Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Ч.зул

Улсын яллагч                          Б.

Шүүгдэгч                                  С.*******

                                              Д.*******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******, Д.******* нарт холбогдох 2223000010034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг ийн шинэ хэсэг ******* тоотод  оршин суух хаягтай, урьд эрүүгийн иуцлага хүлээж байгаагүй, хэрэг иуцах чадвартай гэх овогт *******ын *******, /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сум баг хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн иуцлага хүлээж байгаагүй, хэрэг иуцах чадвартай гэх овогт *******гийн *******, /регистрийн дугаар: *******/

            Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 10-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ы ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр тор тавин 3003 ширхэг Зарам гэх загас агнасан гэмт хэрэгт холбогджээ.

             Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч овогт *******ын *******, овогт *******гийн ******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ы ” гэх газраас загас агнасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Тухайн газраас загас агнасан талаараа мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн С.*******ийн “... 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн сумаас танил *******ын хамт түүний ******* улсын дугаартай фургон маркийн авто машинтай сумын нутагт байрлах ы руу загас барихаар хоёулахнаа явсан. Бид хоёр ы дээр 4-5 хоног загас барьж байгаад буцахаар болоод сумаас найз оос машинаа өгч байгаач өвлийн хүнсэндээ яваад ирье гэж хэлээд түүний улсын дугаартай цагаан портер машиныг аваад ы аас барьсан загаснуудаа ачаад 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө сум руу гэх газраар орж ирээд гэрийнхээ гадаа буюу сум баг ийн шинэ хэсэг ******* тоот хашаа руу орж байхад араас цагдаа нар ирээд шалгаад зөвшөөрөлгүй загас ачиж ирсэн гээд миний унаж явсан Д.*******ын унаж явсан ******* улсын дугаартай авто машиныг цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хийсэн...” гэсэн мэдүүлгээр, / 96-98 дахь тал/

Д.*******ын “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн сумаас танил С.*******ийн хамт өөрийн ******* улсын дугаартай цагаан өнгийн фургон маркийн авто машинаар сумын ы руу загас барихаар явсан. Бид хоёр ы т 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл загас барьж байгаад 10-ны өглөө хөдөлсөн. Бид хоёр миний фургонд хөнжил гудас, хоол хүнсний зүйлүүдээ ачсан байсан ба С.******* сумаас найз гэх хүнээс цагаан өнгийн улсын дугаартай портер машиныг гуйж аваад загасаа ачсан. С.******* найздаа юу гэж хэлээд машиныг нь гуйж авсныг мэдэхгүй. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын орчимд аймгийн төв рүү орж ирээд С.*******ийн гэрийн гадаа очиход араас цагдаа нар ирээд “зөвшөөрөл байна уу” гэхээр нь зөвшөөрөл байхгүй гэхэд бид хоёрын авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хийсэн. сумаас *******ийн найз нь гээд үл таних залуу замдаа дайгдаж суусан. Тэр хүн бол бид хоёртой хамт загас бариагүй...” гэсэн мэдүүлгээр, / 105-107 дахь тал/

С.*******, Д.******* нар нь загас тээвэрлэн Завхан аймгийн суманд ирэхэд тэднийг саатуулсан талаараа мэдүүлсэн гэрч Б.ын “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 21:00-01:00 цагийн хооронд сумын багийн “” гэх газарт үүрэг гүйцэтгэж байхад “” гэх газраас шөнийн 00 цаг 40 минутын орчимд 2 авто машин сум руу орж ирж байсан ба “Фургон” маркийн авто машин нь гэрлээ унтраасан байхаар нь согтуу жолооч байж магадгүй зогссон газарт нь очиж шалгая гэж бодоод араас нь дагаад явж байхад баг ийн шинэ хэсэг ******* тоот хашаа руу орсон ... фургон маркийн авто машиныг шалгахад хойд талдаа загас ачсан ба түүнтэй хамт байсан улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машин их хэмжээний загас ачсан зөрчилтэй байсныг илрүүлсэн. Уг 2 машинтай хүмүүс загаснуудаа бүгдийг нь шуудайнд хийгээд ачсан байсан. Тухайн 2 авто машинд 3-4 эрэгтэй хүн байсан. Уг хүмүүс сумын нутаг дэвсгэрт байрлах аас өөрсдөө барьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр, / 52-53 дахь тал/

            С.******* ы гэх газраас загас агнасан гэж өөрт нь ярьсан талаар мэдүүлсэн гэрч Ч.ийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн сум руу найз тай уулзах ажлаар замын унаанд суугаад суманд 19 цагийн орчимд очсон. Найз тай уулзаад 21 цагийн орчимд “аймаг явах унаа байна уу” гээд хүмүүсээс асуухад миний таньдаг С.******* гэх хүн “аймаг руу явна” гэхээр нь түүнтэй холбогдоход С.******* нь цагаан портертай ачаа ачсан байдалтай байхаар нь түүнд дайгдаж суугаад аймаг руу явсан. Замдаа түүнтэй юм ярьж байхад “ы аас загас бариад явж байна” гэж ярьж байсан. Би С.*******, Д.******* нарыг хэн хэнтэй загас барьсан талаар мэдэхгүй. Би зүгээр л аймаг явах гээд унаа байхгүй байсан болохоор замдаа дайгдсан гэсэн...” мэдүүлгээр нотлогдсон байна.

С.******* Д.******* нар нь ийнхүү ы аас загас барихдаа эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.ын “... “ы ”...Улсын тусгай хамгаалалттай тул ... Манай сумын засаг даргын тамгын газраас ч зөвшөөрөл өгөхгүй....” гэсэн мэдүүлгээр / 39-40 дэх тал/

 гэрч М.гийн “...Би 2021 оны 08 дугаар сард Завхан аймгийн сумын ы т байгаль хамгаалагчаар ажилд орсон. ...ы нь улсын тусгай хамгаалалттай газар тул ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй. Өмнө нь ч олгож байгаагүй...” гэсэн /60-61 дахь тал/ мэдүүлгээр, шүүгдэгч нарын загас агнах зөвшөөрөл аваагүй талаараа мэдүүлсэн мэдүүлгээр тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын загас агнасан Завхан аймгийн сумын багийн нутаг ы гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт байдаг нь Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ы ” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болно” гэх албан бичиг, тус албан бичгийн  хавсралтаар  /07-08 дахь тал/ тогтоогджээ.

 Шүүгдэгч нар нь нийт 3003 ширхэг загас агнасан нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон байна.

С.*******, Д.******* нарын агнасан загас нь  “Зарам” нэртэй загас бөгөөд нэг бүрийн үнэ нь 14000 төгрөгийн үнэтэй, тэдний үйлдлийн улмаас нийт 42042000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл иуцсан мэргэжилтэн Э.ын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай “...1.Завхан аймгийн сумын багийн нутаг байрлах “ы ” нь УИХ-ын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулсан. 2. Завхан аймгийн сумын багийн нутаг байрлах “ы ”-нд Цагаан загасны төрлийн Зарам буюу пельд /Coregonuspeled/ нутагладаг. 3.Шинжилгээнд ирүүлсэн 47 шуудай 3003 ширхэг загас нь Бух зарам буюу пельд /Coregonuspeled/ төрлийн загас байна. 4.Завхан аймгийн сумын нутагт байрлах “ы ”-т байх загас нь Яргайтын багийн Хулдын овгийн цагаан загасны төрөл Зарам буюу Пельд /Coregonuspeled/ зүйлийн загас байна. Тухайн загас нь Монгол Улсын амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалд ороогүй, загасны нэг төрөл зүйл юм. 5.Амьтны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.2.6 дахь хэсэгт заасны дагуу Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хориглоно. 6.Пельд /зарам/ “Coregonuspeled” нэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ 14000 /арван дөрвөн мянга/-н төгрөг, нийт-3003 ширхэг загас 42042000 /дөчин хоёр сая дөчин хоёр мянга/-н төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. / 75-77 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ иуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар дав батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн  4.1.1-д “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасныг ойлгоно гэж,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан ...загас... хамаарна” гэж зааснаар шүүгдэгч С.*******, Д.******* нарын агнасан 3003 ширхэг зарам загас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” гэсэн ойлголтод хамаарч байна.

            Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсгийн  9.2.6-д “ зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл” хугацаанд агнахыг хориглосон байна.

Шүүгдэгч С.*******, Д.******* нарын загас агнасан гэх Завхан аймгийн сумын ы гэх газрыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-д ” ... энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, ......зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч С.*******, Д.******* нь хуулийн дээрх заалтыг,  зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд хууль бусаар улсын тусгай хамгаалалтай газар загас агнасан  байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “ улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан...” гэж тодорхойлсон  ба шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч С.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн  2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тогтоосон байх тул шүүгдэгч С.*******, Д.******* нарын амьтны аймагт учруулсан хохирол 42042000 /дөчин хоёр сая дөчин хоёр мянга/ төгрөгийг  хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нийт 84084000 /наян дөрвөн сая наян дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь нийт 9.000.000 төгрөгийг Завхан аймгийн сумын татварын бус орлогын тоот дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн сумын төрийн сангийн дугаарын дансанд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр С.*******өөс 500.000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Д.*******аас 500.000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр С.*******өөс 4.000.000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Д.*******аас 4.000.000 төгрөгийг  тус тус төлсөн баримтаар нотлогдсон байна. Шүүгдэгч нар нь дээрх хохирлоос 9.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирлоос хасч 75.084.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.*******өөс 37.542.000 /гучин долоон сая таван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг, шүүгдэгч Д.*******аас 37.542.000 /гучин долоон сая таван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг тус тус гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасан.

 Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн үүсвэр болох ба шүүгдэгч С.*******, Д.******* нарын Завхан аймгийн сумын орон нутгийн татварын бус орлогын дугаарын дансанд төлсөн 9.000.000 /есөн сая/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3001 ширхэг загасыг худалдан борлуулсан үнэ, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 ширхэг автомашины үнийг хохирлоос хасч тооцож өгнө үү “ гэсэн дүгнэлт гаргасан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаан нь гэм буруугийн шүүх хуралдаан, эрүүгийн иуцлага хүлээлгэх шүүх хуралдаан гэсэн 2 хэсгээс бүрдэх ба гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирлын хэмжээг, эрүүгийн иуцлагын шүүх хуралдаанаар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн иуцлагын төрөл хэмжээ, эд мөрийн баримтыг шийдвэрлэхээр заасан байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар санал гаргасан тул шүүх дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь

            Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн иуцлагын нэг төрөл бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” гэсэн эрүүгийн иуцлагын зорилгод  нийцүүлэн загасыг худалдан борлуулсан үнэ болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эд мөрийн баримтыг худалдан борлуулсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр үнийг эзэмшигчид олгоно” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн “ гэж зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох загас нь төрийн нийтийн өмч тул эд мөрийн баримтыг  худалдан борлуулсан орлогыг хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн иуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн иуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн иуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

            Шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн иуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн иуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь галзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд галзан үзлээ. Шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэхэд галзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос зарим хэсгийг буюу 9.000.000 төгрөгийг нөхөн төлснийг галзан үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр чарга 1 ширхэг, лоом 2 ширхэг, модон иштэй хүрз 2 ширхэг, чулуу 2 ширхэг, саарал өнгийн товчлууртай марк тодорхойгүй удирдлага 1 ширхэг тус тус устгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар 3003 ширхэг загас хураагдсан ба үүнээс 2 ширхэг загасыг шинжилгээнд зориулан шилжүүлж, 3001 ширхэг загасны түргэн муудах шинжийг галзан 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/68 дугаартай шүүгчийн захирамжаар Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар худалдан борлуулж, борлуулсан орлого 4.134.240 төгрөгийг төрийн сан дахь дугаартай дансанд байршуулжээ.

Дээрх 4.134.240 төгрөг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаарч байна.

Шүүгдэгч С.*******, Д.*******ын өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ уг 4.134.240 төгрөгийг хохиролд тооцож хасахыг хүссэн боловч хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн иуцлагын хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд дээрх 4.134.240 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ портер маркийн улсын дугаартай автомашиныг, пургон маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн үнийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан портер маркийн улсын дугаартай автомашин нь 3.500.000 төгрөгийн үнэтэй, пургон маркийн ******* улсын дугаартай автомашин нь 4.500.000 төгрөгийн үнэтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

            Шүүгдэгч С.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8  дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******, овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Д.******* нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг Завхан аймгийн сумаас гадагш зорчихыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.*******ыг Завхан аймгийн сумаас гадагш зорчихыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хориглож шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч С.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.*******аас 4.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.*******өөс 4.000.000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан загасыг худалдан борлуулсан орлого 4.143.240 төгрөгийг /төрийн сан дахь дугаартай дансанд байршуулсан/ улсын орлого болгосугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч С.*******өөс 37.542.000 гучин долоон сая таван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг, Д.*******аас 37.542.000 гучин долоон сая таван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 8. сумын татварын бус орлогын Төрийн сангийн тоот дансанд байршуулсан 9.000.000 төгрөгийг Байгаль орчин Уур амьсгалын санд шилжүүлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр чарга 1 ширхэг, лоом 2 ширхэг, модон иштэй хүрз 2 ширхэг, чулуу 2 ширхэг, саарал өнгийн товчлууртай марк тодорхойгүй удирдлага 1 ширхэг 2 ширхэг, саарал өнгийн товчлууртай марк тодорхойгүй удирдлага 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Мөрдөн байцаалтын шатанд ******* улсын дугаартай цагаан саарал ”УАЗ-220692-033” маркийн, улсын дугаартай цагаан саарал өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                    

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.НАНДИНЦЭЦЭГ