Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1345

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01345

               Улаанбаатар хот

 

     

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу Зоос гоёл ХХК-ийн байрны 220 тоотод байрлах, “Актив капитал ББСБ” ХХК /РД:5865778/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжны 669 тоотод оршин суух, Хорхон овогт Лхамжавын Одхүү /РД:ЧО76071364/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 17,518,218 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад     

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь Лхамжавын Одхүүтэй зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай байгуулсан юм.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 2015 оны 3 дугаар сарын 10 ны өдрөөс эхлэн cap бүрийн 10 ны өдөр зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн бүрэн дуусгавар болгох үүргийг хүлээсэн юм.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамж, 0669 тоот хаягт байрлах 64 м.кв талбайтай хувийн орон сууцыг барцаалан барьцааны гэрээг байгуулсан.

Лхамжавын Одхүү нь зээлийн төлбөрийг cap бүр төлөх зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүргийг өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй тул үндсэн зээл 10,000,000 төгрөг, 800 хоногийн хүү 7,266,712 төгрөг / 2015.05.02 ны өдрөөс 2017.05.18 ны өдрийн хүртэл /, 85 хоногийн нэмэгдүүлсэн хүү 251,507 төгрөг нийт 17,518,219 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

            Хариуцагч Л.Одхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...“Актив капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Одхүү хариуцагчтай иргэний хэрэгт Л.Одхүү миний бие нэхэмжлэлийн шаардлага 17,518,219 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлөлтийг графикийн дагуу хийнэ.

1. 2017 оны 06 дугаар сарын 25-нд 800,000 төгрөг,

2. 2017 оны 07 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

3. 2017 оны 08 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

4. 2017 оны 09 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг,

5. 2017 оны 10 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

6. 2017 оны 11 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг,

7. 2017 оны 12 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

8. 2018 оны 01 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг,

9. 2018 оны 02 дугаар сарын 25-нд 800,000 төгрөг,

10. 2018 оны 03 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

11.2018 оны 04 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг,

12. 2018 оны 05 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

13. 2018 оны 06 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

14. 2018 оны 07 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

15. 2018 оны 08 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

16. 2018 оны 09 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг,

17. 2018 оны 10 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг,

18. 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг,

19. 2018 оны 12 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг

20. 2019 оны 01 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг,

21. 2019 оны 02 дугаар сарын 25-нд 1,518,219 төгрөг төлж барагдуулна” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүхэд гаргасан тайлбартаа: “Хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Актив капитал ББСБ” ХХК нь хариуцагч Л.Одхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,518,219 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л.Одхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,518,219 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-нд 800,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-нд 800,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-нд 1,518,219 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

            1.Хариуцагч Л.Одхүүгээс зээлийн гэрээний үүрэг 17,518,219 төгрөг гаргуулахыг хүссэн “Актив капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 6 дугаар сарын 25-нд 800,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-нд 800,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-нд 800,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-нд 800,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-нд 1,518,219 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Одхүүгээс 122,771 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 122,771 төгрөгийг тус тус гаргуулж “Актив капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017.05.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,542 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Х.ДАШДЭЧМАА