| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01534/и |
| Дугаар | 1334 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 1334
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 182/ШШ2017/01334 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр Дөчин мянгат, Энхайвны өргөн чөлөө 5/1, өөрийн байранд байрлах, “Миг даатгал” ХХК /РД:2094894/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 45 дугаар байрны 09 тоотод оршин суух, Дагванэрлэг овогт Луухүүгийн Баярсайхан /РД:УХ74091515/-д холбогдох,
3,727,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Миг даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Л.Баярсайхан нь Улаанбаатар Төмөр Замын Худалдан авалт, борлуулалтын албаны орлогч даргаар ажилладаг байхдаа Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 5 дугаар сарын 01-ээс эхлэн 24 сарын хугацаатай 8,600,000 төгрөгийн цалингийн зээл авсан.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 9 сарын 30-ны өдрийн Б-1-236 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн дэд захирлаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/152 тоот тушаалаар ажлаасаа орон тооны цомхотголоор халагдсан.
“Миг Даатгал” ХХК нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-02914030 дугаартай “Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 3.1.2-д заасан даатгалын эрсдэл үүссэн гэж үзэн мөн гэрээний 9.1-д зааснаар үндсэн зээл 3,469,350 төгрөг, хүү 258,000 төгрөг, нийт 3,727,350 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт олгосон.
Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэсэн заалтын дагуу Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-029030-1, tdbm 1371 тоот “Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх дэд гэрээ”-ний 2.1-д “Даатгагч нь даатгалын гэрээний дагуу Даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд даатгуулагчид даатгалын гэрээгээр олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр зээлдэгчээс шаардах эрх даатгагчид шилжинэ гэж зааснаар Л.Баярсайханаас нэхэмжлэх эрх манай компанид шилжсэн билээ.
Иймээс Л.Баярсайханд олгосон 3,727,350 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Нэг талаас нэхэмжлэгч “Миг даатгал” ХХК-ийг төлөөлж ерөнхий менежер ажилтай Г.Мөнхтулга, нөгөө талаас хариуцагч Л.Баярсайхан нар нь харилцан тохиролцож дараах хуваарийн дагуу нэхэмжилсэн дүн болох 3,727,350 төгрөгийг нэхэмжлэгч талд сар бүрийн 15-ны дотор 200,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар шийлвэрлүүлэх болно. Төлбөр төлөх хуваарь.
2017 оны 06 дугаар сарын 12-нд 200,000 төгрөг,
2017 оны 07 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2017 оны 08 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2017 оны 09 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2017 оны 11 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг,
2017 оны 12 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 01 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 02 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 03 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 04 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 05 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 06 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 07 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 08 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 09 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 11 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг,
2018 оны 12 дугаар сарын 15-нд 127,350 төгрөг төлж барагдуулахаар болов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Миг даатгал” ХХК нь хариуцагч Л.Баярсайханаас 3,727,350 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Л.Баярсайхан нь 3,727,350 төгрөгийг нэхэмжлэгч талд сар бүрийн 15-ны дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 12-нд 200,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 15-нд 127,350 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Л.Баярсайхан нь 3,727,350 төгрөгийг сар бүрийн 15-ны дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 12-нд 200,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 15-нд 127,350 төгрөг төгрөгөөр тус тус бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар “Миг даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Баярсайханаас 33,655 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 33,655 төгрөгийг тус тус гаргуулж “Миг даатгал” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017.05.18-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,310 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА