Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

 

 

 

 

2022           04           01                                      2022/ШЦТ/346

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Г.Цогтмагнай,

          шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209002630466 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, төрсөн эх, төрсөн дүү болон түүний тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Г, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Г.Гнь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байрны 51 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох дагавар хүүхэд Т.А толгойн тус газар таягаар, нуруун тус газар нь тэлээгээр, зүүн өвдөг тус газар нь архины шилээр тус тус цохиж зодон эрүүл мэндэд нь биед тархи доргилт, хацар, их бие мөчдөөр цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Г2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байрны 6666 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох дагавар хүүхэд Т.А толгойн тус газар таягаар, нуруун тус газар нь тэлээгээр, зүүн өвдөг тус газар нь архины шилээр тус тус цохиж зодон эрүүл мэндэд нь биед тархи доргилт, хацар, их бие мөчдөөр цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Гхүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Г.Гхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Г.Гнь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байрны 51 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох дагавар хүүхэд Т.А толгойн тус газар таягаар, нуруун тус газар нь тэлээгээр, зүүн өвдөг тус газар нь архины шилээр тус тус цохиж зодон эрүүл мэндэд нь биед тархи доргилт, хацар, их бие мөчдөөр цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч Т.А "...2022 оны 01 дүгээр сарын 08-наас 2022 оны 01 дүгээр сарын 09-нийг шилжих шөнө Г.Гахын найзууд гэсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн. ...намайг “Ямар шазруун гичий вэ” гээд ээжийн таягийг аваад миний толгой руу 2-3 удаа ороолгосон. Тэгээд би босож ирээд цааш нь түлхсэн чинь Г.Гах намайг хоолойгоор боож унагаагаад миний дээрээс гуталтай хөлөөрөө 6-7 удаа дэвссэн. Тэгээд арай гэж би хөлөөс нь холдоход намайг дахиад архины шилээр зүүн хөлийн өвдөг шилбэний ард тал хоёр руу 3-4 удаа цохисон. Тэгээд би Г.Гахын архины шилийг нь булааж аваад цааш нь түлхсэн чинь шалан дээр унаад унтсан. Удалгүй Цагдаагийн албан хаагчид ирээд Г.Гахыг аваад явсан. Миний толгой өвдөөд толгой эргээд байна. Нуруу, гар, хөл хөндүүртэй. Зүүн гар, зүүн хөл хөхөрч цус хурсан байна. ...Архи уухаараа Г.Гах намайг тэврэх, оролдох, миний хөхнөөс базах зэргээр оролдохоор нь би цааш нь түлхээд ойртуулдаггүй. Тийм ч учраас намайг байнга дарамталдаг байж магадгүй гэж бодож байна. ...Тэгээд эрүүл байхдаа ч тэр намайг эрхлүүлж байгаа нэрийдлээр гар, хөл, гуянаас илэх зэргээр намайг оролдоод байгаа нь мэдэгддэг. Зүүн бугалга хөхөрч, шалбарсан, хөхний гол хэсэгт ноцолдож байх үед нидрэгдээд шалбарсан байна. Мөн хөхний доогуур хөхөрсөн, баруун зүүн талын далан дээр хөхөрсөн, зүүн өвдөг, шилбэ хэсгээр хөхөрсөн байна. Тэгээд толгой байнга өвдөж, манарч байна. Чанга ярьж, ханиаж чадахгүй, бие засахдаа дүлж чадахгүй нуруу, хэвлийгээр өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Урьд өмнө нь миний ээжийг зодож гар, хөл, нүүрийн хөх алаг болгож гэмтээдэг байсан... Архины шил болон ээжийн суга таягаар тэр үед намайг зодож гэмтэл учруулсан юм... Архины шилийг цэвэрлээд хаячихсан бөгөөд ээж хагалгаанд ороод суга таяггүй явж байгаа. Таягийг хаячихсан... Би гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо ээж бид хоёр Г.Ггэх хүнтэй хамт амьдрахгүй тусдаа байхаар болж байгаа тул гомдолгүй гэж байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 11, 18-19, 33-34, 52 хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1590 тоот актын “…Т.А биед тархи доргилт, хацар, их бие мөчдөөр цус хуралт, зулгаралт тогтоогдов. ...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдов. ...Гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Г "...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч өөрийн дагавар охин Т.А эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манай охин Т.А нь намайг гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж уурлаж байсан. Би их согтчихсон байсан юм. Манай эхнэр Ц.Т хамаатны хоёр дүүтэй нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Т.А маргалдах үеэр тухайн хоёр хүн унтаж байсан юм. Яг маргаан болох үеэр юу болсныг мэдэхгүй байгаа байх. Би өөрийн үйлдлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Охин Т.А тухайн үйлдэлд уучлалт гуйсан бөгөөд архи ууснаас болж ийм зүйл болсон. Одоо охин Т.А эхнэр Ц.Т нар нь хамт амьдрахгүй байгаа юм..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Г.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Гантулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Гтанилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Г.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Г600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

         

            Энэ битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Гнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Г600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Гнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Г.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Leons гэсэн бичиглэл бүхий тэлээ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР