Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00609

 

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00609

Улаанбаатар хот

 


Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байр 12 тоотод оршин суух, Шагдарсүрэнгийн Батзоригт холбогдох 82,950 төгрөг гаргуулахыг хүссэн “Найрамдал” СӨХ-ны нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Суугч Батзориг нь дундын өмчлөлийн эд хөрөнгө засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хөлс зэргийг 2016 оны 9-р сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал 5 сарын хугацаанд төлөхгүй хууль зөрчиж байна. Иргэн Батзоригоос дээр дурьдсан үйлчилгээ үзүүлсний хөлс 82,950 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иргэн Батзориг нь аар саар зүйлээр шалтаг зааж хөлсийг олон сараар төлөхгүй зугатаасаар байгаа атлаа бүх төрлийн үйлчилгээг авсаар ирсэн одоо ч авч байгаа юм. Тухайлбал 2014-2015 онуудад орцны нэг давхар болон гадна талд камержуулсан. Үүний үр дүнд хүмүүсийн амгалан тайван байдалд нэмэр болсон. Камержуулахад 2,500,000 төгрөг, 2016 онд 21 дүгээр байрны 1 ба 3 дугаар орцууд , мөн 22 дугаар байрны 2 дугаар орцнуудад засвар хийж 7,409,600,000 төгрөгний урсгал засвар хийсэн. Мөн 2016 онд 6 орцны кодтой хаалганд 1,722,400 төгрөгийг кодтой хаалганы засвар үйлчилгээнд зарцуулсан. СӨХ нь орцондоо их засвар хийх, лифтний байнгын ажиллагааг бэлэн байлгахын тулд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгүүлэх, орчны цэвэрлэгээ тохижолтыг сайжруулах зэрэг аж ахуйн олон ажлуудыг хийх шаардлагатай байна. Иймд СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1,3,2,4 мөн 16 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалт болон иргэний хуулййн 147 дугаар зүйлийн 1, 148 дугаар зүйлийн 2,3 дахь сууц ‘өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон, СӨХ-д төлнө. Дундын өмчлөлийн тогтоосон хэмжээгээр оролцох гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж дундын өмчлөлийн засвар үйлчилгээ хийх санхүүгийн боломжгүи болгож байгаа тул сууц өмчлөгч 82,950 төгрөгийг гаргуулан СӨХ-г хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.                                             

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Найрамдал” СӨХ нь Ш.Батзоригт холбогдуулж, 82,950 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Батзориг нь нэхэмжлэгч “Найрамдал” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 82,950 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дашнямын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

 

Иймд иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Найрамдал” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 82,950 төгрөгийг хариуцагч Ш.Батзориг төлж барагдуулсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,280 төгрөгийг улсын орлогоос, 2,280 төгрөгийг хариуцагч Ш.Батзоригоос гаргуулж нэхэмжлэгч “Найрамдал” СӨХ-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                            

 

 

                        ШҮҮГЧ                                            Н.ХАНГАЛ