Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар  2021/ШЦТ/1423

 

 

 

 

 

 

 

 

  2021        12          17                                       2021/ШЦТ/1423

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч А.Д   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Д-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00000 2597  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д   нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Турк сургуулийн хашаанд иргэн Ц.Д тэй “хүүхэд хүргэлтийн автобусаа зогсоолд байрлуулах” асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д   мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.    Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

- Хохирогч Ц.Д  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний 16-17 цагийн хооронд манай сургуулийн хашаанд байрлах авто зогсоол дээр гэрээгээр ажилладаг 56-00 УБВ улсын дугаартай машины жолооч машинаа зогсоол дээр буруу байрлууллаа бусад машин гарч ороход хүндрэлтэй, бэрхшээлтэй гэж шаардлага тавьхад миний өөдөөс маргалдаж машинаасаа бууж ирээд миний нүд болон хамар хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Хамар маш их өвчин орсон байна. Зүүн нүдний доод хэсэгт шалбарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... тохойгоороо миний цээж орчимд 1 удаа тохойлдсон тул би чи яаж байна аа гэж хэлэхэд миний энгэр орчмоос барьж аваад миний шанаа орчим руу 1-2 цохисон. Тэгэхээр нь би тухайн гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан. Тэгээд би сургуулийн захирал Жанболатад “би ажлын байран дээрээ зодуулчихлаа.” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 17/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11800 дугаар:

1. Ц.Д гийн биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

- А.Д  гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 29-31/,

- Яллагдагч А.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Хьюндай инвест” ХХК-д автын инженерээр ажилладаг ба манай компани Улаанбаатар импати сургуульд хүүхэд хүргэлтийн үйлчилгээг эрхэлдэг бөгөөд миний бие автын инженерийн ажлаас хүүхэд хүргэлтийн автобусны жолоочоор ажилладаг. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд сургуудийн автобусны зогсоол хэсэгт 56-00 УБВ улсын дугаартай хьюндай маркийн автобусыг автозогсоолд автобусны урд талд хөндлөн байрлуулсан ба харуул Доржсүрэн надад хандаж чи автобусаа зогсоол руу оруулаад тавьчих гэж хэлсэн. Тэгээд би сургууль руу ороод 5-10 минут болж гарч ирээд автобусны гадна талд хаяг наачихаад байж байтал Доржсүрэн миний гарнаас барьж аваад юм хэлье гэж хэлээд чи яагаад автобусаа зогсоолд байрлуулахгүй байгаа юм бэ гэж хэлээд миний баруун гарнаас сугадаж бариад мөрөн дээр гараа тавьсан байдалтай байж байгаад толгойны ар талаас гараараа 1 цохисон тул би баруун хойд талаар цохитол түүний хамар орчимд бөгжөөрөө цохисон. Тэгээд Доржсүрэн сургууль руу явсан. Удалгүй манай захирал Жанболат дуудаж юу болсон талаар тодруулсан. Би Доржсүрэнгээс уучлалт гуйсан...”, “Би гэрчийн мэдүүлэгт болсон үйл явдлын талаар тодорхой ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д   нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Турк сургуулийн хашаанд иргэн Ц.Д тэй “хүүхэд хүргэлтийн автобусаа зогсоолд байрлуулах” асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул А.Д  д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            А.Д   нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Турк сургуулийн хашаанд иргэн Ц.Д тэй “хүүхэд хүргэлтийн автобусаа зогсоолд байрлуулах” асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

- Хохирогч Ц.Д  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний 16-17 цагийн хооронд манай сургуулийн хашаанд байрлах авто зогсоол дээр гэрээгээр ажилладаг 56-00 УБВ улсын дугаартай машины жолооч машинаа зогсоол дээр буруу байрлууллаа бусад машин гарч ороход хүндрэлтэй, бэрхшээлтэй гэж шаардлага тавьхад миний өөдөөс маргалдаж машинаасаа бууж ирээд миний нүд болон хамар хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Хамар маш их өвчин орсон байна. Зүүн нүдний доод хэсэгт шалбарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... тохойгоороо миний цээж орчимд 1 удаа тохойлдсон тул би чи яаж байна аа гэж хэлэхэд миний энгэр орчмоос барьж аваад миний шанаа орчим руу 1-2 цохисон. Тэгэхээр нь би тухайн гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан. Тэгээд би сургуулийн захирал Жанболатад “би ажлын байран дээрээ зодуулчихлаа.” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 17/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11800 дугаар:

1. Ц.Д гийн биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

- А.Д  гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 29-31/,

- Яллагдагч А.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Хьюндай инвест” ХХК-д автын инженерээр ажилладаг ба манай компани Улаанбаатар импати сургуульд хүүхэд хүргэлтийн үйлчилгээг эрхэлдэг бөгөөд миний бие автын инженерийн ажлаас хүүхэд хүргэлтийн автобусны жолоочоор ажилладаг. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд сургуудийн автобусны зогсоол хэсэгт 56-00 УБВ улсын дугаартай хьюндай маркийн автобусыг автозогсоолд автобусны урд талд хөндлөн байрлуулсан ба харуул Доржсүрэн надад хандаж чи автобусаа зогсоол руу оруулаад тавьчих гэж хэлсэн. Тэгээд би сургууль руу ороод 5-10 минут болж гарч ирээд автобусны гадна талд хаяг наачихаад байж байтал Доржсүрэн миний гарнаас барьж аваад юм хэлье гэж хэлээд чи яагаад автобусаа зогсоолд байрлуулахгүй байгаа юм бэ гэж хэлээд миний баруун гарнаас сугадаж бариад мөрөн дээр гараа тавьсан байдалтай байж байгаад толгойны ар талаас гараараа 1 цохисон тул би баруун хойд талаар цохитол түүний хамар орчимд бөгжөөрөө цохисон. Тэгээд Доржсүрэн сургууль руу явсан. Удалгүй манай захирал Жанболат дуудаж юу болсон талаар тодруулсан. Би Доржсүрэнгээс уучлалт гуйсан...”, “Би гэрчийн мэдүүлэгт болсон үйл явдлын талаар тодорхой ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 19/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч Ц.Д  нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Д   нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүгдэгч А.Д  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д  д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Д  д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, А.Д   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, А.Д  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА