Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1410

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01410

                 Улаанбаатар хот

 

 

    Зохигч талуудын эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 65 дугаар гудамжны 1033 тоотод оршин суух, Цогт овогт Лувсанравжаагийн Баттулга /РД:ОЭ86110417/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 65 дугаар гудамжны 1033 тоотод оршин суух, Цогт овогт Рагаагийн Лувсанравжаа /РД:ОЭ56051511/

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 65 дугаар гудамжны 1033 тоотод оршин суух, Боржигоно овогт Мөнх-Эрдэнийн Мөнхнаран /РД:ШВ87040968/

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А дугаар гудамжны 10В тоотод оршин суух, Цогт овогт Лувсаншаравын Энхцэцэг /РД:ОК88051303/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 47,937,050 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 47,952,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад 

    

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Л.Баттулга нь Хас банктай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1570009071 дугаар гэрээ, баталгаат ипотекийн 1570004400-01 дүгээр гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

2016 оны 10 дугаар сарын 27-нд 150009071 дугаартай зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр сунгаж өөрчлөлт оруулсан болно.

Зээлийн барьцаанд дараах хөроөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1.Ү-2202010405 улсын бүртгэлийн дугаартай, ЧД-ийн 16-р хороо, Согоотын 69-р гудамжны 935 тоот 35 м.кв талбайтай хувийн сууц,

2.Г-2202004505 улсын бүртгэлийн дугаартай ЧД-ийн 16-р хороо, Согоотын 69-р гудамжны 935 тоот637 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

3.Зочны өрөөний тавилга 2 ширхэг, хөргөгч, зурагт

Зээлийн гэрээнд хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэйгээр М.Мөнхнаран, Р.Лувсанравжаа нар гарын үсэг зурсан.

...Хариуцагч Л.Баттулга, М.Мөнхнаран, Р.Лувсанравжаа, Л.Энхцэцэг  нараас зээлийн гэрээний үүрэг 47,937,050 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 47,952,050 төгрөгийг гаргуулах, …барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.

 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Талууд харилцан тохиролцож доорхи хуваарийн дагуу 47,952,050 төгрөгийг төлөхөөр болов. Үүнд:

2017.07.25-нд 1,500,000,

2017.08.25-нд 2,000,000,

2017.09.25-нд 4,445,205,

2017.10.25-нд 4,445,205,

2017.11.25-нд 4,445,205,

2017.12.25-нд 4,445,205,

2018.01.25-нд 4,445,205,

2018.02.25-нд 4,445,205,

2018.03.25-нд 4,445,205,

2018.04.25-нд 4,445,205,

2018.05.25-нд 4,445,205,

2018.06.25-нд 4,445,205,

...дээрх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаанд байгаа Ү-2202010405, Г-2202004505 улсын бүртгэлийн дугаартай ЧД-ийн 16-р хороо, Согоотын 69-р гудамжны 935 тоот хаягт байршилтай 35 м.кв талбайтай хувийн сууц, 637 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, зочны өрөөний тавилга 2 ширхэг, хөргөгч, зурагт гэх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 42,097,971 төгрөг, хүүний төлбөр 5,837,893 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,186 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 47,952,050 төгрөгийг хариуцагч Л.Баттулга, М.Мөнхнаран, Р.Лувсанравжаа, Л.Энхцэцэг нараас гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Л.Баттулга, М.Мөнхнаран, Р.Лувсанравжаа, Л.Энхцэцэг нар нь 47,952,050 төгрөгийг 2017.07.25-нд 1,500,000 төгрөг, 2017.08.25-нд 2,000,000 төгрөг, 2017.09.25-нд 4,445,205 төгрөг, 2017.10.25-нд 4,445,205 төгрөг, 2017.11.25-нд 4,445,205 төгрөг, 2017.12.25-нд 4,445,205 төгрөг, 2018.01.25-нд 4,445,205 төгрөг, 2018.02.25-нд 4,445,205 төгрөг, 2018.03.25-нд 4,445,205 төгрөг, 2018.04.25-нд 4,445,205 төгрөг, 2018.05.25-нд 4,445,205 төгрөг, 2018.06.25-нд 4,445,205 төгрөгөөр тус тус бүрэн хэмжээгээр төлж барагдуулах, мөн төлбөрөө төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү-2202010405 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 69 дүгээр гудамжны 935 тоот хаягт байрших 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрших улсын бүртгэлийн Г-2202004505 дугаарт бүртгэгдсэн 637 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, зочны өрөөний тавилга 2 ширхэг, хөргөгч, зурагт гэх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

            1.Хариуцагч Л.Баттулга, М.Мөнхнаран, Р.Лувсанравжаа, Л.Энхцэцэг нар нь 47,952,050 төгрөгийг 2017.07.25-нд 1,500,000 төгрөг, 2017.08.25-нд 2,000,000 төгрөг, 2017.09.25-нд 4,445,205 төгрөг, 2017.10.25-нд 4,445,205 төгрөг, 2017.11.25-нд 4,445,205 төгрөг, 2017.12.25-нд 4,445,205 төгрөг, 2018.01.25-нд 4,445,205 төгрөг, 2018.02.25-нд 4,445,205 төгрөг, 2018.03.25-нд 4,445,205 төгрөг, 2018.04.25-нд 4,445,205 төгрөг, 2018.05.25-нд 4,445,205 төгрөг, 2018.06.25-нд 4,445,205 төгрөгөөр тус тус бүрэн хэмжээгээр төлж барагдуулах, төлбөрөө төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү-2202010405 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 69 дүгээр гудамжны 935 тоот хаягт байрших 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрших улсын бүртгэлийн Г-2202004505 дугаарт бүртгэгдсэн 637 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, зочны өрөөний тавилга 2 ширхэг, хөргөгч, зурагт гэх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч нараас нийт 198,852 төгрөг /Л.Баттулгаас 49,713 төгрөг, М.Мөнхнаран 49,713 төгрөг, Р.Лувсанравжаа 49,713 төгрөг, Л.Энхцэцэг 49,713 төгрөг/-ийг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 198,855 төгрөгийг тус тус гаргуулж Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017.05.25-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,710 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                  Х.ДАШДЭЧМАА