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Х аймгийн Б сумын 3 дугаар багийн “Салхитын энгэр” гэх газар нутаглах малчин Б.Б-ийн эзэнгүй гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон гэрт авдар дээр байсан “Самсунг калакси жи-3” маркийн хар өнгийн гар утсыг хулгайлж, бусдад 150,000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Х аймгийн Б сумын 3 дугаар багийн “Салхитын энгэр” гэх газар нутаглах малчин Б.Б-ийг эзэнгүй байхад нь хашаатай байсан малаас 4 тооны эр хонь хулгайлж, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:
-хохирогч С.Б-ийн өгсөн: “...Тэгээд хөдөө гэртээ очоод удалгүй Б- над руу утсаар залгаж малын хашааны хаалгыг онгойлгож хонь ямаа ачсан юм шиг байна жижиг машины мөр байна. Мөн гэрийн хаалганы цоожийг онгойлгож ороод хойд авдар дээр байсан гар утас алга байна гэж хэлсэн. Тэгээд би сумын төвөөс хөдөө гэр рүү эхнэрийн хамт явж очсон. ...Манайх тухайн хэрэг гарахаас 5 хоногийн өмнө хонь ямаагаа тоолж үзсэн байсан юм. Би малчинтайгаа хамт сардаа нэг удаа бүх малаа бүртгэж тоолдог юм. Тэгээд хэрэг гарсаны дараа хонь ямаагаа малчин Баянбаатарын хамт тоолж үзэхэд 4 тооны эр хонь дутуу байсан. ...Манай гэрийн цоожийг эвдээгүй тул цоожны хохирол гэж байхгүй, нэхэмжлэхгүй. Надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-53, 96-р ху/
-гэрч Б.А-ийн өгсөн: “...Тэгээд би нөхөр Б-ийн хамт маргааш өдөр нь буюу 2019 оны 11 сарын 27-ны өдөр сумын төвөөс Б- сумын 3 дугаар багийн Бага салхит гэх газарт байх хөдөө гэр рүүгээ явж очоод харахад малын хашааны ам нь задарсан байсан. Бид нар очоод хонь ямаагаа малчин Б-тай хамт тоолж үзэхэд 4 тооны хонь дутуу байсан. Тухайн үед жижиг машины мөр цасан дээр гарсан байсан. Тухайн машины мөр нь Б- сумын төвөөс гараад урд зүгт манай хөдөө гэр рүү явах замаар яваад Бага салхит гэх газарт байрлах манай гэрийн гадаа ирж зогссон жижиг машины мөр байсан. Тухайн машин манай гадаа очоод манай гэрийн урд талд малын хашаа руу ухарч зогссон, мөн мал хашаанаас мал чирж гарсан зэрэг мөрнүүд байсан. Гэрийн үдээр том хүний пүүз гэмээр гутлын мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56 дугаар хуудас/
-гэрч Ө.Б-ын өгсөн: “...Би Х- аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг Бага салхит гэх газарт Б гэх айлын малыг маллаж оршин суудаг. ...Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оройны 17 цагийн үед малаа хотлуулж хонь ямаагаа хашаанд хашаад хаалгыг нь уяж орхиод сумын төв рүү мотоцикльтой ганцаараа ирсэн юм. Би тухайн өдөр сумын төвд ирээд байж байхад сумын соёлын төвд тоглолт болсон юм. Би тэр тоглолтыг үзэж дуусгаад сумын төв дээр Б ахын гэрт нь очиж хоноод өглөө 09 цагийн орчимд сумаас хөдөө Б сумын 3 дугаар багийн нутаг Бага салхитад байх хөдөө гэр рүүгээ мотоцикльтойгоо ганцаараа буцаад явсан. Хөдөө гэртээ очтол манай гэрийн хаалганы цоож байхгүй, хаалга нь хаалттай байсан. Би гэрт ороод хартал хар өнгийн зүүдэг цоож нь гэр дотор шүүгээ дээр оруулаад тавиад гэрийн хойморт байрлах улаан өнгийн модон авдарын таг нь газар ойчсон байдалтай байсан. Би авдар дотор байсан эд зүйлээ шалгаж үзэхэд тухайн авдарт байсан хар өнгийн Самсунг маркийн гар утас алга болсон байсан. Намайг очиход малын хашааны хаалгыг онгорхой мал бүгд гараад явсан байсан. Малын хашаа руу жижиг машин ухарч зогссон гэмээр мөр байсан мөн малын хашааны ойр орчмоор болон гэрийн үүдээр шинэ цасан дээр гарсан том хүний пүүз байж болзошгүй гутлын мөр үлдсэн байсан. Малын хашааны үүд хэсэгт хашаанаас тухайн машин руу мал чирсэн байж болох мөр үлдсэн байсан. Миний харснаар жижиг машинд 3-4 тооны мал ачсан шинжтэй мөр гарсан байсан. Тэгээд би гэрийн ойр орчмоор мөр хайж үзэхэд манай гэр байрлах Бага салхит гэх уулын зүүн урд талаас нь жижиг машины мөр сумын төвийн замаар ирээд гэрийн гадаа зогсоод мөн хашаа руу ухарч зогссон мөр бас 2-3 хүний гутлын мөр байсан. Тэгээд манай хашаанаас мал ачаад гэрийн гаднаас хөдлөөд урд зүг рүү явсан байж болзошгүй харагдаж байсан. Би энэ тухай Б ахад утсаар хэлсэн. Б ах А эгч 2 сумын төвөөс удалгүй ирж бид нар хонио ямаагаа тоолж үзэхэд 4 тооны эр хонь дутуу байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/
-гэрч З.Г-ийн өгсөн: “...Би Х аймгийн Б сумын 1 дүгээр багт “Сувд” зоогийн газрыг хувиараа ажиллуулдаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байх үед үл таних залуу орж ирээд хонины мах авах уу гэж асуусан. Тухайн үед манай цайны газрын хоол хийх мах багасаж байсан учраас би 2 ширхэг хонины махыг нь авсан. Ингэхдээ 1 км махыг 6000 төгрөгөөр бодож тухайн махыг авсан байх гэж санаж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 дүгээр хуудас/
-гэрч Х.Г-ын өгсөн: “...Би Х аймгийн Б суманд амьдардаг байсан юм. Тэгээд 2019 оны 11-р сарын 25-ны орчим байх яг өдрөө тодорхой хэлж мэдэхгүй байна. Б сум явах гээд аймгаас Б ордог шуудангаас хоцорчихсон юм. Тэгээд гэртээ байж байсан чинь манай найз О над руу залгасан тэгээд юм ярьж байгаад би Б гэж байгаад автобуснаас хоцорчихсон гэсэн чинь О өө би одоо М хочтой Б ахтай хамт бид хоёр Бор-Өндөр явах гэж байна шдээ гэхээр нь би хамт явъя гэхэд за гээд Б ах, О хоёр ирээд намайг гэрээс машинтай авсан. Машиныг Б ах жолоодож явсан машины марк дугаарыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан суудлын улаан өнгийн жижиг тэрэг байсан машинд Б ах О хоёр хамт явсан өөр хүн байгаагүй. Тэгээд намайг суулгаад хөдөлсөн замдаа найз Баялагаас хонь авна гэж ярьж явсан яг хаашаа явж байгааг нь анзаараагүй гадаа харанхуй болсон байсан нэг мэдсэн Баянмөнх сумын 3-р багийн нутаг Б уулын зүүн урьд талд байдаг Б гуайн гадаа ирсэн байсан. Тэгээд Б ах О хоёр машинаас буусан, буухдаа машинаа унтрааж гэрлийг нь унтраасан байсан гадаа харанхуй байсан Б ах машиныхаа хажууд шээгээд зогсож байхад О цаашаа яваад Батсүх гуайн гэр рүү очоод буцаж ирээд гэрт нь хүн алга гэсэн. Тэгсэн О хэлчихсэн юм чинь хонио авчихий гээд Б ах, О хоёр цаашаа явсан Б ахын хонь нь хотолчихсон хашаатай байсан. Тэр хоёр хашаа руу нь явцгаасан. Тэгээд голыг нь тасдаад аваад явчихъя гэж хэн нэгэн нь хэлж байсан, яг хэнийг нь хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр 4 тооны хонь нэг нэгээр нь дамжилж авчраад машиныхаа багажинд хийгээд тэндээс хөдөлсөн тэр чигтээ явж байгаад Бор-Өндөр суманд ирээд намайг Б сумын 45 дугаар байрны гадаа хүргэж өгөөд явсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33, 65-67 дугаар хуудас/
-гэрч Д.Б-ийн өгсөн: “...Би Х аймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг захын урд талд махны мухлаг ажиллуулдаг юм. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр, өдрийг санахгүй байна. Намайг махны мухлаг дээр ажил дээр байж байхад О, Б 2 хамт орж ирээд Б сум яваад ирлээ, хонины мах авах уу гэж асуухаар нь зөвшөөрч авахаар болсон. Ингээд тэр 2-оос 2 хонины гулууз мах 1 кг-ыг нь 6.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Би яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байснаа санахгүй байна, ямар ч байсан 2 хонины гулууз мах худалдаж авсан. Б, О 2-ын зарсан хонины мах гарал үүслийн бичиггүй байсан. Тэр 2 надад махаа зараад надаас бэлэн мөнгө аваад явсан. Тэр 2-ыг явсны дараа худалдаж авсан махаа эвдэх гэсэн чинь муудсан, эвгүй үнэр орчихсон байсан. Тэгэхээр нь маргааш өдөр нь дуудаад нөгөө махыг нь эргүүлж өгөөд, мөнгөө буцааж авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал нь шүүгдэгч Э.О-ыг “...Б.Б-ийн эзэнгүй гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон гэрт авдар дээр байсан “Самсунг калакси жи-3” маркийн хар өнгийн гар утсыг хулгайлж, бусдад 150,000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
-Б.Б-ийн 4 тооны эр хонийг хулгайлж, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байх ба шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Яхачид овогт Э-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.О-ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Шүүгдэгч Э.О нь хохирогч С.Б-д учруулсан 750,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нь “Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ...болно.” гэж заасан байна.
Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хэдий боловч тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хоёр удаа ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийгээгүй байдал, засрал хүмүүжил олоогүй байгааг түүний хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Э.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүгдэгч Э.О-т хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан зорчих ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.О нь 27 настай, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн боловч эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүйн улмаас бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа байдлыг харгалзан түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-эд 750,000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.О нь хохирлыг төлж барагдуулсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар талд авагдсан ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтаар нотлогдож байх ба хохирогч С.Б нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлгээр /1-р хх-ийн 96 дугаар хуудас/ шүүгдэгч Э.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Э.О-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 91-05 ХЭА улсын дугаартай “Тоёота Карина” маркийн автомашин нь эвдэрч, сэлбэг, эд ангийг худалдан борлуулсан үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болсон байх тул “Мөрдөгчийн магадлагаа”-аар уг автомашиныг 1,800,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг шүүгдэгчид танилцуулсан байна.
Тиймээс шүүгдэгч Э.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1,800,000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг Галакси Жи-3” маркийн хар өнгийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.О-т хүлээлгэн өгөх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч Э.О-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргүүлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Я овогт Э-ийн О-ыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, “Бусдын малыг хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Я овогт Э-ийн О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.О-ын нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
7.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.О-т мэдэгдсүгэй.
9.Шүүгдэгч Э.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.О-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн 204.......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг Галакси Жи-3” маркийн хар өнгийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.О-т буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.О-аас гаргуулж улсын орлого болгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ