| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01598/и |
| Дугаар | 1388 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 1388
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 182/ШШ2017/01388 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, Солонго төвд байрлах, “Арвижих капитал ББСБ” ХХК /РД:5787211/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 61 дүгээр гудамжны 771 тоотод оршин суух, Цагаан овогт Алтанхуягийн Ууганбаяр /РД:УУ88112316/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 61 дүгээр гудамжны 771 тоотод оршин суух, Боржигон овогт Жамбалшаравын Саранцэцэг /РД:ХН64102125/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 23,164,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Арвижих капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай байгууллага зээлдэгч А.Ууганбаяр, Ж.Саранцэцэг нарын хүсэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай жилийн 42 хувь, сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар хийж нотариатаар баталгаажуулан Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд А.Ууганбаяр, Ж.Саранцэцэг нар нь өнөө маргаашгүй өгнө, хашаа байшингаа нэг ахдаа зарах гэж байгаа жаахан хүлээчих гэсээр мөнгөө төлөхгүй манай компанийг хохироож байна.
Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 9,164,000 төгрөг, нийт 23,164,000 төгрөг байгаа учраас хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Арвижих капитал ББСБ” ХХК нь иргэн А.Ууганбаяр, Ж.Саранцэцэг нараас нэхэмжилж буй 23,164,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор 4 хувааж төлүүлэхээр тохиролцов.
Төлбөрийн эхний төлөлт 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө үлдэгдэл төлбөр болох 8,164,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Арвижих капитал ББСБ” ХХК нь хариуцагч А.Ууганбаяр, Ж.Саранцэцэг нараас зээлийн гэрээний үүрэг 23,164,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, хариуцагч А.Ууганбаяр, Ж.Саранцэцэг нар нь 23,164,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор 4 хувааж төлөхөөр буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө үлдэгдэл төлбөр болох 8,164,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А.Ууганбаяр, Ж.Саранцэцэг нар нь зээлийн гэрээний үүрэг 23,164,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор 4 хувааж төлөхөөр буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө үлдэгдэл төлбөр болох 8,164,000 төгрөгийг тус тус төлөхөөр “Арвижих капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Ууганбаяр, Ж.Саранцэцэг нараас 136.885 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 136.885 төгрөгийг тус тус гаргуулж “Арвижих капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017.05.26-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,770 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА