Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022      02         21                                         2022/ШЦТ/12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Сумъяа, Ц.Сайнбат

Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр

Шүүгдэгч Н.Г, Б.Б нарыг оролцуулан Х аймгийн           Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Г, Б овогт Б-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2140000440073 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 5 дугаар сарын 16-ны өдөр Х аймгийн Г суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, халх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Х аймгийн Х сумын 3 дугаар баг, Б-ийн 3-18 тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Г. /Регистрийн дугаар: ......................../

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Х аймгийн Г суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, халх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Х аймгийн Г сумын 3 дугаар баг “Овоон булаг” гэх газар малчин, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б. /Регистрийн дугаар ................/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г, Б.Б нар нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Х аймгийн Г сумын 3 дугаар баг “Долоон” гэх газар оршин суух Ц.Г-ын гэрт очиж, архи  ууж согтуурсан үедээ Ц.Г-ыг үгээр хатгаж, өдөж маргаан үүсгэн улмаар түүний толгой, нүүр, баруун нүд, цээжинд 3-4 удаа гараараа цохиж,  газар унасан хойно нь хөлөөрөө цээжин тус газар өшиглөж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгч нарын хувийн байдал, хохиролтой холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

1.Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой мэдүүлсэн. Би болсон бүх үйл явдлыг мэдэж байгаа. Би согтоогүй байсан. Шүүгдэгч Н.Г өмнө нь надаар бас янз бүрээр хэлж байгаад архи авахуулж байсан. Бэлчээрийн асуудлаас болж аав нь хүртэл намайг доромжилдог. Энэ байдал бас нөлөөлсөн байх магадлалтай. ...Гэмт хэргийн улмаас надад 24,753,352 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар 1,777,000 төгрөг төлснийг хасаад үлдсэнийг шүүгдэгч нараас гаргуулж авмаар байна. Одоо гэмтлийн улмаас цээж хэсэг хөндүүр, баруун нүд байнга бүрэлзээд байгаа ба эмч яаралтай нүдний хагалгаанд ор гэсэн боловч орж чадаагүй байгаа юм...” гэв.

 2.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч 1 хуудас хохирлын баримт гаргаж өгөв.

 

Эрүүгийн 214............... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Ц.Г нь бусдад зодуулсан гэх гэрэл зургууд /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/

2.Хохирогч Ц.Г-ын ...2021 оны 05 сарын 21-ний орой Х аймгийн Г сумын 3-р баг Долоон гэх газар байрлах байшиндаа 22 цагийн орчимд эхнэр Н-ийн хамт орондоо ороод кино үзээд хэвтэж байтал хүмүүс хаалга тогшихоор нь би өөрөө босоод хаалгаа нээхэд манай багийн хүмүүс болох Н ахын хүү Г, хүргэн намхан бор Т, Т нар нилээн согтуу 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй архи гаргаж ирээд дүү нарын хишиг гээд Г шилээр нь өгөхөөр нь би задлаад хааяа өөрөө аваад архийг тойрч уугаад дуусгасан. Манай эхнэр уугаагүй. Архи дуусахад Г, Т, Т нар “та авдарныхаа архийг гарга л даа” гээд шалаад байсан. Би байхгүй гэхэд Г, Т нар машинаас лаазтай пиво оруулж ирээд уусан. Ууж байхдаа гурвуулаа намайг өдөж, үгээр хатгаад байсан. Тэгээд уух юм дуусахад Т надад хандан “дүүгээ та мэднэ биздээ” гэж босч ирээд “гараад ир, гадаа чамайг ална” гэж агсран цээж хэсэгт цохиход манай эхнэр Тоогийг салгаж түлхэхэд Г дайрч орж ирээд зууралдаж байхад Т араас татаж унагаад тэр 3 дээрээс өшиглөж цохисон. Хэн хэн яаж цохисныг хараагүй, харах сөхөө ч байгаагүй. Тэгээд эхнэртээ хандан цагдаа дууд гэж орилоход манай эхнэр цагдаа дуудахаар явсан хойгуур гэрт орон дээр зодож байгаад гарч байшингаас гаргаад дээшээ харж унаад тэр гуравт зодуулж байгаад хэвтээд доошоо хараад нүүр, толгой, цээж хавирга хэсэгт өшиглөж зодсон. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 06-07 дугаар хуудас/

3.Гэрч Г.Н-ийн ...Би нөхрийн хамт Галшар сумын 3 дугаар баг Долоон гэх газар байрлах байшиндаа 2021 оны 05 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд унтах гээд орондоо ороод хэвтэж байтал хаалга тогшихоор нь манай нөхөр Ц.Г хаалга онгойлгоход Г, Т, Тнар орж ирээд Ганболд 0.75 литрийн савалгаатай "Хараа" нэртэй архи гаргаж ирээд "Май ах дүү нарын хишиг" гээд манай нөхөр Ц.Г-д өгөхөөр нь би тэр хүмүүст хандаж Г уухгүй байгаа" гэж хэлсэн ч уухаар болсон. Тэгээд манай нөхөр уг архийг аягалж тойруулж ууцгаасан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 09-11 дүгээр хуудас/

4.Гэрч Ц.Т-ын ...2021 оны 05 сарын 21-ний орой 21 цагийн үед Галшар сумын 3 дугаар баг Долоон гэх газар гэртээ байж байхад Г, Б нар Б-ын гэрт ганц шил юм ууж байгаад үлдсэнийг нь аваад ирлээ гээд 0.75 литрийн савалгаатай "Хараа" нэртэй архи аваад ирэхээр нь бид гурав уусан. Тэгээд Г 0.75 литрийн савалгаатай "Хараа" нэртэй архи гаргаж ирээд хэдүүлээ Г ахынд очиж ууя, ганц удаа давраад ууя гээд бид гурав ярилцаж тохиролцоод саарал өнгийн “Соната-6 маркийн машинтай Г машинаа бариад саахалт нутаглах Г ахын байшинд очиж хаалгыг нь тогшиход Г ах хаалгаа тайлахаар нь "Мэндэлж ороод" уулзаж байгаад "ганц шил архи уухуу" гэж асуугаад зөвшөөрөхөөр нь нөгөө шил архиа гаргаж өгөөд Г ах, Г, Б бид дөрөв хувааж уусан. Г ах эхнэртэйгээ байсан ба Ч эгч уугаагүй. Тэгээд машинаас пиво оруулж ирээд ууцгаасан. Тэгээд юунаас болсоныг мэдэхгүй Б, Г ах нар хоорондоо муудалцаад байгаад Г, Б хоёр хоорондоо зодолдохоор нь би салгах гээд хичээхэд эхнэр Ч нь босож ирээд зайл гээд Г-ын нуруу, толгой хэсэгт гурил элддэг гулууз модоор цохиод хөөхөөр нь бүгдээрээ байшингаас нь гарсан. Тэгээд би нилээн согтсон ба шээгээд буцахдаа хиймэл шүдээ хаячихсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр хавиар шүдээ хайгаад явж байх хойгуур байшингийн зүүн урд талд Г ах, Г, Б нар хоорондоо муудалцаж зодолдоод байсан ба Г нь эхнэртээ хандаад цагдаа дууд гэхэд эхнэр нь цагдаа дуудчихлаа гээд ирэхээр нь Г машиныг бариад бид нар буцсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/ 

 5.Гэрч М.З-ийн ...Х аймгийн Г сумын 3 дугаар баг Овоон булаг гэх газар гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байхад тус өдрийн 18 цагийн орчимд Н ахын хүү Г саарал өнгийн машинтайгаа ирсэн. Тэгээд манай нөхөр Б нь 0.75 литрийн савалгаатай "Хараа" нэртэй архи гаргаж Н.Г-той хамт ууж байгаад архи нь дуусаагүй байхад Г-ын гэрт очоод ирье гээд өөрийн мотоциклтой явсан, харин Г өөрийн саарал өнгийн машинтайгаа явсан. Тэгээд манай нөхөр 2021 оны 05 дугаар сарын 22-ны 01 цагийн орчимд гэртээ ирсэн байх, цагийг нь сайн анзаараагүй. Орой ирээд юм дугаралгүй нилээн согтуу унтсан. Тэгээд Б-ын хамар нүд хэсэгт хавдсан байхаар нь би хүйтэн жин тавьж өгсөн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 22-ны өглөө би нөхөртөө хандан "чиний хамар нүд чинь яагаад хавдсан юм. Хэнтэйгээ муудалцсан юм бэ?" гэж асуухад Г, Г ах хоёр хоорондоо муудалцахаар нь салгах гээд Г ахад цохиулсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/ 

6.Гэрч Б.О-ийн ...2021 оны 05 дугаар сарын 22-ны 01 цаг 30 минутын орчимд Галшар сумын ЭМТ-ийн ээлжийн сувилагч “Г сумын 3 дугаар баг Долоон гэх газарт Ц.Г гэх хүн хүнд зодуулсан цус алдсан" гэх дуудлага ирлээ гэж дуудсан. Тэгээд 02 цаг 10 минутын орчимд ЭМТ-ийн жолоочийн хамт сумын төвөөс гарч Долоон гэх газар очиход Ц.Г, эхнэрийн хамт байсан. Биеийн байдал хүндэвтэр, толгой дүүрч өвдөнө гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр баруун зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, баруун нүд юм харахгүй байна гэсэн асуумжтай, баруун талын хөмсөгний дээд талд шалбарсан цус гарсан. Зүүн бөөрний хэсэгт шалбарсан, зүүн талын цээж ар өвөргүй хөндүүртэй байна гэсэн асуумжтай байхаар нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, Сумын ЭМТ-ийн яаралтай тусламжийн өрөөнд авч ирсэн. Хэд хоног тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаад "Тархи цээжний битүү гэмтэлтэй" байж болзошгүй учраас 2021 оны 05 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Чингис хотруу яаралтайгаар явуулсан. ЭМТ-ийн яаралтай тусламжийн өрөөнд эмчилгээ хийж байхад Ц.Г-ын асуумжаар "Баруун нүд юм харахад бүрэлзэж сааралтаж юм тод харахгүй байна" гэж байсан. Зүүн талын 3-4 дүгээр хавирга гэмтсэн байх магадлалтай, зүүн цээжинд хавдсан, 2 нүдний орчимд хөхөрсөн, баруун нүдний дээд хэсэгт язарсан шархтай байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 дугаар хуудас/

7.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 738 дугаартай шинжээчийн:

“-Хохирогч Ц.Г-ын биед зүүн 2,3,4-р хавирганы зөрөөгүй хугарап, баруун талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун нүдний алимны салтад цус харвалт, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зовхи унжилт 1-р зэрэг, зүүн нүдний дээд доод зовхи, цээжний зүүн хэсэгт цус хуралт, бүсэлхийн зүүн талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 -Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 -Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн хугацаанд үүссэн байх боломжтой.

 -Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж-гийн 2021.06.16-ны өдрийн 270 дугаартай, 2021.08.18-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна.гэх дүгнэлт, /1-р хх-ийн 111-115 дугаар хуудас/

8.Шинжээч Г.Э-рын ...Хохирогч Ц.Г-ын 2021.05.27-ны болон 2021.10.11-ний өдрийн цээжний компьютерийн зургийг дүрс оношилгооны эмчээр дахин уншуулахад зүүн талын 2,3,4-р хавирга хугарсан байна гэсэн тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан...Ц.Г-ын дүрс оношилгооны буюу компьютерийн зурагны хариу хугаралттай, хугаралтгүй гэсэн 2 өөр янзаар гарсан байна. Энэ нь цээжний компьютерийн зураг дутуу хуулагдсан байсан. Мөн уг зургийг Улаанбаатар хот руу тусгай програмаар уншуулахад зурагны тодрол нь муудаж бүдгэрсэн зэрэгтэй холбоотой зурагны хариу өөр өөр уншигдсан байна. Тийм учраас тухайн үедээ хугаралгүй гэсэн учраас хөнгөн гэмтэл гэж гаргасан нь тухайн үедээ үндэслэлтэй гэж үзсэн.. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 118, 213 дугаар хуудас/

9.Хохирогч Ц.Г-ын өмгөөлөгчтэй байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /1-р хх-ийн 123 дугаар хуудас/

10.Хохирогч Ц.Г-ын  өвчний түүх /1-р хх-ийн 130-137 дугаар хуудас/

11.Хохирогчоос гаргасан хохирлын задаргаа, хохирлын баримтууд /1-р       хх-ийн 225-234 дүгээр хуудас/

12.Шүүгдэгч Н.Г, Б.Б нарын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /2-р хх-ийн 7, 8 дугаар хуудас/

13.Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэлүүд /2-р хх-ийн 63-65, 68-70 дугаар хуудас/

14.Яллагдагч Б.Б-ын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Бид нарыг Г-ын гэрт архи уугаад сууж байхад эхлээд малын бэлчээрээс болж Г, Г хоёр хоорондоо муудаж байсныг мэдэж байна. Миний санаж байгаагаар хоорондоо муудаад байхаар нь Г, Т хоёрыг тэдний гэрээс авч гараад явах гэж байхад Г гэрээсээ гарч ирээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би эргэж очоод уулзахад миний нүүр рүү цохиод, тонгорч газар унагаад хоолой дээр нэг гараараа дараад нөгөө гараараа цохиод байхаар нь ноцолдож байгаад босоод Г-ын толгой руу 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 173 дугаар хуудас/,

15.Яллагдагч Н.Г-ын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би ганцаараа 2021 оны 05 сарын 21-ний орой 18 цагийн орчимд Т-ын  саарал өнгийн Соната-6 маркийн машиныг унаад Галшар сумын 3 дугаар багийн нутаг "Овоон булаг' гэх газар нутаглаж байсан Б-ын гэрээр очиж хэссэн. Намайг гэрт нь ороод юм яриад сууж байхад Баттогтох нэг шил 0.75 литрийн "Хараа'' гэх архи гаргаж, уг архийг бид 2 хувааж уусан. Бид 2 архиа хувааж ууж байгаад талд нь хүргээд, ууж дуусгалгүй үлдсэн архиа аваад манай гэр лүү явсан. Манайд ирээд Т-тай хамт үлдсэн хагас шил архийг хуваагаад ууж дуусгасан. Дараа нь би гэрийнхээ авдарнаас 1 шил 0.75 литрийн хараа архи, 6 ширхэг лаазтай пиво гаргаад гэртээ уухгүйгээр, саахалт айл болох Гантулгынд очиж уухаар 22 цагийн үед явцгаасан. Г-ын гэрт очоод авчирсан архиа өгөөд хамт ууцгаасан. Г-ын эхнэр архинаас уугаагүй. Бид нар архиа ууж байгаад Г бид хоёр эхлээд малын бэлчээрээс болж хоорондоо маргалдсан. Би Г-тай маргалдаж байгаад цаашаа юу болсоныг санахгүй байгаа, уусан архиндаа согтсон байсан. Тэгж байгаад сэргэхэд  Г-ын  байшингийн  гадаа байсан бөгөөд  Г өөрөө байшингийнхаа зүүн урд талд дээшээ хараад хэвтэж байхаар нь очиж босоорой гэж хэлсэн. Намайг Г-ын хажууд зогсож байхад машины гэрэл тусаад хажууд ирсэн. Тэгэхэд Н машинаас бууж ирээд цагдаад дуудлага өгсөн гэж хэлэхээр нь бид гурав харих гээд явцгаасан...Г-ыг яаж зодсоноо санахгүй байгаа болохоор хаана, хаана нь юугаар цохисоныг мэдэхгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан архи уугаад согтсон үедээ Г-ыг зодож гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 179 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгч Н.Г, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г, Б.Б нар нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Х аймгийн Г сумын 3 дугаар баг “Долоон” гэх газар оршин суух Ц.Г-ын гэрт очиж, архи  ууж согтуурсан үедээ Ц.Г-ыг үгээр хатгаж, өдөж маргаан үүсгэн улмаар түүний толгой, нүүр, баруун нүд, цээжинд 3-4 удаа гараараа цохиж,  газар унасан хойно нь хөлөөрөө цээжин тус газар өшиглөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь:

-хохирогч Ц.Г-ын ...2021 оны 05 сарын 21-ний орой Х аймгийн Г сумын 3-р баг Долоон гэх газар байрлах байшиндаа 22 цагийн орчимд эхнэр Н-ийн хамт орондоо ороод кино үзээд хэвтэж байтал хүмүүс хаалга тогшихоор нь би өөрөө босоод хаалгаа нээхэд манай багийн хүмүүс болох Н ахын хүү Г, хүргэн намхан бор Т, Т нар нилээн согтуу 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй архи гаргаж ирээд дүү нарын хишиг гээд Г шилээр нь өгөхөөр нь би задлаад хааяа өөрөө аваад архийг тойрч уугаад дуусгасан. Манай эхнэр уугаагүй. Архи дуусахад Г, Т, Т нар “та авдарныхаа архийг гарга л даа” гээд шалаад байсан. Би байхгүй гэхэд Г, Т нар машинаас лаазтай пиво оруулж ирээд уусан. Ууж байхдаа гурвуулаа намайг өдөж, үгээр хатгаад байсан. Тэгээд уух юм дуусахад Т надад хандан “дүүгээ та мэднэ биздээ” гэж босч ирээд “гараад ир, гадаа чамайг ална” гэж агсран цээж хэсэгт цохиход манай эхнэр Т-г салгаж түлхэхэд Г дайрч орж ирээд зууралдаж байхад Т араас татаж унагаад тэр 3 дээрээс өшиглөж цохисон. Хэн хэн яаж цохисныг хараагүй, харах сөхөө ч байгаагүй. Тэгээд эхнэртээ хандан цагдаа дууд гэж орилоход манай эхнэр цагдаа дуудахаар явсан хойгуур гэрт орон дээр зодож байгаад гарч байшингаас гаргаад дээшээ харж унаад тэр гуравт зодуулж байгаад хэвтээд доошоо хараад нүүр, толгой, цээж хавирга хэсэгт өшиглөж зодсон. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 06-07 дугаар хуудас/

-гэрч Г.Н-ийн ...Би нөхрийн хамт Г сумын 3 дугаар баг Долоон гэх газар байрлах байшиндаа 2021 оны 05 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд унтах гээд орондоо ороод хэвтэж байтал хаалга тогшихоор нь манай нөхөр Ц.Г хаалга онгойлгоход Г, Т, Т нар орж ирээд Г 0.75 литрийн савалгаатай "Хараа" нэртэй архи гаргаж ирээд "Май ах дүү нарын хишиг" гээд манай нөхөр Ц.Г-д өгөхөөр нь би тэр хүмүүст хандаж Г уухгүй байгаа" гэж хэлсэн ч уухаар болсон. Тэгээд манай нөхөр уг архийг аягалж тойруулж ууцгаасан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 09-11 дүгээр хуудас/

-гэрч Ц.Т-ын ...2021 оны 05 сарын 21-ний орой 21 цагийн үед Г сумын 3 дугаар баг Долоон гэх газар гэртээ байж байхад Г, Б нар Б-ын гэрт ганц шил юм ууж байгаад үлдсэнийг нь аваад ирлээ гээд 0.75 литрийн савалгаатай "Хараа" нэртэй архи аваад ирэхээр нь бид гурав уусан. Тэгээд Г 0.75 литрийн савалгаатай "Хараа" нэртэй архи гаргаж ирээд хэдүүлээ Г-нд ахынд очиж ууя, ганц удаа давраад ууя гээд бид гурав ярилцаж тохиролцоод саарал өнгийн “Соната-6 маркийн машинтай Ганболд машинаа бариад саахалт нутаглах Г ахын байшинд очиж хаалгыг нь тогшиход Гантулга ах хаалгаа тайлахаар нь "Мэндэлж ороод" уулзаж байгаад "ганц шил архи уухуу" гэж асуугаад зөвшөөрөхөөр нь нөгөө шил архиа гаргаж өгөөд Г ах, Г, Б бид дөрөв хувааж уусан. ...Тэгээд юунаас болсоныг мэдэхгүй Б, Г ах нар хоорондоо муудалцаад байгаад Г, Б хоёр хоорондоо зодолдохоор нь би салгах гээд хичээхэд эхнэр Ч нь босож ирээд зайл гээд Г-ын нуруу, толгой хэсэгт гурил элддэг гулууз модоор цохиод хөөхөөр нь бүгдээрээ байшингаас нь гарсан. Тэгээд би нилээн согтсон ба шээгээд буцахдаа хиймэл шүдээ хаячихсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр хавиар шүдээ хайгаад явж байх хойгуур байшингийн зүүн урд талд Г ах, Г, Б нар хоорондоо муудалцаж зодолдоод байсан ба Г а нь эхнэртээ хандаад цагдаа дууд гэхэд эхнэр нь цагдаа дуудчихлаа гээд ирэхээр нь Г машиныг бариад бид нар буцсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/ 

 -гэрч М.З-ийн ...Х аймгийн Г сумын 3 дугаар баг Овоон булаг гэх газар гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байхад тус өдрийн 18 цагийн орчимд Н ахын хүү Г саарал өнгийн машинтайгаа ирсэн. Тэгээд манай нөхөр Б нь 0.75 литрийн савалгаатай "Хараа" нэртэй архи гаргаж Н.Г-той хамт ууж байгаад архи нь дуусаагүй байхад Г-ын гэрт очоод ирье гээд өөрийн мотоциклтой явсан, харин Г өөрийн саарал өнгийн машинтайгаа явсан. Тэгээд манай нөхөр 2021 оны 05 дугаар сарын 22-ны 01 цагийн орчимд гэртээ ирсэн байх, цагийг нь сайн анзаараагүй. Орой ирээд юм дугаралгүй нилээн согтуу унтсан. Тэгээд Б-ын хамар нүд хэсэгт хавдсан байхаар нь би хүйтэн жин тавьж өгсөн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 22-ны өглөө би нөхөртөө хандан "чиний хамар нүд чинь яагаад хавдсан юм. Хэнтэйгээ муудалцсан юм бэ?" гэж асуухад Г, Г ах хоёр хоорондоо муудалцахаар нь салгах гээд Г ахад цохиулсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/ 

-гэрч Б.О-ийн ...2021 оны 05 дугаар сарын 22-ны 01 цаг 30 минутын орчимд Г сумын ЭМТ-ийн ээлжийн сувилагч “Г сумын 3 дугаар баг Долоон гэх газарт Ц.Г гэх хүн хүнд зодуулсан цус алдсан" гэх дуудлага ирлээ гэж дуудсан. Тэгээд 02 цаг 10 минутын орчимд ЭМТ-ийн жолоочийн хамт сумын төвөөс гарч Долоон гэх газар очиход Ц.Г, эхнэрийн хамт байсан. Биеийн байдал хүндэвтэр, толгой дүүрч өвдөнө гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр баруун зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, баруун нүд юм харахгүй байна гэсэн асуумжтай, баруун талын хөмсөгний дээд талд шалбарсан цус гарсан. Зүүн бөөрний хэсэгт шалбарсан, зүүн талын цээж ар өвөргүй хөндүүртэй байна гэсэн асуумжтай байхаар нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, Сумын ЭМТ-ийн яаралтай тусламжийн өрөөнд авч ирсэн. Хэд хоног тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаад "Тархи цээжний битүү гэмтэлтэй" байж болзошгүй учраас 2021 оны 05 дугаар сарын 23-ны орой Х аймгийн Ч хотруу яаралтайгаар явуулсан. ЭМТ-ийн яаралтай тусламжийн өрөөнд эмчилгээ хийж байхад Ц.Г-ын асуумжаар "Баруун нүд юм харахад бүрэлзэж сааралтаж юм тод харахгүй байна" гэж байсан. Зүүн талын 3-4 дүгээр хавирга гэмтсэн байх магадлалтай, зүүн цээжинд хавдсан, 2 нүдний орчимд хөхөрсөн, баруун нүдний дээд хэсэгт язарсан шархтай байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 дугаар хуудас/

-Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 738 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 111-115 дугаар хуудас/

-шинжээч Г.Э-рын ...Хохирогч Ц.Г-ын 2021.05.27-ны болон 2021.10.11-ний өдрийн цээжний компьютерийн зургийг дүрс оношилгооны эмчээр дахин уншуулахад зүүн талын 2,3,4-р хавирга хугарсан байна гэсэн тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан...Ц.Г-ын дүрс оношилгооны буюу компьютерийн зурагны хариу хугаралттай, хугаралтгүй гэсэн 2 өөр янзаар гарсан байна. Энэ нь цээжний компьютерийн зураг дутуу хуулагдсан байсан. Мөн уг зургийг Улаанбаатар хот руу тусгай програмаар уншуулахад зурагны тодрол нь муудаж бүдгэрсэн зэрэгтэй холбоотой зурагны хариу өөр өөр уншигдсан байна. Тийм учраас тухайн үедээ хугаралгүй гэсэн учраас хөнгөн гэмтэл гэж гаргасан нь тухайн үедээ үндэслэлтэй гэж үзсэн.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118, 213 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал нь шүүгдэгч Н.Г, Б.Б нарын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэн” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байх ба шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Н-ын Г, шүүгдэгч Б овогт Б-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тус гай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “Бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, биеэ авч явах байдал, харилцаа, хандлага, иргэдийн хууль, эрх зүйн ухамсар, мэдлэг дутмаг байдал болон  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль, журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалттай буюу шаардлагын түвшинд хийгээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзэв.

 

Хоёр.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Г, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

           2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Г, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 738 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Их хардал овогт Ц-ийн Г-ын биед зүүн 2,3,4-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун нүдний алимны салтад цус харвалт, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зовхи унжилт 1-р зэрэг, зүүн нүдний дээд доод зовхи, цээжний зүүн хэсэгт цус хуралт, бүсэлхийн зүүн талд зулгаралт гэмтлүүд тогтоогдож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Хохирогч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учирсан ба эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 24,753,352 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс шүүгдэгч нарын хохиролд өгсөн 1,777,000 төгрөгийг хасаж үлдэгдлийг гаргуулж авах хүсэлт байна.” гэж тайлбарласан бөгөөд энэ нь 22,976,352 төгрөг болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн материалд авагдаж нотлох баримтаар нотлогдсон 1 дүгээр хавтаст хэргийн 228-241 дүгээр хуудсанд авагдсан дараах нэхэмжлэлийг шүүх хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор, хоногийн төлбөр 1,586,665 төгрөг,

2.Оол эмийн сангаас авсан нүдний дусаалга 3,800 төгрөг,

3.Томографт харуулсан төлбөр 120,000 төгрөг,

4.Оол эмийн сангаас 84,000 төгрөгнөөс дистрептаза эмэгтэйчүүдийн үрэвслийн лааны 57,000 төгрөгийг хасаж, 27,000 төгрөг,

5.Ковидын шинжилгээний төлбөр 50,000 төгрөг,

6.Лазермэд эмнэлэгт хийлгэсэн оношилгооны төлбөр 120,000 төгрөг,

7.Мөнгөнгүүр эмнэлгийн сахиурын PCR шинжилгээний төлбөр 92,000 төгрөг,

8.Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсний 37,500 төгрөг,

9.Мед плюс фарм эмийн сангаас авсан 501,167 төгрөгнөөс дистрептаза, фунгинов зэрэг эмэгтэйчүүдийн лааны 109,125 төгрөг, 4868 төгрөгийг хасаад 387,174 төгрөг,

10. Орхон түшээ мөрөн ӨЭМТ-ийн эмчилгээний төлбөр 50,000 төгрөг,

11.Оол эмийн сангаас авсан эм 96,900 төгрөг,

12.Х.Оюунсанаад мал маллуулсны төлбөрт өгсөн 165,200 төгрөг,

13.Бест массажны төвд бариа хийлгэсний 1,050,000 төгрөг,

14.Мед тарума эмнэлгийн төлбөр 150,000 төгрөг,

15.Оол эмийн сангаас авсан эмийн 16,200 төгрөгнөөс жирэмнээс хамгаалах эмний 4,200 төгрөгийг хасаж, 12,000 төгрөг,

16.Оргил эмийн сан 9,800 төгрөг,

17. Шатахууны зардлын баримтууд 1,404,514 төгрөг,

18.2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан 555,950 төгрөгний хохирлын баримтаас 5 ширхэг и-баримттай шатахууны зардал 376,000 төгрөг,

19.2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан 418,920 төгрөгний хохирлын баримтаас 5 ширхэг и-баримттай шатахууны зардал 318,950 төгрөг,

20. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан 377,000 төгрөгийн хохирлын баримтаас 2 ширхэг и-баримттай шатахууны зардал 199,000 төгрөг,

21.Өмгөөлөгчид төлсөн болон төлөх  өмгөөллийн төлбөр 1,300,000 төгрөг, нийт 7,556,513 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж, хохирогч Ц.Г-д олгож шийдвэрлэх нь зүйтэй шүүх  гэж үзлээ.

Харин хохирогч Ц.Г-аас нэхэмжилсэн Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн гэж илүү нэхэмжилсэн 375,000 төгрөг /баримтаар 37,500 төгрөг болж байгаа/, алдсан адууны 3,800,000 төгрөг, нийт 4,175,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 11,244,839 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

           Шүүгдэгч нараар хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Н.Г-ын А дансанд бүртгэлтэй 415 тооны мал, шүүгдэгч Б.Б-ын А дансанд бүртгэлтэй 197 тооны малыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан улсын яллагчийн санал, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байх тул Х аймгийн Б сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03, 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн ногоон өнгийн фудволк, ногоон эрээн өнгийн өмд болон Хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, Касс нэртэй пивоны лааз 6 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгав.

           Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргүүлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5  дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Н-ын Г, шүүгдэгч Б овогт Б-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “Бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Г, Б.Б нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Б.Б нарт тус бүр оногдуулсан 1 нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Б.Б нараас 7,556,513 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж, хохирогч Ц.Г-д олгож, 4,175,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 11,244,839 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн 214........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн ногоон өнгийн фудволк, ногоон эрээн өнгийн өмд болон Хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, Касс нэртэй пивоны лааз 6 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ