Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1263

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01263

                  Улаанбаатар хот

 

     

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, өөрийн байранд байрлах, “Голомт банк” ХХК-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хиад боржигон овогт Өвгөнхүүгийн Сугармаа /РД:ЧГ84071326/, Тугчин овогт Баяраагийн Батбилэг /РД:ЧТ82050375/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.                                                                                                   

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Голомт банк” ХХК-ийн Эрсдлийн удирдлагын захирал А.Энхбаяр шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Өвгөнхүүгийн Сугармаа нь 2014 оны 01 сарын 17-ны өдөр Голомт банктай ЗГ1305014055 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 26 сарын хугацаатай жилийн 20.40 хувийн хүүтэй цалингийн зээл, Б.Батбилэг, Ө.Сугармаа нар нь 2011 оны 9 сарын 16-нд ЗГ1305009495 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж 103,500,000 төгрөгийг 180 сарын хугацаатай 1.0 хувийн хүүтэй орон сууцны зээлийг, Б.Батбилэг нь 2014 оны 7 сарын 03-ны өдөр ЗГ/КР/140703001 картын зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, 24 хувийн хүүтэй зээлийг тус тус авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргүүдтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 181/ШЗ2017/04539 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нарыг хаяг дээрээ оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Ө.Сугармаа, Б.Батхишиг нар нь хаана оршин сууж байгаа болох нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Ө.Сугармаа, Б.Батхишиг нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул тэднийг эрэн сурвалжлуулахаар “Голомт банк” ХХК шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Ө.Сугармаа нь Голомт банк ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ1305014055 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн, Ө.Сугармаа, Б.Батбилэг нар нь 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ1305009495 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж 103,500,000 төгрөгийг, Б.Батбилэг нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/КР/140703001 тоот картын зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул эдгээр гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэл гаргах “Голомт банк” ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Ө.Сугармаа, Б.Батбилэг нар нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 44 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, амьдардаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2017/04539 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдлоо.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ө.Сугармаа, Б.Батбилэг нарын оршин суугаа хаягийг мэдэхгүй, Сугармаагийн эгч /нэрийг нь мэдэхгүй/ нь 99152420  дугаартай гар утастай, тэдний оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримт байхгүй гэсэн болохыг дурдлаа.

 

Иймд “Голомт банк” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Сугармаа, Б.Батбилэг нарын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Хиад боржигон овогт Өвгөнхүүгийн Сугармаа /РД:ЧГ84071326/, Тугчин овогт Баяраагийн Батбилэг /РД:ЧТ82050375/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ө.Сугармаа, Б.Батбилэг нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                     

 

 

ДАРГАЛАГЧ                                           Х.ДАШДЭЧМАА