Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1305

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

     Дугаар 182/ШШ2017/01305

                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Пийс тауэр” барилга, 7 давхар, 705 тоотод байрлах, “Вишн фанд ББСБ” ХХК-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Цэцэгмаагийн Хишигжаргал /РД:УЖ78022608/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичигийн дарга О.Огторгуй нар оролцов.                                                                                                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Иргэн Ц.Хишигжаргал нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Вишн фанд ББСБ”-ын Улаанбаатар-1 салбараас 10117656 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2,7 хувийн хүүтэй зээлж авсан.

Зээлдэгч Ц.Хишигжаргал нь үндсэн зээл 382,290 төгрөг, зээлийн хүү 157,963, нэмэгдүүлсэн хүү 18,721 нотариатын хөлс 11,500 төгрөг нийт 570,474 төгрөгийн төлбөртэй байна. Анх зээл авсан хаяг болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 237 тоот хаягаар бүртгэлгүй гэсэн шүүгчийн захирамж гарсан тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хишигжаргал оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар “Вишн фанд ББСБ” ХХК шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Ц.Хишигжаргал нь “Вишн фанд ББСБ” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/10117656 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах “Вишн фанд ББСБ” ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

Ц.Хишигжаргал нь Баянгол дүүргийн 09 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 237  тоотод оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2016/00316 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд “Вишн фанд ББСБ” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хишигжаргалын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Цэцэгмаагийн Хишигжаргал /РД:УЖ78022608//-ийг эрэн сурвалжилсугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Хишигжаргалыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “Вишн фанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                     

 

ДАРГАЛАГЧ                                           Х.ДАШДЭЧМАА