Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00657

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00657

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 102 дугаар байр, 901 тоотод оршин суух, Хиад боржин овогт Доржийн Отгонбат /РД:ан86062910/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, дилав хутагт жамсранжав гудамж, АОС 56/1 байр, 9 тоотод оршин суух, Боржигон овогт Дашзэвгийн Цолмон /РД:за80072031/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны зам, Баянмонгол хорооолол, 406-1 дүгээр байр, 21 тоотод оршин байх, “Дагшинхаргуй” ХХК /РД:5455952/ нарт холбогдох,

 

Төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1401 тоот шүүгчийн захирамжийн дагуу төлж барагдуулах 47,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03/15 тоот төлбөр барагдуулах гэрээг миний бие Д.Отгонбаттай байгуулсан. Тус гэрээний 3.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд фидуцийн гэрээгээр шилжсэн /55-74 УББ/ Ланд крузер 100 маркын автомашиныг 12,000,000 төгрөгөнд, Бонго-1 тонн ачааны автомашиныг 5,000,000 төгрөгөнд, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн зориулалттай 365 м.кв газрыг 5,000,000 төгрөгөнд тус тус тооцож үл маргах журмаар гаргуулан авна гэж мөн гэрээний 3.2-т үлдэгдэл 25,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан. Гэвч үүрэг гүйцэтгэгч “Дагшин харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч нараас 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Отгонбат миний бие “Дагшин харгуй” ХХК, иргэн Д.Цолмон нарт холбогдуулж 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Дагшин харгуй” ХХК-тай эвлэрч, хариуцагч төлбөрийг бүрэн төлөх болсон тул хариуцагч Д.Цолмонгоос татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Отгонбат, хариуцагч “Дагшин харгуй” ХХК-иуд нь дараах байдлаар эвлэрэв. Үүнд: хариуцагч тал нь нэхэмжлэлийн 25,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал нь хүлээн зөвшөөрсөн 25,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөрт багтаан төлнө. Талууд нь энэхүү эвлэрлийн гэрээг шүүхэр батлуулж, тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ. Талууд нь эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхээр батлуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснээр холбогдох хуулийн дагуу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, улмаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал нь энэ гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал нь эрх бүхий байгууллагад хандаж, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгүүлнэ гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг судлаад

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонбат нь хариуцагч “Дагшин харгуй” ХХК, Д.Цолмон нарт холбогдуулж гэрээний үлдэгдэл төлбөрт 25,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Д.Отгонбат нь хариуцагч Д.Цолмонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч “Дагшин харгуй” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийнн  шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Отгонбат нь хариуцагч Д.Цолмонд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан ба хариуцагч “Дагшин харгуй” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2017 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дагшин харгуй” ХХК-иас 283,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ