Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00608

 

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00608

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 86А байр, 9 тоотод оршин суух, Олхонод овогт Дамдингийн Баярдаваа /РД:ха64070700/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42- оршин байх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Тасалбарын төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг гаргаж, ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрхи тушаалд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гарган 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/04439 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон. Үүний дараа хариуцагчийн төлөөлөгч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хуралдаан эхэлэхээс өмнө гомдлоо буцаан авч анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж тус шийдвэрийн дагуу Улаанбаатар Төмөр Замын Тасалбарын төвийн даргын тушаалаар 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөос ажилдаа орж ажиллаж байна. Ажилдаа орж ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө бодуулан авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагынхаа тооцооны нябо Ц.Ганчимэгээр нийгмийн даатгалын дэвтэрээ бичилтийг хийлгэн мөн өдрөө нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулахад 2016 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан болохыг мэдлээ. Би 3 жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарах бөгөөд тэтгэвэр тогтоолгох сүүлийн 5 жилийн дунджийг тодорхойлох боломжгүй болж эрх ашиг минь ноцтойгоор хохирох боллоо. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тоггоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасны дагуу миний цалин хөлсийг олгож намайг хохиролгүй болгох байсан атал 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт маань тасалдсанд харамсалтай байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Баярдаваа нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Улаанбаатар Төмөр Замын галт тэрэгний тасалбарын төв нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/04439 дугаар шийдвэрийг үндэслэн Д.Баярдавааг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоож, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангасан. Манай байгууллага нь Д.Баярдаваагийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хүлээн зөвшөөрч, харин дээр дурьдсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлөх гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, харин хариуцагчийн хариу тайлбарт “Д.Баярдаваагийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүтэлхи хугацааны цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хүлээн зөвшөөрч, харин дээр дурьдсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлөх гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Д.Баярдаваа миний нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлхи хугацаанд дундаж цалин хөлснөөс бодон нөхөн төлүүлэх шийдвэрийг гарган талуудын зөвшөөрлийг батлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баярдаваа нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд  холбогдуулж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан цалин хөлс гаргуулан, дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Баярдаваа нь “2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч талаас “2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө” гэснийг нэхэмжлэгч Д.Баярдаваа хүлээн зөвшөөрч, талууд эвлэрчээ.    

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.