| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/1229/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1306 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1306
2021 11 25 2021/ШЦТ/1306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан И.Г-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 03307 2430 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Г нь согтуурсан үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ........... оршин суух гэртээ иргэн У.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/
- Хохирогч У.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 20 цагийн үед 1 шил 0.75 литрийн, 1 шил 0.5 литрийн хараа архи аваад Г гийнд буюу Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд очиход эхнэр А гийнхаа хамт байсан ба бид 3 архийг хувааж ууж байтал А том өрөөнд орон дээр унтаад өгсөн ба Г бид 2 сууж байгаад Г орон дээрээ бас унтаад өгөхөөр нь өи гал тогооных нь өрөөнд ор засаад унтах гэж байтал шөнө 03 цагийн үед Г босч ирээд намайг эхнэр А тайгаа хардаад “би та хоёрыг мэднэ шүү” гэж хэлээд гал тогооны шүүгээнд байсан бор өнгийн иштэй бор хутгыг барьж аваад миний баруун хөлний гуя хэсэгт 1 удаа хатгахаар нь би босч ирээд хутгыг нь булаацалдаж байгаад зүүн гарын алга хэсэгт 1 удаа зүссэн. Тэгэж байтал А сэрээд цагдаад дуудлага өгсөн... Миний баруун хөлийн гуянд 2 билүү 3 оёдол тавьсан. Бас зүүн гарын алганп 2 оёдол тавьсан. Эдгээр гэмтлийг Г учруулсан. /хх-ийн 12-14/
- Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ах Г , Т бид нар хөдөөнөөс орж ирээд 17 цагийн орчимд ах Г , түүний эхнэр А , бид 4 0.75 литрийн хараа архи хувааж уугаад би Төмөрбаатарын хамт гал тогооны өрөөнд байрлах орон дээр Г эхнэр зээгийн хамт зочны өрөөндөө унтаж амарсан. Тэгээд намайг сэрэхэд Г , Т нар маргалдаж зочны өрөөнөөс маргалдсан байдалтай гал тогооны өрөөнд орж ирээд Т орон дээр суусан тухайн үед Г Т-т хандаж “новш чинь зүгээр айлд унтаж амарч чадахгүй байна уу” гэж хэлээд гал тогооны ширээн дээр байсан хутгыг гуя орчимд нь шидсэн тэгээд хутга нь баруун гуянд нь зоогдсон байсан. Тухайн үед Т дотуур хувцастай өмдгүй байсан тэгээд А эгч Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба тухайн үед Г ах гэрээс гарч явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
| ро— IZ =» - : ии |
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Галиндэвийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10227 дугаар:
1. У.Т ын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэл /хх-ийн 25-26/,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 29-37/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40/,
- Яллагдагч И.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Т манай эхнэрийн гар орчмоос татаад байсан тул би сэрээд Т-т хандаж “чи юу яриад байгаа юм бэ” гэх хэлэхэд миний буруу гэж хэлээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд би араас нь ороход Т гал тогооны өрөөнд байрлах орон дээр хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан тул би Т-т хандаж “чи ямар учиртай юм бэ? ямар шалтгаанаар манай эхнэрийн гарнаас татаж чангаагаад байгаа юм бэ? гэж хэлэхэд надад хандаж уучлаарай гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрээд гал тогооны ширээн дээр байсан хутгыг аваад Төмөрбаатарын хөл орчим руу шидчихээд гэрээсээ гарч яваад дүү Ж ын гэрт орж хоносон. Тэгээд юу болсон талаар мэдээгүй маргааш нь эхнэр А “чиний шидсэн хутга Төмөрбаатарын гуяыг зүсчихсэн байна. гэмтлийн эмнэлэг явсан” гэж хэлсэн тул би эхнэр А гийн хамт хоол цай аваад гэмтлийн эмнэлэгт очсон. Түүнээс хойш 2 хоногийн хугацаанд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж түүнээс хойш манай гэрт амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
- Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/,
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас И.Г нь согтуурсан үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ........... оршин суух гэртээ, иргэн У.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул И.Г д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
И.Г нь согтуурсан үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ........... оршин суух гэртээ, иргэн У.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/
- Хохирогч У.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 20 цагийн үед 1 шил 0.75 литрийн, 1 шил 0.5 литрийн хараа архи аваад Г гийнд буюу Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд очиход эхнэр А гийнхаа хамт байсан ба бид 3 архийг хувааж ууж байтал А том өрөөнд орон дээр унтаад өгсөн ба Г бид 2 сууж байгаад Г орон дээрээ бас унтаад өгөхөөр нь өи гал тогооных нь өрөөнд ор засаад унтах гэж байтал шөнө 03 цагийн үед Г босч ирээд намайг эхнэр А тайгаа хардаад “би та хоёрыг мэднэ шүү” гэж хэлээд гал тогооны шүүгээнд байсан бор өнгийн иштэй бор хутгыг барьж аваад миний баруун хөлний гуя хэсэгт 1 удаа хатгахаар нь би босч ирээд хутгыг нь булаацалдаж байгаад зүүн гарын алга хэсэгт 1 удаа зүссэн. Тэгэж байтал А сэрээд цагдаад дуудлага өгсөн... Миний баруун хөлийн гуянд 2 билүү 3 оёдол тавьсан. Бас зүүн гарын алганп 2 оёдол тавьсан. Эдгээр гэмтлийг Г учруулсан. /хх-ийн 12-14/
- Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ах Г , Т бид нар хөдөөнөөс орж ирээд 17 цагийн орчимд ах Г , түүний эхнэр А , бид 4 0.75 литрийн хараа архи хувааж уугаад би Төмөрбаатарын хамт гал тогооны өрөөнд байрлах орон дээр Г эхнэр зээгийн хамт зочны өрөөндөө унтаж амарсан. Тэгээд намайг сэрэхэд Г , Т нар маргалдаж зочны өрөөнөөс маргалдсан байдалтай гал тогооны өрөөнд орж ирээд Т орон дээр суусан тухайн үед Г Т-т хандаж “новш чинь зүгээр айлд унтаж амарч чадахгүй байна уу” гэж хэлээд гал тогооны ширээн дээр байсан хутгыг гуя орчимд нь шидсэн тэгээд хутга нь баруун гуянд нь зоогдсон байсан. Тухайн үед Т дотуур хувцастай өмдгүй байсан тэгээд А эгч Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба тухайн үед Г ах гэрээс гарч явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
| ро— IZ =» - : ии |
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Галиндэвийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10227 дугаар:
1. У.Т ын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэл /хх-ийн 25-26/,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 29-37/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40/,
- Яллагдагч И.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Т манай эхнэрийн гар орчмоос татаад байсан тул би сэрээд Т-т хандаж “чи юу яриад байгаа юм бэ” гэх хэлэхэд миний буруу гэж хэлээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд би араас нь ороход Т гал тогооны өрөөнд байрлах орон дээр хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан тул би Т-т хандаж “чи ямар учиртай юм бэ? ямар шалтгаанаар манай эхнэрийн гарнаас татаж чангаагаад байгаа юм бэ? гэж хэлэхэд надад хандаж уучлаарай гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрээд гал тогооны ширээн дээр байсан хутгыг аваад Төмөрбаатарын хөл орчим руу шидчихээд гэрээсээ гарч яваад дүү Ж ын гэрт орж хоносон. Тэгээд юу болсон талаар мэдээгүй маргааш нь эхнэр А “чиний шидсэн хутга Төмөрбаатарын гуяыг зүсчихсэн байна. гэмтлийн эмнэлэг явсан” гэж хэлсэн тул би эхнэр А гийн хамт хоол цай аваад гэмтлийн эмнэлэгт очсон. Түүнээс хойш 2 хоногийн хугацаанд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж түүнээс хойш манай гэрт амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул И.Г г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч И.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч И.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгуулж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар И.Г д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, И.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, И.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА