Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1173

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        11         03                                        2021/ШЦТ/1173

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б-д яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 2106 02338 2018 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 17 дугаар гудамжны 1306 тоотод хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой руу нь хэд хэдэн удаа цохисны улмаас түүний биед тархины доргилт, духны зүүн хэсэг, шанааны дээд хэсэгт шарх, зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот гэртээ сууж байсан чинь манай эхнэр Ш гараад явсан. Би гарч явахад нь ойрхон гарч байгаа байх гэж бодоод тоогоогүй. Тэгтэл эхнэр гарч ирээгүй, ирэхгүй удсан. Тэгээд холбоо барих утасгүй гарсан тул араас гарч О гэдэг найзынхаа хамт байгаа байх гэж бодоод Огийнх нь гэрт яваад очсон. Огийн гэрт нь яваад очиход О нөхөртэйгөө унтаж байсан. Тэгээд би Ш-ийг асуухад нөхөр нь Ш-ийн талаар янз бүрийн юм яриад байсан. Тэгээд би нөхөртэй нь үл ойлголцож, барилцаж авсан юм. Барилцаж авсан байхад нөхөр нь намайг толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед үзэгдэх орчин харанхуй, гартаа юм барьсан үгүй нь харагдаагүй. Тэгтэл миний толгойноос маш их цус гарсан байсан. Тэгээд өөрийн биеэр цагдаа дээр очиж энэ талаар мэдэгдсэн юм. Огийн гэр нь Дунд Дарь-Эхэд байдаг, манай гэртэй ойролцоо. О болон нөхрийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Манай эхнэр Шмэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

- Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ өгсөн: “...Тэгсэн чинь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 05 цаг 40 минутад Ховд аймгийн Мөст сумаас ажил явдалд явчихаад гэртээ амарч байсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед би гэр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 17 дугаар гудамжны 1306 тоотод нөхөр Б.Б, хүүхэд З  нарын хамт унтаж байсан чинь гэнэт манай гэр рүү хүн орж ирсэн орны толгой дээр суугаад нөхөр Батдэлгэр бид хоёрын толгойг гараагаа илээд сууж байсан. Тэгээд Батдэлгэр бид 1 сэрээд цочиж босоод харсан чинь М  нь ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байхаар нь Б.Б М  чи яаж гэр рүү орж ирсэн юм бэ, ямар зорилготой явж байгаа юм гэж хэлсэн чинь М  нь чамтай ярих яриатай орж ирлээ гэж хэлсэн. Б.Б М д хандаж найз нь ажил явдалд явж байгаад ирлээ ярих яриа байгаа бол маргааш эрүүл орж ирээд яръя гэж хэлсэн чинь М  нь үгүй ээ одоо гэж хэлээд зуухны хажууд үсрээд, дэвхцээд эхэлсэн. Тэгснээ шууд М  нь манай нөхрийн цээжнээс зулгаагаад, татаад хана руу шахаж байгаад 1 удаа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд тэр хоёр барьцалдаж авсан чигээрээ манай гэрт байдаг ширээний өнцөг мөргөөд унасан. Тэр үед манай нөхрийн гар ширээн дээр байсан аяганд зүсэгдсэн. Тэр үед М гийн дух хэсгээс нь цус гарсан, манай нөхөр Б.Бийн гарнаас цус гарсан, гуя, цээж хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Гэрч Д.Баяраа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн ..........  гэртээ ганцаараа байж байсан чинь шөнө 01 цагийн үед манай гэрт хүргэн Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ганцаараа орж ирсэн юм. Тэгээд юу болсон талаар асууж тодруулахад Б.Б нь надад М  гэх найзыгаа гэрт орж ирж агсам тавиад байна гэж хэлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Б бид хоёр гэр рүү алхаад очсон чинь охин О цагдаагийн алба хаагч нар ирчихээд явлаа, М  нь хамт явчихсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүргэн Б.Б, Б.О нарт хүүхдээ аваад та 3 манай гэрт очиж хоночихоод өглөө ирсэн нь дээр гэж хэлээд аваад гэр рүүгээ явсан юм. Тэгээд өглөө нь босоод буцаад бид нар хүргэн Б.Бийн гэрт ирсэн. Улмаар Б.Б нь асуудал болсноос 2 хоногийн дараа хөдөө ажил руугаа явж, би охин Б.Оын хамт гэрээ харж үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Гэрч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ өгсөн: “...Үүрээр Б.М нь ганцаараа толгой нь боолттой, ногоон өнгийн куртик, гутал, өмд гэх мэт бүх л хувцас нь цус болсон байсан. Мөн гар утас нь байхгүй болсон байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь Б.М юу ч хэлэхгүй шууд унтсан юм. Өглөө 10-11 цагийн үед Б.Мг сэрэхээр нь гар утсаа яасан юм гэж асуусан чинь Оын нөхөр миний толгойг хагалчихлаа, гар утас тэднийд орхисон байх гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би О руу залгаад манай нөхрийн толгойг хагалсан байна, гар утсыг нь өгөөдөх гэж хэлсэн чинь О нь манайд байхгүй ээ гэж бид хоёр бага зэрэг маргаан үүссэн чинь Оын нөхөр гар утсыг аваад надад шууд “Танай нөхөр айл руу шууд ордог юу вэ, дахиад хүрээд ир тархийг чинь хага шаагаад өгье” гэж хэлснийг нь би бүр маш ихээр тод санаад байгаа юм. Тэгээд л гар утсаа тасалсан, би дахин залгаад та нар ядаж гар утсыг өгөөдөх гэж хэлсэн чинь О манайд байхгүй ээ гэсэн утгатай хариу өгсөн юм. Би хэсэг хугацааны дараа дахин залгасан чинь О танай нөхрийн чинь гар утас манай ширээн доор л унасан байна шүү дээ гэж хэлэхээр нь би өөрөө гэрт явж очоод гар утсыг авсан юм. Намайг гар утсыг нь авах үед гэр рүүгээ оруулаагүй, би өөрөө ч орохыг бодоогүй хашаа руу орсон чинь О, аав Баяраагийн хамт гаргаж ирж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6412 дугаартай дүгнэлт: 1. Б.Мгийн биед тархи доргилт, духны зүүн хэсэг, шанааны дээд хэсэгт шарх, зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “... Дээрх гэмтлүүд нь унах, цохих аль алинд нь үүсэх боломжтой. Нарийвчлан ялгах боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 45-48/,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоол /хх-ийн 49-50/,

- Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ өгсөн: “...Тэгсэн чинь 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .......... тоотод унтаж байсан чинь гэнэт манай гэр рүү хүн орж ирээд миний нүүр хэсэг рүү гар утасны гэрэл тусгахаар нь би сэрээд харсан чинь М  байсан юм. Тэгээд би М гаас юу болсон талаар асууж тодруулсан чинь чамд миний хаана, юу хийж явах хамаагүй гэж хэлээд манай эхнэр Оыг хэл амаар доромжилж эхэлсэн юм. Тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ, би ажил явдал гараад Ховд явчихаад ирээд байж байна гэж хэлсэн чинь М  үргэлжлүүлээд хүүхдүүдийн хажууд эхнэр О руу дайраад байхаар нь би баруун гараа атгаж байгаад толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд бид 2 үргэлжлүүлээд ноцолдож байх хооронд манай эхнэр О нь гэрийнхээ гэрлийг асаасан чинь М гийн толгой хэсгээс цус гарч байсан юм. Тэгээд М  нь гүйж гарч орж ирэхдээ цагдаагийн алба хаагч дагуулаад аваад ороод ирсэн юм. Тэгсэн чинь цагдаагийн алба хаагч нар М г чи архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ айлын гэр рүү орж ирээд хүүхдүүдтэй байхад нь эхнэрийг нь хэл амаар доромжлоод байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь М  нь тэр хоёр цагдаагийн алба хаагч руу дайрч хэрэлдээд байсан чинь тэр цагдаа нар эрүүлжүүлэх байр руу аваад явсан юм. Би тэр асуудал болдог өдрийн маргааш нь шууд Дархан-Уул аймаг руу ажилд яваад өгсөн юм. Би эхлээд бөгжтэй гараараа толгой хэсэг рүү нь цохисон, тэгсэн чинь М  нь миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд бид 2 ноцолдсон юм. Тухайн үедээ миний толгой өвдөж байсан. Мөн зүүн талын гуя хэсэг хөхөрсөн байсан юм. Тэр үед би ажилтай байсан учир эмнэлгийн байгууллагад хандаж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 17 дугаар гудамжны 1306 тоотод хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой руу нь хэд хэдэн удаа цохисны улмаас түүний биед тархины доргилт, духны зүүн хэсэг, шанааны дээд хэсэгт шарх, зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 17 дугаар гудамжны 1306 тоотод хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой руу нь хэд хэдэн удаа цохисны улмаас түүний биед тархины доргилт, духны зүүн хэсэг, шанааны дээд хэсэгт шарх, зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 5-885 тоот гэртээ сууж байсан чинь манай эхнэр Шгараад явсан. Би гарч явахад нь ойрхон гарч байгаа байх гэж бодоод тоогоогүй. Тэгтэл эхнэр гарч ирээгүй, ирэхгүй удсан. Тэгээд холбоо барих утасгүй гарсан тул араас гарч О гэдэг найзынхаа хамт байгаа байх гэж бодоод Огийнх нь гэрт яваад очсон. Огийн гэрт нь яваад очиход О нөхөртэйгөө унтаж байсан. Тэгээд би Шүрэнцэцэгийг асуухад нөхөр нь Шүрэнцэцэгийн талаар янз бүрийн юм яриад байсан. Тэгээд би нөхөртэй нь үл ойлголцож, барилцаж авсан юм. Барилцаж авсан байхад нөхөр нь намайг толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед үзэгдэх орчин харанхуй, гартаа юм барьсан үгүй нь харагдаагүй. Тэгтэл миний толгойноос маш их цус гарсан байсан. Тэгээд өөрийн биеэр цагдаа дээр очиж энэ талаар мэдэгдсэн юм. Огийн гэр нь Дунд Дарь-Эхэд байдаг, манай гэртэй ойролцоо. О болон нөхрийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Манай эхнэр Шмэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

- Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ өгсөн: “...Тэгсэн чинь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 05 цаг 40 минутад Ховд аймгийн Мөст сумаас ажил явдалд явчихаад гэртээ амарч байсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед би гэр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 17 дугаар гудамжны 1306 тоотод нөхөр Б.Б, хүүхэд З  нарын хамт унтаж байсан чинь гэнэт манай гэр рүү хүн орж ирсэн орны толгой дээр суугаад нөхөр Батдэлгэр бид хоёрын толгойг гараагаа илээд сууж байсан. Тэгээд Батдэлгэр бид 1 сэрээд цочиж босоод харсан чинь М  нь ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байхаар нь Б.Б М  чи яаж гэр рүү орж ирсэн юм бэ, ямар зорилготой явж байгаа юм гэж хэлсэн чинь М  нь чамтай ярих яриатай орж ирлээ гэж хэлсэн. Б.Б М д хандаж найз нь ажил явдалд явж байгаад ирлээ ярих яриа байгаа бол маргааш эрүүл орж ирээд яръя гэж хэлсэн чинь М  нь үгүй ээ одоо гэж хэлээд зуухны хажууд үсрээд, дэвхцээд эхэлсэн. Тэгснээ шууд М  нь манай нөхрийн цээжнээс зулгаагаад, татаад хана руу шахаж байгаад 1 удаа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд тэр хоёр барьцалдаж авсан чигээрээ манай гэрт байдаг ширээний өнцөг мөргөөд унасан. Тэр үед манай нөхрийн гар ширээн дээр байсан аяганд зүсэгдсэн. Тэр үед М гийн дух хэсгээс нь цус гарсан, манай нөхөр Б.Бийн гарнаас цус гарсан, гуя, цээж хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6412 дугаартай дүгнэлт: 1. Б.М-гийн биед тархи доргилт, духны зүүн хэсэг, шанааны дээд хэсэгт шарх, зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “... Дээрх гэмтлүүд нь унах, цохих аль алинд нь үүсэх боломжтой. Нарийвчлан ялгах боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

- Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ өгсөн: “...Тэгсэн чинь 2021 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1306 тоотод унтаж байсан чинь гэнэт манай гэр рүү хүн орж ирээд миний нүүр хэсэг рүү гар утасны гэрэл тусгахаар нь би сэрээд харсан чинь М  байсан юм. Тэгээд би М гаас юу болсон талаар асууж тодруулсан чинь чамд миний хаана, юу хийж явах хамаагүй гэж хэлээд манай эхнэр Оыг хэл амаар доромжилж эхэлсэн юм. Тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ, би ажил явдал гараад Ховд явчихаад ирээд байж байна гэж хэлсэн чинь М  үргэлжлүүлээд хүүхдүүдийн хажууд эхнэр О руу дайраад байхаар нь би баруун гараа атгаж байгаад толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд бид 2 үргэлжлүүлээд ноцолдож байх хооронд манай эхнэр О нь гэрийнхээ гэрлийг асаасан чинь М гийн толгой хэсгээс цус гарч байсан юм. Тэгээд М  нь гүйж гарч орж ирэхдээ цагдаагийн алба хаагч дагуулаад аваад ороод ирсэн юм. Тэгсэн чинь цагдаагийн алба хаагч нар М г чи архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ айлын гэр рүү орж ирээд хүүхдүүдтэй байхад нь эхнэрийг нь хэл амаар доромжлоод байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь М  нь тэр хоёр цагдаагийн алба хаагч руу дайрч хэрэлдээд байсан чинь тэр цагдаа нар эрүүлжүүлэх байр руу аваад явсан юм. Би тэр асуудал болдог өдрийн маргааш нь шууд Дархан-Уул аймаг руу ажилд яваад өгсөн юм. Би эхлээд бөгжтэй гараараа толгой хэсэг рүү нь цохисон, тэгсэн чинь М  нь миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд бид 2 ноцолдсон юм. Тухайн үедээ миний толгой өвдөж байсан. Мөн зүүн талын гуя хэсэг хөхөрсөн байсан юм. Тэр үед би ажилтай байсан учир эмнэлгийн байгууллагад хандаж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА