Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1176

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        11          03                                       2021/ШЦТ/1176

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 02693 1807  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр   тоот гэртээ иргэн С.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, ширмэн зуухруу унагаан, эрүүл мэндэд нь “баруун зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн чих, дагзанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/,

- Хохирогч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би .... байх хамаатан, одоо хамт ажилладаг Э ийн гэрт 2 шил 0,75 литрийн архи авч очсон. Намайг Э ийн гэрт очиход Э , Ж , хойд айлынх нь нэг эрэгтэй хүн байсан. Би 4 нэг шил архийг нь хувааж уугаад байж байтал хойд айлынх нь хүн гэртээ харих гээд гарч явсан. Үлдсэн нэг шил архиа Э  түүний эхнэр   бид гурав хувааж уусан. Би тухайн үед уусан архиндаа согтчихсон байсан болохоор тухайн үед болсон зүйлийг хагас дутуу санаж байгаа. Нэг мэдэхэд Э тэй маргалдахад Э  миний нүүрэнд гараараа цохиход би толгойн зүүн хэсгээр, зүүн талын чихний ар хэсгээр зуух мөргөж унасан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байгаа. Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Би өмнө нь хүнд зодуулаад зүүн талын хөмсөг задарсан байсан юм. Өөр гэмтэл байгаагүй. Зүүн талын хөмсөгнөөс бусад гэмтлүүдийг миний биед Э  учруулсан гэж бодож байна”, Өмнө нь миний зүүн талын хөмсөг шалбарсан байсан юм. Э  намайг зодохдоо зүүн талын хөмсөг дээр нэмж цохиод задалчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20/,

- Гэрч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4 дүгээр хэсэг 1873 тоотод нөхөр Д.Э болон 13 настай Н, 7 настай Т нарын хамт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед нөхөр Д.Э бид хоёрыг хамт байхад манай нөхрийн хүргэн ах гэх С.Б  манайд 2 шил хийморь нэртэй 0,75 граммын архи авчирсан юм. Бид гурав хувааж уугаад байж байтал би 7 сартай жирэмсэн байсан юм. Мөөгтэй хоол идээд хүүхдээ алдсан сэтгэл санаагаар унаад сүүлийн хэдэн өдөр архи ууж байгаа юм. Би нөхөр Д.Эболон С.Б  нартай хамт архи ууж байгаад ухаанаа нэг мэдэхэд алдсан. Тэнд юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Сэрэхэд манай гэрт цагдаа нар ирсэн намайг сэрээсэн өөр зүйл би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7510 тоот: “С.Б гийн биед баруун зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн чих, дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

- Д.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ өгсөн: “... Би 2021 оны 8 дугаар сарын 10-нд гэртээ эхнэр Ж тай амарч байхад хойд талын айлын Т гэдэг нэртэй ах орж ирсэн. Тэр үед манай гэрт аавын дүүгийн хүргэн Б 2 шил 0,75 литрийн архи авч орж ирсэн. Тэр архийг нь Б, Т ах бид гурав хувааж ууж байгаад Т ах Бтай маргалдаад Т ах гэртээ орох гэж гарч явсан. Үлдсэн нэг шил архиа Б бид хоёр хувааж уугаад би согтчихсон байсан. Нэг сэрээд хартал би Бг зодчихсон Бгийн нүүр толгой хэсгээс цус гарч байсан. Гэрт Б, Ж  бид гурваас өөр хүн байгаагүй. Бг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Б бид хоёр одоо эвлэрсэн. Би Бгаас уучлалт гуйсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдсэн С.Б гийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

- Д.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/,

- Д.Э ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 45-53/,

- Хохирогч С.Б , яллагдагч Д.Э нараас гаргасан “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Энь согтуурсан үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ......... тоот гэртээ иргэн С.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, ширмэн зуухруу унагаан, эрүүл мэндэд нь “баруун зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн чих, дагзанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Э д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Д.Энь согтуурсан үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ......... тоот гэртээ иргэн С.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, ширмэн зуухруу унагаан, эрүүл мэндэд нь “баруун зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн чих, дагзанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би ...... тоотод байх хамаатан, одоо хамт ажилладаг Э ийн гэрт 2 шил 0,75 литрийн архи авч очсон. Намайг Э ийн гэрт очиход Э , Ж , хойд айлынх нь нэг эрэгтэй хүн байсан. Би 4 нэг шил архийг нь хувааж уугаад байж байтал хойд айлынх нь хүн гэртээ харих гээд гарч явсан. Үлдсэн нэг шил архиа Э  түүний эхнэр Ж  бид гурав хувааж уусан. Би тухайн үед уусан архиндаа согтчихсон байсан болохоор тухайн үед болсон зүйлийг хагас дутуу санаж байгаа. Нэг мэдэхэд Э тэй маргалдахад Э  миний нүүрэнд гараараа цохиход би толгойн зүүн хэсгээр, зүүн талын чихний ар хэсгээр зуух мөргөж унасан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байгаа. Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Би өмнө нь хүнд зодуулаад зүүн талын хөмсөг задарсан байсан юм. Өөр гэмтэл байгаагүй. Зүүн талын хөмсөгнөөс бусад гэмтлүүдийг миний биед Э  учруулсан гэж бодож байна”, Өмнө нь миний зүүн талын хөмсөг шалбарсан байсан юм. Э  намайг зодохдоо зүүн талын хөмсөг дээр нэмж цохиод задалчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20/,

- Гэрч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4 дүгээр хэсэг 1873 тоотод нөхөр Д.Э болон 13 настай Наранцэцэг, 7 настай Тэмүүжин нарын хамт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед нөхөр Д.Эбид хоёрыг хамт байхад манай нөхрийн хүргэн ах гэх С.Б  манайд 2 шил хийморь нэртэй 0,75 граммын архи авчирсан юм. Бид гурав хувааж уугаад байж байтал би 7 сартай жирэмсэн байсан юм. Мөөгтэй хоол идээд хүүхдээ алдсан сэтгэл санаагаар унаад сүүлийн хэдэн өдөр архи ууж байгаа юм. Би нөхөр Д.Э болон С.Б  нартай хамт архи ууж байгаад ухаанаа нэг мэдэхэд алдсан. Тэнд юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Сэрэхэд манай гэрт цагдаа нар ирсэн намайг сэрээсэн өөр зүйл би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7510 тоот: “С.Б гийн биед баруун зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн чих, дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

- Д.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ өгсөн: “... Би 2021 оны 8 дугаар сарын 10-нд гэртээ эхнэр Ж тай амарч байхад хойд талын айлын Т гэдэг нэртэй ах орж ирсэн. Тэр үед манай гэрт аавын дүүгийн хүргэн Б 2 шил 0,75 литрийн архи авч орж ирсэн. Тэр архийг нь Б, Т ах бид гурав хувааж ууж байгаад Т ах Бтай маргалдаад Т ах гэртээ орох гэж гарч явсан. Үлдсэн нэг шил архиа Б бид хоёр хувааж уугаад би согтчихсон байсан. Нэг сэрээд хартал би Бг зодчихсон Бгийн нүүр толгой хэсгээс цус гарч байсан. Гэрт Б, Ж  бид гурваас өөр хүн байгаагүй. Бг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Б бид хоёр одоо эвлэрсэн. Би Бгаас уучлалт гуйсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдсэн С.Б гийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.Э ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Энь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Д.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Д.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА