Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/76

2018 оны 10 сарын 24 өдөр                        

     2018/ДШМ/76                                                                Зуунмод

Ц.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа  даргалж, шүүгч Т.Энхмаа,  шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Г-д холбогдох 1834002850173 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ц.Г , Төв аймгийн Сэргэлэн суманд 1971 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, услалтын системийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:НЮ...,

Ц.Г нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг Дэнжийн 14-12 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар А.Гүррагчаагийн толгой тус газарт заазуураар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ц.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Шүүгдэгч Ц.Г ыг оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г ыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Ц.Г  цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Прокурор Б.Энхболд гаргасан эсэргүүцэлдээ: “Ц.Г нь "Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг Дэнжийн 14-12 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа А.Гүррагчаагийн толгойн тус газарт заазуураар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан" гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 176 дугаартай шийтгэх тогтоолоор Шавь овогт Цэрэнжидийн Гүрбадамыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Гэвч Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн 1834002850173 дугаартай Ц.Г холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг заазуурыг шийдвэрлээгүй орхигдуулсан, шийтгэх тогтоолд "..хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг...дурдсугай" гэж тус тус бичсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Ц.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг заазуурыг устгуулахаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив..” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.Г холбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг Дэнжийн 14-12 тоотод А.Гүррагчаагийн толгой тус газарт заазуураар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Гүррагчаа, гэрч Д.Отгонтуул, О.Шинэдэдиймаа, шинжээч Э.Эрхэмбаяр нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 254 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар заазуурыг хураан авсан тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Г холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч Ц.Г оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Прокурор “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн 1834002850173 дугаартай Ц.Г холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг заазуурыг шийдвэрлээгүй орхигдуулсан, шийтгэх тогтоолд "..хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг...дурдсугай" гэж тус тус бичсэн нь ойлгомжгүй байна” гэсэн эсэргүүцэл гаргаж байгаа нь үндэслэлтэй байна. 

Прокурорын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаар яллах дүгнэлтийн хавсралтын 5-р хэсэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг заазуурыг хэргийн хамт шилжүүлэв.” гэж тусгажээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шинжлэн судалж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг” дурдан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” тусгана гэснийг зөрчсөн байна.   

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгах” гэсэн өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 176  дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “ 5. Шүүгдэгч Ц.Г  цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуурыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.” гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай.

  1. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

   ШҮҮГЧИД                                                                   Т.ЭНХМАА

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

2Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3,Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

   ШҮҮГЧИД                                                                   Т.ЭНХМАА

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ