Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/895

 

 

 

 

   2021       12          17                                     2021/ШЦТ/895

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                   

улсын яллагч Х.Еркебулан,

хохирогч Б.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа,

хохирогч А.М-, А.Ц-, Д.Г-, Б.Х-, С.Б-, Ч.Н-, Л.Б-, Э.Э-, Н.П-, Я.О-, Я.Б-, Я.А, Д.Н

шүүгдэгч Т.Т-, түүний өмгөөлөгч П.Гансүх, Г.Энхтүвшин,

шүүгдэгч Л.У-, түүний өмгөөлөгч Я.Батханд, Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ... овогт Т.Т-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ... овогт Л.У- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725012041 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цөмийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 3-8 насны хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Л.У-,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 5-17 насны хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн /7хх 12/, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Т.Т- нар нь:

- Гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн хохирогч Б.Энхтуяаг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбараас 3.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ буюу бэлэн мөнгөний автомат машинаас 800.000 төгрөг тус тус гаргуулан авч, түүнд 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр хохирогч А.М-ыг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Содон хорооллын ХААН банкны салбараас 3.500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүннү-2222 хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр дотор 1.400.000 төгрөг тус тус гаргуулан авч, түүнд 4.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Х-ийг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбараас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулан авч, түүнд 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч А.Ц-г “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өргөө” кино театрын баруун талд байрлах тойргийн нотариатын газарт “Зээлийн гэрээ” бичгээр байгуулах замаар бэлэн мөнгө авч, түүнд 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д.Н-, Л.Б- нарыг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тойргийн нотариатын газарт “Зээлийн гэрээ” бичгээр байгуулах замаар бэлэн мөнгө авч, тэдгээрт 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д.Э-ыг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт “Зээлийн гэрээ” бичгээр байгуулах замаар бэлэн мөнгө авч, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Н.П-ийг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “ТБД” андууд үйлчилгээний төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг тойргийн нотариатын газарт “Зээлийн гэрээ” бичгээр байгуулах замаар бэлэн мөнгө авч, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Б-ыг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртад байрлах ХААН банкны гадна 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 800.000 төгрөгийг бэлнээр тус тус авч, түүнд 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Д.Г-ийг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлэн мөнгө авч, түүнд 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Х.Д-ийг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жуков худалдааны төв дотор байрлах ХААН банкнаас 3.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 16-99 тоот гэрт 500.000 төгрөг тус тус авч, түүнд 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Я.Б-, Я.А нарыг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Урт цагаан үйлчилгээний төвд 10.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бөхийн өргөө”-ний орчимд 7.400.000 төгрөг тус тус авч, тэдгээрт 17.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ч.Б-ыг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт ХААН банкны 5735190578 дугаартай харилцах данснаас 3.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 700.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, түүнд 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ч.Б-ийг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ТБД андууд” үйлчилгээний төв дотор байрлах “Экспресс” банк дотор бэлэн мөнгө авч, түүнд 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Ч.Н-г “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз баталгаатай гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Техникийн зах дотор бэлэн мөнгө авч, түүнд 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Х.А-ийг “түүний хүүхэд болох н.Гансэлэмийг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Г.А-г “Австрали Улсын тэтгэлэгт хамруулан, виз гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” төв дотор үйл ажиллагаа явуулдаг тойргийн нотариатын газарт “Зээлийн гэрээ” бичгээр байгуулах замаар бэлэн мөнгө авч, түүнд 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Я.О-ыг “Америкийн Нэгдсэн Улсын сургуулийн тэтгэлэгт хамруулан өгч, найдвартай виз гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “Сонсголон” ХААН банкны салбарт 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Зуун айл” ХААН банкны салбарт 7.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 116.900.000 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.У- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 94-95, 102-104 /

Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 14-20 /

Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 21-28 /

Л.У-ийн ... тоот данснаас Г.А.М-ын ... тоот данс руу 11.000.000 төгрөг шилжүүлсэн баримт / 1хх 30 /

Бүгд Найрамдах Солонгос Улсын визний хуулбарууд / 1хх 32-44 /

Л.У-, Т.Т- нарын хоорондын харилцсан мессежний хуулбарууд / 1хх 45-85 /

Л.У-ээс Т.Т-т 84.250.000 төгрөгийг зээлүүлсэн тухай зээлийн гэрээ / 1хх 195 /

Гэрч Б.Анхбаяр мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 183 /

Гэрч Г.А.М- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 191 /

Гэрч Б.Мөнхгэрэл мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 193 /

Хохирогч Б.Энхтуяа мөрдөн шалгалтын явцад өгсөн  мэдүүлэг / 1хх 112-113 /

Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 3.000.000 төгрөг, Хаан банкны ... тоот данс руу 800.000 төгрөгийг Б.Энхтуяагаас шилжүүлсэн баримт / 1хх 106-107 /

Б.Энхтуяа, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 108 /

Б.Энхтуяагаас Б.Гэрэлтуяад олгосон итгэмжлэл / 4хх 225 /

Хохирогч Х.Дондогдорж мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 4хх 165-166 /

Хохирогч Ч.Билгүүн мөрдөн шалгалтын явцад өгсөн  мэдүүлэг / 1хх 119 Ч.Билгүүн, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 117 /

Гэрч Ц.Даваажаргал мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 4хх 163-164 /

Хохирогч А.М- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 123 /

А.М-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга / 2хх 212-213 /

Хохирогч А.Ц- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 132, 4хх 172 /

А.Ц-, Л.У-ийн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 128 /

Хохирогч Д.Г- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 139-140, 3хх 233-234 /

Хохирогч Я.Б- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 127, 4хх 241-242 /

Хохирогч Я.А мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 135 /

Я.Б-, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 2хх 147 /

Я.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга / 2хх 214-215 /

Хохирогч Д.Н- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 147, 4хх 161 /

Хохирогч Л.Б- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 3хх 231-232 /

Д.Н-, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 2хх 111 /

Гэрч С.Дэлгэрцэцэг мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 4хх 11 /

Хохирогч Б.Х- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 153, 4 хх 170 / 

Гэрч О.Гантогтох мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 2хх 223 /

Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу О.Гантогтохоос 3.500.000 төгрөг, Б.Х-ээс 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт / 3хх 246 /

О.Гантогтох, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 2хх 119 /

Хохирогч Г.Ариунтуяа мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 157-158, 4хх 162 /

Г.Ариунтуяа, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 155 / Хохирогч Д.Эрдэнэзул мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 4хх 160 /

Э.Э-, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 159 /

Хохирогч С.Б- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг /1хх 164-165 /

Хохирогч Ч.Батсайхан мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 168, 4хх 4 /

Хохирогч Ч.Н- мөрдөн шалгалтын явцад өгсөн / 1хх 172, 2хх 168 /

Гэрч А.Ууганбаяр мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 4хх 9-10 /

Хохирогч Н.П- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 3хх 225 /

Гэрч П.Хосбаяр мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 3хх 227 /

Гэрч Г.Эрдэнэбат мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 4хх 12 /

Н.П-, Л.У- нарын хооронд мөнгө хүлээлцсэн баримт / 2хх 115-116 /

Г.А.М-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 2хх 33-37 /

Т.Т-аас хохирол төлсөн баримтууд / 1хх 199-207, 212, 214-218, 2хх 125-129 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт / 3хх 120-132 /

Хохирогч Х.Алтанцэцэг мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 4хх 90-92 /

Гэрч Б.Үелмаа мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 4хх 95-96 /

Б.Үелмаагийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 4хх 114, 130-133 /

Хохирогч Я.О- мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 6хх 170-173, 174-178, 180-181 /

Я.О-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга / 6хх 162-163 /

Гэрч Т.Отгонцэцэг мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 6хх 184-185 /

Гэрч Б.Уранцэцэг мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 6хх 185-186 /

 

Шүүгдэгч Т.Т-аас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2хх 184-185 /

 

Шүүдэгч Л.У-ээс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 4хх 182-184 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 4хх 213, 6хх 193 / зэрэг болно.

 

Шүүгдэгч, хохирогч Л.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Яллах дүгнэлт болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Алтанцэцэг, Я.О- хоёроос хүмүүсийн мөнгийг би авч Т.Т-т дамжуулж өгсөн. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан хохирол болох 116.900.000 төгрөгөөс Алтанцэцэг, Я.О- нарын 13.500.000 төгрөгийг хасахаар 103.400.000 төгрөг болж байна. 103.400.000 төгрөгөөс над дээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 4 хүнд 34.600.000 төгрөгийг төлж барагдуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Би хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Бага насны 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Намайг нэг удаа харж үзэж, торгуулийн ял оногдуулж өгнө үү.

Би өөрөө Солонгос улсад ажиллахаар Т.Т-т 6.600.000 төгрөг гадаад паспортоо өгсөн. Үүнийгээ нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.  Би одоо бага насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Одоо хувиараа шүдний эмнэлэг ажиллуулж байгаа. Би хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би өмнө нь ял шийтгүүлэхэд эдгээр хэргийг нэгтгэдэг гэдгийг мэдээгүй байсан. Иймд торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Анх 3.500.000 төгрөгийг Солонгос улс руу явах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.У-ийн данс руу хийсэн. Дараа нь 1.400.000 төгрөгийг тийзний мөнгө гэж өгсөн. 1.800.000 төгрөг буцааж авсан. Одоо 3.100.000 төгрөг Л.У-ээс нэхэмжилж байна.  Паспортны 100.000 төгрөгийг авсан гэв.

 

Хохирогч А.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Солонгос явахаар Л.У-т 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10.500.000 төгрөг бэлнээр өгсөн. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болсон шүүх хуралдаан дээр 1.000.000 төгрөгийг Т.Т-аас авсан. Одоо 9.500.000 төгрөг нэхэмжилж байна.  Л.У- надад нэг ч төгрөг өгөөгүй. Паспортоо буцааж авсан гэв.

 

Хохирогч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүхдээ Солонгос явуулах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 28 өдөр 5.000.000 төгрөгийг эхнэртэйгээ хамт Л.У-т Өргөө кино театрын ард бэлнээр өгсөн. 5.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Паспортоо буцааж авсан гэв.

 

Хохирогч Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Солонгос явахаар 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөг бэлнээр Л.У-т өгсөн. 5.000.000 төгрөг өгчихөөд 15.000.000 нэхээд байна гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хурал дээр Т.Т-ийн авч ирсэн мөнгөнөөс 1.000.000 төгрөг авсан. Тэр өдөр манай дүү Бат-Өлзий 1.500.000 төгрөг авсан. 15.000.000 төгрөгний 10.000.00 төгрөг нь манай дүү Бат-Өлзийгийн мөнгө. 5.000.000 төгрөг нь миний мөнгө. Паспортоо буцааж авсан. Миний зүгээс 4.000.000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна. Манай дүү 8.500.000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байгаа гэв.

 

Хохирогч Б.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Солонгос явахаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Хаан банкны салбараас өөрийн Хаан банкны дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Хүүхдээ явуулах бодолтой байсан учраас өөрийн хүүхэд Гантогтохын нэрээр шилжүүлэг хийсэн. Миний хүүхэд Гантогтох Солонгос явах гэж байсан учраас нэрээр нь шилжүүлсэн. Паспортоо аваагүй. Хохиролд мөнгө аваагүй байгаа. Гэв гэнэт аавын бие муудаад энэ хүнээс 1.000.000 төгрөгөө буцаагаад авсан. Одоо өгсөн 3.500.000 төгрөг болон паспортны мөнгөө авах хүсэлтэй байна гэв.

 

Хохирогч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Л.У-т Солонгос явахаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2017 оны 5 дугаар сард тийзний мөнгө гэж 800.000 төгрөг авсан. Нийт 4.300.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Паспортоо буцааж авсан гэв.

 

Хохирогч Ч.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 3.500.000 төгрөгийг Солонгос явахаар Л.У-ийн данс руу шилжүүлсэн. 1.000.000 төгрөгийг авсан. Урд нь 800.000 төгрөгийг Л.У-ээс авсан. Т.Т-аас 200.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сард авсан. Т.Т-аас 1.200.000 төгрөгийг авсан. Л.У-ээс 800.000 төгрөгийг авсан. Одоо Л.У-ээс 1.500.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Паспортныхоо мөнгийг авсан гэв.

 

Хохирогч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Солонгос явахаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг өгсөн. 1.500.000 төгрөгийг буцааж бэлнээр авсан. Одоо 8.500.000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна. Паспортоо буцааж авсан гэв. 

 

Хохирогч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Солонгос явахаар 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөгийг Л.У-т бэлнээр өгсөн. Буцааж авсан зүйл байхгүй. Паспортоо буцааж авсан гэв.

 

Хохирогч Б.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Б.Энхтуяагийн эгч юм. Манай дүү 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.У-т 13 дугаар хороололд 3.000.000 төгрөг өгсөн гэдэг. Мөн 2017 оны 2 дугаар сард тийзний мөнгө гэж 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ мөнгөнүүдийг Солонгос улс руу явах зорилгоор өгсөн. Тэр 2 баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нийт 3.800.000 төгрөг өгөөд 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр шүүх хуралдаан болоход 1.000.000 төгрөгийг Л.У-ээс буцааж авсан. Одоо үлдэгдэл 2.800.000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.

 

Хохирогч Н.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Л.У-т Солонгос явахаар 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр ТБД андуудын ойролцоо 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж бэлнээр өгсөн. 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Т.Т-аас 1.500.000 төгрөгийг буцааж авсан. 8.500.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Я.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөг, 1 дүгээр сарын 9-ний өдөр 7.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Нийт 10.000.000 төгрөг өгсөн. Хүүхдээ Америк улс руу тэтгэлэгтэй явуулахаар мөнгөө Т.Т-ийн Хас банкны дансанд шилжүүлсэн. 2021 онд 5.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Одоо 5.000.000 төгрөгөө Т.Т-аас нэхэмжлэх хүсэлтэй байна. Энэ асуудалд Л.У- хамааралгүй. Би Л.У-ийг танихгүй. Хүүхдийнхээ паспортыг буцааж авсан гэв.

 

Хохирогч Я.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2 дүүгийн хамт Солонгос улс руу явах гэж 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн дансаар 10.000.000 төгрөгийг Л.У-ийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 2 дугаар сарын 11-ны өдөр үлдэгдэл мөнгө гэж 7.400.000 төгрөгийг өөрийн дансаар Л.У- рүү шилжүүлсэн. Мөнгө болон 3 паспортоо буцааж аваагүй байгаа. Миний мөнгө болох 5.800.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Я.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Я.Б-ийн дүү. Би өөрийн хувиас 11.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Буцааж мөнгө аваагүй. Одоо 11.600.000 төгрөгийг паспортын хамт нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүгдэгч Т.Т-, Л.У- нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар нэр бүхий 17 хохирогчоос гадаад паспортыг авч, тэдгээрт визний хуулбар үзүүлэн итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Э-аас 3.800.000 төгрөг, Х.Д-оос 5.000.000 төгрөг, Ч.Б-ээс 3.300.000 төгрөг, А.М-аас 4.200.000төгрөг, Я.Б-ээс 5.800.000 төгрөг, Я.А-аас 11.600.000 төгрөг, А.Ц-аас 10.000.000 төгрөг, Д.Г-аас 5.000.000 төгрөг, Д.Н-ээс 5.000.000 төгрөг, Б.Х-ээс 4.500.000 төгрөг, Г.А-гаас 9.500.000 төгрөг, С.Б-аас 4.300.000 төгрөг, Ч.Б-аас 3.000.000 төгрөг, Ч.Н-гээс 5.000.000 төгрөг, Н.П-оос 5.000.000 төгрөг, Л.Б-гөөс 10.000.000 төгрөг, Э.Э-аас 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн 17 удаагийн үйлдлээр бусдад нийт 103.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Т- нь ганцаараа хохирогч Х.А-ээс “түүний хүүхэд болох Гансэлэмийг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө” гэж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 3.500.000 төгрөгийг, хохирогч Я.О-аас “АНУ-ын тэтгэлэгт хамруулан өгч, найдвартай виз гаргаж өгнө” гэж 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, тэдгээрт 13.500.000 төгрөгний хохирол учруулан, бусдад нийт 116.900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

  ... 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 96004078 дугаарын утаснаас “Сайн уу. Тунгаа эгч  нь байна. Солонгос улс руу 3 жилийн хугацаатай ажлын гэрээгээр гаргах 50 хүн явуулах боломжтой квот эрх байна. Явах хүн мэдэж байгаарай. Энэ их найдвартай. Урьд нь эгч нь ингэж хүн гаргаж байсан. Нэг хүний 2.750.000 төгрөг л авна. Ажил сонголтыг хийлгэнэ. Ажиллах үйлдвэрт нь гэрээ байгуулж нийгмийн даатгал төлүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ тухай нөрөтэйгөө ярилцаад Т.Т-ийн ярьсны дагуу гэрээгээр нь явахаар шийдээд 5.000.000 төгрөг хайгаад хадам ах Булгантамираас 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Т.Т-ын ярьсныг хэлээд гуйж, зээлж авсан. ... Ингээд хүмүүс над руу залгаад холбогдоод ирэхээр нь би Т.Т- эгчтэй холбогдоод хүмүүс над руу Солонгос явъя гээд найдвартай юу гэж асуугаад байна. Та надтай холбогдож байгаа хүмүүстэй уулзаад өөрөө сайн мэдэж байгаа юм чинь тайлбарлаад хэлээд өгөөч гэхэд Т.Т- надад эгч нь “Нэг харьцсан хүнтэйгээ л харьцдаг. Миний дүү мөнгийг нь авваад өөр дээрээ зээлийн гэрээ хийгээд нотариатаар ороод бай. Мөнгийг авчихаад миний Хаан банкны ... данс руу шилжүүлээд байгаарай” гэж хэлэхээр нь би за гээд хүлээн зөвшөөрсөн. Би нийт 23 хүнээс 105.001.000 төгрөг авч Т.Т-т бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн. Нөхөр бид хоёр 6.600.000 төгрөгийг өгөөд нийт 111.601.000 төгрөгийг Т.Т-т өгч залилуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.У-ийн мэдүүлэг / 1хх 94-95 /, 

 

 ... Т.Т- надад 100% найдвартай УИХ гишүүний хувийн компанийн нэр дээр гаргадаг. 45-60 хоногийн дотор гаргана. Энэ болохоор 2 дугаар ээлж нь. Эхний ээлж нь гараад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би ах дүү ээж нараас мөнгө асуугаад Солонгос явах гэж байгаа талаараа ярихад энэ яриа сүүлдээ ах дүү нараар тараад тэдгээр нь найз нөхдөдөө яриаад над руу залгаад ямар учиртай юм бэ гэж асуугаад байхаар нь би Т.Т-ийн ярьсан зүйлийг ярьсан. ... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А.М-ын 3.500.000 төгрөг, Энхтуяагийн 3.000.000 төгрөг, Хосбаярын 5.000.000 төгрөг, Батсайханы 3.000.000 төгрөг, Дондогдоржийн 4.100.000 төгрөг, Эрдэгийн 5.000.000 төгрөг, эдгээрийн нийт 23.600.000 төгрөгийг Т.Т-ийн Хаан банкны ... данс руу шилжүүлсэн. Мөн Солонгос улс руу явахаар бүрдүүлсэн бичиг баримтын хамт өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч.Н-гийн өгсөн 3.500.000 төгрөгийг, 21-ний өдөр өгсөн Ариунтуяагийн 8.000.000 төгрөгийг, 24-ний өдөр Дэлгэрмаа, түүний нөхөр, Гантөмөр нарын 15.000.000 төгрөгийг, 26-ны өдөр Эрдэнэзулын 3.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Билгүүний 3.300.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А.Ц-, Ваанчигмаа, Батбаяр нарын нийт 12.750.000 төгрөгийг Т.Т-ийн Хаан банкны ... данс руу шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад дахин мэдүүлсэн хохирогч Л.У-ийн мэдүүлэг / 1хх 102-104 /,

 

Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 14-20 /,

Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 21-28 /,

Л.У-ийн ... тоот данснаас Г.А.М-ын ... тоот данс руу 11.000.000 төгрөг шилжүүлсэн баримт / 1хх 30 /,

Бүгд Найрамдах Солонгос Улсын визний хуулбарууд / 1хх 32-44 /,

Л.У-, Т.Т- нарын хоорондын харилцсан мессежний хуулбарууд / 1хх 45-85 /,

Л.У-ээс Т.Т-т 84.250.000 төгрөгийг зээлүүлсэн тухай зээлийн гэрээ / 1хх 195 /,

 

 ... Манай эхнэр Л.У-т Т.Т- нь юу гэж хэлж мөнгө төгрөг авдаг байсан талаар мэдэхгүй байна. Эхнэр Л.У-ээс сонсоход Т.Т- нь “Солонгос явах хүн байвал олоод өгөөч хүн дутаад байна” гэж хэлдэг байсан шиг байна лээ. Тухайн үед эхнэр Л.У- бид хоёрын мөнгө нэг хүний 2.500.000 төгрөг гэж бодоод 5.000.000 төгрөгийг би гаргаж байсан. Харин бусад улсаас хэд гэснийг мэдэхгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Анхбаярын мэдүүлэг / 1хх 183 /

 

 ... Надад Хаан банкны данс байдаггүй юм. Т.Т- 2016 оны хавар намайг Хаан банк руу дагуулж яваад танд данс нээж өгье гээд надтай Хаан банк дээр очиж гарын үсэг зуруулаад танд данс нээж өглөө шүү гэж хэлээд надад карт болон дансны дугаар юу ч өгөлгүй гэрт хүргэж өгөөд явсан. Би өөрийн нэр дээр байдаг дансны дугаарыг мэдэхгүй байна. Т.Т- миний нэр дээр байдаг дансыг ашиглаж мөнгө төгрөг хийдэг юм байлгүй дээ гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.А.М-ын мэдүүлэг / 1хх 191 /,

 

 ... 2016 оны 09 дүгээр сард Т.Т- бид хоёр хамт байж байгаад “УИХ-ын гишүүний квотоор Солонгос улсын виз гаргана” гэж миний танил Долгор гэдэг хүн анх надад хэлж байхыг сонссон. Тэгээд над дээр Т.Т-ийн танил гэж Н.П-, Баяраа гэх хоёр хүн ирсэн. Дараа нь Баяраагийн найз Отгонтулга гэх хүн ирж мөнгөтэйгээ материалаа авчирч өгсөн. Би Т.Т-тай хамтарч үйлдсэн хэрэг байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Мөнхгэрэлийн мэдүүлэг / 1хх 193 /,

 

 ... 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр фэйсбүүк дээр Солонгос Улс руу хүн явуулна гэх зар байхаар нь холбогдож Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банк дотор дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 800.000 төгрөгийг виз чинь гарсан гээд авсан. Л.У- өөрөө явуулна гэж бид нараас мөнгө авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Энхтуяагийн мэдүүлэг  / 1хх 112-113 /,

 

  Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 3.000.000 төгрөг, Хаан банкны ... тоот данс руу 800.000 төгрөгийг Б.Энхтуяагаас шилжүүлсэн баримт / 1хх 106-107 /,

Б.Энхтуяа, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 108 /,

Б.Энхтуяагаас Б.Гэрэлтуяад олгосон итгэмжлэл / 4хх 225 /,

 

Хохирогч Х.Дондогдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хаан банкнаас 5034621490 тоот данснаас 3.000.000 төгрөг, дараа нь Хаан банкны АТМ-с 1.500.000 төгрөг, үлдсэн 500.000 төгрөгийг хувааж интернет банкаар тус тус шилжүүлсэн. Би хохирлоо барагдуулж авсан. Одоо миний хувьд нэхэмжлэх зүйлгүй. Манай эгч найдвартай гаргадаг, Солонгос явах уу гэхээр нь үнэхээр тийм бол хамаа алга гэж итгээд Л.У-т мөнгө өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Х.Дондогдорж / 4хх 165-166 /,

 

 ... 2017 оны 01 дүгээр сард манай найз Тэнүүнбаяр “Манай дүү Л.У- Солонгос улс руу гэрээгээр ажиллах хүн гаргаж байгаа. Чи тийшээ гарч ажиллахгүй юм уу” гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд Л.У-тэй 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3.300.000 төгрөгийг Л.У-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Билгүүний мэдүүлэг / 1хх 119 /,

 

Ч.Билгүүн, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 117 /,

 

Гэрч Ц.Даваажаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ. ... 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андуудын Экспресс банк дотор бэлэн 3.300.000 төгрөг өгөхөд би нөхөртэйгээ хамт явж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Даваажаргалын мэдүүлэг / 4хх 163-164 /,

 

 ... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэрийн ээжийн эгчийнх нь охин болох Л.У- гэдэг эмэгтэйтэй манай эхнэр холбогдоод намайг БНСУ-руу гэрээгээр ажиллуулахаар ярилцсан. Тэгээд 3.500.000 төгрөгийг Л.У-ийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 1.400.000 төгрөгийг 2 хүний тийзний мөнгө гээд хийсэн. Тэгээд виз гараагүй. Би Л.У-т нийт 4.200.000 төгрөг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.М-ын мэдүүлэг / 1хх 123 /,

 

А.М-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга / 2хх 212-213 /,

 

... 2017 оны 01 дүгээр сарын үед манай хадам аав, ээжтэй Л.У-ийн аав, ээжтэй ойрхон Баянчандмана суманд ойрхон нутагладаг гээд танилаараа Солонгос улс руу найдвартай гаргаж өгнө гэсэн яриа гарсан. Тэгээд би эхнэрийн хамт Солонгос улс уу 3 жилийн гэрээгээр ажиллах виз найдвартай гаргаж өгнө гэхээр нь Л.У-тэй зээлийн гэрээ байгуулж 1 хүний 5.000.000 төгрөгөөр тооцож, эхнэр бид хоёр 10.000.000 төгрөгийг өгсөн. ...Л.У-т 2017 оны 01 дүгээр сарын 24-ний дөөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Өргөө кино театрын баруун талд байрлах нотариатын газарт орж зээлийн гэрээг бичгээр байгуулж, 14.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг мөнгөний 10.500.000 төгрөг нь эхнэр бид хоёрынх, 3.500.000 төгрөг нь манай дүү Галбадрахынх байсан ба Галбадрах Солонгос улс руу явахаа больж 3.500.000 төгрөгөө буцааж авсан. Дүү одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Ц-гийн мэдүүлэг / 1хх 132, 4хх 172 /,

 

А.Ц-, Л.У-ийн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 128 /,

 

 ... 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би эхнэрийн хамт өөрийн төрсөн дүү Баттүвшинг Солонгос улс руу гэрээгээр ажиллуулахаар танил Л.У-т Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөөн кино театрын ард талын засмал замын дэнж дээр эхнэр Энхтуяатай хамт явж байгаад 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ асуудлаараа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл өгөөд шүүхээр шийдэгдээд 5.000.000 төгрөгийг 10 сард гаргаж өгнө гэж 2 тал тохиролцсон шийдвэр гарсан. Тухайн нэхэмжлэл нь Б.Энхтуяа гэдэг нэрээр гарсан. УИХ-ын гишүүний хувийн компаниар гэрээгээр Солонгос улс руу ажилчин гаргана гэж хэлсэн. Эхний ээлжний хүмүүсийн виз гарчихсан байгаа. Хоёрдугаар ээлжээр гаргана гэж хэлсэн. ... Л.У- нь надаас мөнгө төгрөг өөрөө авсан бөгөөд цааш хүнээр виз гаргуулж байгаа талаар хэлээгүй. Зөвхөн өөрөө виз гаргаж байгаа. Таны виз 2017 оны 06 дугаар сард гарна гэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Г-ийн мэдүүлэг / 1хх 139-140, 3хх 233-234 /,

 

 ... Би 2 дүүгийн хамт Солонгос улс руу гэрээгээр ажиллах зорилгоор манай нутгийн Л.У- гэдэг хүүхэнтэй ярилцаад 2016 оны 11 дүгээр сарын үед байх урт цагааны хажууд байдаг нотариатын газраар зээлийн гэрээ хийгээд 3 хүний мөнгө гэж 10.000.000 төгрөгийг Л.У-ийн данс руу шилжүүлсэн. Дараа нь Бөхийн өргөөний хажууд нотариатаар орж 1 хүний 5.000.000 төгрөг, тийзний 800.000 төгрөг гээд нийлүүлээд 7.400.000 төгрөгийг өгсөн. Гэтэл одоог болтол виз гараагүй. Манай өөрийн мөнгө 5.800.000 төгрөг байгаа. Үлдсэн нь манай дүү Я.А болон түүний нөхөр Эрдэнэчулуун нарын мөнгө юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Я.Б-ийн мэдүүлэг / 1хх 127, 4хх 241-242 /,

 

... Би эгч, нөхрийн хамт Солонгос улс руу гэрээгээр ажиллах зорилгоор Л.У- гэх хүүхэнтэй уулзаж ярилцаад 2016 оны 11 дүгээр сарын үед урт цагааны хажууд байдаг нотариатын газраар зээлийн гэрээ хийгээд 2 хүний мөнгө гэж 10.000.000 төгрөгийг Л.У-ийн данс руу шилжүүлсэн. Дараа нь Бөхийн өргөөний хажууд байдаг нотариатараа зээлийн гэрээ байгуулаад өмнөх зээлийн гэрээн дээрээ нэмээд 1 хүний 5.000.000 төгрөг, тийзний мөнгө гээд 1 хүний 800.000 төгрөгийг бид нар нийлүүлж 7.400.000 төгрөг өгсөн. Тэгээд нийтдээ 17.400.000 төгрөгийг Л.У-ийн данс руу шилжүүлсэн. Үүнээс Я.Б эгч 5.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 11.600.000 төгрөгийг нөхөр бид хоёр шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Я.Аын мэдүүлэг / 1хх 135 /,

 

Я.Б-, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 2хх 147 /,

Я.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга / 2хх 214-215 /,

 

 ... 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Л.У-тэй уулзахад “Миний нэг таньдаг эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй найдвартай гаргаж өгнө. Миний энэ таньдаг эмэгтэй  маш найдвартай гаргана. Тэгээд надаар дамжуулаад виз гарч явах болно” гэж хэлсэн. Та бас өөрийнхөө 3 хүний гэрээгээ зөвхөн надтай өөрөө хийчих гэж хэлсэн. Би Л.У-т 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах нотариатын газарт зээлийн гэрээ хийж 15.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 5.000.000 төгрөг нь манай дүү Дэлгэрцэцэг, Бат-Өлзий нарын 10.000.000 төгрөг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Н-ийн мэдүүлэг / 1хх 147, 4хх 161 /,

 

 ... Эхнэр бид хоёр 10.000.000 төгрөгийг Д.Н- эгчид гэрт нь очиж өгөөд эгч цааш нь өөрийнхөө мөнгөтэй нийлүүлээд 15.000.000 төгрөгийг Л.У-т өгсөн. Л.У- нь “Анх харьцсан Д.Н- эгчтэй харьцаж асуудлаа ярилцаж байя, танайх хамаатан садан юм чинь” гэж хэлсэн. Тэрээр УИХ-ын гишүүний туслахтай харьцдаг, элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа гэх мэтчилэн зүйл ярьж байсан. Урьд өмнө нь зөндөө хүн гаргаж байсан гэж Л.У- хэлсэн. Би хохирол 10.000.000 төгрөгөө барагдуулж авах хүсэлттэй байна гэж гэрч С.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг / 3хх 231-232 /,

 

Д.Н-, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 2хх 111 /,

 ... Нөхөр бид хоёр Солонгос улс руу виз гаргуулахаар 10.000.000 төгрөгийг эгч Д.Н-д өгөөд Д.Н- эгч хүүгээ явуулахаар 5.000.000 төгрөгийг нэмээд нийт 15.000.000 төгрөгийг Л.У-т бэлнээр өгсөн боловч залилуулж одоог хүртэл гадагшаа гарсан зүйлгүй хохироод байна. Т.Т- гэх эмэгтэйн талаар ярьж байгаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг / 4хх 11 /,

 

 ... 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр манай хүүхэд Гантогтохтой ангийн охин Л.У- уулзаад “3 жилийн хугацаатай 5.000.000 төгрөгөөр гэрээгээр БНСУ-руу ажиллах хүч гаргаж УИХ-ийн гишүүний хувийн компани байгаа. Тэнд нэг таньдаг эгч байгаа ямар ч асуудалгүй найдвартай” гэж хэлсэн байсан. Тэгээд манай хүү миний машин болох приус 11 маркын автомашиныг зараад бэлнээр 3.500.000 төгрөгийг Л.У-ийн 5735138405 данс руу хийсэн. Дараа нь 2017 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөгийн зээл аваад тийзний мөнгө гэж Л.У-т өгсөн. ...Дээрх мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг буцааж авсан. Үлдсэн 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Х-ийн мэдүүлэг / 1хх 153, 4 хх 170 /, 

 

... Манай арван жилийн ангийн охин Л.У- Солонгос улс руу гэрээгээр найдвартай гаргаж байгаа цөөхөн хүн үлдсэн гэж хэлсэн. Тэгээд Солонгост аль газар нь ажиллах юм гээд канондсон гадаад паспорт дээр виз дасан зургийг үзүүлсэн. Тэгээд би ээж Хүрэлцэцэгтэй ярилцаад Солонгос явахаар болоод Л.У-т материал бүрдүүлж өгч 3.500.000 төгрөгийг Л.У-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед Л.У- “Миний цаад хүн яаманд ажилладаг хүн байгаа” гээд нэр усыг нь хэлэхгүй уулзъя гэхээр уулзуулахгүй худал хэлээд байдаг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Гантогтохын мэдүүлэг / 2хх 223 /,

 

Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу О.Гантогтохоос 3.500.000 төгрөг, Б.Х-ээс 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт / 3хх 246 /,

 

О.Гантогтох, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 2хх 119 /,

 

... Л.У-тэй анх уулзахад Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр явуулна гэж хэлэхээр нь би Австрали улсын виз гаргуулах гэсэн юм гэж хэлсэн. Л.У- нийт 20.000.000 төгрөг болно эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих гэхээр нь 9.500.000 төгрөг өгсөн. Тэрнээс би Солонгос улсын виз гаргуулна гэж хэлээгүй. ... Л.У- нь Т.Т- гэдэг хүний дансаар бага багаар 5.500.000 төгрөг эргүүлж өгсөн. Үлдэгдэл 4.000.000 төгрөг үлдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Ариунтуяагийн мэдүүлэг / 1хх 157-158, 4хх 162 /,

Г.Ариунтуяа, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 155 /,

 

... Л.У- нь Солнгос улс руу гаргадаг хүн байгаа. Тэр хүнээр дамжуулаад яаралтай гаргана. Энхтуяагийн визийг гаргачихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Солонгос улс руу явъя гэж бодоод Л.У- гэх эмэгтэйтэй 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж түүнд 3.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороололд нотариатын газарт бэлнээр өгсөн. Л.У-ээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Эрдэнэзулын мэдүүлэг / 4хх 160 /,

 

Э.Э-, Л.У- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 1хх 159 /,

 

... Л.У-тэй уулзаад би гадаад паспорт цээж зураг өгсөн. Тэр үед 100% найдвартай гэж итгүүлсэн. Хэсэг хугацааны дараа Л.У 5.000.000 төгрөг авъя гэхээр нь би ээжийнхээ тэтгэврийг сунгаад 3.500.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр Л.У-т өгсөн. Тэр үед Л.У- найдвартай виз гарна гэж хэлж байсан. Үүнээс хойш би байнга Л.У рүү залгахад холбогдохгүй болсон. Гэтэл нэг удаа залгаад тийзний мөнгө гэж нэхээд 800.000 төгрөг авсан. Иймд би 4.300.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авбмаар байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Б-ын мэдүүлэг  /1хх 164-165 /,

 

 ... Манай эгчийн хүүхэд Л.У над руу утсаар залгаад Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр хүн гаргаж байна. Та гарах уу гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгтэл Л.У- “Ойролцоогоор 3.500.000 төгрөгөөр гаргаж байгаа юм билээ. Та явах бол мөнгөө өг” гэхээр нь Баянчандмань сумын Хаан банкаар 3.000.000 төгрөгийг түүн рүү шилжүүлсэн. Би ямар нэгэн баримт өгөөгүй. Мөн 2017 оны 02 дугаар сард Л.У над руу дахин залгаад Солонгос явах тийзний мөнгөө шилжүүл гэхээр нь би Л.У-ийн данс руу шилжүүлсэн. Нийтдээ 3.700.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Тухайн үед Т.Т- гэх хүн яригдаагүй. Сүүлд Т.Т- гэдэг хүний нэр орж ирээд тэрээр мөнгийг нь авсан гэсэн асуудал яригдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Батсайханы мэдүүлэг / 1хх 168, 4хх 4 /,

 

... 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр байх манай эгчийн хүүхэд Л.У- над руу яриад Солонгос улс руу 3 жилийн хугацаатай гарах боломж байна гэрээгээр гарч ажиллана гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Probox маркын автомашинаа 6.000.000 төгрөгөөр зараад 3.500.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Л.У-ийн ... дугаарын дансанд шилжүүлсэн. Мөн тийзний мөнгө гэж 700.000 төгрөг надаас авсан. Би нийтдээ 4.200.000 төгрөгөөр хохирсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Н-гийн мэдүүлэг / 1хх 172, 2хх 168 /,

 

... Л.У ярихдаа Солонгос улс руу Засгийн газрын шугамаар хөдөлмөрийн гэрээгээр цөөн тоогоор хүмүүс гарган гэж хэлсэн. Нэг хүнээс 3.500.000 төгрөг авна гэж хэлсэн.  Манай гэр бүлээс Л.У-т 3.500.000 төгрөг өгсөн. Тийзний мөнгө гэж 700.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөг өгсөн. Үүнээс 800.000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл 3.400.000 төгрөгийг авна. Мөн манай ээж Ч.Н-гээс 4.200.000 төгрөг авсан. Үүнээс 800.000 төгрөгийг буцаан авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Ууганбаярын мэдүүлэг / 4хх 9-10 /,

 

 ... Л.У-тэй биечлэн уулзахад “Ахаа эхний ээлжинд 70 хүн явсан байгаа. Би дараагийн ээлжинд нь хамт явах юм” гэж хэлсэн. Тэгээд өөрийн хүү Хосбаяр, хүргэн дүү Эрдэнэбат хоёрыг ханьтай явуулахаар болж 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр Л.У-т Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын хажуудах нотариатын газарт очиж зээлийн гэрээ байгуулж өгсөн. Манай хүргэн дүү Эрдэнэбатаас мөнгө гараагүй. Би өмнөөс нь 5.000.000 төгрөгийг өгсөн ба надад 10.000.000 төгрөгийн хохирол учраад байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.П-ийн мэдүүлэг / 3хх 225 /,

 

 ... Манай аав Н.П- 2017 оны 02 дугаар сард Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр чамайг хүргэн Эрдэнэбаттай явуулахаар болсон. Гадагш зуучилдаг хүн байна гэж хэлсэн. Тэгээд аав Солонгос руу явуулах хүндээ өөрөөсөө миний 5.000.000 төгрөг, хүргэн ахын 5.000.000 төгрөгийг тус тус өгч бид хоёрын гадаад паспортын хамт өгсөн. Тэрнээс хойш зөндөө удсан. Тэгээд худлаа болсон бөгөөд аав гадаад паспортыг буцааж авсан. Хүргэн ах бид хоёроос ямар нэгэн мөнгө гараагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Хосбаярын мэдүүлэг / 3хх 227 /,

 

 ... Манай эхнэр Отгонбаярт Л.У- ярихдаа “Солонгос улс руу 3 жилийн гэрээгээр явуулна. Нэг хүний 500.000 төгрөг” гэж хэлсэн. Солонгос явах 5.000.000 төгрөгийг ах Н.П-оос зээлсэн. Н.П- ах өөрөөсөө хүүхэд Хосбаяр бид хоёрын мөнгийг гаргаж 10.000.000 төгрөгийг Л.У-т өгсөн гэж байсан. Надад учирсан хохирол байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Эрдэнэбатын мэдүүлэг / 4хх 12 /,

 

Н.П-, Л.У- нарын хооронд мөнгө хүлээлцсэн баримт / 2хх 115-116 /,

Г.А.М-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 2хх 33-37 /,

Т.Т-аас хохирол төлсөн баримтууд / 1хх 199-207, 212, 214-218, 2хх 125-129 /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаартай дүгнэлтэд: ... Шинжилгээнд ирүүлсэн баримтаар иргэн Л.У- нь Хаан банкны ..., ... тоот данснаас иргэн Гомбоцэрэнгийн А.М-ын /Т.Т-/ Хаан банкны ... тоот дансанд нийт 89.101.000 төгрөгийг шилжүүлсэн байна... гэжээ.  / 3хх 120-132 /,

 

 ... Тунгаа гэгч нь “За эгч би хүүхдийг чинь 7 хоногийн дотор сургуульд оруулж өгнө. Найдвартай. Манай нөхөр цагдаагийн сургуулийн сургалтын албаны даргыг таньдаг. Та санаа зоволтгүй. Би өөрөө 1000 машины зогсоол дээр машин заруулдаг юм. Хоёрын хооронд 3-4 сая төгрөг аваад алга болчих хүн биш” гэж хэлсэн.  Манай хүүхдийг хоёр ч удаа Цагдаагийн академи дээр дуудаж хүүхэд очоод холбогдох гэхээр ажилтай болчихлоо гэх зэргээр худал үнэн ярьж одоо хаана байгаа нь мэдэхгүй байна. Ингээд нийт 3.500.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг Үелмаа надад эгүүлэн төлсөн учраас миний хувьд ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Х.Алтанцэцэгийн мэдүүлэг / 4хх 90-92 /

 

 ... Би Т.Т-аас манай нөхрийн эгчийн хүүхэд цагдаагийн сургуульд орох хүсэлтэй байгаад байна. Чамд таньж мэддэг хүн байна уу гэхэд хариу хэлнээ гэж хэлээд тэр өдөртөө салцгаасан. Тэгээд удалгүй Т.Т-, Алтанцэцэг эгч бид 3 бөмбөгөр худалдааны төвийн хажууд уулзацгаахад Т.Т- нь би ямар ч гэсэн хүнтэй уулзаад тохирчихлоо бичиг баримтыг нь 2.500.000 төгрөгтэй авч ирээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтанцэцэг эгчид хэлэхэд байгаа мөнгө нь 1.800.000 төгрөг гээд данс руу 1.460.000 төгрөгийг данс руу хийгээд 320.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн мөнгийг яаж олноо гэхээр нь би нөхөр Ганхөлөгийн бөгжийг барьцаалж 700.000 төгрөг аваад нийлүүлээд 2.500.000 төгрөг болгож найз Т.Т-ийн өгсөн Хаан банкны Жаргал гэх нэртэй данс руу шилжүүлээд бичиг баримтыг Т.Т-т өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Үелмаагийн мэдүүлэг / 4хх 95-96 /, 

 

 ... Б.Үелмаагийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 4хх 114, 130-133 /,

 

... 2019 оны 11 дүгээр сард Т.Т-, Отгонцэцэг, Л.У- нар манай гэрт ирсэн. Тухайн өдөр Т.Т- надад “Би өөрийн болон нөхрийн ахын хүүхдийг АНУ-руу сурагч солилцоогоор явуулсан. Ер нь хүүхдүүдийг их, дээд сургуульд зуучилж, тэтгэлгээр явуулдаг гэж ярьж байсан. Тэгээд би тэр ярианд нь итгээд Т.Т-тай яриад өөрийн хүүхэд Б.Саруулсайханыг АНУ руу явуулж суралцуулахаар тохирсон. Нийт зардал нь 20.000.000 төгрөг болно гэж надад хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т.Т- над руу залгаад “06 дугаар сард авах мөнгөний хугацаа наашилсан байна. АНУ руу явах хүүхдүүдийн орон тоо маш бага ирсэн учраас эхлээд урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн Хаан банкнаас 2020 оны 01 дүгэээр сарын 05-ны өдөр Т.Т-ийн эзэмшлийн Хас банкны ... дугаарын данс руу 3.000.000 төгрөг, дараа нь 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зуун айлын Хаан банкны салбараас Хас банкны Т.Т-ийн данс руу 7.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Т.Т- “2020 оны 08 дугаар сар гэхэд сургууль болон визний асуудлыг бүтээж өгнө” гэсэн боловч гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Амьдарч байсан хаяг дээрээ байхгүй, холбоо барих боломжгүй болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Я.О-ын мэдүүлэг / 6хх 170-173, 174-178, 180-181 /,

 

... Я.О-ын эзэмшлийн Хаан банкны 5020791514 тоот дансны хуулга / 6хх 162-163 /,

 

... 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болж, манай гэрт Т.Т-, Урнаа, Я.О- нар ирсэн. Удалгүй бид хэд Я.О-ын гэрт очсон. Я.О-ын гэрт байхад Т.Т- бидэнд хандаж “Манай хүүхэд болон ахын хүүхдийг оюутан солилцоогоор явуулсан. Одоо тэнд сурч байгаа” гэж ярьсан. Тухайн үед Я.О- нь Т.Т-аас хэрхэн явуулдаг талаар асуухад “Би хүүхдийг чинь явуулж өгч чадна. Боловсролын яаманд таньдаг хүн байгаа” гэж хэлж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Отгонцэцэгийн мэдүүлэг  / 6хх 184-185 /,

 ... Т.Т- нь Я.О-д хэлэхдээ “Ах, дүү нар Боловсролын яаманд ажилладаг. Би өмнө нь олон хүүхдийн виз хөөцөлдөж гадагшаа олон хүүхдүүд явуулж байсан” гэж хэлсэн байсан гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Уранцэцэгийн мэдүүлэг / 6хх 185-186 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Т-, Л.У- нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Т-, Л.У- нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Т-, Л.У- нар нь шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учрахыг урьдаас мэдэж, их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан, хохирогч нар нь шүүгдэгч нарын үгэнд хууртагдаж, амар хялбар аргаар гадагшаа явах зорилгоор эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн зохих буруутай,  шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, Т.Т- нь 5-17 насны 3 хүүхэдтэй, Л.У- нь 3-8 насны 2 хүүхэдтэй бөгөөд хэн аль нь өрх толгойлсон эх бөгөөд Л.У- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Т.Т- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч ялаа эдэлж дууссан, хохирогч Я.О-, Х.Алтанцэцэг нараас бусад үйлдлүүд нь ял шийтгүүлэхээс өмнөх үйлдлүүд болно.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “ Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах “,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “ Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх... “, мөн Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “ Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна “ гэж тус тус заасныг үндэслэн тэдгээрийн бага насны хүүхдүүдийн язгуур эрх ашиг, хүүхдийн эрүүл, аюулгүй өсөж торних боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, оролцоо, хувийн байдал, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Т.Т-ийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр, Л.У-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Т.Т-, Л.У- нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгуулийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Т-, Л.У- нарын гэмт буруут үйлдлийн улмаас нэр бүхий 19 хохирогчид нийт 116.900.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч тус бүл өөрийн хариуцвал зохих төлбөрт Т.Т- 91.309.000 төгрөг, Л.У- 25.591.000 төгрөг тус тус төлсөн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Б.Э-д 3.800.000 төгрөг, Х.Д-д 5.000.000 төгрөг, Ч.Б-д 3.300.000 төгрөг, А.М-ад 4.900.000 төгрөг, Я.Б-т 5.800.000 төгрөг, Я.А-д 11.600.000 төгрөг, А.Ц-д 10.500.000 төгрөг, Д.Г-т 5.000.000 төгрөг, Д.Н-д 5.000.000 төгрөг, Б.Х-т 4.500.000 төгрөг, Г.А-д 9.500.000 төгрөг, Э.Э-д 3.000.000 төгрөг, С.Б-д 4.300.000 төгрөг, Ч.Б-д 3.700.000 төгрөг, Ч.Н-д 3.500.000 төгрөг, Н.П-ид 10.000.000 төгрөг, Л.Б-д 10.000.000 төгрөг, Х.А-т 3.500.000 төгрөг, Я.О-д 10.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдав.

 

Мөрдөн шалгалтын явцад Л.У-ийг хохирогчоор тогтоосон боловч тэрээр Т.Т-т 6.600.000 төгрөг өгсөн болох нь баримтаар нотлогдоогүй тул Т.Т-ийн бусдад учруулсан хохиролд хохирогчоор тогтоогоогүй байна.

Харин Л.У- нь бусдаас авсан мөнгөө Т.Т-т шилжүүлэхдээ бүрэн шилжүүлээгүй, бэлнээр өгсөн нь нотлогдоогүй, нэр бүхий 5 хохирогч болох А.Ц-, Д.Г-, Д.Н-, Б.Х-, Л.Б- нар иргэний журмаар Л.У-ээс хохирлоо нэхэмжилж, шүүхийн шийдвэр гарч, дээрх шийдвэр нь хүчин төгөлдөр болсон нь түүний залилан мэхлэх гэмт үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд түүний төлөх хохирлоос шүүхийн шийдвэрийн зөрүү болох 5.000.000 төгрөгийг Т.Т-аас гаргуулж, Л.У-т олгосон ба шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3,5-д зааснаар 5 хоногийн завсарлага авч, дээрх хугацаанд нэр бүхий хохирогч нарын хохирлыг шүүгдэгч Т.Т, Л.У нар бүрэн төлж барагдуулсныг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Т.Т-ийн цагдан хоригдсон 164 хоногийн, Л.У-ийн цагдан хоригдсон 41 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Т.Т-ийн эдлэх ялаас 2.460.000 төгрөгийг, Л.У-ийн эдлэх ялаас 615.000 төгрөгийг тус тус хасаж тооцов.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тул Т.Т-, Л.У- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Т.Т-, ... овогт Л.У- нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

                                                                  

2. Шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2  дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Л.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2  дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Т-, Л.У- нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Т.Т-ийн цагдан хоригдсон 164 хоногийн, Л.У-ийн цагдан хоригдсон 41 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Т.Т-ийн эдлэх ялаас 2.460.000 төгрөгийг, Л.У-ийн эдлэх ялаас 615.000 төгрөгийг тус тус хасаж тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Т-, Л.У нар шүүхээс тогтоосон торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Т-, Л.У нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.  Т.Т, Л.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Т, Л.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ