| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01573/и |
| Дугаар | 1304 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1304
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 182/ШШ2017/01304 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Пийс тауэр” барилга, 7 давхар, 705 тоотод байрлах, “Вишн фанд ББСБ” ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Нямдаваагийн Нямбат /РД:РХ87092011/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичигийн дарга О.Огторгуй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Иргэн Н.Нямбат нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Вишн фанд ББСБ”-ын Улаанбаатар-3 салбараас 10529761 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан.
Зээлдэгч Н.Нямбат нь үндсэн зээл 230,966 төгрөг, зээлийн хүү 22,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 750 төгрөг, нотариатын хөлс 9,500 төгрөг нийт 263,216 төгрөгийн төлбөртэй байна. Анх зээл авсан хаяг болох Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрхан гудамж, 1689 тоот хаягт оршин суудаггүй гэсэн шүүгчийн захирамж гарсан тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Нямбатын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар “Вишн фанд ББСБ” ХХК шүүхэд хүсэлт гаргажээ.
Н.Нямбат нь “Вишн фанд ББСБ” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/10529761 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах “Вишн фанд ББСБ” ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Н.Нямбат нь Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрхан гудамж, 1689 тоотод оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2017/07832 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд “Вишн фанд ББСБ” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Нямбатын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Нямдаваагийн Нямбат /РД:РХ87092011/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Нямбатыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “Вишн фанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА