| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0146/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/03 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Н.У, О.Ц нарын өмгөөлөгч Б.Хандмаа,
Шүүгдэгч Н.У, О.Ц, Х.Д, О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******, ******* ******* овгийн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гарьдын гол” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* овгийн ******* ******* /РД:/,
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүүхдийн-Ус” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овгийн /РД:/,
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бурхант” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овгийн /РД:/,
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт, Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн гол” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овгийн /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Д нь Н.У-тай бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гарьдын гол” гэх газраас ын өмчлөлийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д нь Н.У-тай бүлэглэж 2021 оны 01 дүгээр сард Н.У-ын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д нь Н.У, О.Ц нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д нь О.Цтэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Цагаан дэрс” гэх газраас хохирогч ын өмчлөлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн нас бие гүйцсэн зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай нэг тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь Х.Д-тэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гарьдын гол” гэх газраас ын өмчлөлийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь Х.Д-тэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сард Н.У-ын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь Х.Д, О.Ц нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь О.Ц-той бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бичигт” гэх газраас хохирогч гийн өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Гучин-Ус сумын залгаа нутагт байх хохирогч гийн өмчлөлийн 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий хар зүсмийн 1 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй газраас иргэн ын өмчлөлийн 2400000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Бүрд” нэртэй газраас хохирогч ийн өмчлөлийн 2100000 төгрөгийн үнэ бүхий ширээтэй чойндон тамгатай, ухаа зээрд үрээ, ширээтэй чойндон тамгатай бор үрээ, ширээтэй чойндон тамгатай хар үрээ нийт 3 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээлийн ам” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 600.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан,
Шүүгдэгч О.Ц нь Н.У нь Х.Д нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч О.Ц нь Н.У-тай бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бичигт” гэх газраас хохирогч гийн өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,
Шүүгдэгч О.Ц нь Х.Д-тэй бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Цагаан дэрс” гэх газраас хохирогч ын өмчлөлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн нас бие гүйцсэн зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай нэг тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тэмээний хэргийг бол зөвшөөрөхгүй. Би тэмээг ачсан нь үнэн. Гэхдээ Х.Д надад өөрийнхөө тэмээ гэж хэлсэн. Бусдыг нь би хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Х.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч О.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн үед би Х.Д-ийнд хоносон. Тэднийд хонох гэж байхад үдээс хойш 5 цагийн үед Х.Д тэмээнээсээ ганц тэмээ хийгээд явмаар байна гэхээр нь тэгэхгүй юу гэсэн. Тэгсэн Н.У би ч гэсэн цаашихнаа яваад Богд сумын наад талаас айлаас хашаа авна. Нэг мөсөн яваад ирье гэсэн. Тухайн тэмээг нь хулгайн тэмээ гэдгийг мэдээгүй. Тэмээгээ барьж аваад нугасалсныхаа дараа Х.Д толгойг нь барьж үзсэнээ “өө хүний тэмээ андуураад бариад авсан байна” гэхээр нь өөрийнхөө тэмээг таньдаггүй юм уу гээд тэр тэмээг газар дээр нь орхиод явсан гэв.
Шүүгдэгч О.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Манайх нүүхдээ өөрийнхөө 70 гаран тооны тэмээгээ туугаад явсан. Манай тэмээнүүд Хайрхандулаан сумын 1-р баг Гарьдын гол, Цагаан хайрхан гэх газруудаар бэлчээрт байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос өмнө тэмээнүүдээ бөөгнүүлээд арай тарга хүч дээр 30 гаран тэмээ явуулаад тэр тэмээнүүдээ цагаан сараас өмнө 02 дугаар сарын 10-дын үеэр бэлчээр дээр нь цуглуулж бүртгэсэн. Тэр үед 6 тооны тэмээ дутуу байсан. Тэгээд цагаан сар өнгөрөөгөөд 6 тэмээгээ эрж хайсан чинь олдоогүй. Би нас бие гүйцсэн атан тэмээ 1, таван настай ингэн тэмээ 1, нийт хоёр тэмээгээ танай байгууллагаар шалгуулна. Н.У, Х.Д нарыг авсан байж магадгүй учир шалгуулна./1хх-ийн 7-8 хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ах ын хамт яваад “Хүнхрээн бүрд” орж тэмээнүүдээ бүртгэж явж байтал “Хүнхрээн бүрдний” нурууны баруун талын Тасархай гэх газар миний 1 тооны хүрэн зүсмийн нас бие гүйцсэн бүдүүн атыг нугаслаад, цусыг нь юүлээд, 4 хөлийг нь тэнийлгээд, хүзүүг нь угаар нь ярсан байсан. Толгойных нь хажууд цэнхэр өнгийн судалтай ногт цус болсон хэвтэж байсан. Тэгээд ах бид хоёр тэмээнүүдээ хулгайд алдсан байх гэж бодсон. Би өмнө алга болсон тэр бүдүүн хоёр атан тэмээгээ бас хулгайд алдагдсан гэж бодож байна. Мөн эхний 2 тэмээг алга болох үеэр Баруунбаян-Улаан сумын 3-р баг “Хүнхрээн бүрдний” нуурны урд талд байх өвөлжөөний байрны урд талд 100 метр орчим зайтай болов уу гэмээр газар тэмээний шалдан толгой, сэвс байсан. мөн тухайн газарт тэмээг барихдаа хүн хөлөөрөө чирэгдсэн байх гэмээр 30-40 метр орчим чирэгдсэн мөр, тэмээний толгойны хойд талаас ирсэн байх гэмээр портерын мөр зэрэг байсан талаар харсан гэж ах надад хэлсэн юм. ./1хх-ийн 63-64, 138-140 хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 12 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг “Гүн бүрд” гэх газраас ширээтэй чойндон тамгатай ухаа зээрд үрээ, бор үрээ, хар үрээ нийт 3 тооны адуугаа хулгайд алдсан юм. Манай гурван тооны адуу гэнэт нэг өдөр алга болсон. Н.У надтай ирж уулзаад би таны 3 тооны адууг гаднаа нядлаад Өвөрхангай аймагт маханд өгсөн би таны адууг төлж өгье гээд төлж намайг хохиролгүй болгосон. Хулгайд алдсан гурван адууны хохирлоо барагдуулж авсан одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй./1хх-ийн 195 хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Миний цөөхөн хэдэн адуу Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг гэх айлд байдаг юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сард миний 1 хүрэн үрээ хулгайд алдагдсан байсан чинь 2021 оны 03 дугаар сарын эхээр Н.У гэх хүн миний сартай хүрэн үрээг Хайрхандулаан сумын 3 дугаар багийн иргэн гэх хүнд зарсан байсан. Тухайн адуугаа би өөрөө аваад гаднаа тэжээж байгаа. Би Хайрхандулаан сумын 3 дугаар багийн гэх айлын адуунаас авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй./1хх-ийн 233 хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 15-ны үеэр адуугаа харахад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Цавын булаг” гэх газар манай 4 тооны адуу дүүгийн адуутай хамт байсан. Түүнээс хойш 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед харахад манай “сартай хүрэн морь, “Ө” үсэг мөн “Үржих” тамгатай /нас гүйцсэн/, Хул морь зөв талын гуяндаа “Үржих” тамгатай /нас гүйцсэн/. 2 тооны адуу алга болсон байсан. Хулгайд алдсан адуугаа тухайн үеийн ханшаар үнэлүүлнэ. Хайрхандулаан сумын иргэн Н.У, Баруунбаян-Улаан сумын иргэн Х.Д гэх хүмүүс байж болзошгүй талаар цагдаагийн алба хаагчаас дуулсан. ******* надад хохирол барагдуулж байгаа гээд 1.400.000 төгрөг өгсөн. Одоо 1.000.000 төгрөг дутуу байгаа. Тэрийгээ нэхэмжилнэ./2хх-ийн 56, 59 хуудас/,
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” гэх газраас саран тосгууртай 8-ийн тоо тамгатай, бор гүү, хар гүү, хээр гүү 2, хээр алаг гүү алдсан. Хайрхандулаан сумын 3 дугаар багийн иргэн нь миний утас руу залгаад Хайрхандулаан 3 дугаар багийн “Тээлийн эх” гэх газар саран тосгууртай 8 тоо тамгатай 3 тооны хар гүү, хээр гүү 2 байна гэж хэлсэн. Тэгээд сураглаад байсан чинь гэх залуу Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн иргэн Р., Н.У нараас худалдан авсан гэж хэлсэн. Тэгээд байхаар нь дүү гэх залууг явуулаад үзүүлсэн чинь манай адууг мөн байна гэж хэлсэн. Хайрхандулаан сумын 3-р багт байдаг гэх айлд хар гүү, 2 хээр гүү нийт 3 тооны адуу нь байгаа гэсэн. Нөгөө 2 гүүний бор гүүг нь гэх хүн сураг гаргаж өгөөд гэх залуугийн гадаа байгаа. Хээр шаазгай гүү нь одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна./2хх-ийн 119-121 хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би Баруунбаян-Улаан суманд хүргэн даа малаа маллуулж орхисон юм. Тэгээд энэ жил буюу 2021 оны 03 сард манай хүргэн тэмээгээ цуглуулж бүртгэлээ таны нас бие гүйцсэн бор зүсмийн атан тэмээ алга болсон байна гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь ойр зуур байгаа байх гэж бодоод хүмүүсээс сураглаад одоо хүртэл олоогүй. Миний тэмээ үхэхээргүй тарган бүдүүн тэмээ байгаа юм. Зөв талын гуяндаа хаан бугуйвчин тамгатай, чихэндээ имгүй, унамгай буруу, зөвгүй номхон тэмээ байсан. Би хулгайд алдсан байх гэж бодож байна. Миний тэмээг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3-р багийн нутаг дэвсгэр болох “Хүнхрээн бүрд”, Бор Ус”, “Баруун бударгана” гэх газруудаар бэлчээрт байж байгаад алга болсон тухайн үедээ хариулгагүй байсан. /2хх-ийн 216 хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Аавын манай хоёрын нийлсэн 10 гаран тооны адуу Хайрхандулаан сум, Гучин-Ус сумын залгаа нутагт байж байгаад манай им тамгагүй хар үрээ адуунаас алга болсон байсан. Тухайн үед туранхайдуу байсан болохоор нь үхсэн юм байх гэж бодоод нэг их хайгаагүй юм. Сураг сонсоод байсан чинь Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн ******* гэх хүн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутагт байдаг гэх хүнд зарсан байсан. Хохирлоо буцаан авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй./3хх-ийн 51, 54 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Түмээ гэх залуу над руу залгаад хоёр тэмээний мах ирсэн байна авах уу гэж хэлсэн. Тэгээд тэмээний мах авахад цагаан өнгийн портер машинтай гэж дууддаг 98185013 дугаартай нэг залуу байсан. Бас нэг хүүхэн, нэг жаахан хүүхэд, бас нэрийг нь мэдэхгүй нэг шар царайтай залуу байсан санагдаж байна. 2 тэмээний махыг авахдаа 120 килограмм жинтэй жижиг биетэй тэмээг 1 килограммыг нь 2000 төгрөгөөр бодоод нөгөө том биетэй тэмээ нь 303 килограмм болоод 1 килограммыг нь 4000 төгрөгөөр бодоод худалдаж авсан. Нийт 1.380.000 төгрөг болсон. Тэгээд 2 ширийг нь худалдаж авсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авч байснаа санахгүй байна. Би тухайн хоёр тэмээний мөнгийг нь гэдэг хүний дансанд нь хийсэн санагдаж байна. Яг хэд гэсэн данс байсныг нь сайн санахгүй байна. Тухайн үед гарал үүслийн код гээд 504710 дугаарын код өгч байсан. Сумаасаа авсан гээд ийм код өгч байсан. Яг ямар сумаас авсан талаар нь асуугаагүй. /1хх-20 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би Х.Д, Н.У нартай хамт 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Баруунбаян-Улаан сум руу явж Х.Д ах өөрийнхөө тэмээг гэж хэлээд 2 тооны тэмээ нядалсан. Тухайн тэмээг Баруунбаян-Улаан сумын нутагт эзэнгүй айлын малын байран дээр нэгийг нь байрнаас баруун хойд зүгт ойролцоо нядалсан. Н.У, Х.Д нар нэг тэмээ барьж аваад тухайн байрны баруун хойд талд явж байхад баруун талаас нь нэг мотоцикльтой хүн ирж уулзаад зүүн тийшээ явсан. Х.Д таньдаг хүн байна гэж надад хэлсэн. Баруунбаян-Улаан сумын хүн байсан юм шиг байна лээ. Х.Д тухайн үед тэр 2 тэмээг хийхдээ манай өөрийн тэмээ гэж хэлсэн. /1хх-72-73 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 01 сарын эхээр Баруунбаян-Улаан сумын 3-р баг “Хүнхрээн бүрд” гэх газарт байсан тэмээнүүдээ тоолж бүртгэсэн юм. Тэгэхэд бага тэмээ, ингэ, торомноос үхсэн байсан. Бүдүүн тэмээ нь бол гайгүй л байсан. Тэгээд тэрнээс хойш цагаан сар өнгөрөөгөөд 02 дугаар сарын 20-ны үеэр “Хүнхрээн бүрд” орж тэмээгээ тоолж бүртгэсэн чинь 20-30 тэмээ дутсан бас л ингэ, бага тэмээ, тором зэрэг үхсэн байсан. Дутсан тэмээнүүдээс тарга хүч сайтай, бүдүүрсэн 2 атан тэмээ дутсан юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөн тэмээн дээрээ очиж бүртгээд явж байсан чинь “Хүнхрээн бүрдний” нурууны баруун талын Тасархай гэх газар манай дүү ийн 1 тооны хүрэн зүсмийн нас бие гүйцсэн бүдүүн атыг нугаслаад, цусыг нь юүлээд, 4 хөлийг нь тэнийлгээд, хүзүүг нь угаар нь ярьсан байсан. Би өмнө алга болсон тэр бүдүүн хоёр атан тэмээгээ бас хулгайд алдагдсан гэж бодож байна. Би тэгээд цагаан сараас хойш 2021 оны 02 дугаар сарын 20-ны үеэр тэмээнүүдээ бүртгэж яваад гэх айлын эзэмшлийн “Хүнхрээн бүрдний” усны урд талд байх малын өвөлжөөний байрны ойролцоо урд талд нь нэг тооны бүдүүн тэмээнийх байх гэмээр том толгой байсан. Тухайн толгой нь арьсгүй шалдан толгой байсан. /1хх-76-77, 142, 143 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байсан санагдаж байна. Би Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багт “Хүнхрээн бүрд” гэх газар 10 гаран тооны ат голдуу тэмээ хайгаад явж байсан. Тэгээд “Хүнхрээн бүрдний” усны баруун талаар явж байтал гэнэт 2 залуу нэг тэмээ хөтлөөд малын байр руу явж байхад нь очсон юм. Тэгээд би тэр 2 залуутай очиж уулзаад эрж явсан тэмээгээ сурсан чинь хараагүй гэсэн. Тэгээд зогсож байхдаа урд талынх нь байр руу хартал байрны баруун талд нь цагаан өнгийн, портер машин байсан. Тэр машины урд талд нэг тэмээ уяатай харагдсан. Тэмээний ойролцоо нэг залуу зогсож байгаа харагдсан. Тухайн уулзсан хоёр залуугийн нэг нь танихгүй шар залуу байсан. Нөгөөх нь том банди нь байсан. том банди болон танихгүй шар залуугийн хөтөлж явсан тэмээ бор зүсмийн, том биетэй атан тэмээ байсан. /1хх-79-80 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Н.У 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тэмээ болон шир нийт 545 кг мах авч ирж өгсөн. Ирэхдээ нэг танихгүй залуутай хамт ирж өгч байсан. 87-06 ӨВО улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинаар ирж өгөөд явсан. Тухайн 2 тэмээний махыг 1 кг нь 3000 төгрөгөөр тооцож 1.635.000 төгрөг болоод 5555003843 дугаарын Н.У-ын дансанд 789.000 төгрөг шилжүүлж бэлэн мөнгө 846.000 төгрөгийг тоолж өгсөн. /1хх-89, 198 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 03 дугаар сарын дундуур санагдаж байна аймар шороон шуурга шуурахаас өмнө би нөхөр болон 1 хүүхэдтэйгээ хамт бид гурав Баруунбаян-Улаан сумын төвд байх гэрээсээ цэнхэр өнгийн бүхээгтэй Бонго-3 маркийн машинаараа яваад Баруунбаян-Улаан сумын 3- р баг “Хүнхрээн бүрд” гэх газар байх өөрийнхөө хаваржаан дээрээ очиж өвс, хашаа, аргал зэргийг ачаад буцаад явж байсан чинь 16-17 цагийн үед нар жаргах гэж байхад зам дээр элсэнд цагаан өнгийн, портер маркийн машинтай 2 хүн элсэнд суусан байхаар нь манай нөхөр машинаараа татаж гаргаж өгөх гэсэн чинь манай машин бас элсэнд суучихаад тэгэхээрээ нь болиод манайх машинаа эхэлж гаргаад тэр хоёр хүний машины дугуйны дотор талын элсийг хүрзээр аваад тэгээд тэр 2 хүнийг машинтай нь гаргаж өгөөд тэр 2 цаашаа яваад бид 3 наашаа сумын төвд ирсэн. Тухайн 2 хүн манай нөхөрт Өвөрхангай аймгийн Богд сум орж малын хашаа ачих ажлаар явж байгаа гээд ярьсан гэсэн. Тэр 2 хүн өөрсдийгөө Хайрхандулаан сумаас явж байгаа гэсэн. Нэг залуу нь эгчийн нөхрийнх нь банди байна гэж надад хэлсэн. /1хх-145-146 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Баруунбаян-Улаан сумын 3-р баг “Ганц бургаст” гэх газрын хойд талаар замаар явж байсан чинь 17 цагийн үед нар жаргах гэж байхад зам дээр элсэнд цагаан өнгийн портер-2 маркийн машинтай 2 хүн машинаа суулгасан гаргах гээд ноцолдож байхаар нь би тухайн машиныг гаргалцаж өгсөн. Нэг нь байсан. Нөгөө залуу нь шар царайтай нарийнхан хоолойтой залуу байсан. /1хх-151 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2020 оны 11 дүгээр сарын үед ахын тосгууртай ганхи тамгатай сартай хүрэн үрээ нь алга болсон байсан. Тэгээд би Хайрхандулаан сумын нутгаар “Хан хөгшин” хайрхан орчмоор хайгаад олоогүй. Гэтэл хулгайд алдсан ахын хүрэн үрээ Хайрхандулаан сумын 3 дугаар багийн гэх айлын адуунд байсан. Хаанаас авсан талаар асуухад өөр 4 адуутай нийтдээ 5 тооны адуу худалдаж авсан гэж байсан. Тухайн адууг Н.У гэх хүн д зарсан байсан. /1хх-239-240 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн иргэн *******, нар гэх айлын 3 тооны адууг Хайрхандулаан сумын 3 дугаар багийн гэх хүнд зарсан сураг гарч байсан. /1хх-242 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Н.У над руу залгаад хямд зарах 5 тооны адуу байна авах уу. Надад мөнгөний хэрэг гараад байна гэж надаас асуухаар нь би хэр зэрэг муу адуу юм бэ гэж асуусан чинь тийм их муу адуу бишээ гэж байсан. Тэгээд утсаар ярьснаас хойш удалгүй цагаан өнгийн портер маркийн машинд хээр гүү, хээр хар гүү, хар гүү, хар үрээ, сартай хүрэн үрээ шинэ тамгатай нийт 5 тооны адууг Хайрхандулаан сумын 1 дүгээр багт байдаг О.Ц гэдэг зүс үзсэн залуутай орой бүрэнхий болж байхад ачаад ирсэн. Тухайн үед 5 адуугаа 1.750.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд тухайн үед би мөнгийг нь өгөөгүй байсан чинь Н.У над руу утсаар залгаад байхаар нь би мөнгийг нь аймгийн төв орж ирээд Н.У-ын надад өгсөн дансанд 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь хэд хонуулаад өгнө гэдгээ хэлсэн. Гэтэл удаагүй байж байтал ахын хүүхэд манай 2020 оны 11 дүгээр сард алдсан ахын сартай хүрэн үрээ байна гээд бариад авсан. Тэр үед нь би Н.У, О.Ц нараас худалдаж авсан адуу гэж хэлсэн. Удаагүй байж байсан чинь нэг танихгүй хүн манайд мотоцикльтой ирсэн. Тэгээд гэх хүний хулгайд алдсан 3 тооны адуу танай гадаа байна гээд хүрээд ирсэн. Тэгтэл Н.У, О.Ц нар хулгай хийсэн 5 тооны адуугаа надад зарсан юм байна лээ. /2хх-3-4, 10, 230 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Замын унаа хараад байж байсан чинь О.Ц, Н.У ах нар ******* ахын цагаан өнгийн 87-06 ӨВО улсын дугаартай автомашинаар адуу ачсан ирсэн. Тэгээд би суугаад сумын төвийн баруун засмал зам дээр үлдээсэн мотоцикль дээрээ буугаад үлдсэн юм. Яг хэдэн тооны ямар им тамгатай адуу ачиж явсан талаар хараагүй. Би тухайн үед хэний адууг ачиж явсан талаар нь мэдээгүй сүүлд сонсож байхад гэх хүний адууг хүнд зарсан гэж байсан. /2хх-8 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би гэх хүнийг танина. Миний төрсөн ах байгаа юм. ах бид хоёр төрсөн зөрүүтэй болохоос адилхан овог нэртэй хүмүүс байгаа юмаа. Манай ах ын эзэмшлийн сартай хүрэн морь, хар голтой хонгор морь зэрэг манай адуунд байж байгаад 2021 оны цагаан сараас өмнөхөн алга болчихсон байсан юм. Сартай хүрэн морь нь зөв гуяндаа аяганы ёроолоос арай гонзгой “Ө” үсгэн тамгатай, хар голтой хонгор морь нь зөв гуяндаа үржих тамгатай байсан морьд байсан. Имгүй морьд байсан. Хоёулаа залуухан нийлж байгаа тарган морьд байсан юм. Манай адуу Хайрхандулаан сумын 1 дүгээр баг антены өвөр, засмалын хавиар л байсан юм. /2хх-63 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын эхээр гэртээ байж байсан чинь Уранзаяа над руу утсаар яриад ******* бид 2 аймгийн төв орж байна. Чи завтай байна уу. Захаар яваад ойр зуурын юм цуглуулмаар байна гэж байсан. Тэр үед нь би завтай байсан болохоор тэгье гэдгээ хэлсэн. Тэгээд *******, Уранзаяа 2 манайд машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд зах руу явах замдаа “Чандмань” нэртэй түүхий эдийн төвд 2 адууны мах шир зэргийг өгч байгаа бололтой байсан. Гарал үүслийн гэрчилгээтэй л гээд яриад байх шиг байсан. /2хх-66 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Н.У гэх хүн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 тооны адууны мах ширтэй нь өгч байсан. Тухайн 2 адууны махыг өгөх гэж ирэхдээ 87-06 ӨВО улсын дугаартай машинаар 2 хүүхэнтэй ирсэн санагдаж байна. 242 кг буюу 2 адууны махыг 1кг-ыг нь 4000 төгрөгөөр бодож худалдан авч байсан. 2 адууны ширийг нь 1 ширхгийг нь 13000 төгрөгөөр авч байсан байна. Нийт адууны мах болон түүхий эдийн мөнгө болох 990000 төгрөг Н.У гэх хүний дансанд 5556341293 дугаарын данснаас шилжүүлсэн. Үлдсэн мөнгө болох 76600 төгрөг бэлнээр авсан байна. Тухайн адууны мах гарал үүслийн гэрчилгээний номертой байсан. Тухайн дугаар нь №503714 гэж тэмдэглүүлсэн. /2хх-70 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Хайрхандулаан сумын 3 дугаар багийн “Тээлийн хөндий” гэх газар гэх хүний 3 тооны адуу гэх айлын адуунд байна гэсэн сураг гараад би очиж үзсэн чинь гэх айлын хамар цагаан азаргатай адуунд нь улаан хээр гүү нь байсан. Зээрд азаргатай адуунд нь хар хээр гүү нь байсан. Нэг хар гүүг нь гаднаа тэжээж байсан. гэх хүнээс дээрх адуугаа асуутал , ******* гэх хүмүүсээс нийт 5 адууг нэгийг нь 450.000 төгрөгөөр худалдаж авсан талаараа хэлж байсан. Тухайн үед алдсан 5 тооны адуунаас “Гарьдын гол” гэх газар нэг алаг гүү нь үхсэн гэж байсан. Би “Бүдүүний шил” гэх газраас бор гүүг нь олж авсан харин нөгөө 3 адуу нь гэх айлд байж байгаад 2 нь үхсэн сураг гарч байсан. Би бодохдоо хулгайд алдагдсан байх гэж бодож байгаа. Тухайн 5 тооны адуунаас 3 тооны адуу нь зарагдсан байсан нэг алаг гүү нь үхсэн, нэг бор гүүг нь би хайж байгаад олж авсан. /2хх-132 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Нэг орой бүрэнхий болж байхад Н.У ах нэг танихгүй залуутай ачааны машинаар 5 тооны адуу авч ирж өглөө гэж байсан. 2 адуу нь үхсэн 2 адууг нь Н.У гэх хүнд буцаагаад өгсөн гэж байсан. Нэг адууг нь эзэн нь ирээд аваад явлаа гэж байсан. /1хх-133 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Н.У над руу залгаад хямд зарах 5 тооны адуу байна авах уу надад мөнгөний хэрэг гараад байна гэж надаас асуухаар нь би хэр зэрэг муу адуу юм бэ гэж асуусан чинь тийм их муу адуу бишээ гэж байсан. Тэгээд утсаар ярьснаас хойш удалгүй цагаан өнгийн портер маркийн машинд хээр гүү, хээр хар гүү, хар гүү, хар үрээ, сартай хүрэн үрээ шинэ тамгатай нийт 5 тооны адууг Хайрхандулаан сумын 1 дүгээр багт байдаг О.Ц гэдэг зүс үзсэн залуутай орой бүрэнхий болж байхад ачаад ирсэн. Манайд Н.У, О.Ц нарын ачиж ирсэн 5 тооны адуунаас сартай хүрэн үрээг нь гэх хүний адуу байна гээд аваад явсан. Үлдсэн 4 тооны адуунаас хар гүү, хар хээр гүү хоёр нь үхсэн, улаан хээр гүү, хар үрээ хоёрыг нь *******т өгөөд явуулсан. Манайд авч ирж өгсөн 5 тооны адууны 3 адуу нь “саран тосгууртай наймын тоо” тамгатай байсан ийн гэх адуу нь шинээр дарсан тамга байсан яг ямар тамга нь сайн мэдэгдэхгүй байсан, нэг хар адууны тамга нь сайн мэдэгдэхгүй юм байна лээ. /2хх-136-137 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2020 оны 10 дугаар сарын 20-дын үеэр Хайрхандулаан сум руу отроор явахаасаа өмнө тэмээгээ цуглуулж бүртгэсэн. Тэгэхэд манай тэмээ болон хадам аавын тэмээнүүд бүрэн байсан. Түүнээс хойш Баруунбаян-Улаан сумын 3-р баг “Бүрдний хоолой”, “Бор Ус”, “Баруун бударгана” гэх газруудаар бэлчээрт манай тэмээ, хадам аав ын тэмээтэй хамт байсан юм. Тэгээд манайх Хайрхандулаан сумын 1-р баг “Гарьдын хад” гэх газар оторт байж байгаад 2021 оны 03 сард нутагтаа ирж тэмээгээ цуглуулсан юм. Тэгэхэд манай хадам аав ын өмчлөлийн бор зүсмийн нас бие гүйцсэн атан тэмээ алга болсон байсан. /2хх-221-222 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... ах энэ жил өвлөөс эхлээд надаас хар зүсмийн, хаан бугуйвчин тамгатай, 1 тооны атан тэмээ алдчихлаа гээд надаас сураад байсан. Ноднин хавраас хойш унаж эдлээгүй л тэмээ байсан байх. Тарга хүчээр сайн байсан байх. Би нүдээр үзэж хараагүй. 2-3 жилийн өмнө ыг унаж явахад таарч байсан. Унамгай номхон, бүдүүн атан тэмээ байсан. Зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай тэмээ байсан. /2хх-224 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би тухайн хугацаанд Өвөрхангай аймгийн Богд сумын 7-р багт байх “Тэргүүн Оргил” хоршоонд малын мах, арьс шир худалдан авдаг ажлаа хийж байсан. Тухайн хугацаанд Богд сумын малчдаас тэмээний мах худалдаж авсан. Миний мэдэж байгаагаар 5-р багийн харьяат гэх хүн өвөл 3-4 тооны тэмээний мах ширтэй нь хамт авчирч өгсөн. Мөн Богд сумын 2- р багийн иргэн О.Ц гэх залуу бас нэг жижигхэн биетэй танихгүй залуутай нэг тооны тарган тэмээний мах, ширтэй нь хамт авчирч өгсөн. бол өөрийн гэсэн тэмээтэй. О.Цг бол сайн мэдэхгүй байна. О.Цтэй хамт явсан залууг урд нь огт харж байгаагүй. /2хх-234-235 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би О.Цг танина. Манай багийн иргэн байгаа юм. Эмээ гэх хүнтэйгээ хамт манай багт байдаг. О.Ц нь Өвөрхангай аймгийн Богд сумын 2-р баг “Ихэн түрүү” гэх газар ах ынхаа хавиар мал малладаг. О.Ц өөрийн гэсэн тэмээ байхгүй, тэмээ ерөөсөө тоолуулж байгаагүй. О.Ц-д машин байхгүй. Мотоцикль уначихсан явдаг. /2хх-237 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/09 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/06 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/07 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/08 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/19 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/14 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/27 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/27 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирол төлсөн баримтууд, /1хх-24-27, 55-59, 94-97, 120-124, 127-129, 137, 2хх-14-17, 74-77, 141-144, 2хх-173-174, 3хх-11-14/,
Шүүгдэгч Н.У-ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 35 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3хх-ийн 146, 148, 150-152 хуудас/,
Шүүгдэгч О.Ц-гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 31 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 142, 143 хуудас/,
Шүүгдэгч О.Ц-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 36 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /3хх-ийн 139, 140 хуудас/,
Шүүгдэгч Х.Д-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 76 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /3хх-ийн 132, 133, 137 хуудас/,
Шүүгдэгч Н.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 149 хуудас/,
Шүүгдэгч О.Ц-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 144 хуудас/,
Шүүгдэгч О.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 141 хуудас/,
Шүүгдэгч Х.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 134 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц, О.Ц нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Улсын яллагч “Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нээлттэй явуулж байгаа шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Д, Н.У, О.Ц, О.Ц нарт холбогдох хэрэгт хамааралтай, тухайн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч , хөрөнгийн үнэлгээний тайлангууд, гэрч , , , , , , , , , , , , , , , , , , , , нарын мэдүүлгүүд, хохирогч , , , , , нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн эмжээртэй ногт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд зэргээр шүүгдэгч Х.Д, Н.У нар бүлэглэж иргэн ын 2 тооны тэмээ буюу олон тооны малыг машин механизм ашиглаж бэлчээрт байсан газраас нь өөр газарт аваачиж махалж бусдад зарж борлуулсан. Шүүгдэгч Х.Д, Н.У нар бүлэглэж иргэн ийн 2 тооны атан тэмээг машин механизм ашиглан бэлчээрээс нь өөр газарт тууж аваачин төхөөрч ашиг шим бүхий арьс ширийг нь борлуулсан. Шүүгдэгч Н.У, О.Ц, Х.Д нар нь иргэн ийн 1 тооны атан тэмээг машин механизм ашиглан бэлчээрээс нь өөр газарт тууж аваачин төхөөрсөн. Шүүгдэгч Х.Д, О.Ц нар нь бүлэглэж иргэн ын 1 тооны атан тэмээг машин механизм ашиглан бэлчээрт байсан газраас нь тууж өөр газар аваачин төхөөрч ашиг шим бүхий арьс ширийг нь зарж борлуулсан. Шүүгдэгч Н.У, О.Ц нар нь гийн өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг бэлчээр дээрээс нь тууж аваачин хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр захиран зарцуулах боломжийг өөрсдөдөө бүрдүүлж бусдад худалдан борлуулсан. Шүүгдэгч Н.У нь иргэн н өмчлөлийн 1 тооны адуу, ын өмчлөлийн 2 тооны адуу, ийн өмчлөлийн 3 тооны адуу, ийн өмчлөлийн 1 тооныг адууг тус бүр машин механизм ашиглан бэлчээр дээрээс нь тууж өөр газар аваачин төхөөрч ашиг шимт мах, арьс ширийг нь зарж борлуулсан. Шүүгдэгч О.Ц нь Х.Д-тэй бүлэглэж иргэн ын өмчлөлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий атан тэмээг бэлчээр дээрээс нь тууж ирээд төхөөрч ашиг шимт мах, арьс ширийг нь зарж борлуулсан. Шүүгдэгч О.Ц нь Н.У-тай бүлэглэж иргэн гийн 5 тооны адууг буюу олон тооны малыг түүнд мэдэгдэлгүйгээр бэлчээр дээрээс нь авч яван бусдад зарж борлуулсан. Эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан мал хулгайлах гэмт хэрэг, тэр дундаа бүлэглэж, өөрсдийн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглаж, урьдчилан үгсэн тохирч, шөнийн цагаар, өөрсдийн байнга амьдран суудаг хот хүрээнээсээ гарч бусдын олон тооны бод малыг хулгайлсан хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэг мөн байна. Энэ гэмт хэргүүдийг шүүгдэгч нар үйлдсэн байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.У, О.Ц нарын өмгөөлөгч Б.Хандмаа “Шүүгдэгч Н.У-ын хувьд нийт 8 үйлдэлд холбогдож яллах дүгнэлтэнд бичигдсэн. Н.У-ын хувьд хохирогч ын 2 тооны тэмээ, хохирогч ийн 2 тооны тэмээ, хохирогч ийн 1 тооны тэмээ гэсэн 3 үйлдэлд оролцоогүй гэж үзэж байгаа. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн, машин механизм ашигласан, олон тооны малыг хулгайлсан гэж байгаа боловч Э.*******ын хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй байгаа. Эдгээр 5 тэмээг Х.Д нь өөрийнх тэмээ гэж хэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Энэ талаар шүүгдэгч Н.У-ын мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь 2 түүнээс олон хүн санаатай нэгдэж нийлсэн байхыг ойлгох ба Н.У нь мэдээгүй учраас эдгээр үйлдлүүд нь гэмт хэргийн шинжийг хангаагүй байна гэж үзэж байна. Тиймээс эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зүйлчлэлийг өөрчлүүлэх зарим үйлдэл гэвэл “гийн 5 тооны адуу” гэж яллах дүгнэлтэд авагдсан гээд байгаа боловч шүүгдэгч О.Ц-ийн мэдүүлгээр 4 тооны адуу ирсэн гэдэг. Гэрч ын мэдүүлгээр 4 тооны адуу ирээд 1 алаг гүү нь үхсэн, үлдсэн 3 тооны адууг нь д зарсан гэдэг нь тогтоогдож байгаа. гийн 4 тооны адуу, гийн 1 тооны адуу, ийн 1 тооны адуу зэрэг үйлдлийн зүйлчлэлийг мал хулгайлах гэмт хэрэг биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Алдуул мал гэдэг нь уул сүргээсээ тасарч өөр газар нутагшиж идээшсэн эзэнгүй малыг хэлнэ гэж монгол хэлний тайлбар толь дээр бичигдсэн байгаа. нь 1 тооны адуугаа 2021 оны 01 дүгээр сард алдсан, нь 1 тооны адуугаа 2020 оны 11 дүгээр сард алдсан. Адуугаа хайсан боловч олдохгүй байсан гэсэн байгаа. Эдгээр адуунуудыг Н.У бэлчээр дээрээс нь туугаад явчихсан эсвэл хашаанаас нь аваад явчихсан гэсэн баримт хэргийн материалд байхгүй байгаа учраас хулгайлах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. Хохирогч ийн 3 тооны адуу, ын 2 тооны адууг хулгайлсан гэдгээ бол хүлээн зөвшөөрч мэдүүлдэг учраас зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй.
Шүүгдэгч О.Ц-ийн хувьд 2 үйлдэлд гэм буруутай гэж бичигдсэн байсан. Үүнээс хохирогч ийн 1 тооны тэмээний үйлдэл буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хулгайлсан гэж яллаад байгааг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай байна. Яагаад гэхээр О.Ц нь Х.Д-ийн тэмээ биш гэдгийг мэдээгүй. Тухайн тэмээг төхөөрсний дараа Х.Д-ийн тэмээ биш гэдгийг нь мэдсэн. Мэдсэн даруйдаа тухайн үйлдлээсээ татгалзаад тухайн тэмээг орхиод явсан. Энэ үйлдэлд нь гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн гэдэг шинжүүдийг хангаагүй байна гэж үзэхээр байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар субъектив шинж нь байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна. Шүүгдэгч О.Ц-ийн хувьд өөрөө мал тэжээдэг, өвс нь хүрэлцэхгүй, малчдын амьдрал хэцүү байсан учраас хүний 5 адууг тэжээгээд байлгаад байх боломжгүй. Гэрч мэдүүлэгт гийн 5 адуу бол өөрийнх нь адууг бараадаад сүргээсээ тусдаа явдаг байсан гэж мэдүүлсэн байдаг. Нэгэнт шүүгдэгч О.Цийг хохирогч гийн хашаанаас нь 5 адууг нь туугаад аваад явсан гэдгийг нотолж чадаагүй, мөн тухайн адуунуудыг д зарсан мөнгөнөөс огт аваагүй учраас энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.У нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч О.Ц нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч Х.Д нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч О.Ц нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч Х.Д, Н.У нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гарьдын гол” гэх газраас ын өмчлөлийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д, Н.У нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сард Н.У-ын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д, Н.У, О.Ц нар нь бүлэглэж 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д, О.Ц нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Цагаан дэрс” гэх газраас хохирогч ын өмчлөлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн нас бие гүйцсэн зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай нэг тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У, О.Ц нар нь бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бичигт” гэх газраас хохирогч гийн өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Гучин-Ус сумын залгаа нутагт байх хохирогч гийн өмчлөлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий хар зүсмийн 1 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй газраас иргэн ын өмчлөлийн 2400000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Бүрд” нэртэй газраас хохирогч ийн өмчлөлийн 2100000 төгрөгийн үнэ бүхий ширээтэй чойндон тамгатай, ухаа зээрд үрээ, ширээтэй чойндон тамгатай бор үрээ, ширээтэй чойндон тамгатай хар үрээ нийт 3 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээлийн ам” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 600.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
“Машин механизмыг ашигласан” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц нарын үйлдэл нь бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч О.Ц-гийн үйлдэл нь бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Д, Н.У нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гарьдын гол” гэх газраас ын өмчлөлийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д, Н.У нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сард Н.У-ын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д, Н.У, О.Ц нар нь бүлэглэж 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д, О.Ц нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Цагаан дэрс” гэх газраас хохирогч ын өмчлөлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн нас бие гүйцсэн зөв гуяндаа хаан бугуйвчин тамгатай нэг тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У, О.Ц нар нь бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бичигт” гэх газраас хохирогч гийн өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Гучин-Ус сумын залгаа нутагт байх хохирогч гийн өмчлөлийн 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий хар зүсмийн 1 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй газраас иргэн ын өмчлөлийн 2400000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Бүрд” нэртэй газраас хохирогч ийн өмчлөлийн 2100000 төгрөгийн үнэ бүхий ширээтэй чойндон тамгатай, ухаа зээрд үрээ, ширээтэй чойндон тамгатай бор үрээ, ширээтэй чойндон тамгатай хар үрээ нийт 3 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээлийн ам” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 600.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос өмнө тэмээнүүдээ бөөгнүүлээд арай тарга хүч дээр 30 гаран тэмээ явуулаад тэр тэмээнүүдээ цагаан сараас өмнө 02 дугаар сарын 10-дын үеэр бэлчээр дээр нь цуглуулж бүртгэсэн. Тэр үед 6 тооны тэмээ дутуу байсан. Хохирогч ийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ах ын хамт яваад “Хүнхрээн бүрд” орж тэмээнүүдээ бүртгэж явж байтал “Хүнхрээн бүрдний” нурууны баруун талын Тасархай гэх газар миний 1 тооны хүрэн зүсмийн нас бие гүйцсэн бүдүүн атыг нугаслаад, цусыг нь юүлээд, 4 хөлийг нь тэнийлгээд, хүзүүг нь угаар нь ярсан байсан. Хохирогч ийн би 2020 оны 12 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг “Гүн бүрд” гэх газраас ширээтэй чойндон тамгатай ухаа зээрд үрээ, бор үрээ, хар үрээ нийт 3 тооны адуугаа хулгайд алдсан. Хохирогч ийн 2020 оны 11 дүгээр сард миний 1 хүрэн үрээ хулгайд алдагдсан байсан чинь 2021 оны 03 дугаар сарын эхээр Н.У гэх хүн миний сартай хүрэн үрээг Хайрхандулаан сумын 3 дугаар багийн иргэн гэх хүнд зарсан байсан. Хохирогч ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед харахад манай “сартай хүрэн морь, “Ө” үсэг мөн “Үржих” тамгатай /нас гүйцсэн/, Хул морь зөв талын гуяндаа “Үржих” тамгатай /нас гүйцсэн/ 2 тооны адуу алга болсон байсан. Хохирогч гийн 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” гэх газраас саран тосгууртай 8-ын тоо тамгатай бор гүү, хар гүү, хээр гүү 2, хээр алаг гүү алдсан. Хохирогч ын 2021 оны 03 сард манай хүргэн тэмээгээ цуглуулж бүртгэлээ. Таны нас бие гүйцсэн бор зүсмийн атан тэмээ алга болсон байна гэж надад утсаар хэлсэн. Хохирогч н аавын манай хоёрын нийлсэн 10 гаран тооны адуу Хайрхандулаан сум, Гучин-Ус сумын залгаа нутагт байж байгаад манай им тамгагүй хар үрээ адуунаас алга болсон байсан. Гэрч ийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ээс 2 тэмээний махыг авахдаа 120 килограмм жинтэй жижиг биетэй тэмээг 1 килограммыг нь 2000 төгрөгөөр бодоод нөгөө том биетэй тэмээ нь 303 килограмм болоод 1 килограммыг нь 4000 төгрөгөөр бодоод худалдаж авсан. Нийт 1.380.000 төгрөг болсон. Гэрч ийн би Х.Д, Н.У нартай хамт 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Баруунбаян-Улаан сум руу явж Х.Д ах өөрийнхөө тэмээг гэж хэлээд 2 тооны тэмээ нядалсан. Гэрч ын би 2021 оны 01 сарын эхээр Баруунбаян-Улаан сумын 3-р баг “Хүнхрээн бүрд” гэх газарт байсан тэмээнүүдээ тоолж бүртгэсэн юм. Гэрч ын “Хүнхрээн бүрдний” усны баруун талаар явж байтал гэнэт 2 залуу нэг тэмээ хөтлөөд малын байр руу явж байхад нь очсон юм. Тэгээд би тэр 2 залуутай очиж уулзаад эрж явсан тэмээгээ сурсан чинь хараагүй гэсэн. Тэгээд зогсож байхдаа урд талынх нь байр руу хартал байрны баруун талд нь цагаан өнгийн, портер машин байсан. Тэр машины урд талд нэг тэмээ уяатай харагдсан. Гэрч ын Н.У 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тэмээ болон шир нийт 545 кг мах авч ирж өгсөн. Гэрч ийн 2021 оны 03 дугаар сарын дундуур “Хүнхрээн бүрд” гэх газар байх өөрийнхөө хаваржаан дээрээ очиж өвс, хашаа, аргал зэргийг ачаад буцаад явж байсан чинь 16-17 цагийн үед нар жаргах гэж байхад зам дээр элсэнд цагаан өнгийн, портер маркийн машинтай 2 хүн элсэнд суусан байсан. Нэг залуу нь эгчийн нөхрийнх нь банди байна гэж надад хэлсэн. Гэрч Б.Бат-Эрдэнийн Баруунбаян-Улаан сумын 3-р баг “Ганц бургаст” гэх газар 17 цагийн үед зам дээр элсэнд цагаан өнгийн портер-2 маркийн машинтай 2 хүн машинаа суулгасан гаргах гээд ноцолдож байхаар нь би тухайн машиныг гаргалцаж өгсөн. Нэг нь байсан. Нөгөө залуу нь шар царайтай нарийнхан хоолойтой залуу байсан. Гэрч ын 2020 оны 11 дүгээр сарын үед ахын тосгууртай ганхи тамгатай сартай хүрэн үрээ нь алга болсон байсан. Гэтэл хулгайд алдсан ахын хүрэн үрээ Хайрхандулаан сумын 3 дугаар багийн гэх айлын адуунд байсан. Гэрч гийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн иргэн *******, нар гэх айлын 3 тооны адууг Хайрхандулаан сумын 3 дугаар багийн гэх хүнд зарсан сураг гарч байсан. Гэрч ын 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Н.У над руу залгаад хямд зарах 5 тооны адуу байна авах уу гэсэн. ******* Хайрхандулаан сумын 1 дүгээр багт байдаг О.Ц гэдэг зүс үзсэн залуутай орой бүрэнхий болж байхад ачаад ирсэн. Тухайн үед 5 адуугаа 1.750.000 төгрөгөөр тохирсон. Гэрч ийн замын унаа хараад байж байсан чинь О.Ц, Н.У ах нар ******* ахын цагаан өнгийн 87-06 ӨВО улсын дугаартай автомашинаар адуу ачсан ирсэн. Гэрч ын манай ах ын эзэмшлийн сартай хүрэн морь, хар голтой хонгор морь зэрэг манай адуунд байж байгаад 2021 оны цагаан сараас өмнөхөн алга болчихсон байсан. Гэрч ийн 2021 оны 02 дугаар сарын эхээр *******, Уранзаяа 2 манайд машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд зах руу явах замдаа “Чандмань” нэртэй түүхий эдийн төвд 2 адууны мах шир зэргийг өгч байгаа бололтой байсан. Гэрч Н.У гэх хүн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 тооны адууны мах ширтэй нь өгч байсан. Тухайн 2 адууны махыг өгөх гэж ирэхдээ 87-06 ӨВО улсын дугаартай машинаар 2 хүүхэнтэй ирсэн санагдаж байна. 242 кг буюу 2 адууны махыг 1кг-ыг нь 4000 төгрөгөөр бодож худалдан авч байсан. Гэрч ын гэх хүнээс дээрх адуугаа асуутал , ******* гэх хүмүүсээс нийт 5 адууг нэгийг нь 450.000 төгрөгөөр худалдаж авсан талаараа хэлж байсан. Гэрч гийн бүрэнхий болж байхад Н.У ах нэг танихгүй залуутай ачааны машинаар 5 тооны адуу авч ирж өглөө гэж байсан. 2 адуу нь үхсэн 2 адууг нь Н.У гэх хүнд буцаагаад өгсөн гэж байсан. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн Н.У над руу залгаад хямд зарах 5 тооны адуу байна авах уу, надад мөнгөний хэрэг гараад байна гэж надаас асуусан. Удалгүй цагаан өнгийн портер маркийн машинд хээр гүү, хээр хар гүү, хар гүү, хар үрээ, сартай хүрэн үрээ шинэ тамгатай нийт 5 тооны адууг Хайрхандулаан сумын 1 дүгээр багт байдаг О.Ц гэдэг зүс үзсэн залуутай орой бүрэнхий болж байхад ачаад ирсэн. Гэрч ын 2021 оны 03 сард нутагтаа ирж тэмээгээ цуглуулсан. Тэгэхэд манай хадам аав ын өмчлөлийн бор зүсмийн нас бие гүйцсэн атан тэмээ алга болсон байсан. Гэрч ийн ах энэ жил өвлөөс эхлээд надаас хар зүсмийн, хаан бугуйвчин тамгатай, 1 тооны атан тэмээ алдчихлаа гээд надаас сураад байсан. Гэрч гийн Богд сумын 2-р багийн иргэн О.Ц гэх залуу бас нэг жижигхэн биетэй танихгүй залуутай нэг тооны тарган тэмээний мах, ширтэй нь хамт авчирч өгсөн. Гэрч ын О.Ц өөрийн гэсэн тэмээ байхгүй, тэмээ ерөөсөө тоолуулж байгаагүй гэсэн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/09 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/06 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/07 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/08 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/19 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/14 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/27 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/27 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирол төлсөн баримтууд, шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц, О.Ц нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Н.У, О.Ц нарын өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд “...Шүүгдэгч О.Ц-ийн хувьд 2 үйлдэлд гэм буруутай гэж бичигдсэн байсан. Үүнээс хохирогч ийн 1 тооны тэмээний үйлдэл буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хулгайлсан гэж яллаад байгааг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай байна. Яагаад гэхээр О.Ц нь Х.Д-ийн тэмээ биш гэдгийг мэдээгүй. Тухайн тэмээг төхөөрсний дараа Х.Д-ийн тэмээ биш гэдгийг нь мэдсэн. Мэдсэн даруйдаа тухайн үйлдлээсээ татгалзаад тухайн тэмээг орхиод явсан. Энэ үйлдэлд нь гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн гэдэг шинжүүдийг хангаагүй байна гэж үзэхээр байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар субъектив шинж нь байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна. Шүүгдэгч О.Ц-ийн хувьд өөрөө мал тэжээдэг, өвс нь хүрэлцэхгүй, малчдын амьдрал хэцүү байсан учраас хүний 5 адууг тэжээгээд байлгаад байх боломжгүй. Гэрч мэдүүлэгт гийн 5 адуу бол өөрийнх нь адууг бараадаад сүргээсээ тусдаа явдаг байсан гэж мэдүүлсэн байдаг. Нэгэнт шүүгдэгч О.Цийг хохирогч гийн хашаанаас нь 5 адууг нь туугаад аваад явсан гэдгийг нотолж чадаагүй, мөн тухайн адуунуудыг д зарсан мөнгөнөөс огт аваагүй учраас энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Мал нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ өөрийн хөлөөр гарч, ижил сүргээсээ салж холдож өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй, малын эзэн, хариуцагчийг тогтоох боломжгүй тохиолдолд алдуул мал гэдэг ойлголт гарч ирнэ.
Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, эсхүл гэмт этгээдтэй холбоотой /найз, танил, төрөл садан гэх мэт/ тул түүний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайн гэмт хэргээр зүйлчилдэг.
Шүүгдэгч О.Ц, Н.У, Х.Д нар нь бүлэглэж 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрдний тасархай” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны атан тэмээг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч О.Ц нь Н.У-тай бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бичигт” гэх газраас хохирогч гийн өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д, Н.У нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гарьдын гол” гэх газраас ын өмчлөлийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Х.Д, Н.У нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сард Н.У-ын эзэмшлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхрээн бүрд” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны атан тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Гучин-Ус сумын залгаа нутагт байх хохирогч гийн өмчлөлийн 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий хар зүсмийн 1 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй газраас иргэн ын өмчлөлийн 2400000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Бүрд” нэртэй газраас хохирогч ийн өмчлөлийн 2100000 төгрөгийн үнэ бүхий ширээтэй чойндон тамгатай, ухаа зээрд үрээ, ширээтэй чойндон тамгатай бор үрээ, ширээтэй чойндон тамгатай хар үрээ нийт 3 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.У нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Тээлийн ам” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 600.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан гэм хэрэг үйлдсэн болох нь хохирогч , , , , , , , гэрч , , нарын мэдүүлгүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Цийг хохирогч гийн 5 тооны алдуул адууг завшсан болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин бүлэглэж бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.У, О.Ц нарын өмгөөлөгч Б.Хандмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч О.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү, шүүгдэгч Н.У-т холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц, О.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/09 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/06 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/07 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/08 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/19 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/14 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/27 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/27 дугаартай үнэлгээний тайлангууд зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Өвөрхангай аймгийн прокуророос овгийн ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ******* овгийн ******* *******, ******* ******* овгийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, овгийн г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” бол гэж хүндрүүлэх шинжийг заасан байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй, мөн шүүгдэгч нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч овгийн , ******* овгийн ******* *******, ******* ******* овгийн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, овгийн д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц нарын бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч О.Ц-гийн бүлэглэж, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч ******* овгийн ******* *******, овгийн , ******* ******* овгийн нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овгийн г бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Улсын яллагч “Шүүгдэгч Н.У, О.Ц, Х.Д, О.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршиг, шинж чанар зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Н.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Ц, Н.У нарын өмгөөлөгч Б.Хандмаа “...Шүүгдэгч О.Ц-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3-т зааснаар шүүгдэгч О.Ц-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулах санал гаргаж байна. Шүүгдэгч Н.У-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Н.У “...Өршөөлийн хуульд хамруулж, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч О.Ц “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү “ гэсэн.
Шүүгдэгч О.Ц “...Өршөөлийн хуульд хамруулж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү “ гэсэн.
Шүүгдэгч Х.Д “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.У, Х.Д нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг,
Шүүгдэгч О.Ц, О.Ц нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч овгийн ийг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ******* ******* овгийн ийг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар овгийн г 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц, О.Ц нар нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх тус тус 7 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц, О.Ц нарын тус тус цагдан хоригдсон 7 хоногийг, тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц, О.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц, О.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж,
4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуульчилсан.
Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.У-аас 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч ад, 1750000 төгрөгийг гаргуулж хохирогч , 1300000 төгрөгийг гаргуулж хохирогч ид, шүүгдэгч Х.Д-ээс 1750000 төгрөгийг гаргуулж хохирогч , 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 1300000 төгрөгийг гаргуулж хохирогч ид, шүүгдэгч О.Ц-оос 666.666 төгрөгийг гаргуулж хохирогч ид, шүүгдэгч О.Цгээс 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч т тус тус олгож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч Н.У, О.Ц, тэдний өмгөөлөгч Б.Хандмаа, шүүгдэгч О.Ц, Х.Д нар нь ажлын тав хүртэлх хоногийн завсарлага авч хохирогч шүүгдэгч О.Ц нь хохирогч ид 700.000 төгрөг, шүүгдэгч О.Ц нь хохирогч т 1.000.000 төгрөг, шүүгдэгч Н.У нь хохирогч т 1.750.000 төгрөг, үнэлгээний 40.000 төгрөг, шүүгдэгч Х.Д нь хохирогч т 500.000 төгрөг тус тус төлсөн болох нь хохирол төлсөн баримт, хохирогч нарын хүсэлтүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.У нь хохирогч ад 1.000.000 төгрөг төлөөгүй, 2022 оны 05 дугаар сард өгөхөөр харилцан тохиролцсон, хохирогч ид 2.666.000 төгрөгийг төлөөгүй, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохиролцсон, шүүгдэгч Х.Д нь хохирогч т 2.250.000 төгрөгийг төлөөгүй, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон, хохирогч т 1.000.000 төгрөгийг төлөөгүй, 2022 оны 05 дугаар сард төлөхөөр тохиролцсон баримт, хохирогч ид 1.970.000 төгрөгийг төлөөгүй, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон хүсэлтийг ирүүлсэн боловч ямар хөрөнгөөр, яаж төлөх талаарх баримтыг ирүүлээгүй. Шүүх эдгээр хүсэлтүүдийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.У, Х.Д нар нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгч Н.У, Х.Д нарын шүүхэд гаргасан Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Ц нь хохирогч д 5500000 төгрөг, хохирогч ид 700000 төгрөг төлсөн, шүүгдэгч О.Ц нь хохирогч 1000000 төгрөг төлсөн, шүүгдэгч О.Ц, О.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч , , нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ц нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан 1 дүгээр багт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг,
Шүүгдэгч О.Ц нь Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Богд 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цийг 2 жил 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрээс явахыг,
Шүүгдэгч О.Цг 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц, О.Ц нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч О.Ц, О.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Ц нь хохирогч д 5500000 төгрөг, хохирогч ид 700000 төгрөг төлсөн, шүүгдэгч Н.У нь хохирогч д 500000 төгрөг, хохирогч эд 2.100.000 төгрөг, хохирогч ад 1.400.000 төгрөг, хохирогч т 1750000 төгрөг, үнэлгээний 40000 төгрөг төлсөн, хохирогч ид 1 тооны адууг нь буцаан өгсөн, шүүгдэгч Х.Д нь хохирогч т 500000 төгрөг төлсөн, хохирогч ид 700000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адуу өгсөн, шүүгдэгч О.Ц нь хохирогч 1000000 төгрөг төлсөн, хохирогч , , , , нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ремен материалтай цэнхэр өнгийн малын ногт 1 ширхгийг устгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 77-26 ӨВЗ улсын дугаартай “UB Moto” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 30-18 ӨВО улсын дугаартай “Hyundai porter-2” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 87-06 ӨВО улсын дугаартай “Kia Bongo Fronteir” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 34-70 ӨВО улсын дугаартай “Nissan Advan” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож,
Шүүгдэг Н.У, Х.Д, О.Ц нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 30-18 ӨВО улсын дугаартай “Hyundai porter-2” маркийн 5000000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нь өмчлөлийнх болох нь,
Шүүгдэгч О.Ц, Х.Д нарын 1 гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 34-70 ӨВО улсын дугаартай 3.000.000 үнэ бүхий “Nissan Advan” маркийн тээврийн хэрэгсэл нь Л. өмчлөлийнх болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Н.У-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны адууны үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.У-аас, өмчлөлийн 30-18 ӨВО улсын дугаартай “Hyundai porter-2” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.У-аас 1.666.666 төгрөг, шүүгдэгч Х.Д-ээс 1.666.666 төгрөг, шүүгдэгч О.Ц-оос 1.666.666 төгрөгийг, Л. өмчлөлийн 34-70 ӨВО улсын дугаартай “Nissan Advan” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч О.Ц, Х.Д нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Цгээс 1.500.000 төгрөг, шүүгдэгч Х.Д-ээс 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”
Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.Ц-ийн өмчлөлийн 77-26 ӨВЗ улсын дугаартай “UB Moto” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийг, шүүгдэгч О.Ц-гийн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Хайрхан” маркийн мотоцикль 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Н.У-ын өмчлөлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Kia Bongo Fronteir” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шүүгдэгч Н.У-ын эзэмшлийн улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг шүүгдэгч Н.У-ын хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,
Шүүгдэгч Х.Д нь хохирогч ид 700000 төгрөгөөр тооцож 1 тооны адуу хүлээлгэн өгсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хохирол хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Д-ээс 1.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 1.266.666 төгрөгийг гаргуулж хохирогч ид, шүүгдэгч Н.У-аас 2.666.666 төгрөгийг гаргуулж хохирогч ид, 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч ад тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц, О.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц, О.Ц нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, Х.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, О.Ц, О.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 36.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******, овгийн , ******* ******* овгийн нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овгийн г бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч овгийн ийг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч ******* ******* овгийн ийг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар овгийн г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Х.Д-т оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц, О.Ц нарын цагдан хоригдсон 7 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цийг 2 жил 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрээс явахыг,
Шүүгдэгч О.Цг 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц, О.Ц нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч О.Ц, О.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Ц нь хохирогч д 5500000 төгрөг, хохирогч ид 700000 төгрөг төлсөн, шүүгдэгч Н.У нь хохирогч д 500000 төгрөг, хохирогч эд 2.100.000 төгрөг, хохирогч ад 1.400.000 төгрөг, хохирогч т 1750000 төгрөг, үнэлгээний 40000 төгрөг төлсөн, хохирогч ид 1 тооны адууг нь буцаан өгсөн, шүүгдэгч Х.Д нь хохирогч т 500000 төгрөг төлсөн, хохирогч ид 700000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адуу өгсөн, шүүгдэгч О.Ц нь хохирогч 1000000 төгрөг төлсөн, хохирогч , , , , нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ремен материалтай цэнхэр өнгийн малын ногт 1 ширхгийг устгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 77-26 ӨВЗ улсын дугаартай “UB Moto” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 30-18 ӨВО улсын дугаартай “Hyundai porter-2” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 87-06 ӨВО улсын дугаартай “Kia Bongo Fronteir” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 34-70 ӨВО улсын дугаартай “Nissan Advan” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны адууны үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.У-аас, өмчлөлийн 30-18 ӨВО улсын дугаартай “Hyundai porter-2” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.У, Х.Д, О.Ц нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.У-аас 1.666.666 төгрөг, шүүгдэгч Х.Д-ээс 1.666.666 төгрөг, шүүгдэгч О.Ц-оос 1.666.666 төгрөгийг, Л. өмчлөлийн 34-70 ӨВО улсын дугаартай “Nissan Advan” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч О.Ц, Х.Д нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Цгээс 1.500.000 төгрөг, шүүгдэгч Х.Д-ээс 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.Ц-ийн өмчлөлийн 77-26 ӨВЗ улсын дугаартай “UB Moto” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийг, шүүгдэгч О.Цн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Хайрхан” маркийн мотоцикль 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Н.У-ын өмчлөлийн 87-06 ӨВО улсын дугаартай “Kia Bongo Fronteir” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шүүгдэгч Н.У-ын эзэмшлийн улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг шүүгдэгч Н.У-ын хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Д-ээс 1.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч , 1.266.666 төгрөгийг гаргуулж хохирогч ид, шүүгдэгч Н.У-аас 2.666.666 төгрөгийг гаргуулж хохирогч ид, 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч ад тус тус олгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, Х.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Ц, О.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц, О.Ц нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, Х.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Ц, О.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ