Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0240

 

2014 оны 06 сарын 18 өдөр                    Дугаар 240                                        Улаанбаатар хот

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй п
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Збаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 160 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын олгосон гэрчилгээний дагуу нэгж талбарын 3006/0128 дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бүгд найрамдах Хятад ард улсын Элчин сайдын яамны хойд талд байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, 600 м.кв талбайтай газрыг эзэмшдэг юм.

Энэхүү захирамжаар олгогдсон 600 м.кв талбай бүхий орон сууц барихаар төлөвлөсөн байтал Нийслэлийн Засаг дарга захирамж гарган хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу

 

.

 

 

тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 600 м.кв газрыг эзэмшүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн, Газрын тухай хуулийг зөрчиж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон байх тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын А/283 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус тус үндэслэж хуулийн дагуу гарсан шийдвэр тул “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 160 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжпэгч “С” ХХК- ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заапдах гомдолдоо: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бүгд найрамдах Хятад ард улсын Элчин сайдын яамны зүүн хойд талд нэгж талбарын 3006/0128 дугаар бүхий 600 м.кв газрыг үйлчилгээний орон сууцны зориулалтаар “С” ХХК-д

 

?!

эзэмшүүлж шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо хотын суурьшлын бүсийн инженерийн шугам бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн гэж үзсэн.

“С” ХХК-ийг 2011 онд иргэн Б.Булганаас иргэн Ц.М нь худалдаж авахад уг маргаан бүхий газар нь компанийн хамт шилжиж ирсэн бөгөөд газар дээрээ барилга барих зураг төсөл хийгдсэн, барилга барих боломжтой гэж үзэж худалдаж авсан болно. Ц.Мын хувьд хууль зөрчсөн үйлдэл байхгүй

X А )

бөгөөд инженерийн шугам сүлжээгүй газарт орон сууц барихаар зураг, төсөл хийлгэж төлөвлөж байтал Нийслэлийн Засаг даргын захирамж гарч хүчингүй болгосон нь манай компанийн хувьд маш их хохиролтой байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох заалтыг дараах үндэслэлүүдээр хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гэж үзсэн. Үүнд:

  1. “С" ХХК-ийн нэр дээрх уг газрыг нь барилга барих боломжтой гэж үзэж, иргэн Ц.М нь иргэн Б.Булганаас “С” ХХК-ийг худалдаж авсан бөгөөд шинээр газар эзэмшээгүй болно.

Газар эзэмших эрх нь “С” ХХК-ийг худалдаж авахад компанитай

\

хамт шилжиж ирсэн. Уг газрыг эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж, шинээр аваагүй тул дуудлага худалдаанд оролцож авах боломжгүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын А/283 дугаар захирамжийн дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй газар эзэмших эрх олгосон гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн “С” ХХК-ийг худалдаж авахад тус компанийн БНХАУ-ын элчин сайдын яамны ард байрлах 600 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлж авсан нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

  1. “С” ХХК нь 600 м.кв газрынхаа тодорхой хэсэгт буюу 240 м.кв инженерийн шугам сүлжээгүй хэсэгт нь барилга барихаар төлөвлөж зураг төслөө хийлгэсэн бөгөөд инженерийн шугам сүлжээ бүхий хэсэгт нь төрөөс засвар, үйлчилгээ хийхэд саад учруулахгүйгээр төлөвлөсөн байхад шүүх шийдвэртээ үүнийг хүндэтгэж үзэлгүй газар эзэмшигчийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас гаргасан шийдвэр гэж тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.
  2. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тус компанид
 

өөрсдийн захирамж, шийдвэрийн дагуу газар олгочихоод дараа нь тухайн газар дээрээ барилга барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх шатанд явж байхад инженерийн шугам сүлжээтэй газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй гэсэн үндэслэлээр хүчинп/й болгож байгаа нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож, биднийг хохироож байна.

Уг газрыг олгохдоо эзэмших ашиглах боломжтой эсэхийг судалж тогтоогоогүй зэрэг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй байдлын улмаас манай компани хохирч байна.

  1. Шүүх хуралдааны явцад манай компаниас дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг төлөх бүрэн боломжтой гэж хариуцагч болон шүүхэд тайлбараа өгч байсан ч шүүх хүндэтгэн үзээгүй, шийдвэртээ тусгаагүй байна.
  2. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн А/283 дугаар захирамжид нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам, талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн гэсэн нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай захирамж байна.

Нийтийн эдэлбэрийн газарт болон инженерийн шугам сүлжээ бүхий газарт хуулиараа газар олгож болохгүй гэсэн хориглосон заалт боловч уг газраа дуудлага худалдаа төсөл шалгаруулалтаар аваагүй гэдэг нь уг захирамжийн заалтууд нь хоорондоо зөрчилдсөн илэрхий хуулийн хүчин төгөлдөр бус захирамж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргаж буй гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 160 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжпэгч “С” ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалтаар 600 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ.

 

Нэхэмжлэгч “С” ХХК-иас “тус хуулийн этгээдийн захирал Ц.М нь “С” ХХК-ийг худалдаж авсан бөгөөд түүний зүгээс хууль зөрчсөн зүйлгүй, инженерийн шугам сүлжээнд орохгүйгээр барилга барих боломжтой” гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл тус бүрийг хянан үзвэл:

  1. Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн гэх тухайд:

Маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11/380 тоот[1] албан бичгээр тогтоогдож байх ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар “С” ХХК-д тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 0.06 га газрыг орон сууц, үйлчилгээний барилга барих зориулалтаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 418 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байхад дээрх хуулийн заалтыг зөрчиж Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч “С” ХХК-д газар эзэмшүүлсэн, захирамжийг Нийслэлийн Засаг дарга баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

  1. Нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд газар эзэмшүүлсэн гэх үндэслэлийн тухайд:
 

Газрын тухай хууль /2002 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т хотын гудамж, талбай нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарахаар заасан бөгөөд тус хуулиар нийтийн эдэлбэрийн газрын талаар тодорхойлж, зохицуулснаас хойш буюу 2007 онд “С” ХХК-д нийтийн эдэлбэрийн газарт газар эзэмшүүлж, эзэмших эрхийг олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 377 дугаар захирамж нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2-т “хотын нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана" гэж заасныг зөрчсөн нь нотлогдож байх ба "... Шинжпэх ухаан, техникийн их сургуулийн байрны дунд орц гарцыг хааж, нийтийн эдэлбэр, инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь илэрхий байхад тус газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

  1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан гэх тухайд:

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ц.М нь “С” ХХК-ийг Б.Булган гэх хүнээс 2011 онд эрх шилжүүлэх гэрээгээр худалдаж авсан, тэдгээр хүмүүс нь төсөл сонгон шалгаруулалтад орсон гэж хэлсэн” гэж маргаж байгаа ч Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 167 тоот[2] албан бичгээр “С” ХХК нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын анхны үнэ болон газрын төлбөрийг 2007 оноос хойш төлөөгүй болох нь тогтоогдож байгаа ба орон сууц, үйлчилгээний барилгын зориулалттай газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу олгоогүй нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

“С” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр худалдаж авахад газар эзэмших эрх нь хамт шилжиж ирсэн гэж нэхэмжпэгч маргаж байх боловч газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар тус компанид анх эзэмшүүлснээс биш иргэнд эзэмшүүлээгүй, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг “С” ХХК нь бусдаас шилжүүлэн авсан шударга эзэмшигч гэх нөхцөл байхгүй, газрын

 

 

 


харилцааны талаар эдлэх эрх, хүлээх үүргийг тухайн хуулийн этгээд хэрэгжүүлэх тул нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн “уг газрыг эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж шинээр аваагүй тул дуудлага худалдаанд оролцож авах боломжгүй” гэсэн гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Газрын тухай хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу хүчингүй болгосон нь үндэслэлтэй, худалдах, худалдан авах гэрээний зүйлийг эрхийн зөрчилгүйгээр шилжүүлэх нь тухайн иргэний эрх зүйн харилцаанд оролцогч худалдагч талын үүрэг тул “С” ХХК-ийг газар эзэмших эрхийн хамт худалдан авсан гэсэн үндэслэлээр хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй юм.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдаагүй ч нэхэмжлэгч “С” ХХК нь 2007 оноос хойш гэрээнд заасан газрын төлбөрийг төлөөгүй, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгогдсоноос хойш тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга бариагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч хуулийн этгээд Газрын тухай хууль тоггоомжийг зөрчиж, газрыг 2007 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй байхаас гадна түүнд хууль, журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжпэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас түүнд хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн хохирлоо нэхэмжпэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

г<?

 

 

 

 


 

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 53 дахь тал

[2] Хэргийн 58 дахь ты\